2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/02803

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 04

191/ШШ2025/02803

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А тоотод оршин суух бүртгэлтэй боловч Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******, өмгөөлөгч ,

Хариуцагч Ө.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ө.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.******* миний бие Ө.*******тай 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж хамт амьдрах болсон. Бидний хамтын амьдралын явцад хүү, охин хоёр төрсөн. Хамт амьдрах явцад удаа дараа зан байдлын таарамжгүй байдлын улмаас санал зөрөлдөх зүйл олон гарах болж 2015 оноос хойш тусдаа амьдарсан. Хүү маань одоо насанд хүрч тусдаа гарсан. Охин маань өнөөдрийг хүртэл бид хоёр дээр ирэн очин байдаг. Тусдаа амьдарснаас хойш гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийн тулд бид хоёр буцаж нийлэхийг оролдсон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Тиймээс бид өнөөдрийг хүртэл 10 гаруй жил тусдаа амьдарч, өөр өөрийн амьдралыг эхлүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандаж уулзалтад өөрсдөө оролцсон бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Бага охиноо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ө.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******тэй 2005 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Амьдарч байх хугацаандаа зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2016 оноос тусдаа амьдрах болсон. Бага охин маань өнөөдрийг хүртэл ирэн очин амьдарч байна. Цаашид Б.*******тэй эвлэрч амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин миний асрамжид байгаа. Бид тус тусдаа амьдралтай болсон. Хүүхдүүд аль аль талд ирж, очиж байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх 3/

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.01.17-ны өдрийн 71 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 4/

- Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 36

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 7/

- эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 9/

- Нийслэлийн ерөнхий боловсролын Тусгал сургуулийн тодорхойлолт /хх 10/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 11/

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө хариуцагчтай зан харилцааны таарамжгүй харилцаатай болж, 2015 оноос хойш тусдаа амьдарсан, тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ө.******* нар нь гэр бүл болсныг 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 113 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, охин төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч Б.******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

5. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ө.******* нар нь 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Гэрлэгчид нь охин Х.Уянгыг эх Ө.*******гийн асрамжид үлдээхээр тохиролцсон байх тул 2008 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Х.Уянгыг эх Ө.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Зохигч эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-ийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.

 

7.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ө.******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* ******* овогт ******* Байгалмаа /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Х.Уянгыг эх Ө.Байгалмаагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ө.Байгалмаа нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Ө.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ө.Байгалмаа нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Анужинд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА