| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2020/0383/З |
| Дугаар | 128/ШШ2025/0482 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* ХХК //,
Хариуцагч: Үндэсний аудитын газар
Хариуцагч: Монгол Улсын ерөнхий аудитор
Гуравдагч этгээд: Эдийн засаг, хөгжлийн яам нарын хооронд үүссэн аудитын дүгнэлттэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Монгол улсын ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2018 оны Х аймгийн Ж суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл-ийн хэрэгжилтэд хийсэн ******* дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн 3.22, 3.23, 3.24 дэх хэсэгт заасан б******* зураг төсөвт тусгагдсан 76,928,347 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан хэсгийг болон Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ******* дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах, аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг баталгаажуулсан Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх
2.1. У******* ХХК нь 2016 онд Үндэсний хөгжлийн газар/хуучнаар/-тай дугаартай Х, Ж, 1 дүгээр цэцэрлэгийн барилга барих төсөл-ийн барих шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулан гэрээнд заасан зураг төслийн дагуу уг барилгыг барьж гүйцэтгэн 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн.
2.2. Уг концессын гэрээгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас 1 жилийн хугацаанд төслийн нийт дүн болох 2,105,741,568.00 төгрөгийг 2018 оны 3 дугаар улиралд багтаан У******* ХХК-д олгохоор гэрээ байгуулсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,590,188,340 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 172,494,110 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 175,147,020 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний дүнгээс үлдсэн үлдэгдэл төлбөр болох 167,912,098 төгрөгийг олгоогүй.
2.3. Үндэсний аудитын газраас концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс 168,653,460.00 төгрөгийг суутган тооцох тухай ******* дугаартай аудитын дүгнэлт гарсныг Монгол улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А/185 дугаартай тушаалаар аудитын дүгнэлтийг баталгаажуулсныг үндэслэн Үндэсний хөгжлийн газар/хуучнаар/-аас концессын гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг У******* ХХК-д олгоогүй байна.
2.4. Үүнийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар У******* ХХК-аас нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7801 дугаартай захирамжаар тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч томилж хэргийг түдгэлзүүлж, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шинжээчийн дүгнэлт ирснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
2.3. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2022 дугаар шүүгчийн захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр А******* ХХК-аас 23/6 дугаартай шинжээчийн дүгнэлт ирсэн тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, хэргийг шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч У******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Манай компани нь 2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газартай дугаар бүхий Х, Ж, 1 дүгээр цэцэрлэгийн барилга барих төсөл-ийн барих шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулж, гэрээний дагуу манай компани нь уг цэцэрлэгийн барилгыг батлагдсан зураг, төсвийн дагуу бүх ажлуудыг хийж 2017 оны 12 дугаар сард барьж ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээгээр төслийн нийт хөрөнгө оруулалт нь 2,105,741,568 төгрөг байхаар, Цэцэрлэгийн барилга байгууламжийг концесс эзэмшигч буюу манай компани өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр концессын барилгыг буулгах, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, оруулсан санхүүжилт концессын зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн хугацаанд буюу 2018 оны 03 дугаар улиралд Үндэсний хөгжлийн газраас манай компанид 2,105,741,568 төгрөгийг эргэн төлөхөөр тохиролцсон.
3.2. Гэтэл Үндэсний хөгжлийн газар нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд санхүүжилт шилжүүлэх байсан боловч энэ хугацаандаа шилжүүлээгүй бөгөөд үлдэгдэл төлбөр болох 167,912,098 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна. Үндэсний хөгжлийн газар нь Үндэсний аудитын газрын 2018 оны "Х аймгийн Ж суманд баригдсан Цэцэрлэгийн барилга барих төсөл"-ийн хэрэгжилтэд хийсэн ******* тоот Аудитын дүгнэлтийг үндэслэл болгож, гэрээний үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлэхээс татгалзах болсон. Хариуцагч Үндэсний Аудитын газрын 2018 оны ******* тоот Аудитын дүгнэлтэд "... Концесс эзэмшигч "У " ХХК нь ... б******* зураг төсөвт тусгагдсан 76,928,347,00 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан, барилга угсралтын ажлын дүнгээс тооцсон 91,725,113,00 төгрөгийг олгоогүй тул нийт 168,653,460 төгрөгийг концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс суутган тооцохоор байна.." гэж дүгнэлт гаргаж, Үндэсний хөгжлийн газарт албан шаардлага заавал биелүүлэх зөвлөмж өгсөн нь хуульд нийцэхгүй байна.
3.3. Учир нь Барилга байгууламжийг барихдаа б******* зураг, төслөө баталж албан ёсоор Барилга хөгжлийн төвөөр экспертизээр орж баталгаажсан эх зураг, төслийн дагуу б******* ажлыг гүйцэтгэдэг. Манай компанийн хувьд мөн Барилга хөгжлийн төвөөр батлагдсан, экспертизээр орсон Цэцэрлэгийн б******* зураг, төслийн дагуу нэг ч ажил орхигдуулаагүй, зураг, төсөлд тусгагдсан бүх ажлыг хийж гүйцэтгэн бүрэн бүтэн барилга Улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Х аймгийн Засаг даргын захирамжаар уг Цэцэрлэгийн барилгыг Улсын комисст хүлээж авах ажлын хэсэг байгуулагдаж, уг Комиссын бүрэлдэхүүн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уг Цэцэрлэгийн барилгыг улсын комисст хүлээн авч дүгнэлт гаргасан байдаг болно. Эрх бүхий улсын Комисс ажиллаад уг Цэцэрлэгийн б******* батлагдсан зураг, төсвийн дагуу бүх ажлыг шалгаж, зураг төслийн дагуу бүх ажлууд бүрэн хийгдсэн, шаардлага хангасан гэж үзсэн тул улсын комисс хүлээж авч ашиглалтад оруулсан. Хэрэв б******* батлагдсан зураг, төсөлд тусгагдсан ажлууд бүрэн гүйцэт хийгдээгүй, ажил дутуу орхигдсон байсан бол уг цэцэрлэгийн барилгыг Улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулахгүй юм.
3.4. Мөн уг цэцэрлэгийн б******* ажлын талаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот албан бичигт "... Барилга барих явцад цэцэрлэгийн зүгээс байнгын хяналт тавьж шаардлагатай ажлуудыг хийлгэж явсан төдийгүй, цэцэрлэгийн гадна хашаа, цардмал зам, тоглоомын талбайг бүрэн тохижуулж өгснөөс гадна дэд бүтэц хөгжөөгүй газарт барилга барьсантай холбогдуулан төлөвлөгдөөгүй зарим ажлуудыг тус компани өөрсдийн сэтгэлээрээ хийж гүйцэтгэсэн. Компани б******* зураг, төсөвт тусгагдсан ажлаас дутуу хийгдсэн ажил байхгүй, зураг төсөвт тусгагдсан ажлаа чанартай гүйцэтгэж барилга хүлээн авснаас хойш нэмэлт засвар үйлчилгээ хийлгэх шаардлага огт гараагүй ...." гэж дурдсан байдаг. Маргаан бүхий аудитын дүгнэлтэд дурдсан хийгдээгүй, дутуу орхигдсон гэх ажлууд нь бодит байдал дээр бүрэн гүйцэт хийгдсэн болох нь цэцэрлэгийн фото зургуудаар давхар нотлогдоно.
3.5. Нэгэнт б******* ажлыг шалгаж ашиглалтад оруулах эрх бүхий Улсын комисс нь б******* батлагдсан зураг төсөвтэй нь тулгаж шалгаад зураг төсөвт тусгагдсан бүх ажлууд хийгдсэн, дутуу орхигдсон ажил байхгүй, чанарын шаардлага хангасан гэж дүгнэлт гаргаж улсын комисс хүлээн авсан байхад Үндэсний Аудитын газраас манай байгууллагыг б******* зураг, төсөвт тусгагдсан ажлыг бүрэн хийгээгүй, дутуу орхигдуулсан гэж, Үндэсний хөгжлийн газрыг манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулж байна. Үүнээс болж манай компани санхүүжилтээ авч чадахгүй, бусад байгууллагад зээлийн хүү, алданги төлж их хэмжээний хөрөнгө санхүүгээ хохирч, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүсч байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.2-д "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.", 25.1.1-д "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-д "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах" гэж заасан. Хариуцагчийн хувьд энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн.
3.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан "Хуульд үндэслэх", "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчим хангагдаагүй. Үндэсний Аудитын газраас уг дүгнэлтийг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд яг манай компанид хандаж гаргаагүй, Үндэсний хөгжлийн газарт зөвлөсөн шинжтэй юм. Гэтэл уг дүгнэлт, зөвлөмжийг баримтлан манай шаардлагыг хүлээж авахгүй байгаа. Бид гомдол, шаардлага гаргахаар Үндэсний аудитын дүгнэлт, зөвлөмжийг танайх гомдол, нэхэмжлэл гаргаж хүчингүй болгуулсан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг чинь өгөх боломжтой. Уг дүгнэлт, зөвлөмж хүчинтэй байхад бид төлбөр шилжүүлэх боломжгүй гэсэн тайлбар Үндэсний хөгжлийн газраас өгдөг болно. Бид уг дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний хөгжлийн газартай маргалдаж байх явцад шүүхийн шатанд олж мэдсэн юм.
3.7. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд нэхэмжлэгчийн б******* суурин ажил, дотор заслын ажил, дуы ажил, гадна бохир усны ажил, гадна тохижилт зам талбайн хашааны ажил, уурын зуухны ажил, захиалагчийн хяналтын зардлын ажил, нөатын 10 хувь гээд нийт 94,300,000 төгрөгийн 14 ажлыг хийгээгүй орхигдуулсан гэж буруутгадаг. Тус дүгнэлтийн 3.22 дугаар хэсэгт төсөвт тусгагдаагүй 17,367,100 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч талаас нэмэлтээр хийсэн. Бидний зүгээс дүгнэлтэд дурдсан тэр 168,659,460 төгрөгөөс барилга угсралтын ажлын дүнгээс тооцсон 91,725,113 төгрөгийн санхүүжилтийг концесс эзэмшигчээс олгоогүй гэдэг дээр маргахгүй, холбогдох байгууллагад төлчихсөн учраас маргах шаардлагагүй.
3.8. Харин хийгдээгүй орхигдуулсан ажлын дүн 76.928.347 төгрөгийг хасахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Хариуцагч Үндэсний аудитын газар манайхыг цэцэрлэгийн б******* суурин ажил, дотор заслын ажил, дуы ажил, гадна бохир усны ажил, гадна тохижилт, зам талбай, гадна хашааны ажил, уурын зуухны ажил, захиалагчийн хяналтын ажил, магадлалгүй ашиглах нөатын 10 хувь гэдэг ажлуудыг хийгдээгүй орхигдуулсан гэж дүгнэдэг. Тэгэхээр бодит байдал дээр дүгнэлт нь өөрөө алдаатай, бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байдаг. Бодит байдал дээр хийгдчихсэн байгаа ажлуудыг хийгдээгүй орхигдуулсан гэж дүгнэх нь үнэхээр харамсалтай. Ингээд нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлт гаргаж У д к групп ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Энэ компанийн дүгнэлтээр маш тодорхой гарсан. Аудитын газар огт хийгээгүй гэж хэлээд байгаа ажлуудыг хийсэн гэдэг нь 2 шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байгаа. Эхний хийсэн У д к групп ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр суурийн ажлын актад зураг төслөөс өөрчлөлтгүй, төсөв гүйцэтгэлд орсон ажлын тоо хэмжээ 273.69 метр куб, бөгөөд зураг төсөвт 213.56 метр куб суурийн ажил байгаа бөгөөд түүний зөрөө 60.13 метр куб суурийн ажил хийсэн эсэхийг хэмжиж тодорхойлох боломжгүй, энийг хийснээр үзнэ. Ингээд бусад ажлын хэсэгт б******* ойр хавиар бетонон цутгах ажил бодит байдал дээр 10,668 метр куб бөгөөд гүйцэтгэлийн төсөл зурагт 9024 метр куб байна. Тэгэхээр 1644 метр куб хаяавч бетоны ажил илүү хийгдсэн. Ингээд дуы шугамын 8,200,000 төгрөгийн ажил хийгдсэн. Гадна талбайн ажил дутуу хийгдсэн гэж үзсэн. Зам талбайн ажил бүрэн хийгдсэн. Үйл ажиллагаа эрхэлж буй газраас ирүүлсэн албан тоот, бодит хэмжилт, фото зургаар тодорхой харагдаж байна. Иймд гадна тохижилтын зам талбайн 14,000,000 төгрөгийн ажил бүрэн хийгдсэн. Гадна хашааны ажил бас бүрэн хийгдсэн бөгөөд концессын гэрээгээр барилга барьж байгаа компани хашааны ажил огт хийхгүйгээр улсын комисст хүлээлгэх ямар ч боломжгүй. Мөн сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийгээгүй тохиолдолд улсын комисс хүлээн авах боломжгүй.
3.8. Тэгэхээр бодит байдал дээр ийм зөрүүтэй дүгнэлтүүдийг хийж аж ахуйн нэгж байгууллагыг хохироож байна. Дээрх судалгаа тооцоогоор бүрэн хийгдсэн барилга угсралтын нийт зардал болох 32,900,000 төгрөг нь аль хэдийн өөр байгууллагад төлөгдчихсөн бөгөөд үндсэндээ бүгд 12,400,000 төгрөгийн ажил хийгдсэн. Мөн 45,400,000 төгрөгийн ажил бүрэн хийгдсэн. Харин 49,000,000 төгрөгийн ажлыг хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж эхний дүгнэлт гарсан. Хариуцагч байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Төрийн аудитын үндсэн зарчмыг зөрчсөн. Төрийн аудитын байгууллага хууль дээдлэх ёстой, шударга ёсыг хангах ёстой байсан бөгөөд бодит байдал энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанууд зорилго нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг хуулийн заалтыг зөрчсөн гэж бидний зүгээс үзэж байна. Эхний шинжээчийн дүгнэлтээс харах юм бол хариуцагч талаас нэхэмжлэгчийг дутуу хийсэн гэж үзчихсэн 76.928.347 төгрөгийн ажлаас 45,400,000 төгрөгийн ажил бодит байдал дээр хийгдчихсэн байгаа. Тэгээд хийгдээгүй ажлын дүн үндсэндээ 45,400,000 төгрөгийн зөрүү хасагдаад тооцогдох ёстой юм. Бидний зүгээс энэ асуудал дээр хандаж байгаа. Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин нэмэлт шинжилгээ хийсэн. Нэмэлт шинжилгээг Ай Жэй Эй Эйч Аудит ХХК хийсэн. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/6 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч компанийг 42,400,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, уг дүн нь хийгдээгүй гэх ажлын дүнгээс хасагдах ёстой гэсэн ийм дүгнэлтийг гаргасан. Өмнөх дүгнэлтээс зохих хэмжээний төгрөгөөр буурсан ч яг бодит байдалд нийцдэг.
3.9. Иймд У д к групп ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн журмаар томилогдсон Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/6 дугаартай шинжээчийн дүгнэлтээс харахад хариуцагч Үндэсний аудитын газрын 2018 оны дүгнэлтийн холбогдох хэсэг бодит байдалд нийцэхгүй. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцээгүй тооцооллын хувьд алдаатай бөгөөд үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллага бодит байдал дээр хийсэн ажлыг хийгээгүй гэж дүгнэснээрээ аудитын холбогдох зарчмуудыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ акт нь хууль болон бодит байдалд тохирсон эсэх, мөн зорилгодоо нийцсэн эсэх талаар хууль бус гэж маргадаг. Хийгдээгүй ажил тодорхой хэмжээнд байна гэдгийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд явж байгаа.
3.10. Тэгэхдээ концессын гэрээнд заасан ажил хийгдэх тийм амар биш, маш олон байгууллагын хяналт шалгалт, зураг төсөл, мөнгө санхүү, төсөвт суурилж хийгддэг. Хийхдээ ч маш их хүндрэлтэй, маш их шалгуурыг давж хийгддэг бөгөөд хийснийхээ дараа хүлээлгэж өгөхдөө ч маш олон байгууллагын хяналт шалгалтаар орсон. Мэргэжлийн байгууллага буюу улсын комисс тухайн барилга байгууламжийг яг л зураг төслийн дагуу хүлээж авсан байхад аудитын байгууллага ийм дүгнэлт гаргаж байгаа нь нэхэмжлэгч байгууллагыг үнэхээр хохироож байгаа. Жишээ нь нэхэмжлэгч компанийн хувьд энэ ажлыг хийхийн тулд б******* хөгжлийн төвөөр батлагдсан экспертизээр орсон зураг төслийн дагуу бүх ажлыг хийж гүйцэтгэж бүрэн бүтэн барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Улсын комисс цэцэрлэгийн б******* батлагдсан зураг төслийн дагуу бүх ажлыг газар дээр нь шалгаж зураг төслийн дагуу бүх ажлууд хийгдсэн байна, шаардлагуудыг хангаж байна гэж үзээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны концессын гэрээгээр барьсан б******* ажлыг улсын комисс хүлээн авч дүгнэлт гаргасан. Хэрвээ б******* батлагдсан зураг төсөлд тусгагдсан ажлууд нь бүрэн хийгдээгүй, үнэхээр дутуу аудитын дүгнэлтэд дурдагдаад байгаа гадна тохижилтын ажил хийгдээгүй, гадна хашаа хийгдээгүй илэрхий алдаа дутагдал байсан тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй бөгөөд цэцэрлэг ч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүснэ.
3.11. Хариуцагч талын аудитын дүгнэлтэд дурдсан хийгдээгүй дутуу орхичихсон ажлуудаас зарим нь б******* ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад хэмжээний хувьд б******* төсөвт тусгагдсанаас бага хэмжээгээр багасгаж хийгдсэн. Өөрөөр хэлбэл зураг төсөв дээрээ 100 метр куб гэж заачихсан байтал бодит байдал дээрээ 70 метр куб байгаа. Энэхүү зөрүүтэй хэмжээнүүд нь бодит байдал дээр багасаж хийгдэх шаардлага үүссэн. Эдгээр ажлуудыг огт хийгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талаас эрх бүхий улсын комисст б******* батлагдсан зураг төсөлтэй нь тулгаж үзээд, зураг төсөлд заагдсан ажлууд хийгдсэн, чанарын шаардлага хангасан гэж үзэн улсын комисс тухайн барилгыг хүлээгээд авсан байхад хариуцагч байгууллага зураг төсөлт заасан ажлыг хийгээгүй, дутуу байна гэх ойлгомжгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэгч компанийг маш олон жил хохироож байна. Тухайн үед авах ёстой байсан 45,000,000 төгрөг өнөөдрийн ханшаараа бодвол хэдэн төгрөг болох вэ? энэ чинь аж ахуй нэгж бизнес эрхэлж байгаа байгууллага. Өөрийнхөө хөрөнгөөр буюу төрөл бүрийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч л энэ ажлыг хийж байгаа. Үнэн хэрэг дээр бэлэн 2,3 тэрбум төгрөг гаргаад цэцэрлэгийн ажил барьдаг компани гэж ховор. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд буюу Үндэсний хөгжлийн газрын зүгээс манай б******* компанид цэцэрлэгийн барилга барих концессын гэрээний санхүүжилтээс 167,190,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Манай зүгээс өөрийн үлдэгдэл санхүүжилтийг 2019 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газрын сангийн яаманд удаа дараа гомдол хүсэлт гаргаад явсан.
3.12. Үндэсний хөгжлийн газар нь Үндэсний аудитын дүгнэлтийг анх удаа иргэний шүүх хурал дээр гаргаж өгсөн. Энэ танайд хамааралгүй гээд Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар ч мөн өгдөггүй. Үндэсний аудитын газрын дүгнэлттэй анх иргэний хэргийн шүүхийн ажиллагааны явцад танилцсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн захиргааны байгууллага байна иймд захиргааны шүүхэд ханд гэсэн байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд бид Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан холбогдох журмын дагуу шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэгч талаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Монгол Улсын Ерөнхий аудитын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 тоот аудитын дүгнэлт баталгаажуулах тухай тогтоолыг илт хууль бус гэж маргасан. Нэхэмжлэгчийн зүгээс Б******* хөгжлийн төвөөс батлагдсан экспертизм зургаар ажлаа эхэлсэн. Гэтэл Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчихсан бөгөөд дүгнэлтийг Ерөнхий аудитор баталгаажуулдаг, мөн тухайн дүгнэлттэй нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Үндэсний аудитын газрын дүгнэлтийг байгууллагын дарга гэхээсээ илүү дүгнэлт гаргасан аудитор нь өөрөө л хариуцдаг. Үндсэндээ хууль бус актуудтай маргаж хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Үндэсний аудитын газар Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.20-д "төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газар бүх түүнчлэн төсвийн хөрөнгөөр болон төсвийн хөрөнгийн оролцоотой хэрэгжих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд аудит хийж дүгнэлт гаргах"-гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газартай дугаар бүхий "А " ХХК-аар гүйцэтгүүлэх "Х, Ж, 1 дүгээр цэцэрлэгийн барилга барих төсөл"-ийн барих, шилжүүлэх гэрээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийгдэх талаар шалгагдагч байгууллага болох Үндэсний хөгжлийн газар, концесс эзэмшигч байгууллага, холбогдох бусад байгууллага албан тушаалтнуудад аудитын төлөвлөгөөг танилцуулж мэдэгдсэн.
4.2. Мөн Концесс эзэмшигч "У дөл" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Үндэсний аудитын газарт ирүүлсэн 1/58 дугаартай албан бичигт "Х аймгийн Ж суманд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн б******* хяналтын төсвөөс хийгдээгүй ажлын зардал 76,928,347.0 төгрөг болон манай компаниас санхүүжигдээгүй зураг төслийн үнэ 75,663,664.0 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 15,281,355.0 төгрөг, захиалагчийн хяналтын зардлын зөрүү 780,094.0 төгрөг нийт 168,653,460.0 төгрөгийг улсын төсөвт үлдээхэд татгалзах зүйлгүй болно" гэж аудитаар гарсан бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч аудитын явцын тухай мэдэж байсан нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч мэдэгдээгүй манайд хандаж гаргаагүй гэх нь үндэслэлгүй юм.
4.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно," 24.2-д "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ," 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1. ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.2. оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах"-гэж заасан. Хариуцагчийн хувьд энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан "Хуульд үндэслэх", "зорилгодоо нийцсэн бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчим хангаагүй.
4.4. Аудитаар барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлийг б******* зураг төсөвтэй тулган баталгаажуулахад концесс эзэмшигч "У дөл" ХХК 94.295.5 мянган төгрөгийн өртөгтэй ажлыг хийгээгүй, орхигдуулсан харин концесс эзэмшигч "У дөл" ХХК б******* зураг, төсөвт тусгагдаагүй 17.367.1 мянган төгрөгийн өртөгтэй ажлыг нэмэлтээр хийснийг концесс эзэмшигч "У дөл ХХК-ийн хийгээгүй, орхигдуулсан ажлын өртөг 94.295.5 мянган төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын өртөг 17.367.1 мянган төгрөгийн зөрүү болох 76.928.4 мянган төгрөгийг концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс суутган тооцохоор дугнэлт гаргасан нь нийтийн эрх ашгийг хангах хуульд нийцсэн гэж үзэж байна. Тус аудитын хүрээнд Үндэсний аудитын газраас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 02/259 ******* дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн ч албан шаардлагын шаардах нөхцөл нь Х аймгийн Ж суманд концессын гэрээгээр хэрэгжүүлсэн 150 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч "У дөл" ХХК барилга угсралтын зарим ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу бүрэн гүйцэтгээгүй ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр тусгагдсан.
4.5. Гүйцэтгэлийг зураг төсөлтэй харьцуулж үзэхэд тухайн ажлууд дутуу хийгдсэн гэдэг байдлаар үнэн зөвөөр тусгагдсан. Аудитын тайлан нь иргэд болон хэрэглэгчдэд гарын авлага, шалгагдагч байгууллагуудад заавал танилцуулагдаж, төслөөр хүргэгдэх саналыг авдаг. Х аймгийн Ж суманд концессын гэрээ хэрэгжүүлсэн 150 ортой нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Тухайн ажил дээр хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд маргаан бүхий хэсэг дээр Үндэсний аудитын газар албан шаардлагыг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлж н.Б дарга гарын үсэг зурж хүлээж авсан байдаг. Аудитын явцад ямар баримт авагдсан байдаг гэхээр гүйцэтгэгч байгууллагаас гүйцэтгэлийн талаарх баримт материалыг гаргуулж авдаг. Энэ нь өөрөө хэргийн материалд авагдсан байгаа. У дөл ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/58 дугаартай албан бичгээр Х аймгийн Ж сумд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хяналтын төсвөөс хийгдээгүй ажлын зардал 76,190,000 төгрөг болсон, манай компаниас санхүүжигдээгүй зураг төслийн 75.600,000 төгрөг, зохиогчийн хяналтын 15,200,000 төгрөг, захиалагчийн хяналтын ажиллагааны зөрөө 788,000 төгрөг нийт 168,600,000 төгрөгийг улсын төсөвт нэгтгэхэд татгалзах зүйлгүй болно гэдэг дээр захирал н.Б гарын үсэг зураад ирүүлсэн. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргуулж өгсөн.
4.6. Хийгдээгүй ажил гэдэг нь суурийн ажил дээр жишээлбэл дотор засал холигч насос гээд явж байгаа. Улсын комисс нь бэлэн болчихсон барилгыг хүлээж авч байгаа. Аудитын дүгнэлт нь зураг төсөл болон гүйцэтгэгч байгууллагын санхүүд зарцуулсан санхүүгийн тоон мэдээ, анхан шатын баримт дээр буюу зураг төсөлд тусгачихсан байгаа 90 тоосгоор барьчихсан гэдгийг тулган баталгаажуулж, аудит хийгдсэн. Үндэсний аудитын газрын аудиторууд нь зураг төсөл гаргадаг мөн барилгачин, инженерүүд биш тул шинжээч томилж ажиллуулсан байдаг. Энэ дээр мэргэжлийн шинжээч төсөвтэй холбоотой дүгнэлт гаргаж өгсөн тул уг дүгнэлтэд үндэслэн аудитын тайлан гарсан. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Улсын комисс тухайн барилгыг хүлээж авахдаа барилга байгууламжийг ерөнхийд нь хянадаг. Харин Үндэсний аудитын газар нь цаасан баримт буюу гүйцэтгэл дээр нь үндэслэж аудитын дүгнэлт зөвлөмжийг гаргаж шалгадаг.
4.7. Монгол Улсын ерөнхий аудиторын А/185 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны актын нөхцөлүүдийг тодорхой заасан. Утга агуулгын илэрхий алдаатай бичгээр эс үгүй бол цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, илт хууль бус болох актуудад дурдсан. Монгол улсын ерөнхий аудиторын 2018 онд 12 дугаар сарын 15-ны өдрийн А185 дугаартай аудитын дүгнэлт баталгаажуулах тухай тайлан нь уг дүгнэлтийг баталгаажуулж гаргасан тушаал байдаг.Тушаалын үндэслэх хэсэг дээр Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох бусад заалтууд Улсын их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.7 дах хэсэг, Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны А92 дугаар тушаалаар баталсан гүйцэтгэлийн аудитын журмыг үндэслэсэн. Үндэслэх буюу тогтоох заалтуудад тодорхойлж, тодорхой тусгах ёстой асуудлуудыг тусгадаг. Дүгнэлтээр өгөгдсөн зөвлөмж, албан шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний аудитын газарт ирүүлэхийг Сангийн сайд Ч.Х*******, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б******* тус тус зөвлөсүгэй гэсэн тушаал гаргасан байдаг. Энэ тушаал нь Үндэсний хөгжлийн газар болон Сангийн яаманд хүргэгдсэн. Үндэсний хөгжлийн газар нь өөрөө захиргааны байгууллага тул гүйцэтгэгч байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй байгаа.
4.8. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно" гэж заасан байх бөгөөд Үндэсний Аудитын газар ******* төлөвлөгөөний дагуу шалгагдагч талуудтай харилцан ярилцах, тодруулга авах, төсөл арга хэмжээний зураг, төсөл болон зардлыг тулгах зэрэг тоон болон чанарын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх зэргээр нотлох баримтад тулгуурлан аудит хийж дүгнэлт гаргасан нь хуульд нийцэж байна. Иймд "А " ХХК-ийн гаргасан Үндэсний аудитын газрын 2018 оны "Х аймгийн Ж суманд баригдсан Цэцэрлэгийн барилга барих төсөл"-ийн хэрэгжилтэд хийсэн ******* тоот Аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн Монгол улсын ерөнхий аудитор нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. "У " ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний аудитын газрын 2018 оны "Х аймгийн Ж суманд баригдсан Цэцэрлэгийн барилга барих төсөл"-ийн хэрэгжилтэд хийсэн ******* тоот Аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 тоот "Аудитын дүгнэлт баталгаажуулах тухай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үндэсний аудитын газрын 2018 оны ******* тоот Аудитын дүгнэлтэд "... Концесс эзэмшигч У******* ХХК нь ... б******* зураг төсөвт дүгнэлт гаргасан байдаг бөгөөд уг дүгнэлтийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 тоот "Аудитын дүгнэлт баталгаажуулах тухай" тушаалаар баталгаажуулсан нь үндэслэлгүй юм.
5.2. Концесс эзэмшигч У******* ХХК нь ...б******* зураг төсөвт тусгагдсан 76,928,347.00 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан..." гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байдаг бөгөөд гэж нэхэмжлэгч маргаж буй зүйлийнхээ бодит байдлын явц, үр дүнг тодорхойлж үндэслэлгүй хэмээн дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана" гэж мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Монгол Улсын Ерөнхий аудитор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус зохицуулсан бөгөөд аудитын дүгнэлтийг баталгаажуулж холбогдох байгууллагад хүргүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юм.
5.3. Аудитын байгууллага хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд аудитын дүгнэлтэд тулгуурлан төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актын хүрээнд нийтийн өмчийг төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны арвилан хэмнэлт, үр ашигтай, үр нөлөөтэй байдал болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаад зөвлөмж өгдөг. Үндэсний Аудитын газар шалгагдагч талуудтай харилцан ярилцах, тодруулга авах, төсөл арга хэмжээний зураг, төсөв зардлыг тулгах зэрэг тоон болон чанарын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх зэргээр нотлох баримтад тулгуурлан аудит хийж дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн дараах үйл баримтаар нотлогдож байгаа юм.
5.4. Концесс эзэмшигч "У*******" ХХК нь аудит гүйцэтгэхэд б******* ажлын зураг, б******* төсөв, талбайн ажлыг журнал, санхүүжилт, гүйлгээний падаан, гаалийн мэдүүлэг зэрэг баримтыг гарган өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Үндэсний аудитын газарт ирүүлсэн 1/58 дугаартай "Х аймгийн Ж суманд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн б******* хяналтын төсвөөс хийгдээгүй ажлын зардал 76,928,347.0 төгрөг болон манай компаниас санхүүжигдээгүй зураг төслийн үнэ болох 75,663,664.0 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 15.281.355.0 төгрөг, захиалагчийн хяналтын зардлын зөрүү 780,094.0 төгрөг нийт 168,653,460.0 төгрөгийг улсын төсөвт үлдээхэд татгалзах зүйлгүй болно гэж аудитаар гарсан бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн зэргээс үзэхэд аудитын дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1. ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 251.2 оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах гэж заасныг хэрэгжүүлж ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
5.5. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох шаардлагын тухайд Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны А/185 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тухай зохицуулалтад хамаарахгүй байх бөгөөд хэрэв нэхэмжлэгч дээрх тушаалыг илт хууль бус гэж үзсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д "Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасны дагуу хандах эрх нь нээлттэй байсан.
5.6. Иймд "У*******" ХХК-ийн гаргасан Үндэсний аудитын газрын 2018 оны "Х аймгийн Ж суманд баригдсан Цэцэрлэгийн барилга барих төсөл"-ийн хэрэгжилтэд хийсэн ******* тоот Аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай, нэмэгдүүлсэн шаардлага болох Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 тоот "Аудитын дүгнэлт баталгаажуулах тухай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
6. Гуравдагч этгээд Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
6.1. Нэхэмжлэгч талаас аудитын дүгнэлтийг мэдээгүй байсан, мэдэх боломжгүй байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 онд гэрээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийгдэх талаар шалгагдагч байгууллага болох Үндэсний хөгжлийн газар концесс эзэмшигч байгууллага холбогдох албан тушаалтнуудад аудитын нээлт хийж, аудитын төлөвлөгөөний хавсралтыг танилцуулж мэдэгдсэн. У дөл ХХК нь энэ талаар мэдэж байсан бөгөөд аудитор шаардлагатай баримтыг гаргаж өгч байсан буюу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Үндэсний аудитын газарт ирүүлсэн 1/58 дугаартай албан бичгээр болон нэгдүгээр хавтаст хэргийн 112 тал дээр байгаа. Цэцэрлэгийн б******* хяналтын төсвөөс хийгдээгүй ажлын зардал 76,928,347 төгрөг болон манай компаниас санхүүжигдээгүй зураг төслийн үнэ 75,663,264 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 15,281,355 төгрөг, захиалагчийн хяналтын зардлын зөрүү 408,094 төгрөг, нийт 168,653,460 төгрөгийг улсын төсөвт үлдээхэд татгалзах зүйлгүй болон, аудитораар гарсан бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, аудитын явцын тухай мэдэж байсан нотлогдчихно.
6.2. Энэ нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн аудитын тайлангийн төсөл үндэслэгдээд ерөнхий аудиторт танилцуулагдахын өмнө ирсэн. Ерөнхий аудитор нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А185 тоот тушаалаар тайланг баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлсэн. У дөл ХХК нь гарсан үр дүн мэдэж байсан бөгөөд нэхэмжлэгч мэдээгүй гэх нь үндэслэлгүй. Албан шаардлагын тухайд аудитын тайланд хавсралтаар байгаа. Аудитын дүгнэлт нь 2018 оны 10 дугаар сард гарсан гэдгийг нэхэмжлэгч тал 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/03 дугаартай албан бичгийг мэдсэн гэдгээ илэрхийлсэн. 2019 оны 04 дүгээр сард санхүүжилт хүсэх тухай албан бичгээр Үндэсний хөгжлийн газарт албан бичиг ирүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 19/41 дугаартай албан бичгээр У дөл ХХК-аас Үндэсний хөгжлийн газарт гомдол ирсэн. Үүний хариуд Үндэсний хөгжлийн газар нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/2868 дугаартай албан бичгээр аудитын дүгнэлтийн агуулгын талаар тодорхой дурдаж, гэрээний үнийн дүнгээс хасаж тооцсон 168,653,450 төгрөгийг концесс эзэмшигчид шилжүүлэх боломжгүй, суутган тооцно гэсэн агуулга бүхий албан бичгүүд өгсөн. Үүнийг О.А******* гэдэг хүн гардаж авсан нь нотлогдож байгаа. Энэхүү албан бичгийг У дөл ХХК 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардаж хүлээж авсан. Энэхүү Үндэсний хөгжлийн газраас концесс эзэмшигчид бол мэдэгдсэн.
6.3. Дээрх гомдлыг нэхэмжлэгч нь аудитын дүгнэлт гарсан тухай мэдсэн даруй гаргасан байгаа нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг хангасан буюу бусад заасан зарчмуудыг зөрчөөгүй байгаа. Гуравдугаар асуудал нь нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой гэж заасан. Мөн энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ээс 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
6.4. Түүнчлэн энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэх явцад эсвэл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар 30 хоног өнгөрсөн байгаа. Захиргааны байгууллагуудын ямар хэлбэрээр мэдэгдэхийг тодорхой зааж өгөөгүй. Мөн заавал захиргааны байгууллага мэдэгдчихсэн байхыг тус зүйл заалтад агуулаагүй. Иргэний хэргийн хавтаст хэргийн 149 дүгээр хуудсанд байгаа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэгч компаниас ирүүлсэн 1/28 дугаартай албан бичгийн 2 дахь хэсэгт аудитын дүгнэлтийг хүлээж байгаа тухай тодорхой дурдсан. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19/41 дугаартай албан бичгээр Үндэсний хөгжлийн газарт гомдол гаргасан. Тус гомдлын хариуг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн гэдгийг дурдсан.
6.5. Тус хариуд нь Үндэсний аудитын газрын дүгнэлттэй танилцсан тухай түүнтэй холбогдуулан төлбөр олгохгүйг мэдэгдсэн. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эсвэл 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний аудитын газрын дүгнэлтийг нэг жилийн дараа мэдсэн гэж үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д заасан 30 хоног өнгөрсөн тул гомдол гаргах эрхээ нэхэмжлэгч тал алдсан. Мөн тус хугацаануудад мэдэгдээгүй гэж үзсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 182/Ш32020******* дугаараар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 01/16 дугаартай албан бичгээр Үндэсний аудитын газарт аудитын дүгнэлт зөвлөмж албан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир хүчингүй болгож өгөхийг хүссэн байгаа. Үндсэндээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аудитын дүгнэлт гарснаас хойш 1 жил хагасын дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүчингүй болгуулах хүсэлтийг хүргүүлсэн.
6.6. Мөн аудитын дүгнэлтийн эх хувиар өгөхийг нэхэмжлэгч талаас бол хүссэн. Тус дүгнэлтийн хариуг нь Үндэсний аудитын газар нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 05/918 дугаартай албан бичгээр хүргүүлэхдээ аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь тус өдөр мэдэгдсэн гэж үзсэн ч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шууд шүүхэд гомдол гаргана гэдгийг зөрчсөн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдаг. Тиймээс энэ асуудлаар маргах эрхгүй гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т тус хуулийн 54.1-д заасан үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж хуульчилсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Үндэсний аудитын газраас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр У дөл ХХК-ийн хэрэгжүүлсэн Х, Ж 1 дүгээр цэцэрлэгийн барилга барих төсөл-ийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аудитын ******* дугаартай дүгнэлт, зөвлөмж, 02/259 ******* дугаартай албан шаардлагыг үйлдэж, Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 дугаар тушаалаар аудитын дүгнэлт, албан шаардлагыг баталгаажуулсан байна.
2.1. Тус аудитын дүгнэлтэд Концесс эзэмшигч У дөл ХХК Б******* тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3, концессын гэрээний 1.21.1, 1.21.2 дахь заалтыг тус тус зөрчиж, б******* зураг төсөвт тусгагдсан 76,928,347 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2, концессын гэрээний 1.6 дахь хэсгийг зөрчиж, барилга угсралтын ажлын дүнгээс тооцсон 91,725,113 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй, нийт 168,653,460 төгрөгийг концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс суутган тооцохоор байна. гэж,
2.2. Аудитын зөвлөмжид ...Монгол Улсын Сангийн сайдад хандан Концесс эзэмшигч У дөл ХХК-тай байгуулсан Х аймгийн Ж сумын 150 ортой цэцэрлэгийн барилга барих концессын гэрээний эргэн төлөлтийн санхүүжилтийг олгохдоо Үндэсний аудитын газраас тус концессын төсөлд гаргасан дээрх дүгнэлтийг үндэслэл болгох,
2.2.1. Үндэсний хөгжлийн газрын даргад хандан ... У дөл ХХК-д санхүүжилтийг олгохдоо Б******* тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3, концессын гэрээний 1.21.1, 1.21.2 дахь заалтыг тус тус зөрчсөн хийгдээгүй ажлын зөрүү болох 76,928,347 төгрөг, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2, концессын гэрээний 1.6 дахь хэсгийг зөрчиж, концесс эзэмшигчээс санхүүжилт олгогдоогүй зардлын зөрүү болох 91,725,113 төгрөг, нийт 168,653,460 төгрөгийг концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс суутган тооцох-ыг зөвлөж байна гэж,
2.3. Албан шаардлагад ...Х аймгийн Ж суманд концессын гэрээгээр хэрэгжүүлсэн 150 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч У дөл ХХК-аар гүйцэтгүүлэх гээд аудитын дүгнэлтийн 3.19-д заасан ажлуудыг гүйцэтгүүлэх шаардлагыг Үндэсний хөгжлийн газарт тус тус хүргүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч У дөл ХХК-аас дээрх аудитын дүгнэлтийн 3.22, 3.23, 3.24 дэх хэсэгт заасан б******* зураг төсөвт тусгагдсан 76,928,347 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан гэсэн хэсгийг эс зөвшөөрч, тус дүнгээр аудитын дүгнэлт, зөвлөмжийн холбогдох хэсгийг, мөн Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ******* дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах, аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг баталгаажуулсан Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй боловч, Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ******* дугаартай албан шаардлагад дурдсан гүйцэтгэвэл зохих б******* ажлуудыг хийж гүйцээсэн болохыг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчээс тус албан шаардлагатай маргахгүй болохоо илэрхийлсэн.
5. Иймд шүүхээс нэхэмжлэлийн тус шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
6. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх... гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, ... хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; гэж заасан.
7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн нөлөөлөл үзүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн /хөндсөн үйлчлэл нь хэвээр үргэлжилж байгаа/, эсхүл хөндөж болзошгүй захиргааны үйл ажиллагаа байх, тодруулбал эрх зүйн үйлчлэл дуусаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны акт байхыг шаардана.
8. Эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байх боломжгүй бөгөөд нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хүчингүй болгох ойлголт үүсэхгүй, Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ******* дугаартай албан шаардлагыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрч, засагдах боломжтой, хийгдээгүй орхигдуулсан ажлуудыг хийж гүйцээсэн байх тул тус аудитын албан шаардлагыг хэрэгжээд дууссан, эрх зүйн үр дагаваргүй акт гэж үзнэ.
9. Иймд хэрэгжээд дууссан актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэлийн тус шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
10. Харин аудитын дүгнэлт, зөвлөмжийн холбогдох хэсгийн тухайд, маргаан бүхий аудитын дүгнэлтийн 3.22-т Концессын дүгнэлт гаргах ажилд мэргэжлийн шинжээчээр ажилласан Б******* т******* холбоо ТББ-ын шинжээчдийн баг барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлийг б******* зураг, төсөвтэй тулгаж үзэхэд концесс эзэмшигч ажлын гүйцэтгэлийн мөнгөн дүн 76,928,400 төгрөгөөр илүү илэрхийлсэн байна гэж,
10.1. 3.23-т Энэ нь Б******* тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д б******* ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3-т гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний чанар, тоо, хэмжээгч концессын гэрээнд засан хэмжээнээс бууруулахгүй байх, концессын гэрээний 1.21.1-д Барилга байгууламж нь зураг төсөл, техникийн шаардлагын дагуу баригдсан байх, 1.21.2-т Барилга байгууламж нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм норматив, стандартаар тавигдах бусад шаардлагуудыг хангасан байх гэж заасныг тус тус зөрчсөн байна. гэж,
10.2. 3.24-т Концесс эзэмшигч барилга угсралтын ажлын тоо хэмжээнээс хийгээгүй орхигдуулсан ажлын дүн болох 94,295,500 төгрөгийн өртгийн задаргааг хөндлөнгийн шинжээчийн тооцоолсноор гаргав гэж дүгнэсэн байна.
| Д/д | Ажлын нэр | Хийгдээгүй ажлын өртөг |
| 1. | Суурийн ажил | 23,161.8 |
| 2. | Дотор заслын ажил | 979.2 |
| 3. | Холигч насосны узель | 20,163.3 |
| 4. | Дуы узелийн ажил | 8,249.7 |
| 5. | Гадна бохир усны ажил | 3,631.6 |
| 6. | Гадна тохижилт зам талбай | 14,423.3 |
| 7. | Гадна хашааны ажил | 9,839.6 |
| 8. | Уурын зуухны ажил | 955.7 |
| 9. | Бусад | 463.8 |
| 10. | НӨАТ 10% | 8,186.8 |
| 11. | Нормчлолын сан 0.18% | 147.4 |
| 12. | Захиалагчийн хяналтын зардал | 1,637.3 |
| 13. | Зохиогчийн хяналтын зардал | 818.7 |
| 14. | Магадлашгүй ажил 2% | 1,637.3 |
| Нийт | 94,295.5 | |
11. Хариуцагчаас аудитын дүгнэлтийн тус хэсгийг ...аудитын хийх явцад Б******* т******* холбоо ТББ-ыг шинжээчээр томилсон, шинжээчдийн баг барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлийг б******* зураг, төсөвтэй тулган 94,295,500 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулан гэж дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг баримталж, аудитын дүгнэлтийг гаргасан, мөн У дөл ХХК нь б******* зураг, төсөвт тусгагдаагүй 17,367,100 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч, хийгээгүй орхигдуулан 94,295,500 төгрөгийн төсвөөс хасаад 76,928,347 төгрөгийн дүнгээр санхүүжилтийг олгохгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн... гэж тайлбарласан.
12. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч У дөл ХХК-аас ... барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссоос б******* батлагдсан зураг төсөвтэй нь тулгаж шалгаад зураг төсөвт тусгагдсан бүх ажлууд хийгдсэн, дутуу орхигдсон ажил байхгүй, чанарын шаардлага хангасан гэж хүлээн авсан байхад хариуцагчаас хийгээгүй орхигдуулсан гэдэг дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэхдээ шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийн хувьд хүлээн зөвшөөрч байна, зарим нэг ажлуудыг бодит байдалд гүйцэтгэхэд багасгаж хийх шаардлага үүсэх тохиолдол бий... аудитын алдаатай дүгнэлтээс шалтгаалан өдийг хүртэл санхүүжилтээ авч чадахгүй, хохирсоор байна... гэж маргаж байна.
13. Ийнхүү талууд У дөл ХХК-ийг барилга угсралтын ажлын тоо хэмжээнээс нийт 14 нэр төрлийн ажлыг хийгээгүй орхигдуулсан хэмээн төслийн нийт хөрөнгө оруулалтаас 76,928,347 төгрөгийг суутган тооцох нь үндэслэлтэй эсэхэд маргаж, хариуцагчаас хийгээгүй орхигдуулсан ажлын өртгийн задаргааг Б******* т******* холбоо ТББ-ын 2018 оны 08 дугаар сарын 24-ний 01 дугаартай дүгнэлт-ийг үндэслэн тайлбарлаж байх тул шүүхээс тухайн асуудлыг тодруулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон.
14. Шинжээчээр томилогдсон А******* ХХК-аас 94,295,500 төгрөгийн ажлыг барилга угсралтын ажлын тоо хэмжээнээс хийгээгүй орхигдуулсан эсэхэд шинжилгээ хийж, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр б******* суурь, дотор засал, холигч насос, гадна бохир ус, уурын зуухны ажил хийгдээгүй болохыг, харин дуы узель, гадна тохижилт, хашаа, болон б******* хаяавч цутгах ажил хийгдсэн болохыг тогтоож, нийт 42,408,654.5 төгрөгийн ажил хийгдсэн, 34,519,69.5 төгрөгийн[1] ажлыг хийгээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал:
| Д/д | Ажлын нэр | Хийгдсэн ажил | Хийгдээгүй ажлын өртөг /төгрөгөөр/ |
| 1. | Суурийн ажил | - | 23,161,785 |
| 2. | Дотор заслын ажил | -814,173.8 | 1,793,395.8 |
| 3. | Холигч насосны узель | - | 20,163,330 |
| 4. | Дуы узелийн ажил | 8,249,681 | - |
| 5. | Гадна бохир усны ажил | - | 3,631,564 |
| 6. | Гадна тохижилт зам талбай | 14,423,262 | - |
| 7. | Гадна хашааны ажил | 9,839,656 | - |
| 8. | Уурын зуухны ажил | - | 955,664 |
| 9. | Бусад | 659,285 | -195,502 |
| 10. | НӨАТ 10% | 6,617,100.8 | 61,867.2 |
| 11. | Нормчлолын сан 0.18% | 119,107.4 | 1,113.6 |
| 12. | Захиалагчийн хяналтын зардал | 1,323,419.6 | 12,373.4 |
| 13. | Зохиогчийн хяналтын зардал | 667,897 | - |
| 14. | Магадлашгүй ажил 2% | 1,323,419.6 | 12,373.4 |
| 15. | Нэмэлтээр хийсэн ажил | - | -15,078,271 |
| Нийт | 42,408,654.5 | 34,519,693.5 | |
15. Ийнхүү тусгай мэдлэг шаардагдах асуудалд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч У дөл ХХК-ийг б******* зураг төсөвт тусгагдсан 42,408,654.5 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг тогтоосон байх тул шүүхээс шинжээчийн тус дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
16. Харин тус дүгнэлтэд дотор заслын нийт 1,793,395 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан гэж тогтоосон, гэтэл Б******* т******* холбоо ТББ-аас дотор заслын 979,200 төгрөгийн ажил хийгээгүй хэмээн тус дүнгээр хийгээгүй орхигдуулсан ажлын төсөвт өртөгт оруулан аудитын дүгнэлт гаргасан, хариуцагчаас шүүх хуралдаанд тухайн хэсэгт холбогдуулан Б******* т******* холбоо ТББ-ын дүгнэлтийг дэмжиж оролцоно гэх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 42,408,654.5 төгрөгийн үнийн дүнд 814,195 /1,793,395-979,200/ төгрөгийг нэмж, тухайн хэмжээгээр буюу 43,222,849.5 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэв.
17. Төрийн аудитын тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-д Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана. гэж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасан.
18. Дээр дүгнэснээр Үндэсний аудитын газраас концесс эзэмшигч У дөл ХХК-ийг барилга угсралтын ажлын тоо хэмжээнээс 94,295,500 төгрөгийн өртөгт ажлыг гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хариуцагчаас нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, бодит байдалд 43,222,849.5 төгрөгийн ажлыг нь хийж гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
19. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны Х аймгийн Ж суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл-ийн хэрэгжилтэд хийсэн ******* дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн б******* зураг төсөвт тусгагдсан хийгээгүй орхигдуулсан ажлын төсөвт өртгөөс 43,222,849.5 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20. Төрийн аудитын тухай хуулийн 20.2-т зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитор улс орны эрх ашгийн төлөө гэж үзсэн аливаа асуудлаар санал, зөвлөмж бэлтгэж Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, холбогдох бусад байгууллага, албан тушаад танилцуулах бүрэн эрхтэй байна.
21. Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/185 дугаар тушаалаар маргаан бүхий аудитын дүгнэлт, зөвлөмжийг баталгаажуулж шийдвэрлэсэн, шүүхээс тус дүгнэлт, зөвлөмжийн 43,222,849.5 төгрөгийн төсөвт өртөгт ажлыг У дөл ХХК-ийг хийж гүйцэтгэсэн болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ******* дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн концесс эзэмшигч У дөл ХХК Б******* тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3, концессын гэрээний 1.21.1, 1.21.2 дахь заалтыг тус тус зөрчиж, б******* зураг төсөвт тусгагдсан 33,705,497.5 төгрөгийн ажлыг хийгээгүй орхигдуулсан, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2, концессын гэрээний 1.6 дахь хэсгийг зөрчиж, барилга угсралтын ажлын дүнгээс тооцсон 91,725,113 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй, нийт 125,430,610.5 төгрөгийг концессын гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтын дүнгээс суутган тооцох гэсэн хэсэг хэвээр үлдэх үр дагаврыг үүсгэнэ.
22. Иймд аудитын дүгнэлт, зөвлөмжийг баталгаажуулсан Монгол улсын ерөнхий аудиторын тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагагүй байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. гэж заасан тохиолдолд хамаарахгүй тул нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
23. Гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлийн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана., 94.3.-д Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасан.
24. Хэрэгт авагдсан баримтуудаар болон хэргийн оролцогчдын тайлбараар маргаан бүхий аудитын дүгнэлт болон зөвлөмжийг нэхэмжлэгч У дөл ХХК-д хүргүүлээгүй, мэдэгдээгүй болох нь тогтоогдох ба нэхэмжлэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж тайлбарласан энэ тохиолдолд шүүхээс маргаан бүхий актыг нэхэмжлэгч хэзээ мэдсэн хугацааг таамаглан тооцох боломжгүй.
25. Харин нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр захиргааны тус актад холбогдуулан Үндэсний аудитын газарт гомдол гаргасан, тус өдрөөс гомдлыг шийдвэрлэх 30 хоногийг тооцож, шийдвэрлээгүй тохиолдолд уг хугацаа өнгөрснөөс 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолно. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн 6,490,385 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч болон хариуцагч нар тэнцүү хэмжээгээр хариуцах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У дөл ХХК-аас гаргасан Үндэсний аудитын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/259 ******* дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн аудитын тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У дөл ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны Х аймгийн Ж суманд баригдсан цэцэрлэгийн барилга барих төсөл-ийн хэрэгжилтэд хийсэн ******* дугаартай аудитын дүгнэлт, зөвлөмжийн б******* зураг төсөвт тусгагдсан хийгээгүй орхигдуулсан ажлын төсөвт өртгөөс 43,222,849.5 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У дөл ХХК-аас 3,245,192.5 төгрөгийг, хариуцагч Үндэсний аудитын газраас 3,245,192.5 төгрөгийг тус тус гаргуулан шинжээчийн 6,490,385 төгрөгийн зардлыг А******* ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ