2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/01690

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 25

191/ШШ2025/01690

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С тоотод оршин суух, ******* овогт /РД:/,

 

Хариуцагч: С тоотод оршин суух, овогт *******жингийн /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Н.аас 25,440,000 төгрөг, хариуцагч Б.гээс 50,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

О.*******ээс хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Н., Б.,

Хариуцагч нарын өмгөөлөгч ,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.*******, Б.******* нар нь хариуцагч Н., Б. нарт холбогдуулан нийт 75,690,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Б.гээс 50,250,000 төгрөгийг шаардаж байгаа. Нэхэмжлэгч О.******* нь 2017 оны 2 сарын 14-ний өдөр ээж Б.*******ын зээлийг төлөлцөх зорилгоор хариуцагч Н.д дугаартай нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг бусдад хөлслүүлэх эрхийг олгоод хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон итгэмжлэл үйлдэж өгсөн. Итгэмжлэлийн хугацаа нь 3 жилийн хугацаатай байсан. Итгэмжлэлийн хугацаа дуусаад 2020 оны 2 сарын 14-ний өдөр хариуцагч талаас маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөөгүй учраас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах Шатны Шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/MA2022/01783 дугаар магадлалын хянавал хэсгийн 4.3-т О.******* нь 2017.02.14-ний өдөр Н.д олгосон итгэмжлэлд дурдсан орон сууцыг 3 жилийн хугацаанд хөлслүүлэх гэрээ хийх, гарын үсэг зурах, хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон байна. Уг орон сууцыг Н.ын хүү Б. уг хугацаанд эзэмшиж байсныг хууль бус гэж дүгнэхгүй 4.4-т ...О.*******ийн дээрх орон сууц, авто зогсоолыг Н. эзэмшээгүй харин Б. эзэмшиж байгаа түүний эзэмшил хуулийн дагуу гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна. 4.5-д Иймд дээр дурдсан орон сууц, авто зогсоолыг Б.гийн эзэмшилээс гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж тус тус дүгнэсэн байна. Тодруулбал, Б. нь О.*******ээс Н.д олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойшхи хугацаанд маргаан бүхий орон сууц болон авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж байсан болохыг тогтоосон. Хариуцагч Б. нь уг орон сууц, авто зогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэн албадан чөлөөлсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч О.*******ийн эзэмшилд шилжүүлсэн. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, .... эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд дээр дурдсан итгэмжлэлийн хугацаа дууссан 2020.02.14-ний өдрөөс 2023.04.27-ны өдөр хүртлэх хугацаанд маргаан бүхий хөрөнгүүдийн үр шим буюу бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох байсан орлого 39,750,000 төгрөгийг Б. хариуцан нэхэмжлэгч О.*******т төлөх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Б тоот хаягт байршилтай, дугаартай авто зогсоолыг ямар нэгэн эрх олгоогүй байхад 2016 оны 11 дүгээр сараас дур мэдэн хууль бусаар эзэмшиж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэлийн хугацаа дууссан буюу 2020.02.14-ний өдрөөс хойш тус авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж байсан гэж нэхэмжлэл гаргасан тул Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах Шатны Шүүхийн 210/МА2022/01783 тоот магадлалд 2020.02.14-ний өдрөөс хойш тус автозогсоолыг Б. хууль бусаар эзэмшиж байсан болохыг тогтоосон. Тухайн хугацаанд хамтран нэхэмжлэгч Б.******* нь тус автозогсоолын хууль ёсны өмчлөгч байсан ба хариуцагч Б. нь 2016 оны 11 дүгээр сараас 2020.02.14-ний өдрийн хооронд 40 сарын хугацаанд авто зогсоолыг эзэмшихдээ өмчлөгчөөс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй тул тус хугацаанд өмчлөгчийн эд хөрөнгийг шударга бусаар эзэмшиж байсны үр шим болох 10,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 95.1, 493.6, 492.1.1-т заасан үндэслэлээр хамтран нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.гээс шаардаж байна.

1.2. Н.аас 25,440,000 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч ******* болон нарын хооронд 90 сая төгрөгийн зээлийн асуудал үүссэн үүнтэй холбоотой ******* нь зээлийг төлөх зорилгоор өөрийнхөө орон сууцыг бусдад хөлслүүлээд хөлслүүлсэн мөнгийг хүлээж аваад зээлээс нь хасчих гэдэг утгаар итгэмжлэлийг 2017 оны 2 сарын 14-ний өдөр олгосон. Энэ итгэмжлэлийн үүргийг зөрчсөн. Тодруулбал, тус итгэмжлэлийг Н.д олгосны дагуу Н. нь бусдад О.*******ийн орон сууцыг хөлслүүлэн төлбөрийг өөртөө хүлээн авч, ээж Б.*******ын зээлийн төлбөрөөс уг хөлслүүлсэн төлбөрийг суутгах үүрэгтэй байсан. Гэтэл Н. нь өөрийн хүү Б.г үнэ төлбөргүй суулган итгэмжлэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн ба Б.*******ын зээлийн төлбөрөөс ямар ч төлбөр суутгаагүй. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, тус зүйлийн 63.4-т Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, тус хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Н. нь маргаан бүхий орон сууцыг хүлээн авсан 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлсэн тохиолдолд зах зээлийн дундаж ханшаар тооцсон олох байсан орлого болох 25,440,000 төгрөгийн гэм хорыг Иргэний хуулийн 63.4, 219.1, 229.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцан нэхэмжлэгч О.*******т төлөх үндэслэлтэй байна. Иймд, хариуцагч Н.аас 25,440,000 төгрөг, хамтран хариуцагч Б.гээс 39,750,000 төгрөг, нийт 65,190,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т, хариуцагч Б.гээс 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ад тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийг би 100 хувь эсэргүүцэж байна. Анх 2014 онд миний найз болох Б.******* нь надаас удаа дараа 50 сая, 14 сая, 16 сая төгрөг, 26 сая төгрөг гээд мөнгө зээлж авч байсан. Өөрөө зээлийн гэрээ барьж орж ирээд миний ажил дээр ирж өөрөө хүү тодорхойлоод мөнгө авч байсан. Энэ мөнгөнүүд дотроос 50 сая төгрөгийг том хүүдээ байр авч өгнө гээд найзууд хоорондоо ярьж байгаад 50 сая, 16 сая төгрөг гээд мөнгө зээлж авсаар байгаад 90,000,000 төгрөг болсон.

Мөнгийг чинь өгч чадахгүй байна гээд 3 байр үзүүлсэн. Нэг нь охиных нь нэр дээр, нөгөө нь өөрийнх нь нэр дээр байдаг. Надад үзүүлсэн байр нь охинтойгоо хамт 190 м.кв том байртай байсан, тэрнээсээ 60 м.квыг өгсөн. Мөнгөнийхөө оронд энэ байр, зогсоолыг өгье гээд өгч авалцсан. Байрны гэрчилгээг авъя гэхэд 8 хувийн зээлтэй, зээлийг нь төлж дуусгачхаад нэр дээр чинь болгоод өгье. Энэ байрны 41 м.кв нь *******ийн нэр дээр, 120 м.кв нь *******ын нэр дээр байсан. Надад 62 м.кв өгөөд энэ 2 ордерийн 8 хувийн зээлийг төлж дуусчихаад тэгээд миний нэр дээр шилжүүлэх болчхоод байна гээд ордер өгөөгүй. Найз нь нэгэнт байр, зогсоолоо өгсөн юм чинь мөнгөний тооцоо дууссан биз дээ гэсэн. Би тэр байрыг түрээслээгүй.

О.*******тэй аливаа байдлаар харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулах замаар харилцан үүрэг хүлээлцсэн, миний бие тухайн гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчиж, О.*******т хохирол, гэм хор учруулсан зүйл огтоос байхгүй болно. О.Ариунбилгээс иргэн Н. надад олгосон 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлийн тухайд нэхэмжлэгч О.*******ийн ээж Б.Бадамхүнд миний иргэний үнэмлэхийг авч явсан ба удалгүй чамд тус байрыг өгөх баталгаа болгоод охиноороо итгэмжлэл хийлгээд ирлээ, удахгүй банкны зээлээ төлж дуусгаад, байрыг чиний нэр дээр шилжүүлнэ, санаа зовох хэрэггүй гэх байдлаар авчирч өгч байсан. Мөн өмнөх иргэний хэрэг буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэртэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.*******ийн шүүхэд гаргасан Н. нь ямар ч зөвшөөрөлгүйгээр миний орон сууцыг эзэмшин, ашиглаж байгаа гэх тайлбарыг няцаах зорилгоор миний бие уг баримтыг шүүхэд гаргаж өгснийг дурьдмаар байна. Түүнчлэн миний бие дээрх хэрэг маргааныг хянан шийдвэрлэгдэж байх үед тухайн итгэмжлэлд өөрөө гарын үсгээ зураагүй болохыг тайлбарлаж, миний гарын үсэг мөн эсэхийг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг гаргахад тухайн үеийн нэхэмжлэгч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй ба угаасаа тухайн итгэмжлэлийг О.*******, Н. нар хамт байж үйлдээгүй, Н.ын гэх гарын үсэг түүнийх биш гэх тайлбарыг хэлж байсан. Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгч О.******* нь Н. болон Б. биднээс мөн л маргаан бүхий орон сууц авто зогсоолын хэрэглээний төлбөр, тухайн хөрөнгийг бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох байсан орлого, үр шим, хохирол зэрэг мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байсан ба анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр биднийг уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч О.******* бидний хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, тухайн үүргээ миний бие зөрчсөн үйл баримт байхгүй тул надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний мөнгийг өгөхгүй гэсэн зорилгоор энэхүү удаа дараагийн нэхэмжлэлийг өгч байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэгчтэй хамт очоод байрыг нь хүлээлгэж өгсөн, зогсоолыг өмнө нь авчихсан, өөрөө машинаа тавьсан гэв.

 

3. Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар зааснаар 50,250,000 төгрөгийг Б.гээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иргэн О.*******, Б.******* нар нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б. нь хууль бусаар орон сууц болон авто зогсоолыг эзэмшиж байсныг шүүхээс тогтоосон, иймээс тухайн орон сууц болон авто зогсоолыг миний бие бусдад түрээслэж зайлшгүй 50,250,000 төгрөгийг олох ёстой байсан, уг мөнгийг гаргуулмаар байна гэжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн О.******* нь маргаан бүхий орон сууц болон авто зогсоолыг бусдад хөлсөлж, үр шим бүхий орлого зайлшгүй 50,250,000 төгрөгийг олох байсан гэдэг нь тогтоогдоггүй болно. Өөрөөр хэлбэл уг хэмжээний мөнгийг зайлшгүй олох байсан хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй ба иргэн Б. миний бие ч эдгээр хөрөнгүүдийг бусдад хөлслүүлэх зэргээр ашиг орлого, үр шим хүртсэн зүйл огтоос байхгүй болно. Бодит байдал дээр О.*******ийн ээж Б.******* гэх хүн нь манай ээжээс авсан зээлийн өр төлбөртөө тооцож маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг аль 2016 оны 11 дүгээр сард сайн дураараа хүлээлгэж өгч байсан. Гэтэл одоо шүүхэд манай ээж бид хоёрыг ямар ч зөвшөөрөлгүй орон сууц болон авто зогсоолуудыг эзэмшилдээ авсан шэх байдлаар тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна" гэж тус тус заажээ. Дээрх зохицуулалтаас харвал өмчлөгч өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзвэл эхний ээлжинд эрхийг нь зөрчиж буй этгээдэд шаардлага гаргах, улмаар эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхээр хуульчилсан байна. Нэхэмжлэгч О.*******ийн хувьд дээрх шаардах эрхээ огтоос хуульд зааснаар хэрэгжүүлээгүй ба өмнөх хэрэг маргааны үед ижил үндэслэл, агуулгаар мөн л биднээс 21,769,146 төгрөгийг шаардаж байсныг дурьдмаар байна. Мөн нэхэмжлэгч О.*******, Б.******* нарын хувьд иргэн Б. надаас Иргэний хуульд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч О.*******, Б.******* нарын Б. надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч Н. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өмгөөлөгчид 1,500,000 төгрөг төлсөн. Энэхүү хэрэг маргаанд өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1-т заасан 1,500,000 төгрөг төлсөн. Хэрвээ О.******* нэхэмжлэл гаргаагүй байсан бол миний бие өмгөөлөгчид хөлс төлөх хэрэгцээ шаардлага байхгүй байх байсан. Иймд би 1,500,000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 497.1, 510.2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг О.*******ээс гаргуулж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч О.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь Үндсэн хуульд зааснаар өөрсдийнх нь эрхийн асуудал бөгөөд хариуцагч нарын зүгээс өмгөөлөчтэй оролцох эсэх нь өөрсдийнх нь сонголтын асуудал юм. Эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө үүрэг хариуцлагыг нэхэмжлэгчид ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

6. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас нэхэж байгаа төлбөрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

7. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

7.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/

7.2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 181/ШЗ2023/21210 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх 5/

7.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэр /хх 6-14/

7.4. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2022.09.21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлал /хх 15-22/

7.5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.25-ны өдрийн 001/ШХТ2022/01338 дугаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /хх 23/

7.6. 2017.02.14-ний өдрийн орон сууц хөлслүүлэх итгэмжлэл /хх 24/

7.7. 2013.10.21-ний өдрийн ОСЗГ1603/131021 дугаар орон сууцны зээлийн гэрээ, хавсралт /хх25-28/

7.8. 2020.05.11-ний өдрийн ОСЗГНГ1257/200511/1/ дугаар орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ /хх29-31/

7.9. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх32/

7.10. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх33/

7.11. 2024.01.03-ны өдрийн 002 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн түрээсийн үнэ тодорхойлсон тухай дүгнэлт /хх34-48/

7.12. 2023.04.27-ны өдрийн 23-5/364 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 49/

7.13. Итгэмжлэл /хх50/

7.14. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.19-ний өдрийн 181/ШШ2023/02901 дугаар шийдвэр /хх59-62/

7.15. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбар /хх 135/

7.16. Кассын зарлагын ордер /хх140/

7.17. О.*******ийн гадаад пасспортын хуулбар /хх141-142/

7.18. Орон сууцны хэрэглээний төлбөрийн баримтууд /хх143-145/

7.19. Зогсоолын тэмдэглэл хийсэн баримт /хх 146-149/

7.20. Ү2205051857 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа / 2-р хх 18-19, 60-61/

7.21. Гараж захиалан бариулах гэрээ /2-р хх 20/

7.22. ХХК-ийн 2014.05.01-ний өдрийн 14/334 дугаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт /2-р хх 21-23/

7.23. 2013.09.24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх 24/

7.24. 2024.11.08-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх 25/

7.25. ХХК-ийн 20/35 дугаартай н.*******ад хүргүүлсэн мэдэгдэл /2-р хх 26/

7.26. ХХК-ийн нэхэмжлэх /2-р хх 27/

7.27. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх 28/

7.28. 2020.08.24-ний өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ /2-р хх 40/

 

8. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

8.1. Хариу тайлбар /хх 83-84, 114-115, 2-р хх 88-89/

8.2. 2023.01.13-ны өдрийн 23370318 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 85/

8.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.19-ний өдрийн 181/ШШ2023/02901 дугаар шийдвэр /хх86-89/

8.4. Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 210/МА2022/01980 дугаар магадлал /хх 90-92/

8.5. Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.11.08-ны өдрийн 210/ШТ2023/00638 дугаар тогтоол /хх 93-96/

8.6. 2024.07.14-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 108-110/

8.7. Сөрөг нэхэмжлэл /хх129-130/

8.8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / хх 131/

8.9. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх132-134/

8.10. О.*******ээс Н.д холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх 152-153/

8.11. О.Ариунбилгээс олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 154/

8.12. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2021/04842 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /хх 155/

8.13. О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх 156/

8.14. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2021/06997 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /хх 157-158/

8.15. О.*******ийн Н., Б. нарт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэж, өөрчилсөн шаардлага /хх 159-161/

8.16. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 333 дугаартай Б-р байрны 55 м.кв талбайтай орон сууц болон тус орон сууцны доор байрлах авто зогсоолын түрээсийн дундаж үнэлгээг тогтоосон тайлан /хх 162-176/

8.17. О.Ариунбилгээс олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 177/

8.18. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 -дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2021/09162 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж /хх 178-179/

8.19 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2021/104139 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж /хх 180-182/

8.20. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2021/104139 дугаартай О.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх 183-185/

8.21. Б тоот авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /хх 186-205/

8.22. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021.08.02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлага /хх 206-208/

8.23. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2022/05227 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл /хх 209-217/

8.24. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2022/04943 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /хх 218-219/

8.25. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/Ш32022/07552 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэх тухай шүүгчийн захирамж /хх 220-221/

8.26. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ТМ2022/04116 дугаартай О.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх 223-250, 2-р хх 1-15/

8.27. Шүүхийн тусгай архивт 51,300 төгрөг төлсөн баримт /2-р хх 16/.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч О.*******ийн хариуцагч Б.гээс 39,750,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.аас 25,440,000 төгрөг гаргуулах шаардлага болон нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Б.гээс 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.ын нэхэмжлэгч О.*******ээс 1,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б. нь миний өмчлөлийн Б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон тус орон сууцны зоорийн давхарт байрлах 70 тоот улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолыг 2020.02.14-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байсан тул энэхүү хугацаанд тус үл хөдлөх хөрөнгүүдийн үр шим буюу бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох байсан орлого 39,750,000 төгрөгийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.гээс шаардах эрхтэй гэж,

хариуцагч Н. нь 2017.02.14-ний өдрийн орон сууц хөлслүүлэх итгэмжлэлийн дагуу орон сууцыг бусдад хөлслүүлж, төлбөрийг Б.*******ын зээлээс хасах үүргээ биелүүлээгүй буюу төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлээгүйгээс төлөөлүүлэгч би өөрт учирсан хохирол 25,440,000 төгрөгийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.аас шаардах эрхтэй гэж тус тус тодорхойлсон.

 

3. Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б. нь миний өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, энэбишийн өргөн чөлөө гудамж 78 дугаар байр, зоорийн давхарт байрлах 70 тоот улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолыг ямар нэгэн эрх олгоогүй байхад 2016.11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байсан тул энэхүү хугацаанд тус үл хөдлөх хөрөнгийн үр шим буюу бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох байсан орлого 10,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.гээс шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

4. Хариуцагч Н. нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг Б.******* нь манай ээж Н.д өгөх зээлийн төлбөртөө тооцож 2016 онд сайн дураараа хүлээлгэж өгсөн. Миний бие тус хөрөнгүүдийг бусдад хөлслүүлэх зэргээр ашиг орлого, үр шим хүртээгүй, нэхэмжлэгч нар тухайн хөрөнгүүдийг хөлслүүлж 50,250,000 төгрөгийг зайлшгүй олох байсан гэдэг нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.

 

5. Хариуцагч Н. нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Миний бие О.*******тэй аливаа байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, итгэмжлэд гарын үсэг зураагүй, үүрэг зөрчсөн зүйлгүй бөгөөд нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлж олсон төлбөрөө ээж Б.*******ынх нь надаас авсан зээлийн төлбөрт суутгахаар тохирсон гэх тайлбар бодит байдалд нийцэхгүй, О.*******тэй миний бие уулзаж байгаагүй, ийм тохиролцоо хийхээгүй. Бодит байдал дээр Б.******* тухайн орон сууц, зогсоолыг зээлийн өрөндөө өгсөн атлаа шүүхээр маргалдаж явсаар буцааж авсан гэж тайлбарласан.

 

6. Хариуцагч Н. нь дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: О.******* нь надад холбогдуулан удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж шүүхэд хариуцагчаар татан оролцуулж байгаагийн улмаас хууль, эрх зүйн мэдлэггүй би өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч авч, 1,500,000 төгрөгийн хөлс төлж хохирч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******ээс шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

7. Нэхэмжлэгч О.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өөрийн сонголтоор өмгөөлөгч авсан учир нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй гэнэ.

 

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

8.1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлалаар нэхэмжлэгч О.*******ийн хариуцагч Н., Б. нарт холбогдуулан орон сууц, авто зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, зардал хохирол 21,769,146 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч О.*******, Б.******* нарт холбогдуулж хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 116,998,170 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Н.ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж, энэхүү шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар дараах үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:

Нэхэмжлэгч О.******* нь Б тоот хаягт байрлах 41.77 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарын  тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , тоот гэрчилгээнүүдээр тогтоогдсон.

 

О.******* нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.д олгосон итгэмжлэлд дурдсан орон сууцыг 3 жилийн хугацаанд хөлслүүлэх гэрээ хийх, гарын үсэг зурах, хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон байна. Уг орон сууцыг Н.ын хүү Б. уг хугацаанд эзэмшиж байсныг хууль бус гэж дүгнэхгүй. Итгэмжлэлийн хугацаа дууссанаар орон сууц эзэмших Б.гийн эрх дуусгавар болсон тул дээрх орон сууц авто зогсоолыг Б.гийн эзэмшилээс гаргуулахаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Цэцэгбэйлэ нь орон сууц, авто зогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримтыг шүүх тогтоосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

8.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23-5/364 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлал, 114 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуух төлбөр төлөгч Н., Б. нарт холбогдох 23370322 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна. /1-р хх 49/

 

Нэхэмжлэгч нараас 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б.гээс орон сууц, авто зогсоолыг хүлээж авсан гэж тайлбарласан бол хариуцагч нар нь энэ өдөр орон сууцыг суллаж өгсөн нь үнэн, харин авто зогсоолыг үүнээс өмнө Баянгол дүүргийн шүүхэд маргаан явж байх үед өөрөө машинаа аваачиж тавьсан байсан гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б. орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

8.3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээр Б тоот хаягт байрлах 41.77 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.******* бүртгэлтэй байна. /1-р хх 32/

 

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар Б тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр Б.******* нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдэж, бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр О.*******т шилжүүлсэн байна. /2-р хх-н 18-19, 40/

 

Энэхүү үйл баримтад талууд маргаангүй болно.

 

9. Нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Б.гээс 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл маргаан бүхий авто зогсоолын өмчлөгч байжээ.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Б. нь тухайн зогсоолыг зөвшөөрөлгүйгээр, дураараа хууль бусаар эзэмшсэн гэх тайлбар нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан.

 

Нэхэмжлэгч О.******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэртэй иргэний хэрэг болон энэхүү хэрэгт ээж Б.******* Н.аас зээл авсан, өртэй гэдгийг сонсоод өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг өртэй гэдгийг сонсоод авто зогсоол орон сууцыг бусдад хөлсөлж хөлслүүлсний төлбөрийг ээжийнх нь өрөнд суутгахыг Н.д зөвшөөрч итгэмжлэл хийж үлдээсэн гэж тайлбарласан энэхүү тайлбарыг Б.******* нь үгүйсгээгүй, Н.тэй зээлийн харилцаатай, Н.д орон сууц, авто зогсоолыг хүлээлгэн өгсөн талаар тайлбарладаг.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.д авто зогсоолыг эзэмшүүлсний үндсэн дээр хариуцагч Б. нь тус авто зогсоолыг эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхгүй байна.

 

10. Нэхэмжлэгч О.*******ийн хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлалаар хариуцагч Б.Цэцэгбэйлэ нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримтыг шүүх тогтоож, албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Б. нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцыг чөлөөлсөн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23-5/364 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Б. нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үндэслэлгүйгээр уг орон сууцыг ашигласан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч О.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас орон сууц ашигласан байдлыг буцаан шаардах боломжгүй тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар олох ёстой байсан орлогыг мөнгөн хөрөнгөөр шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч О.******* өөрийн өмчлөлийн орон сууцны хөлслөх 1 сарын хөлсний дундаж хэмжээг нотлохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг нотлох баримтаар гаргажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 002 дугаар үнэлгээгээр уг орон сууцны 1 сарын хөлсний зах зээлийн үнэ ханшийг 2020 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сард 600,000 төгрөг, мөн оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарыг хүртэл 700,000 төгрөг, мөн оны 08 дугаар сард 750,000 төгрөг, 09, 10, 11 дүгээр сард 800,000 төгрөг, 12 дугаар сар болон 2022 оны 01, 02, 07 дугаар саруудад 850,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сар, 8 дугаар саруудад 900,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сард 950,000 төгрөг гэж тодорхойлжээ. /1-р хх 34-48/

 

Хариуцагчаас дээрх үнэлгээг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй тул шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр үнийг тооцож,

2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сар хүртэл 3,500,000 /5*600,000/ төгрөг,

2020 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл 9,100,000 /13*700,000/ төгрөг,

2021 оны 08 дугаар сард 750,000 төгрөг,

2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл 2,400,000 /3*800,000/ төгрөг,

2021 оны 12, 2022 оны 01, 02, 07 дугаар саруудад 2,550,000 /3*850,000/ төгрөг,

2022 оны 03, 04, 05, 06, 08 дугаар саруудад 4,500,000 /5*900,000/ төгрөг,

2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл 7,600,000 /8*950,000/ төгрөг, нийт 30,700,000 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулах нь зүйтэй.

 

Харин хариуцагч Б. нь авто зогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үндэслэлгүйгээр ашигласан гэх үйл баримт хавтаст хэрэг цугларсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч О.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй болно.

Иймд О.*******ийн хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 30,700,000 төгрөгийг хангаж, үлдэх 19,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

11. Нэхэмжлэгч О.*******ийн хариуцагч Н.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Эрх олгогч О.******* нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.д Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хөлслүүлэх гэрээ хийх, гарын үсэг зурах, хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгож, итгэмжлэлд төлөөлүүлэгчийн хүсэл зориг бүрэн тутгагдсан гэжээ. /1-р хх 24/

 

Иргэний хуулийн 39 дүгээр 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 39.2-т Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно гэж тус тус заасан.

 

Итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд итгэмжлэгч итгэмжлэлд дурдсан этгээдэд итгэмжлэгчийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл, үйл ажиллагаа хийх эрх бий болгодог.

 

Нэхэмжлэгч О.******* нь итгэмжлэл олгосон өөрийн хүсэлт зоригийн илэрхийллийг Н. нь миний орон сууцыг бусдад хөлслүүлж, төлбөрийг ээж Б.*******ын Н.аас зээлсэн зээлийн төлбөрөөс суутгуулах зорилготой гэж тайлбарладаг.

 

Өөрөөр хэлбэл тэрээр Б.*******ын зээлийг төлөх зорилготой харилцан эсрэг 2 талын хүсэл зориг буюу хоёр талын харилцаа байсан гэх боловч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн бичгээр олгогдсон итгэмжлэлээр зөвхөн орон сууцыг хөлслүүлэх гэрээ хийх, гарын үсэг зурах, хөлслүүлсний төлбөрийг хүлээн авах эрх үйлдэл хийх эрхийг олгосон байна.

 

Нэхэмжлэгч нь итгэмжлэл олгосон хүсэл зоригоо гуравдагч этгээдүүдийн хоорондын эрх зүйн харилцаанаас үүсэлтэй гэж байгаа тохиолдолд тухайн гуравдагч этгээдүүдийн хоорондын харилцаа байсан болохыг, мөн төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас өөрт учирсан хохирол юу болохыг нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд хариуцагч Н.ыг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасан Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгч Н.ын хариуцагч О.*******т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2024.07.14-ний өдрийн гэрээг нэг талаас өмгөөлөгч , нөгөө талаас үйлчлүүлэгч Н. нар байгуулж, гэрээгээр өмгөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн О.*******ийн нэхэмжлэлтэй, иргэн Н.д холбогдох гэм хорын хохиролд 75,690,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Н.ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох, Үйлчлүүлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хөлсийг төлөхтэй холбогдон талуудын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна гэжээ. /1-р хх 109-111/

 

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хөлсийг талууд 1,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, Н. нь 2024.07.15-ны өдөр 150,000 төгрөг, 2024.07.21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024.08.01-ний өдөр 350,000 төгрөгөөр тус тус төлсөн байна. /1-р хх 132-135/

 

Н. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг үндэслэн О.******* нь удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж хариуцагчаар татсанаас өмгөөллийн хөлсөнд 1,500,000 төгрөг төлж, хохирол учирсан гэж шаардсан.

 

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд энэ эрхийн хүрээнд О.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Н. нь хариуцагчаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгчтэй оролцох тохиолдлыг хуульчлаагүй бөгөөд хэргийн оролцогч өмгөөлөгчтэй оролцох эсэхээ өөрөө шийдвэрлэж, өмгөөлөгч оролцуулах тохиолдолд өмгөөлөгчөө өөрөө сонгох, ямар эрхийг олгохоо өөрөө шийдэх, өмгөөлөгчийн эрх нь үйлчлүүлэгчийн хүсэлт болон үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээгээр тодорхойлогдож, өмгөөллийн хөлсийг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

 

Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл О.******* нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч О.*******ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Н.д 1,500,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгч гийн гаргасан нэхэмжлэгч О.*******ийн хариуцагч Н.аас мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг хүлээн авч, харин үндсэн нэхэмжлэлийг бүхэлд хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийг хангуулах талаарх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

14. Хариуцагч Н., Б. нарын өмгөөлөгчийн гаргасан эрх зүйн маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт үндэслэлгүй буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлалаар энэхүү иргэний хэргээс өөр маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 311,450 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэгч О.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,400 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хариуцагч Н.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.гээс 30.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ын нэхэмжлэлтэй Б.йд холбогдох 10.500.000 төгрөг, О.*******ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох 25.440.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.ын нэхэмлэлтэй О.*******т холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,400 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 311,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   О.АЗЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН

 

Ц.ЦЭРЭНДУЛАМ