| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/00410/И |
| Дугаар | 197/ШШ2025/05708 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/05708
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 197/ШШ2025/05708 | Улаанбаатар хот |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** дүүрэг, ** дүгээр хороо, ******** хотхон, ***-** тоотод оршин суух, *********-ийн ************ /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************ дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хороолол, ******** ***-** тоот оршин суух, ************-ийн ************ /РД:************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,002,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч: ************,
Хариуцагч ************,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: хариуцагчийн дүү ************ нь хүү ************ий биед хөнгөн хохирол учруулсан тул толгойн томографи 140,000 төгрөг, эмийн эмчилгээ 185,000 төгрөг, эмийн эмчилгээ 138,800 төгрөг, сэтгэл засал эмчилгээ 2,400,000 төгрөг нийт 3 ,002,600 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ************ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүү ************ Нэхэмжлэгчийн хүү ************ий биед хөнгөн хохирол учруулсан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг гарах үед ************ анх дүү ************ дээр хэсэг хүмүүс дагуулж, зодоон өдөөж, дээрэлхэж, доромжилсон байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч ************д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 3,002,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн дүү нь хүү ************д хөнгөн хохирол учруулсан тул гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж,
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ хэрэг гарахад ************ нь анх дүү ************ дээр хэсэг хүмүүс дагуулж, өдөж, дээрэлхэж, доромжилсон. Хэргийн нотлох баримт шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.************ дүүргийн прокурорын газрын 2025 оны 01дүгээр сарын 06-ны өдрийн ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо насанд хүрээгүй хохирогч ************ий хууль ёсны төлөөлөгч хариуцагч ************-с иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэх 01 дүгээр тогтоол, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн цагдаагийн байгууллагад хохирлыг төлөх талаар өгсөн мэдүүлэг, зохигчийн тайлбарууд болно. /хх-6-9, 22-23/
6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
7.Шүүх хэрэгт цугларсан төлбөрийн 2,400,000 төгрөгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний 140,000 төгрөг, 185,000 төгрөг, 138,800 төгрөгийн нотлох баримтууд уг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, прокурорын шийдвэрийн дагуу гэм буруу тогтоогдсон хариуцагчаас нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хохирогч ************ий эрүүл мэнд, эмийн эмчилгээний зардал буюу толгойн томографи 140,000 төгрөг, эмийн эмчилгээний 138,800 төгрөг, нийт 278,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 2,723,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
8.Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 62,992 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 9,014 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 752.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ************-с толгойн томографи 140,000 төгрөг, эмийн эмчилгээний 138,800 төгрөг нийт 278,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,723,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 62,992 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 9,014 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ