| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2123001040146 |
| Дугаар | 2024/ДШМ/13 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/13
Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Ч.Энхжаргал
Шүүгдэгч Б.Ванчинсүрэн
Б.Ванчинсүрэнгийн өмгөөлөгч Э.Гомбо
Ж.Давааням
Шүүгдэгч Ш.Ганболд
Ш.Ганболдын өмгөөлөгч Д.Алтангэрэл
Хохирогч Л.Мөнхбат
Л.Мөнхбатын өмгөөлөгч Ж.Оюунболд
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарт холбогдох 2123001040146 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой баг, "Бүрчигтий" гэх газарт тухайн газраас алт олборлох зорилгоор очсон хохирогч Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нарыг алт олборлуулахгүйгээр явуулах зорилгоор тэдэнтэй маргалдаж, улмаар хохирогч Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нарын толгой болон нуруун тус газарт нь хутгалах, төмөр турбагаар биеийн хэсгүүдэд нь цохих зэргээр зодож, хохирогч Л.Мөнхбатын эрүүл мэндэд баруун сарвууны долоовор хурууны алганы шивнүүр, зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн далд хугарал, толгойн оройн хуйх, сээрний зүүн шулуун булчингийн шарх бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Г.Отгонсүрэнгийн эрүүл мэндэд цээжний зүүн 4, 5-р хавирга, баруун гарын 2-р хурууны 2-р шивнүүрийн хугарал, дух зүүн мөрөнд шарх, зүүн 5-р хавирга орчим, зүүн тохойн дотор тал, нуруу бүсэлхий орчим, 2 өгзөгөнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Завхан аймгийн Прокурорын газраас Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нарт холбогдох 2123001040146 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа ...шүүгдэгч Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой баг, "Бүрчигтий" гэх газарт тухайн газраас алт олборлох зорилгоор очсон хохирогч Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нарыг алт олборлуулахгүйгээр явуулах зорилгоор тэдэнтэй маргалдаж, улмаар хохирогч Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нарын толгой болон нуруун тус газарт нь хутгалах, төмөр турбагаар биеийн хэсгүүдэд нь цохих зэргээр зодож, хохирогч Л.Мөнхбатын эрүүл мэндэд баруун сарвууны долоовор хурууны алганы шивнүүр, зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн далд хугарал, толгойн оройн хуйх, сээрний зүүн шулуун булчингийн шарх бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Г.Отгонсүрэнгийн эрүүл мэндэд цээжний зүүн 4, 5-р хавирга, баруун гарын 2-р хурууны 2-р шивнүүрийн хугарал, дух зүүн мөрөнд шарх, зүүн 5-р хавирга орчим, зүүн тохойн дотор тал, нуруу бүсэлхий орчим, 2 өгзөгөнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Завхан аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нар нь бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд: "...Шүүгдэгч Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарт холбогдох 2123001040146 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг нэг бүрчлэн тодруулахад 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5 дах хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзэх тогтоогдохгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтаар нотлогдсон эсэх үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдал тогтоогдсон эсэх, уг хэргийн бодит байдал болон хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийн аль алийг нь шалгах ба эдгээрийн аль нь тогтоогдоогүй бол шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон гэх нөхцөл хангагдаагүй гэж үзнэ. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг Бүрчигтий гэх газар алт олборлох зорилгоор очсон Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нар болон тэдний хамт явсан хүмүүс мөн тухайн газар алт олборлуулахгүй гэсэн шаардлага тавьсан Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нар болон тэдний хамт байсан хүмүүс харилцан зодолдож Г.Отгонсүрэнгийн жолоодож явсан 05-38 УНЭ улсын дугаартай хар өнгийн Ланд 200 маркийн машиныг нэр бүхий хүмүүс өөрсдийн жолоодож явсан машинаараа мөргөж зогсоон эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн, тухайн үед Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна. Гэтэл дээрх үйл баримтаас Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарыг бүлэглэн Г.Отгонсүрэн, Л.Мөнхбат нарын биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн нь Завхан аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/952 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шилжүүлэх албан бичгийн “.." гэсэн хэсгээр болон улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээр тогтоогдож байна. Гэвч хэрэгт ямар хэргээс Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарыг бүлэглэн Г.Отгонсүрэн, Л.Мөнхбат нарын биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийг тусгаарласан талаар прокурорын тогтоол байхгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах үндэслэл бүхий шийдвэр гаргана гэснийг зөрчсөн байна. ...Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд болсон хэргийн үйл баримтаас тодорхой хэсэг хугацааных нь үйл баримтыг тусгаарлах яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ....заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоож чадаагүй байна. Мөн тухайн үйл баримтууд нь цаг хугацааны хувьд болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд ч өөр хоорондоо хамаарал бүхий байхад зөвхөн Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан шийдвэрлэх үндэслэлгүй ба хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэхгүй. Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгч нар хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн гэж байгаа боловч шүүх хуралдаанд эмчлүүлэхтэй холбогдон цаашид гарах зардалд нийт 60,062,940 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг төлнө гэв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нэг нөхцөл нь шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд нь шүүгдэгч хохирлыг нөхөн илэрхийлсэн тохиолдолд энэ илэрхийлэл нь бодитой байх ёстой. Гэтэл шуух хуралдааны явцад шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх байдал тогтоогдохгүй байна" гэж үзэн нэмэлт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:
1. Прокуророос Б.Ванчинсүрэн Ш.Ганболд нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой баг, Бүрчигтий гэх газарт тухайн газраас алт олборлох зорилгоор очсон хохирогч Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нарыг алт олборлуулахгүйгээр явуулах зорилгоор тэдгээртэй маргалдаж, улмаар хохирогч Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн нарыг толгой болон нуруун тус газар нь хутгалах, төмөр турбагаар биеийн хэсгүүдэд нь цохих зэргээр бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх цаг хугацаанд О.Хулангийн жолоодож байсан Форд раптор маркийн 55-77 убт улсын дугаартай тээврийн хэрэгслээр, Б.Эрдэнэдалайн жолоодож байсан Тоёота Ланд круйзер 200 маркийн 09-98 унб улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус тус хохирогч Г.Отгонсүрэнгийн жолоодож явсан Тоёота Ланд круйзер 200 маркийн 05-38 унэ улсын дугаартай автомашиныг тус тус мөргөн олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох хууль бус аргаар гэмтээж, хохирогч Г.Отгонсүрэнд 24.835.000 /хорин дөрвөн сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж зохион байгуулсан, удирдсан гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2123001040146 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад яллагдагч нарын үйлдсэн гэх "О.Хулангийн жолоодож байсан Форд раптор маркийн 55-77 убт улсын дугаартай тээврийн хэрэгслээр, Б.Эрдэнэдалайн жолоодож байсан Тоёота Ланд круйзер 200 маркийн 09-98 унб улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус тус хохирогч Г.Отгонсүрэнгийн жолоодож явсан Тоёота Ланд круйзер 200 маркийн 05-38 унэ улсын дугаартай автомашиныг тус тус мөргөн олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох хууль бус аргаар гэмтээж, хохирогч Г.Отгонсүрэнд 24.835.000 /хорин дөрвөн сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж зохион байгуулсан, удирдсан" гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолоор хүчингүй болгож, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Мөн Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нарт холбогдох хэрэгт нэгтгэн шалгагдаж байсан "2021 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой баг, Бүрчигтий гэх газарт зорчиж байхдаа үл таних хүнд зодуулж, Г.Батбаярын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан" гэх хэрэг бүртгэлтийн 212300112 дугаартай хэргийг "дээрх гэмт хэргүүд нь нэг цаг хугацаанд, нэг дор үйлдэгдсэн" үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулна" гэх заалтыг баримтлан нэгтгэн шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, нэг утга агуулга бүхий хэрэгт хэд, хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн хохирогч нь өөр, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нарыг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч Г.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдоогүй тул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор прокурорын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэх тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн 2123001040146 дугаартай хэрэгт Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, Б. Ванчинсүрэн, Ш.Ганболдыг үйлдсэн эсэхийг шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өөр бусад этгээд үйлдсэн байж болох хэд, хэдэн гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдсон байдаг. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйл баримтуудыг прокуророос гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзэн "Завхан аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/952 дугаартай албан бичгээр "2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой баг, Бүрчигтий гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хохирогч Г.Отгонсүрэнгийн жолоодож явсан Тоёота Ланд круйзер 200 маркийн 05-38 унэ улсын дугаартай автомашиныг тус тус мөргөн гэмтээж, тухайн газар, цаг хугацаанд байсан автомашинуудыг эвдэж гэмтээх, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдох материалыг хуулбарлан цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулж, одоо дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Гэтэл шүүгч хэргийг прокурорт буцаах захирамждаа "хэрэгт ямар хэргээс Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарыг бүлэглэн Г.Отгонсүрэн, Л.Мөнхбат нарын биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийг тусгаарласан талаар прокурорын тогтоол байхгүй байна", энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана" гэснийг зөрчсөн гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүндэвтэр гэмтэл учруулсанхэргийг өөр ямар нэг хэргээс тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн мэтээр тайлбарлан дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл үндсэн хэрэг буюу Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нар бүлэглэн С.Отгонсүрэн. Л.Мөнхбат нарын биед хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 2123001040146 дугаартай хэрэгт яллах хуулийн хэргийг тусгаарлан, шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэл, тусгаарлах тогтоолоор прокуророос хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн 2123001640148 дугаартай Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нар бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд ху40148 хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ху дугаар зүйлд заасан ноолбол зохих байдлуудыг бүрэн шалгах тухай хуулийн 16.2 яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болно Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэх заалт буюу шүүхийн хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг зөрчиж, хэргийн үйл баримт, агуулга, нотолгоо, прокурорын шийдвэрт үндэслэлгүй дүгнэлт хийн, хэргийг прокурорт буцаасан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан "шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримаар нотлогдсон" байх шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж дүгнэж байна. 2. Эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж үзэн яллагдагч нарын хүсэлтийг шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч нар нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролд өмнө нь 10.000.000 төгрөг өгсний 6.000.000 төгрөгийг хохирогч Л.Мөнхбат, 4.000.000 төгрөгийг хохирогч Г.Отгонсүрэн нь эмчилгээний зардалд зарцуулсан талаар эрүүгийн хэрэг авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Мөнхбатын өгсөн мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Л.Мөнхбатаас цаашид гарах эмчилгээний зардал буюу гэмтлийн улмаас гартаа мэс засал хийлгэхэд шаардагдах хор уршигт 60.062.940 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч нараас прокурорын хяналтын шатанд ч, шүүхийн хэлэлцүүлгийн үед ч цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Гэтэл шүүгч "шүүгдэгч нар нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлнө" гэж мэдүүлж байгаа нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй, хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлээгүй" гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т заасан "гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх" хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь шүүгдэгч нар эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдлийн улмаас ирээдүйд гарах зардал буюу хор уршгийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээнд нь төлнө гэж илэрхийлэхээс өөрөөр ямар бодитой илэрхийллийг шүүх үнэлэх нь ойлгомжгүйгээс гадна шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг хэргийг хамт шийдвэрлэх, эс шийдвэрлэх, хохирогчийн иргэний нэхэмжлэлийн талаар гаргаж өгсөн баримтыг шүүх хэрхэн үнэлэхээс хохирол, хор уршгийг шүүгдэгч нар төлнө гэдгээ илэрхийлснийг буруутгах, бодитой бус илэрхийлсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамжид дурдсан "хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь бодитой бус, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй" гэж үзэх тодорхой үнэлэмж, үндэслэл бүхий баримт, хэм хэмжээг үндэслэн дүгнэж, тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй", хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/Ш3/22 дугаартай шүүгчийн захирамж нь бүхэлдээ хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар"-ыг зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал", мөн зүйлийн 1.2-т заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй" гэх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/Ш3/22 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогч Л.Мөнхбатын өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай журмыг тодорхой заасан байдаг. Тухайн журмаар 7, 8 дугаар хэсэгт давж заалдах гомдол гаргах талаар зохицуулж өгсөн. Тодруулбал 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдол гаргахаар заасан. Прокурорын эсэргүүцлийг аваад үзэхээр шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн 10 зүйлээс яг алийг нь зөрчсөн талаар прокурорын эсэргүүцэлд дурдагдаагүй байна. Иймээс прокурорын гаргасан эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна. Анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалтай хийсэн дүгнэлт оновчтой, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Учир нь тухайн нэг өдөр болсон үйл явдлуудыг тусгаарлаад, олон хэрэг болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч авлигатай тэмцэх газар гэрчүүдийн мэдүүлгийг алга болгосон, нотлох баримт устгасан гэх хэргээр шалгагдаж байгаа. Мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Ерөнхий прокурорын орлогч прокурор энэ хэргийг хаасан. Завхан аймгийн Ерөнхий прокурор нь хэргийг нээж шалгасан. Завхан аймгийн прокурорын газарт ямар нэгэн ашиг сонирхол байна. Энэ хэргийг 3-4 жил шалгачихаад нотолж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Нотлох үүрэг нь төрд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хувийн ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэл байна. Энэ хэргийг прокурорт очих үед хаасан хэрэгтэй нь холбогдуулан дээд шатны прокурорт нь гаргаад явна гэв.
Хохирогч Л.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Прокурор сая дүгнэлтдээ 10.0 сая төгрөгийг хариуцагч нараас надад өгсөн мэтээр ярьж байна. 4.0 сая төгрөгийг Г.Отгонсүрэн рүү шилжүүлсэн. Би ганцаараа авсан юм шиг яриад байна. Энэ хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч гэрчүүдийн мэдүүлгийг өөрчилсөн байсан. Гэрчүүдийн мэдүүлгийг өөрчилсөн талаар гомдол гаргасан. Мөрдөн байцаагч нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Прокурор Ч.Энхжаргал тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байхад нь би гомдол гаргаад Завхан аймгийн Ерөнхий прокурор хэргийг сэргээсэн. Ч.Энхжаргал прокурор шүүгдэгч нарын өмгөөлөгчийн байр сууринаас оролцож байгаа мэт, үйлдлүүд гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар явуулах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, анхнаасаа ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан. Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, Б.Ванчинсүрэн нь Отгонсүрэнг хутгалаагүй гэдэг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар явуулъя гэх саналыг прокурор гаргасан байдаг. Шүүгдэгч нар хүн зодож гэмтээчихээд уучлаарай гээд ганц удаа уучлал гуйгаагүй. Ш.Ганболд намайг хутгалаагүй, Баясгалан хутгалсан гэж мэдүүлдэг. Баясаа гэх хүн нь одоо хаана байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлэг дээр Ш.Ганболд нь би хутгалсан гэдэг. Хүнийг хутгалчхаад 6.0 сая төгрөг төлөөд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй жишиг амьдрал дээр тогтох юм бол харамсалтай хэрэг болно. Гомдолтой байна гэв.
Шүүгдэгч Ш.Ганболдын өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсвэл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах эсвэл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Энэ захирамжид шүүгдэгч, прокурор гомдол гаргахгүй гэж тодорхой заасан.Тухайн шүүгчийн захирамжийн 3 дахь заалтаар гомдол гаргах эрхтэй гэж заасан нь зөрчилтэй байна. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ажиллагаа хийгдээгүй орхигдсон хэд, хэдэн асуудал байгаа. Үүнийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг хийхээр завдах үйлдлийг хуульчилсан байдаг. Хохирогч Л.Мөнхбат нь тухайн газар алт олборлох зорилгоор очсон нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогддог. Хохирогч Л.Мөнхбат гэх хүн нь алт олборлох эрх бүхий этгээд биш байдаг. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэл байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд завдсан үйлдлийн талаар огт яригддаггүй. Хохирогч Л.Мөнхбат нь гэрчид нөлөөлсөн асуудал байдаг. Гэрчээр мэдүүлэг өгүүлэхээр дарамталсан, шахсан үйлдэл байдаг. Тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөгчтэй хамтарч, гэрчид нөлөөлсөн асуудал яригддаг. Эдгээр асуудлуудыг огт хөнддөггүй. Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Ш.Ганболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Ванчинсүрэнгийн өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч Ш.Ганболдын өмгөөлөгч Д.Алтангэрэлтэй хууль зүйн үндэслэлийн хувьд санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ямар шийдвэрт гомдол гаргах эрхтэй талаар тодорхой заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Улсын яллагч эсэргүүцэл бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ гэмт хэрэгт нотолбол зохих хэд, хэдэн ажиллагаа байдаг. Тодруулбал, Ганбаатар, Ганцогт зэрэг хэд хэдэн цагдаагийн ажилтнуудаас мэдүүлэг авсан байдаг. Цагдаагийн ажилтнууд мэдүүлэхдээ, хохирогч Л.Мөнхбатыг зодох үед шүүгдэгч Б.Ванчинсүрэн байгаагүй гэдэг. Цагдаагийн ажилтнууд Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарыг зүс танина. Гантулга гэх цагдаагийн ажилтан бүр тодорхой мэдүүлсэн байдаг. Хохирогч Л.Мөнхбатыг машинаас унахад Ш.Ганболд хоёр гурван хүнтэй хамт очиж зодсон. Б.Ванчинсүрэн байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Шинжээч Болор мэдүүлэгтээ Л.Мөнхбатын биед учирсан баруун сарвууны долоовор хурууны алганы ширвүү, зүүн сарвууны чигчий хурууны ширвүүний далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд гэмтлийн зэрэгт хамаарч байгаа талаар тодорхой тайлбарласан байдаг. Амарбаясгалан гэх хүн би хохирогч Л.Мөнхбатыг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хутгалсны улмаас хүнд гэмтэл Мөнхбатын биед учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Л.Мөнхбатыг Амарбаясгалан хутгалсан юм бол, Б.Ванчинсүрэн нь Л.Мөнхбатын биед ямар байдлаар хүндэвтэр гэмтэл учруулсан нь тодорхойгүй байдаг. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Ш.Ганболдын өмгөөлөгчийн хэлсэнчлэн, Л.Мөнхбат нь гэрчид нөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иргэн Л.Мөнхбат 2021 оны 11 сард манай гэрт ирж намайг айлган, сүрдүүлж “чи намайг зодуулсан гээд хэлээд өг” гэсэн тул худал мэдүүлэг өгсөн гэж нэг гэрч мэдүүлсэн байдаг. Гэрч өөрөө би худал мэдүүлсэн гэсэн хүсэлт өгсөн байхад, хүсэлтийг хангахаас татгалзсан. Мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй. Хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Цагдаагийн ажилтнуудын мэдүүлгээр шүүгдэгч Б.Ванчинсүрэн нь Л.Мөнхбатыг зодуулахад байгаагүй нь тогтоогддог. Мөн Л.Мөнхбатын биед учирсан хохирол нь хутгалуулахдаа авсан гэмтэл гэдэг нь тогтоогдсон. Энэ хэрэгт нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ванчинсүрэнгийн өмгөөлөгч Э.Гомбо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Ванчинсүрэнгийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тодорхой гарсан. Нотолбол зохих байдлыг хангалттай нотлоогүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч Ж.Даваанямтай санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим алдагдчихсан хэрэг байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад миний үйлчлүүлэгч хохирогчийг зодсон гэх үйл баримт тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол эх сурвалж болохгүй гэж заасан байдаг. Гэрч Батжаргал нь мэдүүлгээсээ буцсан. Хохирогч намайг өөрийгөө зодуулсан гэж мэдүүлэг өг гэсэн учраас ийнхүү мэдүүлсэн гэдэг. Б.Ванчинсүрэн, Ш.Ганболд нарын гэмт хэрэг хийсэн үйлдэл тогтоогдоогүй байхад улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ванчинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж өгсөн. Энэ хэрэг цаг хугацааны хувьд удаан үргэлжилсэн, миний хувьд биеийн байдал муу байсан тул түргэн шуурхай шийдвэрлүүлье гэх үүднээс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Л.Мөнхбат гэх хүнд нэг удаа ч гар хүрч түлхээгүй. Тэнд байсан хүмүүс бүгд харсан. Зодоонд огт оролцоогүй, машиныхаа хажууд зогсож байсан. Машин мөргөлдөхийг харсан. Л.Мөнхбат анхныхаа мэдүүлэг дээр надад зодуулсан гэж ярьдаггүй, дараа, дараагийн мэдүүлэг дээр зодуулаад дээшээ хараад унасан, доошоо хараад унасан гэх байдлаар зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Хохирогч Л.Мөнхбатыг би зодоогүй Л.Мөнхбат өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Болсон үйл баримтын талаар үнэнээр нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.
Прокуророос шүүгдэгч Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нар нь бүлэглэн бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн “ байхаар зохицуулжээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарт холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, мөрдөн байцаалтын ерөнхий нөхцөлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчин, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдлыг анхааралгүй, зарим хэргийг үндэслэлгүй тусгаарлаж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлуудыг бий болгожээ.
Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн нутаг “Бүрчигтий” гэх газарт алт олборлох зорилгоор очсон Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн болон тэдэнтэй хамт явсан хүмүүс, мөн тухайн газар алт олборлуулахгүй гэсэн шаардлага тавьсан Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нар болон тэдэнтэй хамт байсан хүмүүс харилцан зодолдож Л.Мөнхбат, Г.Отгонсүрэнгийн нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, Г.Отгонсүрэнгийн жолоодож явсан 05-38 УНЭ улсын дугаартай хар Ланд 200 маркийн машиныг тал бүрээс нь машинаар мөргөж, зогсоон эвдэж, гэмтээсэн нэг цаг хугацаанд болсон маргаантай асуудлыг шалгахдаа тус тусад нь хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар дээрх үйл баримтаас Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарыг бүлэглэн Г.Отгонсүрэн, Л.Мөнхбат нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд ч, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд ч өөр хоорондоо хамаарал бүхий байх ба нэг үйл баримтыг тогтоосны эцэст эрх зүйн дүгнэлт хийгдэж, нэгдмэл байдлаар шийдвэрлэгдвэл зохих хэргийг нэгтгэж ирүүлэхгүйгээр тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт байдлаар хянах, хууль ёсны шийдвэр гарах нөхцөлийг алдагдуулсан байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд тухайн цаг хугацаанд хохирогч Л.Мөнхбат, Г.Отгонсүрэн болон тэдэнтэй хамт явсан гэх бусад хүмүүс нь алт олборлох, эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх, тухайн цаг хугацаанд хууль бусаар алт хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн, завдсан эсэх, тухайн үйл явдал хэний буруутай үйл ажиллагаанаас эхэлсэн, хэн уг гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн, хатгасан, турхирсан, хамжсан, бусдыг айлган сүрдүүлсэн зэргээр шүүгдэгч, хохирогч нарын үйлдэл, тэдэнтэй хамт явсан бусад хүний үйлдэлд нийтийн хэв журмыг зөрчиж танхайрах, заналхийлэх гэсэн гэмт хэргийн шинжтэй бусад үйлдэл байсан эсэх, уг үйлдлийн улмаас бусад этгээдийн бие, эд хөрөнгөд хохирол учирсан эсэх, түүнчлэн гэрч, хохирогч нар худал мэдүүлэг өгсөн, эсхүл гэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, айлган сүрдүүлж дарамталсан, шан харамж өгсөн, өгөхөөр амласан зэрэг нөхцөл байдлууд байгаа эсэхийг мөрдөгч тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна.
Түүнчлэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нэг нөхцөл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэм буруугаа аль болох эрт хүлээн зөвшөөрснөөр мөрдөн шалгах ажиллагааг зардал багатай, түргэн шуурхай явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг сайн талтай юм.
Гэтэл шүүгдэгч Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нар нь мөрдөн байцаалтын туршид гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэм буруугийн талаар маргадаг боловч хэрэг шүүхэд шилжих үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт нь шүүгдэгч өөрийн хийсэн гэм буруутай үйлдэл, гэм буруугаа ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар илэрдэг бөгөөд өөрийн хийсэн үйлдэл, тухайн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт, түүнд оногдуулахаар тохирсон эрүүгийн хариуцлага зэргийг бүхэлд нь бүрэн хүлээн зөвшөөрөхийг илэрхийлдэг.
Мөн шүүгдэгч нь бусдын ямар нэгэн дарамт шахалтгүй зөвхөн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ёстой.
Гэтэл шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүсэлтэд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх ба шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн агуулга бүрэн илэрхийлэгдээгүй байхад прокурор уг хүсэлтийг үнэлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал: шүүгдэгч Б.Ванчинсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараас харагдаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нотлогдсон хэмжээнд нь нөхөн төлөхийг илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй ба анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нэг нөхцөл хангагдаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Энэ нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд Ш.Ганболд, Б.Ванчинсүрэн нарт холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ж.БАТТОГТОХ