| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00099/И |
| Дугаар | 307/ШШ2025/00208 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2025/00208
2025 02 05 307/ШШ2025/00208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/00099/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2006 оны 01 сарын 03-ны өдрөөс ******* аймгийн Ерөө суманд ******* ерөө ХХК-д тооцооны нягтлангаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас гарсан тушаалын бичилт бүрэн, компани тамга бүдэг гарсан байгаа. Иймд намайг ******* аймгийн Ерөө сумын Хустай- Ерөө ХХК-д тооцооны нягтлангаар 2006 оны 01 сарын 03-ны өдрөөс 2008 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан 2 жил 3 сарын ажилласан хугацааг тогтоож өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №******* дугаартай Х.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр, Х.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* регистрийн дугаартай, *******ын *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
3. Шүүхээс гэрч Н.*******ийн мэдүүлэг, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Х.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь 2006 оны 01 сарын 03-ны өдрөөс 2008 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Ерөө суманд Хустай-Ерөө ХХК-д тооцооны нягтлангаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас гарсан тушаалын бичилт бүрэн, компани тамга бүдэг гарсан гэх үндэслэлээр шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Х.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хүсэлт гаргагч Х.******* нь 2006 оны 01 сарын 03-ны өдрөөс ******* аймгийн Ерөө суманд ******* ерөө ХХК-д тооцооны нягтлангаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох байгууллагаас баримт бүрдүүлэхэд ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас тус компанийн баримт архивд шилжиж ирээгүй гэсэн хариу ирүүлсэн байна.
5. Харин нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Х.*******гийн нэр дээр 2006 оны 01 сараас 2008 оны 03 сарыг дуустал хугацаанд Хустай-Ерөө ХХК-д ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт, гэрч Н.******* ...Х.******* нь 2006 онд Хустай-Ерөө ХХК-д нягтлангаар ажилд орсон. Хустай-Ерөө ХХК нь Хятад улсын хөрөнгө оруулалттай, төмрийн хүдэр олборлодог байсан. 2008 оны 03 сард би ажлаас гарсан. Намайг гарах үед үйлдвэрийн удирдлага солигдоно гээд хөдөлгөөн орж байсан болохоор Х.*******г хэзээ гарсныг нь мэдэхгүй байна. Хустай-Ерөө ХХК-д нягтлангаар ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг, №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 24 дүгээр талд Хустай-Ерөө ХХК-ийн нягтлангаас 2008-03-30 өдөр чөлөөлөв гэх бичилт болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Х.*******гийн 2006 оны 01 сарын 01-ний өдрөөс 2008 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл дуустал хугацаанд Хустай-Ерөө ХХК-д ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Х.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******г 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хустай-Ерөө ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ