| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05788/И |
| Дугаар | 191/ШШ2025/02725 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/02725
| 2025 04 01 | 191/ШШ2025/02725 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С давхарт байрлах, ******* ХХК /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр төлсөн 168,012,743.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр төлсөн 168,012,743.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. ******* Финанс ХХК нь ******* мод чиглэлийн биржийн нүүрсийг тээвэрлэгч, аж ахуйн нэгж бөгөөд ******* ХХК-ийн өмчлөлийн 240 км хүнд даацын хатуу хучилттай ыг 1 тонныг НӨАТ-тай 3520 төгрөгөөр тооцож ашигладаг ба ын төлбөрийг сар бүр ******* ХХК-д төлж гүйцэтгэсээр ирсэн.
******* ХХК-ийн өмчлөлийн ын нь ******* Улсын экспортын ганц . ******* Улсын Засгийн газрын 299 дугаартай тогтоолоор ******* компанийн 100 хувийн өмчлөлөөр 2014 оны 10 сард шилжиж ирсэн. Үүнээс хойш уг компани тээврийн үнийг тогтоож ирсэн. 2014 оноос хойш 2023 оны 07 сар хүртэл ямар нэг шүүхийн асуудал үүсээгүй. Энэ нүүрсний аман дээрээсээ 0 км гэж тоолоод ын хил хүртэл 239 км ыг ашиглахтай холбоотой асуудал үүссэн. Бид гэрээний дагуу тонн тутамд НӨАТ-тай үнээр 3,520 төгрөг төлдөг байсан. Нэг машин 135 тонн ачаа ачдаг. Ойролцоогоор 480,000 төгрөг төлж байсан.
Гэтэл 2023 оны 01 сараас эхлэн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж, үүний дагуу биржийн нүүрс гэх шинэ харилцаа үүссэн. Үүний дагуу нэхэмжлэгч тал ******* ХХК-ийн тендерт шалгарч 2023 оны 05 дугаар сараас эхлэн тээвэрлэлт явж эхэлсэн. Ажлын хэсэг 2023 оны 06 сард хуралдаад 2023 оны 07 сард албан и-мэйл ирсэн. Уг и-мэйлд бид биржийн нүүрсийг яаралтай хүргэж өгөх ёстой учир 220 км яваад шороон д буугаад 19 км яваад хил дээр буулга гэж хэлсэн.
Ингээд бид өмнө нь төлж байсан мөнгөө төлнө гэж тооцсон боловч ******* ХХК машин болгоноос бүтэн төлбөрөө авсан. Мөн шороон ын төлбөр 100,000 төгрөг авах болсон. Бид 2023 оны 07 сард өгсөн чиглэлийн дагуу нүүрсийг ******* ХХК-ийн хүнд даацын ын 4-р постоос цааш тээвэрлэхдээ ХХК-тай (хуучнаар оюутолгойн шороон ) ашиглах гэрээг байгуулж 19 км шороон ыг ачаатай талд машин тус бүр 100,000 төгрөгөөр ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн 19 км ыг ашиглахаа больсон.
Ингээд 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцоо нийлж төлбөр төлөх үед ******* ХХК нь ын төлбөрийг бүтэн 240 км аар тээвэр хийсэн байдлаар нэхэмжилж эхэлсэн. Манай компанийн зүгээс хариуцсан эрх бүхий хүмүүст ашиглаагүй ын төлбөр төлөх нь ******* Улсын Иргэний хууль, ын ашиглалтын гэрээг зөрчиж байгаа талаар мэдэгдсэн боловч төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд аар тээврийн машиныг ын эхлэх цэгээс оруулахгүй зогсоох арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Бидний зүгээс тээвэрлэлтээ зогсоохгүйн тулд арга буюу ашиглаагүй 19 км ын төлбөрийг 2023 оны 07 сараас эхлэн ******* ХХК-д төлж эхэлсэн ба ХХК-д мөн машин тус бүр 100,000 төгрөг төлсөөр ирсэн.
Бидний хооронд байгуулсан ашиглалтын гэрээний 4.1-т Гэрээний хугацаанд гарах ын хураамжийн төлбөрийг, талууд аар тээвэрлэх нийт ачааны хэмжээ, тээврийн хэрэгслийн даацын төрөл тээвэр гүйцэтгэсэн чиглэл (Эхлэл төгсгөлийн цэгийн нэршил, нийт км)-ийн Хавсралт 1-ийн нөхцөлд заасан ашиглах тарифын төрөл болон төлбөрийн нөхцөлүүдийг үндэслэн Зам эзэмшигчийн дансанд төлнө гэж заасан. Мөн хавсралт 1-ийн төлбөрийн нөхцөлийн 1.1-т ... ашигласан зайнаас хамаарч тонн тутамд 3200 төгрөг НӨАТ-гүй төгрөгөөр тооцоолно гэж заасан.
Бид энэхүү гэрээний дагуу 220км ыг ачаатай ашиглаж байгаа боловч ын төлбөрийг 239 км ачаатай ашигласнаар төлбөрөө төлсөн байна. Өөрөөр хэлбэл гэрээний Хавсралт 1-ийн 1.1-т заасан ашигласан зайнаас хамаарч тонн тутамд 3200 буюу НӨАТ-тэй 3520 төг байна гэж заасныг ******* ХХК нь зөрчсөн.
******* Финанс ХХК нь ашиглаагүй 19 км ын төлбөрт 2023 оны 07 дугаар сард 3,700,772.62 төгрөг, 08 дугаар сард 3,511,339.92 төгрөг, 09 дүгээр сард 7,018,090.58 төгрөг, 10 дугаар сард 6,612,193.34 төгрөг, 11 дүгээр сард 11,224,996.49 2төгрөг, 12 дугаар сард 5,754,926.06 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 2,589,935 төгрөг, 02 дугаар сард 8,453,659.98 төгрөг, 03 дугаар сард 380,404.49 төгрөг, 04 дүгээр сард 491,204.22 төгрөг, 05 дугаар сард 13,168,937.84 төгрөг, 06 дугаар сард 10,155,182.33 төгрөг, 07 дугаар сард 7,132,318.26 төгрөг, 08 дугаар сард 7,635,051.58 төгрөг, 09 дүгээр сард 6,048,890.24 төгрөг, 10 дугаар сард 17,684,593.07 төгрөгийг ******* ХХК-д үндэслэлгүйгээр илүү төлсөн.
Түүнчлэн ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын төлбөр дээр 10,610,246.89 төгрөгийн алданги тооцож авсан болно. Бидний зүгээс шүүхийн маргаантай хугацаанд алданги тооцож авах нь хууль бус гэдгийг ******* ХХК-ийн хариуцсан мэргэжилтэнд тодорхой хэлсэн ч манай компанийн ашиглалтыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хаасан ба зөвхөн төлбөр, алданги төлсөн тохиолдолд ыг нээхийг анхааруулсан. Энэхүү нөхцөл байдлын улмаас ******* Финанс ХХК нь ын төлбөр, алдангийг үндэслэлгүйгээр ******* ХХК-д шилжүүлж байж аа нээлгэсэн.
2024 оны гэрээний нийтлэг хэсгийн Е хэсэгт зааснаар тээврийг уул уурхайн болон уул уурхайн бус гэж ангилж байгаа. Мөн машины чиглэл, маркийг тогтоосон байдаг. Нүүрс тээврээс бусад тээвэрлэлтээр явж байгаа бол төлбөрийг хэрхэн бодох талаар дурдсан. Хавсралт 3-т үнэ тарифын талаар мөн тусгасан байгаа. Бид нүүрснээс өөр зүйл тээвэрлээгүй. Нүүрснээс өөр зүйл тээвэрлэсэн бол биднээс уг төлбөрийг тооцож авч болно. Мөн гэрээний 3.3 дах хэсэгт зааснаар нүүрснээс бусад тээвэр тээвэрлэхээр бол мэдэгдэж, төлбөр тооцооны асуудлаа шийдэх ёстой. Уул уурхайн биш тээврийн ангилалд манайх орохгүй. Бид нүүрсээ л тээвэрлэж байгаа. Гэтэл 2024 оны 11 дүгээр сараас гэрээт тээвэрлэгч нараасаа авах ёсгүй хоосон талдаа төлбөр авсан. Уг хоосон төлбөрийг нүүрснээс бусад тээвэрлэлтээс авах талаар заасан. Үүнд нэг чиргүүлээс 80,000 төгрөг авах зохицуулалттай. Биднээс хоосондоо гэдгээр бодоод 60,480,000 төгрөгийн төлбөр авсан.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу 168,012,743.51 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хуулийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотойгоор илүү төлсөн төлбөрийг нэхэмжилж байна гэжээ. Гэтэл талуудын хооронд байгуулсан ашиглалтын гэрээнд зааснаар ын төлбөрийг тооцон авч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
2.2. Зам тээвэр ашиглалтын гэрээний хавсралтад тодорхой зааж өгсөн байгаа. Зам ашиглах гэрээний хавсралт-1-н 1.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтын төлбөрийг харилцан тохиролцож тооцсон. Рейс гэдэг нь ачаатай болон ачаагүй тээвэрлэлтийн үйл ажиллагааг тооцно гэж тодорхой заасан. Мөн гэрээний 3.9 дэх хэсэгт төлбөрийн талаар тодорхой заасан. Замын километр, тоннын талаар огт тусгаагүй. Нэхэмжлэгч талын А/18 тоот тушаал тээвэртэй ямар ч хамааралгүй. Зам ашиглалтын гэрээнд энэ талаар тодорхой бичигдсэн байгаа. Уг гэрээний эхний хэсгийн Е хэсэгт мөн ашиглалтын талаар тодорхой заасан байгаа. Замын чиглэлийн талаар тодорхой зааж, төлбөр тооцох талаар тусгасан байгаа. Зам ашиглах гэрээ болон төлбөрийн нөхцөл дээр тодорхой байгаа. Гэрээний дагуу төлбөрөө тооцож авсан. А18 тоот тушаал нь гэрээт тээвэрлэгч нарт хамааралтай асуудал. Энэ талаар аль аль тал нь харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг гэрээг төсөөтэй хэрэглэж байгаа зүйл хариуцагч талд байхгүй. Гэрээний бус үйл ажиллагаа явуулж байгаа зүйл байхгүй. Хариуцагч тал ямар нэг эрх зүйн үндэслэлгүйгээр бусад компаниас төлбөр авсан зүйл байхгүй. Гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байна. Зам ашиглах гэрээний 1.2 дах хэсэг, мөн гэрээний 1.2.3 дах хэсэгт хавсралт 3 гэж байгаа. Үүнд А18 тушаал тэр чигтээ хавсралт 3-т орсон байгаа. Хавсралтын 2.1 дэх хэсэгт бол эсхүл гэж заалт байгаа. Үүнийг маш тодорхой заасан. Хавсралт 3-р төлбөр тооцно гээд тодорхой заасан байгаа. Эсхүл гэсэн таслал байгаа болохыг анхаарч үзээрэй. Нэхэмжлэгч тал хоосон тээврийн хэрэгслээс төлбөр авах нь үндэслэлгүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Учир нь энэхүү гэрээнд эсхүл гээд маш тодорхой заасан. ******* ХХК нь гэнэт уг шийдвэрийг гаргасан зүйл биш, хариуцагч тал дангаараа бие дааж гаргаагүй. боомт нь дангаараа уг шийдвэрийг мөн гаргаагүй. болон ******* ХХК нь хамтраад уг тушаалыг гаргасан. Төлбөр тогтоосон гэрээнд рейсийн төлбөрийн талаар тодорхой заасан байгаа, 2023 оноос хойш 2024 он хүртэл уг гэрээг байгуулсан. Тендер ч мөн нэг талын хүсэл сонирхол. Гэрээнд энэ талаар мөн тодорхой заасан байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад явж байгаа. Уг гэрээ аж ахуй нэгжид ашигтай байдлаар хийсэн байгаа гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Авто ашиглалтын гэрээг нэг талаас ******* ХХК, нөгөө талаас тээврийн компани гэх талууд харилцан тохиролцож байгуулдаг. Авто ашиглалтын гэрээг байгуулах болон гэрээг сунгахдаа Төрийн өмчийн тусгай зориулалтын аар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, зорчих, хөдөлгөөнд оролцохтой холбогдуулан ашиглалтын гэрээг ******* Улсын Иргэний хуулийн 35-р бүлэг, Авто ын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, чиглэлийн уул уурхайн Замын хөдөлгөөний дүрэм, Таван толгой бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын ашиглалтын журам болон ******* ХХК-иас баталсан ашиглах тариф, албан тоотыг тус тус үндэслэн 2 талаас гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсны үндсэн дээр гэрээний дугаар өгч бүртгэснээр ашиглах эрх үүсдэг бөгөөд мөн гэрээний хугацаа шинээр сунгагддаг. Авто ашиглалтын гэрээний төлбөр тооцоо хэсгийн 4.11-д зааснаар ашиглагч ашигласан төлбөр тооцоог төлөх үүрэгтэй. Тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг 4-өөр орсон эсэхээс үл хамаарч төлбөрийг 239 км-ээр тооцож авсан үндэслэл нь ******* Финанс ХХК нь биржийн ачаа тээвэрлэдэг тээврийн компани. Биржийн ачаа нь уурхайгаас ачигдахдаа Уурхайн ачилтын мэдээгээр чиглэл нь Таван толгой- -Таван толгой чиглэлээр үүсгэгдэж, тухайн мэдээлэл ******* ХХК-ийн цахим систем болох СОР системд ордог. Улмаар манай Шалган нэвтрүүлэх цэг /цаашид ШНЦ гэх/ 1-ээс эхлэн төлбөр төлөх нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл, уурхайгаас манайд ирүүлсэн ачилтын мэдээг үндэслэн төлбөр бодогддог. Хэрвээ ШНЦ-4-ийн ачаатай талд шороон аар тээвэр хийж буй тээврийн хэрэгслүүд нь мод боомт дээр нүүрсээ буулгаад ШНЦ-4-ийн ачаагүй талд орж ирэхэд нь ТТ-ГС-ТТ чиглэлийн ШНЦ-4-ийн ачаатай талыг нөхөж бүртгэн ШНЦ-4-ийн ачаагүй талын рейсээр нь нэвтрүүлдэг. Ингээд тухайн рейс ШНЦ-1-ийн ачаагүй талд дуусдаг. Чиглэлийн дагуу үүнийг Уртын урт тээвэр гэх буюу 239 км-ээр тооцон төлбөрийг авдаг. Уурхайгаас ТТ-ГС-ТТ чиглэлд ачилт хийгдсэн тээврийн хэрэгсэл нь ТТ-ЦХ-ТТ чиглэлд нэвтрээд ЦХ-ГС чиглэлд шороон аар тээвэр хийсэн тохиолдолд ГС-ЦХ чиглэлд ачаагүй талдаа заавал ын хуудсаар нэвтэрдэг. Энэ нь бүртгэлтэй тээврийн компаниудад илүү төлбөр төлөх нөхцөл үүснэ. Тодруулбал, ******* Финанс ХХК-тай байгуулсан Авто ашиглалтын гэрээний хавсралт 1-д заасан Төлбөрийн нөхцөл бүлгийн 2.1-д заасанчлан бүртгэлтэй тээврийн хэрэгсэл зөвхөн ачаагүй /хоосон/ ашиглах тохиолдолд Хавсралт 3-т заасан тарифаар төлбөр тооцогдоно. Энэхүү тарифыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны А/18 тушаалаар баталсан байдаг. Энэ тохиолдолд бүртгэл нь тухайн компанидаа хохиролтой буюу 239 км-ээр тооцож төлдөг төлбөрөөс илүү өндөр дүнгээр тооцоо хийгддэг. Тиймээс ******* ХХК-ийн системийн нэвтрүүлэлт, бүртгэлтэй тээврийн компаниудад аль болох бага төлбөр төлөх нөхцөл болох 239 км-р тооцсон. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
4.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3, 2-р хх 7-8, 91/,
4.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх4/,
4.3. Итгэмжлэл /хх37, 228/,
4.4. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх40-52/,
4.5. 2024.01.08-ны өдрийн GSR24.01.090 дугаартай ашиглалтын гэрээ, хавсралтын хамт /хх53-65/,
4.6. 2023.01.30-ны өдрийн GSR23.01.229 дугаартай ашиглалтын гэрээ, хавсралтын хамт /хх66-78/,
4.7. *******ын шалган нэвтрүүлэх цэгийн постын зураг /хх 231/,
4.8. Хаан банкны шилжүүлгийн баримт /2хх 9-12, 92-94/,
4.9. Замын тооцоо / хх 6, 2-р хх 102/.
5. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Итгэмжлэл /хх79/,
5.2. Хариу тайлбар /хх123/,
5.3. ******* Финанс ХХК ын хураамжийн тооцооны нэгтгэл /2хх 128-155/.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн: Үүнд:
6.1. Итгэмжлэл /2хх 22, 57/,
6.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 23/,
6.3. Хариу тайлбар /2хх58-59/.
7. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* ХХК-иас:
******* ХХК-ийн дүрэм, гэрчилгээ /хх118-122/,
******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол /хх 124/
******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 12-ны өдрийн А/18 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралт /хх 125-126/,
******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /хх 127/,
чиглэлийн хатуу хучилттай 239 км ын зураг /хх 128/
2023 оны 07 сараас 2025 оны 02 дугаар сарыг хүртэл ******* ашигласан төлбөрийн талаарх акт, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх129-221, 2-р хх 66-78, 103-108/,
******* Улсын Зам, Тээвэр хөгжлийн яам болон ******* ХХК нарын хооронд байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худагийн уурхайгаас гашуун боомт хүртэлх 239 км тусгай зориулалтын эзэмших гэрээ /хх 222-226/
******* ХХК-иас:
******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /2-р хх 35-40/
Ухаа худаг чиглэлийн хатуу хучилттай ын дагуух түр зогсоол, хяналтын пост, уулзвар гарцын зураг /2-р хх 41-55/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр и-мэйл зурвасуудад үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 93-99, 114-117/.
Хэрэгт цугларсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь анх хариуцагч ******* ХХК нь ашиглаагүй 19 км ашиглалтын төлбөрт 87,829,012.69 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэмэгдүүлж, ашиглаагүй 19 км ашиглалтын төлбөрт 96,922,496 төгрөг, ачаагүй хоосон тээврийн хэрэгсэлд төлбөр тооцож 60,480,000 төгрөг, алданги 10,610,246.89 төгрөг, нийт 168,012,743.89 төгрөгийг илүү авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани ******* ХХК-тай байгуулсан Авто ашиглалтын гэрээний дагуу 240 км хүнд даацын хатуу хучилттай ыг 1 тонныг НӨАТ-тай 3,520 тооцож ашигладаг бөгөөд 2023 оны 07 сараас нүүрсийг ******* ХХК-ийн хүнд даацын ын 4-р постоос цааш тээвэрлэхдээ ХХК-тай (хуучнаар оюутолгойн шороон ) ашиглах гэрээг байгуулж 19 км шороон ыг ачаатай талд машин тус бүр 100,000 төгрөгөөр ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн 19 км ыг ашиглахаа больсон. Гэтэл ******* ХХК нь ын төлбөрийг бүтэн 240 км аар тээвэр хийсэн байдлаар авч байгаа нь Авто ашиглалтын гэрээний 4.1-д заасан ашигласан зайнаас хамаарч тонн тутамд 3,200 НӨАТ-гүй төгрөгөөр тооцоолно гэснийг зөрчиж, ашиглаагүй 19 км ын төлбөрийг авч байна. Шүүхийн маргаан явж байх хугацаанд алданги тооцсон. Мөн 2024 оны 11 дүгээр сараас гэрээт тээвэрлэгч нараасаа авах ёсгүй хоосон талдаа төлбөр авч хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 168,012,743.51 төгрөгийг ******* ХХК-иас шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэж мэтгэлцсэн. Үүнд: Зам ашиглах гэрээний хавсралт-1-н 1.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтын төлбөрийг харилцан тохиролцож тооцсон. Рейс гэдэг нь ачаатай болон ачаагүй тээвэрлэлтийн үйл ажиллагааг тооцно гэж тодорхой заасан. А/18 тоот тушаал тээвэртэй ямар ч хамааралгүй. Зам ашиглалтын гэрээний эхний Е хэсэгт ашиглалтын талаар тодорхой заасан байгаа учир хоосон тээврээс үндэслэлгүйгээр төлбөр авсан зүйл байхгүй. Нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэнэ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэж байна. Үүнд: ******* Финанс ХХК нь биржийн ачаа тээвэрлэдэг тээврийн компани. Биржийн ачаа нь уурхайгаас ачигдахдаа Уурхайн ачилтын мэдээгээр чиглэл нь Таван толгой- -Таван толгой чиглэлээр үүсгэгдэж, тухайн мэдээлэл ******* ХХК-ийн цахим систем болох СОР системд ордог. Улмаар манай Шалган нэвтрүүлэх цэг /цаашид ШНЦ гэх/ 1-ээс эхлэн төлбөр төлөх нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл, уурхайгаас манайд ирүүлсэн ачилтын мэдээг үндэслэн төлбөр бодогддог. Хэрвээ ШНЦ-4-ийн ачаатай талд шороон аар тээвэр хийж буй тээврийн хэрэгслүүд нь мод боомт дээр нүүрсээ буулгаад ШНЦ-4-ийн ачаагүй талд орж ирэхэд нь ТТ-ГС-ТТ чиглэлийн ШНЦ-4-ийн ачаатай талыг нөхөж бүртгэн ШНЦ-4-ийн ачаагүй талын рейсээр нь нэвтрүүлдэг. Ингээд тухайн рейс ШНЦ-1-ийн ачаагүй талд дуусдаг. Чиглэлийн дагуу үүнийг Уртын урт тээвэр гэх буюу 239 км-ээр тооцон төлбөрийг авдаг. Төлбөрийн нөхцөл бүлгийн 2.1-д заасанчлан бүртгэлтэй тээврийн хэрэгсэл зөвхөн ачаагүй /хоосон/ ашиглах тохиолдолд Хавсралт 3-т заасан тарифаар төлбөр тооцогдоно. Энэхүү тарифыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны А/18 тушаалаар баталсан байдаг. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэнэ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. ******* Улсын Зам, Тээвэр хөгжлийн яам болон ******* ХХК нарын хооронд байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худагийн уурхайгаас гашуун боомт хүртэлх 239 км тусгай зориулалтын эзэмших гэрээний 1.1-т зааснаар ******* Улсын Засгийн Газрын 2013 оны Нүүрсний экспортыг дэмжих талаа авах зарим арга хэмжээний тухай 299 дугаар тогтоол, ******* Улсын Засгий газрын 2015 оны - чиглэлийн ын санхүүжилтийн тухай 449 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу - чиглэлийн нүүрс тээврийн 239 км тусгай зориулалтын ыг эзэмших, ашиглах эрхийг ******* Улсын Засгийн газраас ******* ХХК-д олгосон байна.
Тус гэрээний 1.7-д зааснаар ******* ХХК нь энэхүү ын засвар арчлалтыг гүйцэтгэх, ашиглалтын бэлэн байдлыг хангах, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх зорилгоор уул уурхайн тээвэрлэлт гүйцэтгэж буй хүнд даацын тээврийн хэрэгслээс Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, хураах эрхтэй байна. /хх 222-226/
5.2. ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Таван толгой чиглэлийн аар нүүрс тээвэрлэх тарифыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 тонн тутамд 2,500 төгрөг байхаар тогтоож, тус тогтоолын 2 дахь заалтаар шаардлагатай тохиолдолд Таван толгой ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нүүрс тээвэрлэгч компаниудтай хамтран аар нүүрс тээвэрлэх тарифыг шинэчлэн /ихэсгэх, багасгах/ тогтоох арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байна. /хх 124/
Ийнхүү эрх олгогдсоны үндсэн дээр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/145 дугаар Тариф тогтоох тухай тушаалаар чиглэлийн тай холбоотой зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү болон засвар болон засвар арчлалтын зардал, гэрээт цагдаагийн тасаг ажиллуулахтай холбогдуулан ашиглалт, зохицуулалтын хураамжийг 1 тонн тутамд 3,200 төгрөгөөр тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. /хх 127/
Тодруулбал - чиглэлийн нүүрс тээврийн 239 км тусгай зориулалтын ыг эзэмших, ашиглах, ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, хураах эрх бүхий этгээд нь ******* ХХК байна.
5.3. Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2023.01.30-ны өдрийн GSR23.01/223 дугаар, 2024.01.08-ны өдрийн GSR24.01.090 дугаар Авто ашиглалтын гэрээнүүд тус тус байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр Зам хариуцагч ******* ХХК нь ашиглагчийн нүүрс тээврийн болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаанд аар хангах, Зам ашиглагч ******* ХХК нь гэрээнд заасан нөхцөл, журам, шаардлагын дагуу тээврийг зохион байгуулах, эзэмшигч, хариуцагчаас тогтоосон ашиглалтын төлбөрийг төлөхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тусгажээ.
Дээрх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч ******* ХХК нь Таван толгой- чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай ыг ашиглаж байгаа талаар зохигч маргаагүй.
5.4. Талуудын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Гэрээний хугацаанд гарах ын хураамжийн төлбөрийг, Талууд аар тээвэрлэх нийт ачааны хэмжээ, тээврийн хэрэгслийн даацын төрөл, тээвэр гүйцэтгэсэн чиглэл (эхлэл, төгсгөлийн цэгийн нэршил, нийт км)-ийн Хавсралт 1-н төлбөрийн нөхцөлд заасан ашиглах тарифын төрөл болон төлбөрийн нөхцөлүүдийг үндэслэн Зам эзэмшигчийн дансанд төлнө гэж заажээ.
Зохигчид энэхүү заалт дахь ашиглалтын төлбөрийг хэрхэн тооцоолох талаар өөр өөрөөр тайлбарлах нь маргааны зүйл болж байна.
Тухайлбал нэхэмжлэгч нь 1 тонн нүүрс буюу ачаа нь 3520 /НӨАТ орсон/ төгрөг бөгөөд нийт тонн нүүрсийг 3520 төгрөгөөр үржүүлж, гарсан дүнгээс 1 км ын хураамжийг тооцоолж, ашигласан 220 км ын төлбөр авах ёстой гэж тайлбарласан.
Харин хариуцагч нь гэрээний энэхүү заалтыг гэрээний хавсралт 1-н 1.1-д нүүрс тээврийн нэгж тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн ашиглалтын төлбөрийг тээврийн ачаатай чиглэл, ашигласан зайнаас хамаарч 2017.01.01-ний өдрөөс эхлэн тонн тутамд 3200 /НӨАТ-гүй үнэ/ төгрөгөөр тооцоолно /1 рейсийн төлбөр/ гэж заасан бөгөөд нэг чиглэлд очоод буцаад нөгөө чиглэлдээ очихыг рейс гэнэ гэж тайлбарлан нэхэмжлэгчийн км-р тооцох тооцооллыг үгүйсгэсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагчийн тооцоолол тайлбарыг дэмжиж тайлбарласан.
5.5. Нэхэмжлэгчийн 19 км ын төлбөр илүү авсан гэх ******* ХК-ийн биржийн нүүрс тээврийн ын хураамжийн тооцоог талуудын нийлсэн баримтаас ялган үзвэл:
| № | Огноо | Чиглэл | Жин | Тариф | Ашигласан Км | Нийт Км | НӨАТ-гүй дүн | НӨАТ | Нийт дүн |
| 1 | 2023.07 сар | ТТ-ГС-ТТ | 135.85 | 3200 | 239 | 239 | 434,720 | 43,472 | 478,192 |
| 2 | 2023.07 сар | ТТ-ГС-ТТ | 13089.10 | 3200 | 239 | 239 | 41,885,120 | 4,188,512 | 46,073,632 |
| 3 | 2023.08 сар | ТТ-ГС-ТТ | 136.45 | 3200 | 239 | 239 | 436,640 | 43,664 | 480,304 |
| 4 | 2023.08 сар | ТТ-ГС-ТТ | 12411.55 | 3200 | 239 | 239 | 39,716,960 | 3,971,696 | 43,688,656 |
| 5 | 2023.09 сар | ТТ-ГС-ТТ | 25079.60 | 3200 | 239 | 239 | 80,254,720 | 8,025,472 | 88,280,192 |
| 6 | 2023.10 сар | ТТ-ГС-ТТ | 23629.10 | 3200 | 239 | 239 | 75,613,120 | 7,561,312 | 83,174,432 |
| 7 | 2023.11 сар | ТТ-ГС-ТТ | 40113.25 | 3200 | 239 | 239 | 128,362,400 | 12,836,240 | 141,198,640 |
| 8 | 2023.12 сар | ТТ-ГС-ТТ | 20565.60 | 3200 | 239 | 239 | 65,809.920 | 6,580,992 | 72,390,912 |
| 9 | 2024.01 сар | ТТ-ГС-ТТ | 9255.30 | 3200 | 239 | 239 | 29,616,960 | 2,961,696 | 32,578,656 |
| 10 | 2024.02 сар | ТТ-ГС-ТТ | 30209.70 | 3200 | 239 | 239 | 96,671,040 | 9,667,104 | 106,338,144 |
| 11 | 2024.03 сар | ТТ-ГС-ТТ | 1359.40 | 3200 | 239 | 239 | 4,350,080 | 435,008 | 4,785,088 |
| 12 | 2024.04 сар | ТТ-ГС-ТТ | 1755.35 | 3200 | 239 | 239 | 5,617,120 | 561,712 | 6,178,832 |
| 13 | 2024.05 сар | ТТ-ГС-ТТ | 47060.05 | 3200 | 239 | 239 | 150,592,160 | 15,059,216 | 165,651,376 |
| 14 | 2024.06 сар | ТТ-ГС-ТТ | 36290.20 | 3200 | 239 | 239 | 116,128,640 | 11,612,864 | 127,741,504 |
| 15 | 2024.07 сар | ТТ-ГС-ТТ | 25487.80 | 3200 | 239 | 239 | 81,560,96 | 8,156,096 | 89,717,056 |
| 16 | 2024.08 сар | ТТ-ГС-ТТ | 27284.35 | 3200 | 239 | 239 | 87,309,920 | 8,730,992 | 96,040,912 |
| 17 | 2024.09 сар | ТТ-ГС-ТТ | 21616.10 | 3200 | 239 | 239 | 69,171,520 | 6,917,152 | 76,088,672 |
| 18 | 2024.10 сар | ТТ-ГС-ТТ | 10880.05 | 3200 | 239 | 239 | 34,816,160 | 3,481,616 | 38,297,776 |
| 19 | Нийт |
| 346358.8
|
|
|
| 961,043,090 | 110,834,816 | 1,219,182,976 |
байна. /1-р хх 136, 140, 146, 152, 156, 162, 219, 213, 207, 201, 195, 189, 183, 176, 173, 168/
Нэхэмжлэгч нь дээрх ын тооцоог нийт 239 км аар тооцох ёсгүй, 220 км аар тооцоолох ёстой гэж тайлбарлан 19 км ын зөрүүг дараах байдлаар гаргасан.
1 км ын зөрүү = нийт жин 346358.8 тонн х 3520 /нөат-тай/ төгрөг = 1,219,182,976 төгрөг / 239 км = 5,101,184 төгрөг байна.
19 км х 5,101,184 = 96,922,496 төгрөгийн зөрүү үүсэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэнэ.
Авто ашиглалтын гэрээний (Д) хэсэг болон 4.1, 4.2 дахь хэсгүүдэд зааснаар аар нүүрс тээвэрлэх ын хураамжийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/145 дугаар тушаалаар тогтоосон тарифаар авахаар тусгаж, гэрээний Хавсралт-1-ээр төлбөрийн нөхцөлийг нарийвчлан зохицуулсан байна.
Авто ашиглалтын гэрээний Хавсралт-1:
1.1-д Нүүрс тээврийн нэгж тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн ашиглалтын төлбөрийг тээврийн ачаатай чиглэл, ашигласан зайнаас хамаарч 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тонн тутамд 3200 /НӨАТ-гүй үнэ/ төгрөгөөр тооцоолно /1 рейсийн төлбөр/
3.2. Зам ашиглагч нүүрс тээврийн ашиглалтын төлбөрийг тооцон төлөхдөө зөвхөн нэг чиглэлд болон 1 бүтэн рейсээр энэхүү Хавсралт 1-н 1.1-т заасан тариф болон томьёололд үндэслэн тооцож Зам эзэмшигчийн дансанд сар бүрийн бодит гүйцэтгэлээр нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ,
3.4. Зам ашиглагчийн нүүрс тээврийн ашиглалтын төлбөрийг тооцохдоо олборлогч компанийн ачилтын жин тонн, тээвэрлэгч компанийн нэртэй пүүний (ачааны дагалдах бичиг) баримтыг үндэслэнэ гэж тус тус заасан байна.
Хавсралтын-1-н 1.1-д заасан ашиглалтын төлбөрийг тээврийн ачаатай чиглэл, ашигласан зайнаас хамаарч 1 тонн тутамд 3200 /НӨАТ-гүй үнэ/ төгрөгөөр тооцоолно /1 рейсийн төлбөр/ гэж зааснаас үзвэл 1 рейс нь тухайн нүүрс тээврийн эхлэл төгсгөлийг тодотгосон буюу нэг бүтэн эргэлтийг ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл Таван толгойгоос хүртэл 239 км байх бөгөөд нэг удаагийн рейс буюу эргэлт нь ачаатай Таван толгойгоос , аас ачаагүй Таван толгойд ирснээр дуусах ба ыг нэг талдаа ачаатай, нөгөө талдаа ачаагүй ашиглахаар байна.
Нэхэмжлэгчийн зөрүүтэй гэж тайлбарлаж буй нүүрс тээврийн чиглэл нь Таван толгой -Таван толгой гэж байх бөгөөд Таван толгойгоос хүрэх ын сүүлийн 19 км ыг шороон аар явж байгаа хэдий ч аас Таван толгой чиглэлд ыг бүрэн ашиглаж байна.
Мөн Хавсралт-1-ийн 3.6-д Зам ашиглагч ЦХ-ГС чиглэлд шороон аар нүүрс тээвэрлэж ГС-ЦХ чиглэлд ШНЦ-4 дээр ачилтад орсон пүүний баримт хураан авах ба шаардлага хангаагүй пүүний баримттай тохиолдолд Авто ашиглах ын хуудас-г бичиж ШНЦ-ээр бүртгэн нэвтрүүлнэ, 3.8-д Зам ашиглагч тээвэрлэлтийн рейсийн тооцоог, Зам хариуцагч талтай сар тутам цахимаар /и-мэйл/ ын ШНЦ-үүдийн систем бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл бүрийн пүүний баримт /ачааны жин тонн/, Авто ашиглах ын хуудсыг үндэслэн баталгаажуулна гэж заажээ.
Өөрөөр хэлбэл нүүрс тээврийн маршрутыг Цагаан хаднаас /213 км/ /239 км/ чиглэлд шороон аар тээвэрлэхээр тогтоосон байна.
Мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай албан и-мэйлд Сүүлийн өдрүүдэд Мод хилийн боомтын экспортын нүүрсний татан авалт сайжирч ЦХ-ГС чиглэлийн ын богино нүүрс тээврийн хэрэгслүүдийн оочир дараалал ихсэж байгаа тул ТТ-ГС чиглэлийн /ГЧСТТ/ биржийн буюу чингэлэг терминал нүүрс тээврийн хэрэгслүүдийг Оюу Толгойн Хуучин шороон ыг Транс ХХК-ийн ашиглаж буй аар зөвхөн ачаатай талдаа тээвэрлүүлэх талаар ЭТТ ХК болон хилийн боомтын захиргаа өчигдөр буюу 07 дугаар сарын 27-ны өдөр мэдээлэл өгсөн болно гэжээ.
Нэхэмжлэгч ******* Финанс ХХК нь Авто ашиглалтын гэрээний ашиглагч, нөгөө талдаа ******* ХК-ийн гэрээт тээвэрлэгч бөгөөд ТТ-ГС чиглэлийн биржийн буюу чингэлэг терминал нүүрс тээврийн хэрэгслүүдийг Оюу Толгойн Хуучин шороон ыг Транс ХХК-ийн ашиглаж буй аар зөвхөн ачаатай талдаа тээвэрлүүлэх шийдвэрийг ЭТТ ХК болон хилийн боомтын захиргаа хамтран гаргасан байна.
Өөрөөр хэлбэл ******* ХК нь ЦХ-ГС чиглэлийн ын богино нүүрс тээврийн хэрэгслүүдийн оочир дараалал ихсэж байгаатай холбогдуулан өөрийн тээвэрлэгчдийг ачаатай талдаа дээрх шороон аар тээвэрлүүлэхээр шийдвэрлэсэн, ашиглаагүй гэх 19 км ыг ачаагүй талдаа ашиглаж байна.
Иймд ашиглаагүй 19 км ын төлбөрт 96,922,496 төгрөгийг илүү төлсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Энэ талаар гаргасан хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэв.
5.6. Нэхэмжлэгчийн ачаагүй тээврийн хэрэгслээс хоосон ын тарифаар төлбөр авсан гэх ын хураамжийн тооцоог ялган үзвэл:
| № | Огноо | Чиглэл | Машины тоо | Тэвшний тоо | Тариф | НӨАТ-гүй дүн | НӨАТ | Нийт | Ачилт хийсэн уурхай |
| 1 | 2024.10 сар | ГС-ЦХ | 183 | 366 | 36,363.64 | 13,309,090.91 | 1,330,909.09 | 14,640,000 | Хоосон |
| 2 | 2024.11 сар | ГС-ЦХ | 259 | 518 | 36,363.64 | 18,836,363.64 | 1,883,636.35 | 20,720,000 | Хоосон |
| 3 | 2025.01 сар | ГС-ЦХ | 314 | 628 | 36,363.64 | 22,836,363.64 | 2,283,635.36 | 25,120,000 | Хоосон |
| 4 | Нийт |
|
|
|
| 54,981,818.19 | 5,498,180.80 | 60,480,000
|
|
байна. /2-р хх 71, 74, 106/
Нэхэмжлэгч нь дээрх ын тооцоог хариуцагч нь гэрээт тээвэрлэгч нараасаа авах ёсгүй. Уг хоосон төлбөрийг нүүрснээс бусад тээвэрлэлтээс авах талаар заасан. Үүнд нэг чиргүүлээс 80,000 төгрөг авах зохицуулалттай. Биднээс хоосондоо гэдгээр бодоод төлбөр авсан нь үндэслэлгүй гэж шаардсан.
Авто ашиглалтын гэрээний (Е) хэсэгт Зам ашиглагч уул уурхайн бус ачаа тээвэр болон нүүрс тээврээс бусад төрлийн тээврийн ашиглах төлбөрийг талууд аар тээвэрлэх ын чиглэл болон машины ангилал тус бүрээр тогтоосон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалын хавсралт Таван толгой чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай ын үнэ тарифт үндэслэн тогтоож эзэмшигчийн дансанд сар бүрийн бодит гүйцэтгэлээр тухай бүр нэхэмжлэхийн дагуу шилжүүлнэ гэж,
Авто ашиглах гэрээний Хавсралт-1-ийн:
2.1-д Бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нүүрснээс бусад ачаа тээвэрлэх эсвэл зөвхөн ачаагүй /хоосон/ ашиглах тохиолдолд ын хуудсаар бүртгэж Хавсралт-3-т зааснаар төлбөр тооцно гэж,
3.3-т Зам ашиглагч уул уурхайн бус ачаа тээвэр болон нүүрс тээврээс бусад төрлийн тээврийн ашиглах төлбөрийг талууд аар тээвэрлэх ын чиглэл болон машины ангилал тус бүрээр тогтоосон ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалын хавсралт Таван толгой- чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай ын үнэ тарифт үндэслэн тооцож Зам эзэмшигчийн дансанд сар бүрийн бодит гүйцэтгэлээр нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж тус тус заажээ.
Мөн Авто ашиглах гэрээний Ерөнхий зүйлийн 1.2.3-т зааснаар ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалын хавсралт Таван толгой- чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай ын үнэ тариф нь гэрээний Хавсралт-3 болохыг тодорхойлсон байна.
Дээрх тарифт 40-с дээш даац бүхий нүүрсний тээврийн хэрэгсэл /ачаагүй/ ЦХ-ГС чиглэлд 40,000 төгрөг төлөхөөр зааж, тайлбар хэсэгт нүүрс тээвэрт оролцогч, тээвэрлэгчид /хоосондоо/ гэж тодорхойлсон байна.
Дээрхээс үзэхэд ашиглагч нь ачаагүй /хоосон/ ашиглах тохиолдолд ын хуудсаар бүртгэж Хавсралт-3-т зааснаар төлбөр төлөхөөр байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөж гэж үзэх үндэслэлгүй байна.
5.7. Нэхэмжлэгчээс хариуцагч ******* ХК нь шүүхийн маргаантай хугацаанд буюу 2024 оны 11 сарын төлбөрөөс алданги тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 10,610,246.89 төгрөгийг шаардсан.
Авто ашиглах гэрээний 4.4-т Зам ашиглагч ашиглалтын хураамжийн төлбөрийг ашиглах тариф болон Хавсралт-1-д тодорхойлсон хугацаа, журмаар төлөөгүй нөхцөлд Зам хариуцагч нь Зам ашиглагчийг аар тээвэр гүйцэтгэхийг зогсооно. Хавсралт-2-ын 2.18 болон 4.1.7-д заасны дагуу арга хэмжээ авч болно гэж,
Авто ашиглах гэрээний Хавсралт-1-ийн:
3.9-т Зам ашиглагч нь Зам хариуцагчтай сар бүрийн тээвэрлэлтийн рейсийн тооцоог тухайн сарын 31-ны өдрөөр тасалбар болгон дараа сарын 05-ны дотор амралтын өдрийг үл харгалзан тооцоо нийлнэ. Төлбөрийн тооцоог мөн тухайн сарын 31-ны өдрөөр тасалбар болгон дараа сарын 07-ны дотор Зам эзэмшигчтэй нийлж тус тус акт үйлдэх бөгөөд ашигласны хураамжийн төлбөрийг 15-ны дотор Зам эзэмшигчийн энэхүү гэрээнд заасан дансанд тухай бүр шилжүүлэх үүрэгтэй,
3.10-т Зам ашиглагч нь энэхүү төлбөрийн нөхцөлийн 3.9 дах заалтыг зөрчиж тухайн сарын ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, Зам хариуцагч болон Зам эзэмшигчтэй тооцоо нийлээгүй тохиолдолд олборлогч компанид мэдэгдэн Зам ашиглагчийн нүүрс ачилт болон тээвэрлэлтийг зогсоох хүртэлх арга хэмжээг авах ба үлдэгдэл төлбөрт, хоногийн 0,5 хувийн алданги тооцно. Зам ашиглагч нь ашигласны хураамжийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, төлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн бол төлбөрийн хугацааг 5 хоногоор сунгах тухай хүсэлтийг тухайн сарын 15-ны дотор эзэмшигчид 1 удаа ирүүлж болно. Хугацааг сунгах тухай хүсэлт ирүүлсэн тохиолдолд төлбөрийг шилжүүлэх эцсийн хугацаа нь тухайн сарын 20-ны өдөр байна гэж тус тус заажээ.
Талууд 2024 оны 11 дүгээр сарын ашиглалтын тооцоог 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан байх бөгөөд тус өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр төлөх нэхэмжлэхийг ******* ХХК нь нэхэмжлэгчид олгосон байгаа нь дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. /2-р хх 73/
Улмаар нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын ын хураамжийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу 25 хоногийн дараа төлсөн байна. /2-р хх 11/
Хэдийгээр тус хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан хэдий ч талуудын байгуулсан Авто ашиглах гэрээ хэрэгжиж байсан буюу нэхэмжлэгч ыг ашигласан байх тул төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгчийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас алданги тооцсон байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,162,314 /597,096+380,218+55,000+130,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 168,012,743.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,162,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА