| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/07227/И |
| Дугаар | 197/ШШ2025/05706 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/05706
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 197/ШШ2025/05706 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* дүүрэг, **-р хороо, * хэсэг, ********* гудамж, **** байр, **/* тоотод оршин суух, ******ын ************ /РД:************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, **-р хороо, * дүгээр хороолол, ******* гудамж, ** байр, ** дүгээр тоотод оршин суух, ** овогт *****ийн ******** /РД:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,533,684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагч ***********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********** дүүргийн **-р хорооны ** дугаар байрны * тоот байрны эзэмшигч нь **********, өмнөх эзэмшигч *********** нас бараад 2023, 2024 онд өв залгамжлагчаар ******-н *********, **********ын ********* нарыг тогтоож, өнөөдрийг хүртэл хүүхдүүд болох **********, ********* нартай хамт амьдардаг ********г гэртээ байхад 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг орчмын үед дээд айл ** тоотоос маш их хэмжээний ус алдсан. Тухайн үед ****** яаралтай арга хэмжээ авч Сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж, уг холбооноос дээд айлын оршин суугч ******* руу холбогдож, 20 цагийн үед гэртээ ирсэн байна. ******* дээд айл руу орж усыг нь хамт цэвэрлэсний дараа **********, ******** нар орж ирсэн үедээ хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан. Үүний дараа ******, ******** нар тохиролцож чадаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд гэм хорын хохирол нийт 4,533,684 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ************ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч худлаа ярьж байна. н.******* 2024 онд нас барсан. Тухайн үед бид нар зусланд байсан, ирэхэд тийм ч их ус байхгүй байсан. Бид нар тухайн үед 32-ын тойргоос 20 минутын дотор ирээд гэртээ ороод усаа цэвэрлэж, 20 цаг болоогүй байхад доод айлдаа ороход 2 залуу пицца идээд сууж байсан, гэрээ цэвэрлэхгүй. Манайх том хивстэй байсан, угаалгын өрөөний засвар хийж өгнө гэдгээ хэлсэн. Дараа нь ярилцах гэхэд хаалгаа онгойлгохгүй, утсаа авахгүй байсан. н.********* мэдэж байгаа, тэр үед чи байгаагүй. Угаалгын өрөө муухай болсон нь үнэн, гэхдээ та нар шинэ байрны төсөв хийж, 4,500,000 төгрөг авна гэж байхгүй. Би хуульдаа захирагдана. Би засвар хийж өгөхгүй, мөнгө өгөхгүй гэж удаашруулаагүй. Надтай уулздаггүй, утсаа авдаггүй юм. Угаалгын өрөөний хана нь 50 см-ийн даацын хана байдаг, тэрний завсраас ганц, нэг газраас ус дусаад Амгалан 2 хувин тосчихсон, алчуур тавьсан байсан. н.***********д бол гомдохгүй, хүнтэй маш зөв харьцдаг хүн. Бид нар олон жил айл, саахалт байсан, тэдний гэрийнхнийг мэднэ. Хивсний доод тал хуурай байсан. Даацын ханын хооронд ус дусалж байсан. Та нар нэг их усан дундуур туулаад байсан юм шиг, бид нар крантаа хэргээр задлаад хаячихсан юм шиг зүйл ярьж гүтгэж болохгүй. Зуслан гарахдаа бүх крантаа солиулаад явсан. Тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Угаалгын өрөөнд ус алдсаны төлөө 3 өрөө байраа засуулах гэж болохгүй. Хүн чанартай байсан бол аль хэдийн тохироод засвараа хийчих байсан,1 ширхэг плита унаагүй, нэг ширхэг обой хуураагүй. Бид нар чамд 4,000,000 төгрөг өгч чадахгүй. Тийм чадалтай хүмүүс биш. Чадахгүй за юу. Хуульд захирагдана. Угаалгын өрөө нь 1,8м хүрэхгүй шүү дээ. Би хэмжихэд 4,2мкв байсан. Засвар хийгээд өгье гэхэд хийлгэхгүй байсан, хатахыг нь хүлээж байгаад хусаад, 2 давхар замаск татаад янзална гэвэл болно. Амралтын өдөр тааруулаад засвар хийгээд өгье гээд хүн дагуулаад очиход маргааш өглөө эрт ажилтай гээд засуулахгүй байсан. Дараа нь одоо засаад өгье гэхэд эмээгийнд байна очиж чадахгүй гэсэн. Ийм байхад яаж мэдэж засвар хийж өгөх юм, хэдэн төгрөг гэдгийг нь яаж мэдэж өгөх юм.Би 600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүн, төлөх боломж байхгүй. Хуулиараа явна, шийдвэрийг хүлээж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *********** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ хариуцагч **********аас 4,533,684 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч *********д холбогдох 4,533,684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед дээд давхрын айл ** тоотоос маш их хэмжээний ус алдаж хохирсон тул үнэлгээний байгууллагын дүгнэлтээр хохирол төлүүлнэ гэж,
4. Хариуцагч ************* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... ус алдсан угаалгын өрөөг засаж өгнө, ус алдаагүй 3 өрөөг засаж өгөх боломжгүй, хохирлыг төлөхгүй гэж маргаж байна.
********* дүүргийн **-р хороо, * хороолол, *** байр, ** тоот 101,5 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны дээд давхрын айл ** тоотоос 2024 оны 9 дүгээр сарын 27-ны 17 цагийн үед ус алдаж, нийт 4,533,684 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, тодорхойлолт, эд хөрөнгийн үнэлгээний дүн, гэрэл зураг, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээ, төлбөр 250,000 төгрөгийн баримт, итгэмжлэл /хх-4-32/, УБЕГ-ын 5/1757 тоот албан бичиг, зохигчийн тайлбарууд зэрэг болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Шүүх хэрэгт цугларсан мастер үнэлгээний дүн, гэрэл зураг, талуудын тайлбарууд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж үзээд эд хөрөнгөнд хохирол учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан материалын үнэ нийт 2,437,308 төгрөг +ажлын хөлс 1,846,376 төгрөг 4,283,648 төгрөг, үнэлгээний төлбөр 250,000 төгрөг, нийт 4,533,684 төгрөгийн тодорхой хувийг буюу 20 хувь 3,676,948 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,489 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 73,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хавтаст хэргийн /хх-45-48,70/-д авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй байна.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****************аас гэм хорын хохирол нийт 3,676,948 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***************т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 856,736 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,489 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **************-аас улсын тэмдэгтийн хураамж 73,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ