| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2024/00361/И |
| Дугаар | 307/ШШ2025/00616 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/00616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/00361/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тосгоны урд ******* ХХКомпанийн хашаанд байрлах ******* ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг, *******, өөрийн байранд байрлах ГХОХХКомпанид холбогдох,
Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 буюу 146,717,600 төгрөг, торгууль 40,068,150 төгрөг нийт 317,039,150 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
үх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ,
үх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компаниас гэрээний дагуу 3 зүйлийн төлбөр шаардаж байгаа юм. Үүнд:
1.Гэрээний үлдэгдэл төлбөр 297,500 ,
2.Ажлыг хугацаанаас өмнө дууссаны урамшуулал 290,000 ,
3.Торгууль буюу гэрээ цуцалсантай холбоотой 25,000 ,
Нийт 317,039,150 төгрөгийг хариуцагч ГХОХХК-с нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд ******* ******* ******* Эрчим ХХК нь хариуцагч ХХК-ийн төмрийн баяжуулах үйлдвэрт механик болон цахилгаан тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулах ажлыг 850,000 юаниар хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гурван удаагийн хяналт шалгалтын туршилтаар төлбөрийг 35, 30, 30, 5 хувиар өгөхөөр болсон. Эхний хоёр туршилт хийгдсэний дагуу гэрээний 65 хувь буюу 552,500 юанийг төлсөн. Үлдэгдэл 297,500 юанийг төлөх үүргээ биелүүлээгүй. Бүх ажилчдаа хоёр ээлжээр тасралтгүй ажиллуулсны өр төлбөр, ажлын нийт 47 өдрийн хугацаанд дуусгасан. Гэрээнд заасан хугацаанаас 28 өдрийн өмнө дуусгасан. Гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу А тал нь Б талд хугацаанаас нь өмнө дууссан хоног тутамд 5000 юанийн урамшуулал олгоно гэсний дагуу урамшуулалд 290,000 юанийг төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлыг хүлээлгэн өгсөн талаарх хүлээж авсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэрээний 11 зүйлд заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 850,000 гэрээ зөрчсөн гэх шалтгаанаар шаардаж байгаа юм. Иймд хариуцагч компаниас 317,039,150 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон хууль зүйн дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 30 хувь буюу 297,500 юанийг гаргуулах. 35 хувь буюу 297,500 шилжүүлэх, бүрэн дуусаж туршилт хийгдсэний дараа үнийн дүнгийн 30 хувь буюу 255,000 төлөх, үлдсэн 5 хувь буюу 42,500 юанийг тус тусад нь ярих хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, хариуцагч талаас 255,000 юанийг 06 дугаар сарын 12-ний өдрийн хувийн данс руу орсон. Гэтэл талуудын хоорондын дунд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Тиймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн аар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талуудын хоорондын гэрээний дагуу 03 дугаар сарын 26-ны өдөр ажлыг хүлээлгэж, гэдэг хүн хүлээж авсан талаар хариуцагч тал хэлж байна. Туршина гэдэг нь ажиллаж байна уу?, үгүй юу? гэдгийг шалгаад хүлээж авсан гэдэг утгаараа түүнийг ойлгоорой. Туршиж гэдэг нь ажил хүлээлцэх гэдэг ойлголт биш. Харин ажил хүлээлцэж аваад дараагийн төлбөрт 04 дүгээр сарын 04-нд төлөгдсөн гэдэг маань ажил хүлээж авсан гэдгийг нотолж байна. Хоёрдугаарт, төлбөр төлсөн баримтын тухайд хариуцагч тал 06 сарын 01-нд ажлаа хүлээж өгсөн гэдэг. Хэрвээ 07 дугаар сарын 01-нд ажлаа хүлээлцсэн бол түүнээс хойш дараагийн төлбөр буюу 30 хувь төлөгдөх ёстой. Гэтэл ажлаа 07 дугаар сард ажлаа авсан гэдэг боловч ажлын төлбөр төлсөн баримтаа бүгдийг нь төлсөн гэж 06 дугаар сарын 12-ний өдөр хувийн данс руу шилжүүлсэн гэж байгаа юм. Тийм учир энэ хоёр зөрүүтэй ойлголт. 06 дугаар сарын 12-ний төлбөр маань хувийн данс руу шилжүүлсэн гэдэг нь энэ гэрээний төлбөр биш гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Гэрээнд Б тал буюу ХХК-ийн хуулийн этгээдийн данс руу шилжүүлээгүй гэдгээ хүлээсэн. Гэтэл үүрэг гүйцэтгэгч өөрөө үүрэг гүйцэтгүүлэгчийн өөрт нь хүлээлгэж өгөх байтал хувь хүний данс руу шилжүүлснийг манайх хүлээж авах боломжгүй. Гуравдугаарт, 5 хувь гэдэг нь гэрээнд талууд ажлыг хүлээж авснаас хойш 3 сарын дараа ажиллуулж үзээд ямар нэгэн байдлаар шаардлага буюу доголдол гараагүй бол 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч талаас доголдол гаргасан. Энэ тухай баримт хэрэгт авагдаагүй учраас ажлын үр дүнг хүлээж авсан манайх хүлээлгэж өгсөнтэй ажилтай холбоотой ямар нэгэн доголдлын шаардлага гаргаагүй гэж үзэж байна. Иймд 5 хувь буюу 42,000,500 төгрөгийг авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн гэрээний талууд нэмэлт төлбөрийн асуудал яригдаж байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлд хугацаанаас өмнө дууссан хоног тутамд 5000 юанийн урамшуулал олгохоор харилцан тохиролцсон учраас манай компанийн зүгээс энэ урамшууллыг тооцоод, ажилчдадаа тасралтгүйгээр ажиллуулаад, ажлыг 58 өдрийн өмнө хийж дуусгасан. (58 хоног*5000 ), 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж дуусгаад хүлээлгэж өгсөн байдаг. Хэрэв талууд үүргээ зөрчсөн тохиолдолд анз өгөхөөр тохиролцсон. Анзын Иргэний хуульд зааснаар торгуулийн буюу талууд хоорондоо тохироод, нийт гэрээний дүн буюу 850,000 юанийн 10 хувьтай тэнцэх 85,000 юанийг авах эрх үүсэж байна гэж үзэж байна. хариуцагч тал гэрээний үүргийн 35 хувийг төлөөгүй гэдгийг нотолж чадаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. 3 сарын хугацаанд хариуцагч талаас доголдолтой холбоотойгоор тайлбар, шаардлага байдаггүй учраас гэрээний үүргийн зөрчил гэж үзээд гэрээний 11 дүгээр зүйлд заасны дагуу торгууль болох 40,068,150 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343.1.1, 355.1.1-т заасан үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 буюу 146,717,600 төгрөг, торгууль 40,068,150 төгрөг нийтдээ 317,039,150 төгрөг 3 өөр зүйл шаардаж байгаа юм. Мөн үүрэг гүйцэтгэгч өөрт нь буюу хуулийн этгээдийн данс руу шилжүүлэх үүрэгтэй. г Кана нар тохиролцоод хувийн данс руу хийсэн гэх хариуг зөвшөөрсөн буюу Эрчим " ХХК-ийн хувийн данс руу хийгээрээ гэсэн үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 236 дугаар зүйлийн 236.2, 233 дугаар зүйлийн 233.1, 351 дугаар зүйлийн 351.1.1-т заасны дагуу хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 буюу 146,717,600 төгрөг, торгууль 40,068,150 төгрөг нийтдээ 317,039,150 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай ГХОХХК нь ******* ******* ******* Эрчим ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Манай толгой компанитай ярьж тохирсноор гэрээг үзэглэсэн байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 850,000 бүрэн төлж дуусгахаар тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөр буюу 30 хувь 255,000 юанийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор шилжүүлэх, төслийн явцад нэг удаагийн туршилтын дараа үнийн дүнгийн 35 хувь буюу 297,500 шилжүүлэх, төслийн ажил бүрэн дуусаж туршилт хийгдсэний дараа үнийн дүнгийн 30 хувь буюу 255,000 төлөх, үлдсэн 5 хувь буюу 42,500 юанийг баталгаат барьцаа болгож, тоног төхөөрөмжийг 3 сар ашигласны дараа чанарын асуудал гараагүй бол гэрээгээр хүлээх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Яагаад вэ? гэвэл ГХОХХК нь БНХАУ-ын ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан нэг хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 2.2-д Бүгд Найрамдах Хятад ард улс дахь данс руу банкны шилжүүлэг эсхүл өөр төрлийн мөнгөн гуйвуулгын хэлбэрээр хийнэ гэж заасан байдаг. Манай компанийн төлбөл зохих урьдчилгаа төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын Үйлдвэр худалдааны банкны Тяньжин Гуон спортын хүрээлэнгийн хойд салбараар дамжуулан Хятадын хөдөө аж ахуйн банкны ******* ******* салбар дахь Эрчим ХХК-ийн 50716001040025853 тоот дансанд гэрээний урьдчилгаа 255,000 юанийг шилжүүлсэн байдаг. Гэрээ хийгээд ажил эхлэхээс өмнө манайх урьдчилгааг шилжүүлсэн гэж үзэж байна. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 297,500 , 2018 оны 6 сарын 12-ны өдөр үнийн дүнгийн 30 хувь буюу 255,000 , нийт 552,500 юаний төлбөрийг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзэмшлийн Монгол Улсын Голомт банкны данс руу шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргасан. Манайх гэрээний нийт үнийн дүнгийн 95 хувь буюу 807,500 юанийг төлсөн байхад Бүгд Найрамдах Хятад ард улс дахь гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 255,000 юанийг орхигдуулж, зөвхөн Монгол Улсад хийсэн төлбөр тооцоог үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр гэх агуулгаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Чанарын баталгааны 5 хувийг тоног төхөөрөмжийг хүлээж авсны дараа доголдол үүсэж, дахин тохируулга хийсэн. Тоног төхөөрөмжөө асуудалтай талаар тухайн үед Эрчим ХХК нь өөрөө хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тоног төхөөрөмжийн доголдлоос үүсээд манайх одоо болтол үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тоног төхөөрөмж шалгаж хүлээж авсан гэдэг үндэслэлээр хугацаанаас нь өмнө дуусгасан гэж байгаа боловч энэ нь хуулбар. Энэ нь эцсийн байдлаар хүлээж авсан гэсэн акт бол биш. 2018 оны 3 дугаар сарын 26-нд гаргасан өгсөн тодорхойлолтод дурдсан үүргээ биелүүлсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үйлдвэрлэлийн шугам хүлээлцсэн акт ажлын гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэн өгсөн болох нь нотлох баримтын эх хувиараа харагдаж байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 84 хоногийн хугацаа хэтрүүлж ажилласан харагдаж байна. Мөн 2023 оны 8 дугаар сард манай үйлдвэр дээр ирж уулзсан гэж байна. Би тэр талаар мэдэхгүй, ирээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх төлбөрийг бүрэн төлж дууссан. Чанарын баталгааны үлдэгдэл, тоног төхөөрөмжийн доголдол үүссэн учраас дахин нэмэгдүүлсэн хэдий ч төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон хууль зүйн дүгнэлтдээ: ...Нэгдүгээрт, нэхэмжлэгч тал анх урьдчилгаа төлбөр 297,500 юанийг төлөөгүй гэдэг агуулгаар ХХК гэдэг толгой компаниас ХХК руу шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан. Үүнийг шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн хурлын тэмдэглэл, аудио бичлэгээр тогтоогдож байна. 552,500 гэдэг нь хүлээж авсан үнийн дүн 35 хувь буюу 297,500 төлөгдөөгүй байгаа юм. хэрэгт ямар ч хамааралгүй хүн биш. Нэхэмжлэгч талаас гаргаж өгөөд байгаа баримт дээр дандаа хүлээж асан, мөнгө шилжүүлсэн байдаг. Гэрээний талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Бүгд Найрамдах Хятад ард улс дахь данс руу банкны шилжүүлэг эсхүл өөр төрлийн мөнгөн гуйвуулгын хэлбэрээр хийнэ гээд нээлттэй орхисон байгаа юм. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө дансанд шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байгаа нь логик холбоо байхгүй байна. Монголд шилжүүлсэн гүйлгээг харахаар ХХК нь урьдчилгаагаа бүрэн шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Эхний 30 хувийн төлбөрийг шилжүүлсэн гэдгийг тогтоогдсон тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөөд сүүлд шилжүүлсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Үндэслэлээ ингэж өөрчилж байгаа нь анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байна. 2021 оны шүүх хуралд нэхэмжлэгийн өмгөөлөгч нь урьдчилгаа төлбөрт маргаан байхгүй. Гагцхүү 06 дугаар сарын 12-ний өдрийн 255,000 гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдоно. Нэгдүгээрт, урьдчилгаа төлбөрийг гарын үеэс зурсан өдрөөс эхлэн 7 хоногийн дараа гэхээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Энэ нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө. Хоёрдугаарт, нэг удаагийн туршилт дуусахад 5 хувь гэж байгаа юм. 35 хувь гэдэг нь 297,500 . Түүнийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авсан гэдэгт нэхэмжлэгч тал маргадаггүй. Гуравдугаарт, туршилтын ажиллагаа дуусахад нийт төлбөрийн 30 хувийг төлнө гэж зааны дагуу 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. 3 сарын турш чанарын аливаа асуудалгүй ажилласны дараа 5 хувийг төлөх ёстой. Чанарын баталгааны 5 хувийг тоног төхөөрөмжийг хүлээж авсны дараа доголдол үүсэж, дахин тохируулга хийсэн. 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үйлдвэрлэлийн шугам хүлээлцсэн акт ажлын гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэн өгсөн болох нь нотлох баримтын эх хувиараа харагдаж байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 84 хоногийн хугацаа хэтрүүлж ажилласан харагдаж байна. ХХК-нд хандаж гүйцэтгэсэн шугам нь моторыг буруу суурилуулснаас болоод бидэнд хохирол гарсан талаар албан бичиг явуулсан. Энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. Харин албан бичгийн агуулгын хувьд буюу анхнаасаа мотор нь гэмтэлтэй байсан эсэх талаар маргадаг. Тийм учир сүүлийн төлбөрийг төлөөгүй гэдэгт мөргөж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. . Гэрээний талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Бүгд Найрамдах Хятад ард улс дахь данс руу банкны шилжүүлэг эсхүл өөр төрлийн мөнгөн гуйвуулгын хэлбэрээр хийнэ гээд нээлттэй орхисон байгаа юм. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө дансанд шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байгаа нь логик холбоо байхгүй байна. Монголд шилжүүлсэн гүйлгээг харахаар ХХК нь урьдчилгаагаа бүрэн шилжүүлсэн. Бүрэн шилжүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг боловч нөгөө төлбөрийг нь зөвшөөрдөггүй. Яг адилхан төлбөр байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нэхэмжлэлтэй танилцаагүй, хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаад ажиллагаанд оролцоод явсан. Гэрээн дээр эвийн журмаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл нэг ч удаа ирж уулзаагүй. Уулзсан гэж байгаа албан бичиг нь ы гарын үсэгтэй, энэ хүн тухайн компаниас гарсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч компаниас тодруулахад миний ажиллаж байсан цалин гэж ярьдаг. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 255,000 юанийг цалингийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ тогтоож чадахгүй байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан. Тэгэхээр ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч дансанд орсон мөнгийг манахаас нэхэмжлээд байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үйлдвэрийн шугам хүлээлцсэн акт байгаа юм. Үүнд 07 дугаар сарын 01-нд өөр гарын үсэг зурсан. 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үйлдвэрлэлийн шугам хүлээлцсэн акт ажлын гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэн өгсөн болох нь нотлох баримтад эх хувиараа авагдсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмж асуудалтай гэж байгаа юм. Гэхдээ тэдгээр нь урт хугацаанд үйлдвэрлэл явуулахад нөлөөлнө. Гүйцэтгэлийн асуудалтай. 06 дугаар сарын 27-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд ажилласан 3 хоногийн хугацаа хүлээлцсэн , болон 07 дугаар сарын 03 гэсэн гарын үсэг байгаа юм. Тэгэхэд уг шугамыг 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээлцээд харилцан гарын үзсэн зурсан байгаа юм. Тийм учир ажил хүлээлцсэн эцсийн хугацааг үүгээр л тогтооно. Үүнд 552,000 холбогдож байна. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт ажлын нэг удаагийн туршилт дуусахад нийт төлбөр 35 хувийг гэж байна. Гэрээний 6.2.1-т зааснаар үлдсэн 5 хувь нь чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ажиглалтад орж, 3 сарын турш чанарын аливаа асуудал гарсны дараа А тал нь Б талд бүх төлбөрийг төлөх ёстой гэж заасан. Доголдол гарсан учраас энэ 5 хувийг төлөөгүй. Тухайн үедээ доголдоо нэхэмжлээгүй өөрсдөө доголдлоо арилгасан. Энэ үйл баримтын тухай хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Тус гэрээний 9.1-т чанарын асуудлыг тусгасан байдаг. Хэрэв чанарын стандарт хангаж чадаагүй бол А тал нь стандарт хангах хугацаа нь дахин ажиллахыг Б талд шаардах эрхтэй. Энэ шаардлагын дагуу 06 дугаар сарын 28-с 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллаад байгаа юм. Нотлох баримтын шаардлага хангасан хэрэгт эх хувиараа авагдсан цорын ганц баримт бол 07 дугаар сарын 03-ны өдрийн акт юм. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Гэрээний гүйцэтгэлийн ажил 07 дугаар сарын 03-н өдөр хүртэл үргэлжилж байсан гэдгийг нотолж байна. Гэтэл нэхэмжлэгч талаас бид нар 03 дугаар сарын 26-ны өдөр энэ ажлыг хүлээлгэж өгсөн гэж яриад байгаа нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал ы гаргаж өгсөн баримт буюу тодорхойлолтыг яриад байсан. Энийг хаанаас гаргаж ирсэн бэ? Ямар ч тамга тэмдэггүй. Хавтаст хэргийн 152 дугаар талд туршиж шалгаж авсан хураангуй хүснэгт гэж байна. Яг эцсийн байдлаар хүлээж авсан биш. Манайх туршилт хийсний дараа төлбөрөө шилжүүлээд, хүлээж авсан болж таарч байгаа юм. 2018 оны 07 дугаар сарын үйл баримтыг мэдэхгүй. Яагаад гэвэл 2018 оны 06 дугаар сарын 17-ний өдөр ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээ цуцлаад, Хятад улсад нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж авдаг хүмүүсийн жагсаалтад орсон. Тэгэхээр ы тодорхойлолтыг туйлын үнэн зөв гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн Өмнө гаргаж өгч байсан нотлох баримтуудыг апостиль хийгээд нотлох баримтын шаардлага хангаад өгсөн. Монгол улсын хуулиар шийднэ гээд гэрээндээ заасан Гэрчийг асуувал хууль сануулж мэдүүлэг авна. Энэ тодорхойлолтыг хууль сануулж авсан мэдүүлэгтээ дүйцүүлж үзэх боломж байхгүй. Тийм учир нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Нэгэнт чанарын асуудал үүссэн учраас гэрээний 5 хувь буюу 42,500 юанийг төлөөгүй нь үндэслэлтэй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагаас харагдахгүй байгаа юм. Мөн нэхэмжлэгч талаас гэрээний урамшуулал болон гэрээний нэмэгдүүлсэн шаардлага 40,000 юанийг нэхэмжил байгаа юм байна. Гэрээний урамшуулал гэдэг нь юуг үндэслэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. гэрээнд нэхэмжлэгч талыг төлөөлөөд биш. Яагаад гэвэл хууль ёсны төлөөлөгч нь биш. Гэрээнд гарын үсэг зурсан хүний хүсэл зоригийг мэдэхгүй байж одоо энэ нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарлах боломжгүй. Харин манайх боломжтой. Гэрээнд хоёр хугацааг дурдсан байдаг. Нэгдүгээрт, 105 хоног, хоёрдугаарт, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө бүх механик болон цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах ажлыг хийж дуусгана гэсэн байдаг. Гэрээнээс сүүлийн хугацаа нь 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу 105 хоног гэж бичигдсэн байна. Гэтэл 105 хоног алдаатай болох нь өмнөх шүүх хурлын үеэр хэлэлцсэн. Тэгэхээр тооцооны адаатай баримтыг үндэслэх үү эсхүл алдаагүй 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тухайн ажлыг дуусгана гэдгийг баримтлах уу гэдэгт талууд мэтгэлцэж маргаж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дурдвал: Нэгдүгээрт, ы 03 дугаар сарын 16-ны өдрийн гэрчийн мэдүүлэг өгч байсан баримт байна. Үүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй болохыг дурдаж байна. Мөн хоёрдугаарт, тоног төхөөрөмжийн хүлээж авсан тухай хураангуй хүснэгт. Уг баримт нь хуулбар учраас нотлох баримтын шаардлага хангахгүй. Гуравдугаарт, нь 06 дугаар сарын 28-нд Хятад улсад ажлаасаа халагдаад нийгмийн даатгалаар баталгаажуулсан талаарх баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр 06 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцэж байсан мэдэхгүй гэдэг нь тогтоогдож байна. Манай талаас гаргаж өгсөн 105-107 дугаар талд авагдсан Үйлдвэрийн шугам хүлээлцсэн акт нь эх хувиараа авагдсан нотлох баримт юм. Нэхэмжлэгч талын яриад байгаа 03 дугаар сарын 26-с гэдэг нотлох баримт хангасан нэг ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Чанарын баталгааны хувьд төлбөр төлсөн баримт дээр 2018 оны 01 дүгээр сарын 13-нд манайхаас мөнгөө шилжүүлсэн. Туршилт хийгдсэний дараа 35 хувь буюу 297,500 юанийг 2018 оны 4 дүгээр сарын 04-нд шилжүүлсэн. Тэгэхээр танайх хуулийн дагуу ажлаа дуусгах ямар ч боломжгүй. Үүнтэй холбоотой дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэгдүгээрт, 1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар талд авагдсан ХХК-ийн хүдэр баяжуулах үйлдвэрийн нөөц сангийн орлого, зарлагын дэлгэрэнгүй журнал. Уг журналд г Кана гарын үсэг 2024 оны 03 дугаар 01-ний өдөр гэсэн байна. Үүнийг бидэнд мэдэгдсэн хугацаа үзнэ гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл энэ нотлох баримт хариуцагч талд эх хувиараа байдаггүй. Харин нэхэмжлэгч талд нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар гаргаж нотлох баримтыг шинжлэх судлуулах гээд байдаг. Үүнийг шүүх үнэлэх боломжгүй. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, ахин нь 2021 оны 03 дугаар сарын 15-нд хүлээж авсан үедээ гарын үсэг зурсан байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж өгөхдөө нотлох баримтын огноог өөрсөө хүссэнээрээ өөрчилж байгаа нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, хавтаст хэргийн 149-150 дугаар талд тооцооны төлбөр төлөх баримт гэж байна. Үүнд ахин гарын үсэн зурсан. 03 дугаар сарын 15-ний өдөр үйлдэгдсэн бичгийг Монгол улсад нь хүлээж авах боломж байхгүй. Цаг хугацаа, орон зай, техникийн хувьд боломжгүй. Мөн уг баримтад хуулийн этгээдийн тамга тэмдэг байхгүй. Хэн илгээсэн гэж үзэх вэ? нь тухайн үед 2019 оны 08 дугаар сард ажлаас халагдсан гэдэг нь Хятадын нийгмийн даатгалын албан бичгээр тогтоогдсон. Толгой компаниасаа томилогдож ирсэн хүн юм байна. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. ГХОХХК-ийн дээд удирдлага нь ХХК байна гэж заасан. ажиллаж байсан биш Ажиллаж байгаа гээд биччихсэн байгаа юм. 07 дугаар сарын 03-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч "******* ******* ******* Эрчим " ХХКомпанийн нэхэмжлэлтэй, эс эм жи ГХОХХКомпанид холбогдох Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 буюу 146,717,600 төгрөг, нийт 276,971,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр торгууль 85,000 буюу 40,068,150 төгрөг, нийт 317,039,150 төгрөгийг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. Гадаадийн хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, ******* ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ-г байгуулсан байна.
Талууд гэрээгээр 500,000 тонн баяжуулах үйлдвэрийн техникийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг Дархан хотод механик болон цахилгаан тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулах /хуучин тоног төхөөрөмжийг буулгах мөн хамрагдана./ гэж гэрээний агуулгыг тодорхойлж, гэрээний нийт үнэ: 850,000 байна, хэрэв Б тал барилгын ажлыг хугацаанаас өмнө хийж дуусгавал А тал нь Б талд хугацаанаас өмнө дууссан хоног тутамд 5000 юанийн урамшуулал олгоно гэж харилцан тохиролцоод төлбөр төлөр аргыг нэг бүрчлэн гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцжээ.
Гэрээний 6.1-д Урьдчилгаа төлбөр: Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хойш 7 хоногийн дотор А тал нь урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийг Б талд өгч, үйлдвэрлэл, түр байрлах байр, ажиллах ийг талбай руу нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж, 6.2.1-д Ажлын нэг удаагийн туршилт дуусахад нийт төлбөрийн 35 хувийг, бүх ажлыг хийж гүйцэтгэн туршилтын ажиллагаа дуусахад нийт төлбөрийн 30 хувийг төлнө. Үлдсэн 5 хувь нь чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ашиглалтад орж 3 сарын турш чанарын аливаа асуудалгүй ажилласны дараа А тал нь Б талд бүх төлбөрийг төлөх ёстой гэж тус тус заасны дагуу нийт 65 хувийн төлбөр төлсөнд маргаагүй.
Харин гэрээний 6.2.1-д зааснаар 30 хувь, 5 хувь буюу үлдэгдэл нийт 35 хувийн төлбөрийг хариуцагч ...30 хувийг төлсөн, гэрээний 6.2.1-д зааснаар 5 хувийг чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ашиглалтад орж 3 сарын турш чанарын аливаа асуудалгүй ажилласны дараа төлөх гэж тохиролцсоны дагуу төлөхгүй, 1 дүгээр хавтаст хэргийн 105, 106 дугаар талд авагдсан Үйлдвэрлэлийн шугамыг хүлээлцсэн актаар чанарын асуудалтай байсан учир үлдэгдэл 5 хувийг төлөхгүй гэж, нэхэмжлэгч тал төлбөрийн 30 хувийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага болох ьлянь-ийн Голомт банкны тоот дансруу 255,000 төлсөнийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 5 хувийг төлөөгүй учир 35 хувийг төлөөгүй гэж талууд маргажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн аар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцэж байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулдсан байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, ирээдүйд бий болох хөрөнгийг гүйцэтгүүлэхээр төлбөр төлж, ажлын үр дүнг хүлээн авахаар тохиролцсон байгаа нь дээрх гэрээний шинжийг агуулж байна.
3.Нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 151, 152 дугаар талд авагдсан Тоног төхөөрөмжийг туршиж шалгаж хүлээн авсан хураангуй хүснэгтээр 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч компанийн ажилтан д хүлээлгэн өгсөн учир үлдэгдэл төлбөр 5 хувийг авна гэж тайлбарласан боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хэрэгт авагдсан баримтаар гэрээний эхний 30 хувь болох 255,000 -ийг Хятад улсад, дараагийн 35 хувийг Голомт банкны бэлэн мөнгөний зарлагын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 417,500 юанийн баримтаар /297,500+120,000 өмнөх гэрээний төлбөр/, дараагийн 30 хувь Голомт банкны бэлэн мөнгөний зарлагын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 255,000 юанийн баримт, түүний дагуу нэхэмжлэгч компанийн төлөөлөлгүй шууд төлөөлөх этгээд болох ьлянь-ийн Голомт банкны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тоот данс руу тушаасан баримтуудаар хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөрийн 95 хувийг төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дүгээр талд авагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... ьлянь-ийн Голомт банкны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тоот данс руу тушаасан 255,000 юанийн баримт нь өөр харилцаа... гэж тайлбарлаж буй боловч цаг хугацааны хувьд болон Гадаадийн хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох ьлянь-ийн данс руу гүйлгээний утга дээр орлого гэж тушаасныг энэхүү гэрээний төлбөр биш гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж, 107 дугаар зүйлийн 107.2-д Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж тус тус заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Мөн цаг хугацааны хувьд дээрх төлбөрүүд нь дараалж, үнийн дүн гэрээнд заасан хувь хэмжээтэй тохирч байх тул шүүх энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан ...Нэгдүгээрт, урьдчилгаа төлбөрийг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 7 хоногийн дараа гэхээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Энэ нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө. Хоёрдугаарт, нэг удаагийн туршилт дуусахад 5 хувь гэж байгаа юм. 35 хувь гэдэг нь 297,500 . Түүнийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авсан гэдэгт нэхэмжлэгч тал маргадаггүй. Гуравдугаарт, туршилтын ажиллагаа дуусахад нийт төлбөрийн 30 хувийг төлнө гэж зааны дагуу 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн... гэх хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.
5.Гэрээний 11.1.2-т Гэрээ зөрчсөн асуудлыг шийдвэрлэх: Гэрээг гүйцэтгэх явцад аль нэг тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг дангаар зөрчсөн тохиолдолд зөрчсөн тал нь нөгөө талдаа учруулсан бүх хохирлыг барагдуулаад зогсохгүй гэрээний үнийн дүнгийн 10 хувийг нөхөн төлнө. гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтын дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 85,000 болох 40,068,150 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж заасан байхад талууд гэрээний нийт үнийн дүнгээс анз тооцохоор гэрээнд зохицуулсан нь хуулийн энэхүү шаардлагыг зөрчсөн гэж үзэв.
6.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардлага гаргах хугацааг ХХК-ийн Дарханы хүдэр баяжуулах үйлдвэрийн нөөц сангийн орлого, зарлагын дэлгэрэнгүй журнал /1 дүгээр хавтаст хэргийн 34, 35, 153, 154 дэх тал/-аар тооцоо нийлсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэж, төлбөрийг төлөөгүйг мэдээгүй, энэ тооцоо нийлсэн баримтаар мэдсэн гэж тайлбарлаж буй боловч энэхүү баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна.
үх 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр энэ талаарх баримтыг эх хувиар нь гаргаж өгөх болон бусад байдлаар нотлохыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг тайлбарласны дагуу нэхэмжлэгчид нэг удаа боломж олгоход шүүх хуралдаанд гаргаж өгсөн дээрх баримт /2 дугаар хавтаст хэргийн 191-193 дахь тал/ нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагч компанийн ажилтан гарын үсэг бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн нь эх хувиар гаргаж өгсөн баримт гэж үзэхгүй.
Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглэж шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгч талд нотлох боломжийг шүүх олгоход манай ажилтан байсан, одоо ажилладаггүй гарын үсгийг дахин зуруулж, бичвэр хийлгэсэн нь маш их эргэлзээ төрүүлж байна... гэх тайлбарыг шүүх үгүйсгэх болгомжгүй байна.
7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гээд шаардлага гаргах хугацааг шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 105, 106 дугаар талд авагдсан үйлдвэрлэлийн шугамыг хүлээлцсэн акт үйлдсэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ...Ковид цар тахал, ХХК-ийн Дарханы хүдэр баяжуулах үйлдвэрийн нөөц сангийн орлого, зарлагын дэлгэрэнгүй журнал /1 дүгээр хавтаст хэргийн 34, 35, 153, 154 дэх тал/-аар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлж байна... гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 5-н жил, 7-н сар, 24 хоногийн хугацаа өнгөрсөн хойно буюу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, ковид цар тахалын хөл хориотой үе өнгөрөөд удаж байгаа зэргээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, давагдашгүй ин зүйл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
Зохигч Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлтийг шүүх хуралдаанд хийсэн учир шүүх энэ талаарх дүгнэлтийг хийв.
8.Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч хөөн хэлэлцэх хугацааг тооцоо нийлсэн үеэс эхлэн тоолж буй нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно: гэж, 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; гэж тус тус заасантай нийцээгүй бөгөөд үүргээ гүйцэтгэж дууссан буюу нэхэмжлэгч талын тайлбарлаж буй 1 дүгээр хавтаст хэргийн 151, 152 дугаар талд авагдсан Тоног төхөөрөмжийг туршиж шалган хүлээн авсан хураангүй хүснэлтээр д 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж дууссан үеэс үүрэг дуусгавар болох учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоо нийлж төлбөр төлөгдөөгүйг мэдсэн гэж тайлбарлаж буй нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт гэж шүүх үзэв.
9.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр, урамшуулал, торгууль гаргуулах шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Иймд Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 буюу 146,717,600 төгрөг, торгууль 40,068,150 төгрөг нийтдээ 317,039,150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.үх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д тус тус зааснаар "******* ******* ******* Эрчим " ХХКомпанийн нэхэмжлэлтэй, эс эм жи ГХОХХКомпанид холбогдох Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 буюу 146,717,600 төгрөг, торгууль 40,068,150 төгрөг нийт 317,039,150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч "******* ******* ******* Эрчим " ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1,542,805 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 358,290.75 төгрөг, нийт 1,901,095.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр интэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС