| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 181/2023/00983/И |
| Дугаар | 191/ШШ2025/03073 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03073
2025 04 11 191/ШШ2025/03073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, С тоотод оршин суух ******* овогт /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1.******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
2.******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
3.******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01-01 дугаартай тогтоолын нэг дэх хэсэгт зааснаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хуулийн болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дуусгавар болсныг тогтоолгох,
4.А.ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр бүрэн дуусгавар болж, компанийг гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгох,
5.******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс компанийг төлөөлөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч нарын өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХХК, А. нарт холбогдуулан 1. ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
2. ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
5. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс компанийг төлөөлөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэлийн нэг, хоёрдугаар шаардлагын үндэслэл: Э.******* миний бие Гадаадын хөрөнгө оруулалттай буюу Монгол хамтарсан ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 3 хувийн хувьцааг эзэмшдэг. Монгол хамтарсан ******* ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийж уг хурлаар компанийг гадаадын хөрөнгө оруулалттай болгох, компанийн хувьцаа эзэмшигч нь А. 37 хувь, 10 хувь, Э.******* 3 хувь, ХХК 50 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тогтож компанийн гүйцэтгэх захирлаар А., Төлөөлөх удирдах зөвлөлийн даргаар , гишүүдэд , , , , , нарын бүрэлдэхүүнтэй сонгож нүүрс боловсруулах, гадаад чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар компанийн гэрээ, дүрмийг шинэчлэн баталж улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагaa явуулж эхэлсэн.
Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан хувьцаа эзэмшигчдийн хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч дамжуулан оролцсон бөгөөд уг хуралдаан дуусаж шийдвэр гарсны дараа уг хуралдаан нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.2. 70.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзээд ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүхэлд нь, ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар энэхүү шаардлагыг гаргасан.
******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарлагдаж 01, 02, 03-ны өдрүүдэд хуралдсан бөгөөд миний бие өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дамжуулан тус хуралд оролцсон бөгөөд хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцсэн тул хэлэлцсэн асуудлуудад эсрэг байр суурийг илэрхийлж хуралдааны тэмдэглэл болон шийдвэрийг эс зөвшөөрч гарын үсэг зураагүй.
Компанийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/28 дугаартай гүйцэтгэх захирал А.ийн гарын үсэгтэй Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай албан бичгээс анх мэдсэн бөгөөд уг ээлжит бус хурлын зарыг гүйцэтгэх захирал зарласан ба уг хурлаар: 1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С тоот байранд 12 цагт болох тухай,
2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх, шинэчлэн батлах эсэх асуудал,
3. Гүйцэтгэх захирлын ажлын тайлан сонсох,
4. Компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр тус тус шийдвэрлэсэн байдаг.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарсан нь дараах байдлаар Компанийн тухай хууль, компанийн гэрээ, дүрмийг зөрчсөн байна. Үүнд:
1. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх үүрэг хүлээхээр зохицуулсан бөгөөд хурлын зар хүргэх албан бичгээс гүйцэтгэх захирал бие даан хурал зарласан түүнийгээ мэдээлж байна гэж ойлгогдож байна. Гэтэл Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр гүйцэтгэх захирал нь ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхгүй бөгөөд уг хурлыг хувьцаа эзэмшигч зарласан уу, гүйцэтгэх захирал зарласан уу гэдэг нь тодорхойгүй байна.
Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан этгээд нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заахаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна гэж тусгайлан зохицуулсан. Гэтэл хурлын зард хавсаргаж ямар ч баримт, шийдвэрийн төсөл ирүүлээгүй нь хуулийн дээрх заалтуудыг зөрчиж 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт нөхцөлийг бий болгосон.
2. Компанийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/28 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй албан бичигт хурал хийх газрыг С тоот байранд гэж заасан боловч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлыг Ч тоот байранд, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хуралдуулсан нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.1 дэх хэсгийг зөрчиж Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг бий болгосон.
3. Компанийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/28 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай албан бичигт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх, шинэчлэн батлах эсэх асуудал, гүйцэтгэх захирлын ажлын тайлан сонсох, компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн танилцуулгыг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бусад асуудлыг хэлэлцэхээр ирүүлсэн боловч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10, 66.1, 66.3, 66.5-д заасныг зөрчиж компанийн дүрмийн сан нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэнээс гадна А. нь өөрийн эзэмшдэг хувьцаагаа зарах саналыг хувьцаа эзэмшигч нарт болон компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр хурал дээр шууд санал гаргасан нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5, 5.6, 5.9-д заасан журмыг зөрчсөн бөгөөд энэ үйлдэл нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг бий болгосон.
Компанийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийн 60.2.1, 61.3, 65.1, 65.4, 66.1, 66.3, 66.5 дахь хэсэг, компанийн дүрмийн 5.8, 11.1, 12.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж хийсэн нь ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын үндэслэл: ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж 01-01 дугаартай тогтоол гаргаж уг тогтоолын нэгдүгээр хэсгээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр , , , 3. Хишигтогтох, , , нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар -г томилуулах саналыг зөвлөлд оруулсан.
Төлөөлөн удирдах зөвлөл нь мөн өдөр хуралдаж 02-01 дугаартай тогтоол гаргаж уг тогтоолын 1-р хэсгээр төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар БНХАУ-ын иргэн -ийг, 2-р хэсгээр гүйцэтгэх захирлаар А.ийг тус тус томилсон байдаг. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дахин хуралдаж уг хурлаас тогтоол гарч тогтоолын хавсралтаар компанийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ, дүрмийг өөрчилж Хуулийн этгэ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь 2019 оны 03 дугаар сард хуралдсан, харин 2020, 2021, 2022, 2023 онуудад ээлжит хурал огт хуралдаагүй. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал бөгөөд уг хурлыг зарлан хуралдуулахтай холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна., 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно, мөн компанийн хүчин төгөлдөр дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь жилд нэг удаа зохион байгуулах бөгөөд ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулна. гэж тус тус зохицуулсан байна. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор буюу 2019 оны санхүүгийн жил дууссанаас 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй нь тухайн ТУЗ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах-аас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болох нөхцөлийг бүрдүүлсэн байх тул ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01-01 дугаартай тогтоолын нэг дэх хэсэгт зааснаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дуусгавар болсныг тогтоолгох шаардлагыг гаргасан. Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах бүрэн боломжтой байсан бөгөөд энэ үед БНХАУ, Монгол Улсын хил нээлттэй, хувьцаа эзэмшигч нар хилээр чөлөөтэй нэвтэрч, зарласан хуралд оролцох бүрэн боломжтой байсан. Ковид-19 тахал нь 2020 оны 11, 12 дугаар сараас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гарч дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж үзэн улс орнууд хилээ хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай Хилийн боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч тогтоолын нэгдүгээр хэсгээр хилийн боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуустал түр зогсоосон болохыг анхаарч үзэхийг хүсье.
Нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлагын үндэслэл: ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 02-01 дугаартай тогтоол гаргаж уг тогтоолын 1-р хэсгээр төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар БНХАУ-ын иргэн -ийг, 2-р хэсгээр гүйцэтгэх захирлаар А.ийг тус тус томилсон байдаг.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.6 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа Эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагaa явуулна, компанийн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь хамтарсан компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор хамтарсан компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 19.7 дахь хэсэгт Гүйцэтгэх захирал нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй нэгэн адил хугацаагаар томилогдох бөгөөд гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусмагц Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болно. гэж тус тус зохицуулсан байна.
******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж 01-01 дугаартай тогтоолоор сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна., 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно, мөн компанийн хүчин төгөлдөр дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт .., хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь жилд нэг удаа зохион байгуулах бөгөөд ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулна. гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тул тухайн ТУЗ-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүх эрх үүрэг дуусгавар болж байна.
Гүйцэтгэх захирал нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй нэгэн адил хугацаагаар томилогдох бөгөөд гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусмагц Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болно гэж зохицуулсан тул 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш А.ийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж үзэх боломжгүй, тухайн компанийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах бүхий л эрх дуусгавар болно. Дээрх хууль зүйн шаардлагын үүднээс А.ийн ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын эрх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр бүрэн дуусгавар болж, компанийг гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгох шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн тавдугаар шаардлагын үндэслэл: ******* ХХК нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар компанийнхаа эрхлэх үйл ажиллагааны хүрээг хязгаарлаж компанийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нүүрс боловсруулах үйлдвэр, гадаад чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн.
А. нь өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлын эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, компанийн дүрмээр хязгаарласнаас өөр үйл ажиллагааг дур мэдэн явуулж байгаагаас шалтгаалан компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсэх, компанийн зөвшөөрлүүд цуцлагдах, цаашлаад Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гуравдагч этгэ өмнө төлбөрийн үүрэг хүлээх бодит эрсдэлийг бий болгоод байна. ******* ХХК нь 2019 онд Гаалийн ерөнхий газрын даргын А/35 дугаартай тушаалаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг нүүрс угаах үйлдвэрийн зориулалттайгаар гаалийн хяналтын бүсийн зөвшөөрлийг авсан бөгөөд уг гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах тусгайлсан журамтай байдаг. Гэтэл нь гаалийн хяналтын бүсийг Үлэмж хурах энерги ХХК-д түрээсэлж гаалийн хяналтын бүсийн журам, Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөнөөс үүдэн тусгай зөвшөөрөл 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цуцлагдсан. Ийм байдлаар компанийн эрх ашигт халтай, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөлийг бодитоор үүсгэж байгаа тул ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс компанийг төлөөлөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах шаардлагыг гаргасан.
1.2. Нэхэмжлэгч Э.*******ийн зүгээс 2024 оны 5 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад дээрх 5 шаардлагыг гаргасан. Тодруулсан шаардлага тодорхой байгаа.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийх өдрийг 2022 оны 12 сарын 23-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн тул хувьцаа эзэмшигчдэд зарыг хүргүүлж байна гэсэн агуулгатай ******* ХХК-ийн албан бичгийг 2022 оны 12 сарын 22-ны өдөр ирүүлсэн байдаг. Хурал хийх өдрийн өмнөх өдөр хурал хийх зараа хүргүүлсэн нь хувьцаа эзэмшигчдэд зар хүргэх тухай албан бичгээр нотлогдож байгаа. Зар хүргэх тухай албан бичгээр ТУЗ-ийн 3 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байдаг. Компанийн тухай хуулийн 62.4 дэх хэсэгт зааснаар 62 дугаар зүйлд заасан бусад асуудал гэж нэгдсэн байдлаар оруулсан байдаг. Энэ нь тодорхой байх ёстой тодорхой биш байсан. Нэхэмжлэгч өөрөө энэ хурал зарлагдахаас эхлээд дүрэм дээр заасны дагуу, хуульд заасны дагуу хуралдуул, зараа зөв өг, энэ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна гэж хэлсэн. Э.*******ийн хувьд зар дээр заасан асуудлуудаас өөр асуудал хэлэлцэх байсан бол өөрөө оролцох эрхтэй. Хуралд оролцох асуудлыг мэдсэн бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүйгээр өөрөө оролцох боломжтой байсан. Цаашлаад энэ компанийн үйл ажиллагаа доголдолтой болж байгаа. Гүйцэтгэх захирал гэрээ хийдэг, олон байгууллагатай харьцдаг, олон сая төгрөгийн хөрөнгийн асуудал яригдаж байгаа. Гэтэл компанийн захирал дураараа компаниудтай гэрээ байгуулаад байна. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа компанид асар их хэмжээний хохирол учруулж байна, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчөөд байна гэдэг агуулгаар нэхэмжлэлээ гаргасан.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг дүрэм дээр монгол, хятад хэл дээр гаргана гэж байгаа ч үүнийг зөрчсөн. Хурлын зар дээр хурлаар хэлэлцэх асуудал болон гарах шийдвэрийн төсөл, болох газар зэргийг тусгана гээд байгаа боловч үүнийг тусгаагүйгээс болж үр дагавар үүсэж байна.
Хуралд БНХАУ-ын иргэн Гао Фенг оролцсон гэж хурлын тэмдэглэл болон гарын үсэг зурсан байдлаар тусгагдсан байдаг. Гэтэл Гао Фенг гэдэг хүн хэзээ хаанаас ямар хугацаатайгаар ямар эрхийг хэрэгжүүлэхээр оролцоод байгаа нь тодорхойгүй. Итгэмжлэл олгосон бол хуралд танилцуулах ёстой, хуралд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан нь Компанийн тухай хуулийн 14.4-т заасныг зөрчөөд байна гэж үзэж байгаа.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөх эрхийн асуудлыг Улсын дээд шүүхийн 2007 оны 6 сарын 18-ны өдрийн 27 дугаартай Компанийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор 36 дугаар зүйлд итгэмжлэлийн үндсэн дээр оролцоно гэдгийг тодорхой заагаад өгсөн байгаа. ******* ХХК-ийн 2023 оны 2 сарын 4-ний өдрийн 2301 дугаартай ТУЗ-ийн тогтоолд Гао Фенг гарын үсэг зураагүй байдаг. Тэгээд цахимаар оролцсон гэх боловч хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байдаг. Цахим хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой эсэх, хурлын шийдвэрийг хэрхэн хуулийн шаардлага хангуулах тухай зохицуулалт Компанийн тухай хууль болон дүрмээр зохицуулагдаагүй байдаг. Компанийн дүрмийн 14.5 дахь хэсэгт ТУЗ шийдвэр гаргахдаа нийт гишүүдийн дийлэнх олонх буюу 5 гишүүн оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр тухайн хуралд биечлэн оролцох нөхцөлийг заасан гэж ойлгож байгаа. Ингээд цахимаар хурал хийх талаар зохицуулалт байхгүй учраас цахимаар оролцсон хүмүүсийг төлөөлж гарын үсэг зурсан этгээд хэн болох нь тодорхойгүй тул хуралдаанаас гарсан тогтоол шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.
Компанийн тухай хуулийн 80.2 дахь хэсэгт зааснаар ТУЗ-ийн хурлаас тогтоол гаргах бөгөөд үүнд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурна гэдгийг зөрчөөд байна гэж үзэж байгаа.
А. гэдэг хувьцаа эзэмшигчээр зар хүргүүлээд байна уу, ******* ХХК-ийн хувьд хүргээд байна уу, 2 байдлаар нэг агуулгатай зарыг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд ******* ХХК-ийн зарыг хүлээж авсан байдаг. Гэтэл хувьцаа эзэмшигч нь дахиад зарлаад байна уу гэдэг нь тодорхойгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралд оролцоод зард тусгагдаагүй асуудлын талаар хэлэлцэхэд эсрэг байр суурьтай оролцсон, гарын үсэг зураагүй байдаг. Ингээд хурал болоод гарч байгаа шийдвэр дээр оролцож байгаа этгээдүүд нь гарын үсэг зураагүй. Тийм учраас энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа. Цаашлаад компанийн үйл ажиллагаа явагдах боломжийг нь хааж байгаа, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчиж байна гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Компаниас гарч байгаа тогтоол шийдвэр нь Компанийн хуулийн дагуу гарах ёстой гэв.
2. Хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сард болсон хуралд Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч т өгсөн итгэмжлэлд ...хувьцаа эзэмшигчээс санал болгосон хувьцааг авах эсэхийг шийдвэрлэх санал өгөх эрхийг олгосон. А. миний урьд өмнө нь өөрийн эзэмшил 37%-ийг санал болгож ирсэн бөгөөд 3%-тай Э.******* авдаггүй. Тэд намайг залхаан хөндийрүүлэх, үнэгүйдүүлэх замаар миний 37%-ийг бага үнээр авах буюу 2.4 тэрбум төгрөгөөр авах оролдлого гарсныг би үл зөвшөөрч таслан зогсоож хувьцаа эзэмшигчдийн хурал дээр 8.888.888.888 төгрөгөөр зарна гэсэн билээ. Иймд тэдний үндсэн зорилго биелээгүй тул энэ удаагийн хурлыг хүчингүй болгуулахаар хандсан байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурал явагдсан байрлалын талаар дурдсан нь маш тодорхой хэдэн зүйлээр тогтоогдоно. Үүнд: ******* ХХК-ийн гэрчилгээ, дүрэм дээр байдаг албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, С тоот. ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал явагдах байрлалын тухай хурлын зард оруулахаар хууль зүйн гэрээт байгууллага "" ХХН-өөс асуухад тэд зар дээр "*******" ХХК-ийн гэрчилгээ, дүрэм дээр байдаг албан ёсны хаяг тавьсан гэсэн тайлбар тухайн үед зөвлөсөн. "*******" ХХК-ийн хувьд тус хаяг бүхий байрлалд 2020 оны 12-р сарын 31 хүртэл уг хаяг дээрээ оффисын талбайг "Эн Си Пи" ХХК-аас түрээсэлж байсан ба 2021 оны 5-р сарын 1-ний өдрөөс түрээсийн гэрээгээ дуусгавар болгосон. Харин тус байршилд "*******" ХХК-д хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажилладаг "" ХХН 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс одоо үйл ажиллагаа явуулж байна. Иймд бид тоотод оффислохоо больсон билээ. Өөр байргүй болно.
2023 оны 01-р сарын 02-ны өдөр Авлигатай Тэмцэх Газрын мөрдөгчид прокуророос "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын гэр орон болон "*******" ХХК-ийн албан тасалгаанд нэгжлэг хийх зөвшөөрөл авч нэгжлэгүүд явуулахдаа тоот "" ХХН оффист хуулийн маргаантай нэгжлэг хийсэн юм. Иймээс "*******" ХХК-тай хуулийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэй байсан "" ХХН-ийн хуульчид хэл амнаас айгаад "*******" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрийн оффисын байрандаа зохион байгуулахыг зөвшөөрөөгүй билээ. Ингээд зар гарсан байранд хурал болох боломжгүй болсон. "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал А. нь хурал зохион байгуулах өрөө тасалгаа хайсан. Өөрчлөгдсөн байрыг 2023 оны 01-р сарын 31-нд хувьцаа эзэмшигчдэдээ болон "" ХХН-ийн хуульч нарт ээлжит бус хурал Ч тоот байранд болохыг мэдэгдсэн. Хуралд оролцох хувьцаа эзэмшигч болон "" ХХН-ийн хуульч нар хуралдаа бүрэн оролцсон ирц 100% байсан. Хурлын тэмдэглэлээс байршилтай холбоотой гомдол маргаан гараагүй болох нь харагдана. Хуралдуулах зарыг бүх хувьцаа эзэмшигчдэд тарааж, "Монголын мэдээ" сонинд 2022 оны 12-р сарын 22-нд, "Зууны мэдээ" сонинд 2022 оны 12 дугаар сарын 23-нд өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлүүлэн гаргасан. Тиймээс Э.*******ийн нэхэмжлэлийн нэг, хоёрдугаар шаардлагын үндэслэлд дурдагдсанаар А. нь гүйцэтгэх захирлын хувьд бие даан тус ээлжит бус хурлыг зарлаагүй юм.
Үүнээс гадна нэхэмжлэгч Э.******* нь Компанийн тухай хуулийн 65.4 заалтыг иш татан Компанийн тухай хуулийн 70.1.1-ийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журмыг хувьцаат компанийн зарын шаардлагатай хольж хутгаад байна.
Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох т 2023 оны 01-р сарын 31-ний өдөр Вайбер-аар мэдэгдсэн. Мөн ээлжит бус хурлыг А. нь эхлүүлэхдээ ээлжит бус хурлын хаяг өөрчлөгдсөн талаар бусад хувьцаа эзэмшигчдэдээ тайлбарлаж Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг асуудлыг ойлгож дэмжиж байсан билээ. Хувьцаа эзэмшигчдийн хурал гурван хоног үргэлжилсэн бөгөөд хоёр дахь хоногийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны хурлыг Г аймгийн Ш сумын дугаар багын нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн үйлдвэрийн оффис дээр хийхэд Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийлж, хуралд санал оруулж байсан. 2023 оны 2-р сарын 3-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын гурав дахь өдөр мөн адил нь хуралд идэвхтэй оролцож нэмэлт саналууд гаргаж, санал хураалтад оролцож байсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А. нь Компанийн тухай хуулийн 65-р зүйлийн 65.8-д зааснаар Компани нь хувьцаа эзэмшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах байранд орох бололцоог хангах үүрэгтэй гэдэг заалтыг биелүүлж хурал хуралдуулах байрыг бэлэн болгосон билээ. Иймээс хурлын хаяг өөрчлөгдсөн ч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралд оролцох боломжоор бүрэн хангасан гэж үзэж байна.
Хувьцаа эзэмшигч А. нь 2022 оны 11-р сарын 28-ны өдөр "*******" ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч Э.*******ийн нөхөр болох БНХАУ-ын иргэн т болон ТУЗ-ийн нарийн бичгийн даргын туслах Компанийн тухай хуулийн 61.3-т заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлага гардуулан өгсөн билээ. Компанийн тухай хуулийн 61.4-ийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй тул 2022 оны 12-р сарын 22-нд хувьцаа эзэмшигч А. нь Компанийн тухай хуулийн 61.7-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд гаргасан бөгөөд уг шийдвэрийн 4-т "Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт материалтай танилцах боломжоор хувьцаа эзэмшигч нарыг хангах, хурлын зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргэх бэлтгэл хангах ажлыг компанид даалгасугай" гэсэн заалтыг удирдамж болгож "*******" ХХК гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зарыг гаргасан.
Компанийн тухай хуулийн 63.9-д зааснаар "Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын онцлогоос хамааран зарим асуудлыг хэлэлцэх журмыг компанийн дүрмээр тусгайлан тогтоож болно" гэдгийг удирдамж болгон "*******" ХХК-ийн дүрмийн 9-р зүйлийн 9.2-ын дагуу "Хувьцаа эзэмшигчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 9.2.1, 13.5-ын 13.5.2-т "Компанийн бизнесийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тодорхойлох" гэж заасны дагуу компанийн үйл ажиллагааны чиглэлийг нэмэх асуудал хөндөгдөн тавигдсанаас гадна 9.2.11-ийн дагуу "хөрөнгө оруулалтын зориулалтыг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх" гэх заалтуудыг харгалзан үзэж компанийн санхүүгийн чадавхыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх үүднээс үйл ажиллагааны чиглэлийг нэмэх санал гаргасан. Үүнээс гадна "*******" ХХК-ийн дүрмийн 9.2.5-т зааснаар "Компанийн бүртгэгдсэн хөрөнгө /өөрийн хөрөнгө/-ийн өсөлт, бууралтын тухай шийдвэр гаргахыг удирдамж болгон дүрмийн сан нэмэгдүүлэх асуудал тавигдсан. "*******" ХХК-ийн дүрмийн сан нь анх Монгол- хамтарсан компани болж бүртгүүлэхэд бүрдүүлсэн 493,400,000 төгрөгөөр өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн боловч бодит байдал дээр хувьцаа эзэмшигчдийн тохирсноор нийт 5,555,000,000 төгрөг билээ. Үүний Монголын талын 50 хувьтай тэнцэх 2,777,500,000 төгрөгийг А. нь "*******" ХХК-д мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулсан юм. Э.******* нь уг компанид бодитоор ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Э.*******ийн нөхөр БНХАУ-ын иргэн нь А.ийг БНХАУ-ын хөрөнгө оруулагч нартай танилцуулж, зуучилсны шагналд "*******" ХХК-ийн 3 хувийн хувьцааг үнэ төлбөргүй авсан хэр нь дүрмийн сангийн дүнг бодитоор бүртгүүлж, компанийн санхүүгийн чадамжийг сайжруулахад садаа болж байгаа нь туйлын их сэжигтэй үйлдэл юм. Э.******* А. нь өөрийн эзэмшдэг хувьцаагаа зарах саналыг хувьцаа эзэмшигч нарт болон компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр хурал дээр шууд санал гаргасан гэж мэдэгдэж байгаа. Үнэн хэрэг дээрээ А. нь 2021 оноос хойш хувьцаагаа зарах асуудал хөндөж ирсэн билээ. Э.*******ийн нөхөр БНХАУ-ын иргэн нь 2022 оны дундаас А.ийн 37 хувийн хувьцааг авах сонирхлыг илэрхийлж үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2022 оны 11-р сард Сингапур улсад оффшор компани байгуулсан гэж А.т мэдэгдэж байсан. Уг компанийг Сингапур улсад ын нэр дээр бүртгүүлэхэд нь "*******" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Зандаахүүгийн Хишигтогтох дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй юм. Хишигтогтохын том хүү Төгөлдөр нь ыг Сингапур руу хамт англи хэлний хэлмэрчээр явсан гэсэн. Энэ Сингапур компанитай гэрээ хийж А.ийн хувьцааг шилжүүлэх ажилд ТУЗ-ийн гишүүн Сайнхүүгийн Баярмаа бас гар биечлэн оролцож байсан. нь хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийн загваруудыг явуулж А.тэй үнэ, төлбөр, бусад нөхцөлүүдтэй холбоотой хэлэлцээрүүдийг хийж байсан. Тиймээс ч 2023 оны 2-р сарын 1-ээс 3-ны хооронд зохион байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн хуралд Э.******* нь ын хамаатын ах болох т итгэмжлэл олгохдоо "хувьцаа эзэмшигчээс санал болгосон хувьцааг авах эсэхийг шийдвэрлэж санал өгөх" гэдэг заалт оруулсан байдаг. , , З.Хишигтогтохын сценариар бол А. нь Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хувьцаагаа 2,400,000,000 төгрөгөөр санал болгох байсан бөгөөд "*******" ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчид болон "*******" ХХК нь татгалзсан хариу өгөх байсан юм. Үүний дараа А.ийн хувьцааг БНХАУ-ын иргэн ын оффшор дахь Сингапур компани худалдан авч нь өөрөө шинэ хувьцаа эзэмшигчийн хувьд "*******" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд хоёр дахь өдрөөс буюу 2023 оны 2-р сарын 02-ны өдрөөс оролцох байсан билээ. Гэвч БНХАУ-ын иргэн тай А. нь хувьцааны үнэ дээр тохиролцож чадаагүй юм. гаар дамжуулж санал болгосон үнийн дүн, төлбөрийн нөхцөл нь хүлээж авамгүй байсан тул нь Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр өөрийн 37 хувийн хувьцаандаа 8,888,888,888 төгрөгийн санал гаргасан нь дээр дурдсан бүлэг хүмүүсийн А.ийн хувьцааг үнэгүйдүүлж авах сонирхолд нь нийцээгүй тул Э.*******ийг төлөөлж хуралд идэвхтэй оролцсон нь хурлын протокол болон тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан. Үүний дараа Э.******* Сайнхүүгийн Баярмаагийн төрсөн дүү Сайнхүүгийн Дорждуламд итгэмжлэл өгч Улсын бүртгэлийн газар "*******" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлын шийдвэрүүдийг бүртгүүлэхгүй гэж гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн газар хурал хууль ёсны дагуу явагдсан тул шаардлагатай бүртгэлүүдийг хийсэн.
нь хурал дээр дэмжсэн санал өгч байсныг хурлын тэмдэглэл нотолдог.
Монгол Улсад болон Дэлхийн хэмжээнд Ковид-19 цар тахал гарч, тусгай хууль баталж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дор бүх дотоод гадаад хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон цаг үе байсан. Тиймээс Ковидоос өмнө БНХАУ-д буюу өөрийн оронд буцсан хувьцаа эзэмшигч нар эргэж Монголд орж ирэх боломжгүй болсон. Иймд цахимаар хуралдах санал Гүйцэтгэх захирал тавьсан болов ч БНХАУ-ын талын хувьцаа эзэмшигч нар хурлыг биечлэн хийнэ гэсэн хариу өгч байсан бөгөөд энэ талаар дахин тэднээс лавлагаа авч хэрэгт хавсаргав.
ТУЗ-ийн эрхийг Гүйцэтгэх захирал нь дангаараа хэрэгжүүлэх боломжгүйг ямар ч хуульч хүн ойлгоно. Гүйцэтгэх захирлыг гүтгэж байна.
Компанийн гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдрөөс хойш компанийг төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгох нь тодорхой үндэслэлгүй байна.
Өөрийн компанид хүн хор хохирол учруулах уу. Учир нь ******* ХХК-ийн Монгол талын хамгийн өндөр хувьцаа эзэмшигч нь А. бөгөөд бусад хувьцаа эзэмшигч буюу Э.*******ийн нөхөр ыг таних тул түүнд 3%-ийг нь худалдаж авах мөнгийг өөрөө төлсөн. Мөн ******* нарт С тоот 4 өрөө орон сууцыг өөрийн хадмын нэр дээрээс 2018 оны намар бэлэглэсэн. Харин 2023 оны 2-р сард болсон Хувьцаа эзэмшигчдийн хурлыг эхэлмэгц компанийн Хятад талын 50 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж ирсэн Гао Фенг нь хуучин ТУЗ-ийг татан буулгах санал гаргаж бүх хувьцаа эзэмшигч нар санал нэгтэйгээр хуучин ТУЗ-ийг татан буулгасан билээ. Уг санал хураалтад Э.*******ийг төлөөлж суусан нь дэмжсэн санал өгсөн юм.
Э.*******ийн нөхөр нь "*******" ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргийг 2023 оны 2-р сар хүртэл гүйцэтгэж явж байсан, "*******" ХХК-аас ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалин авч байсан бөгөөд Гадаадын харьяатын газар байнгын оршин суух эрхээ сунгуулахдаа ******* ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэдэг гэж сунгуулдаг байсан. 2023 он хүртэл Монгол талын ТУЗ-ийн гишүүд болох , , нар нь /ээс бусад/ компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Үүнд компанид ямар томилгоо хийх, ямар компанитай гэрээ хийх, ямар компанид талбайгаа түрээслүүлэх, менежментийн гэрээ хийх гэх мэт асуудлууд шууд орно. 2018 онд А. нь Монгол- хамтарсан "*******" ХХК-ийн дүрмийн санг бүрдүүлэхийн тулд өөрийн найз болох Зандаахүүгийн Хишигтогтохоос 990,000,000 төгрөгийн зээл авч байсан билээ. Үүний баталгаа болгож "*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд өөрөөс нь гадна Зандаахүүгийн Хишигтогтохын хамааралтай хоёр хүнийг /Сайнхүүгийн Баярмаа, Шагдарын Батдэлгэр/ ТУЗ-ийн бүрэлдэхүүнд оруулсан юм. А. нь 2019 онд Зандаахүүгийн Хишигтогтоход 990,000,000 төгрөгийн зээлээ эргэн төлсөн бөгөөд , , нар нь ТУЗ-ийн гишүүдээр 2023 он хүртэл үлдсэн хэвээр байсан. 2020 оны 1-р сараас хойш дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдэж давагдашгүй хүчин зүйлийн үзэгдэл компанид тулгарсан.
Гүйцэтгэх захирал А. нь энэ хугацаанд хэзээ ч дур мэдэн ТУЗ-ийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэж байгаагүй бөгөөд ТУЗ-ийн бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлж байгаагүй. Гүйцэтгэх захирал А. нь Хятад талын түншүүдтэйгээ ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, хувьцаа эзэмшигч Э.*******ийн нөхөр аар дамжуулж харьцдаг байсан. нь монгол талын ТУЗ-ийн гишүүдэд бас хэлмэрчилдэг байсан. Хятад талын хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн гишүүд хурлыг биечлэн, нүүр нүүрээ харан явуулах сонирхолтой байдгаа удаа дараа илэрхийлж байсан. Цар тахал ингэж удаан үргэлжилнэ гэж тухайн үед хэн ч төсөөлж байгаагүй нь ойлгомжтой. нь "*******" ХХК-ийн Хятад талын хөрөнгө оруулагч нартай байнгын холбоотой, санхүүгийн асуудлаар удаа дараа холбогдож байсан. "*******" ХХК нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хандан хүнд нөхцөлийн гэрчилгээ өгсөн байна. Монгол болон Хятад талын ТУЗ-ийн гишүүдийн зөвлөснөөр 2020 оноос хойш үйлдвэрийн талбай болон төмөр замыг түрээслэх, гаалийн хяналтын бүсийг Менежментээр ажиллуулах үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Уг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ийн үйлдвэрийн төмөр замтай талбайг ТУЗ-ийн гишүүд болох , , тэй холбоотой компаниуд 2020 оны 2-р сараас 2023 оны 3-р сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлж ажиллуулж байсан билээ. Үүнд ын хамаатны ах ийн " " ХХК, ийн хүү "" ХХК, компанийн менежерээр ажиллаж байсан "" ХХК, захиралтай "" ХХК хамрагдана. Энэ бүх дурдсан хүмүүс болон компаниуд " " ХК-аас худалдан авсан "*******" ХХК-ийн нүүрсийг Өмнөговь аймгаас Говьсүмбэр аймагт байрлах үйлдвэр хүртэл тээвэрлэж байсан " " ХХК-ийн хувьцаа эзэмшигчид байсан ба одоо ч байгаа бөгөөд тухайн үед " " ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан.
Мөн тус "*******" ХХК-ийн талбайгаас ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, хувьцаа эзэмшигч Э.*******ийн нөхөр болох БНХАУ-ын иргэн ын 90 хувийн хувь эзэмшдэг Хятадад бүртгэлтэй "Эрээн карбон" компани нь нүүрс тээвэрлүүлдэг байсан.
Иймээс "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-ийн гишүүдэд мэдэгдэхгүйгээр дур мэдэн компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн үйлдвэрийн талбайг түрээсэлж компанид хор учруулж байсан гэдэг мэдэгдэл нь туйлын ойлгомжгүй байна.
Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 2-р сард болсон Хувьцаа эзэмшигчдийн хурлын үед тавьсан гол шаардлага нь "*******" ХХК-ийн талбайг түрээсэлж байгаа хоёр компани болох захиралтай " " ХХК болон Б.Энхболд захиралтай " ХХК-ийн хувьцаа эзэмшигч "" ХХК-иудын түрээсийн болон талбайн менежментийн гэрээг сунгах асуудал байсан юм.++
Уг асуудлыг шинээр сонгогдсон ТУЗ-ийн гишүүд Э.******* болон түүний нөхөр ыг тойрсон бүлэг хүмүүсийн шаардсанаар шийдвэрлээгүй тул эдгээр этгээдүүд нь Э.*******аар дамжуулж "*******" ХХК болон гүйцэтгэх захирал А. руу дайралт хийж байна гэж харахаар байна.
2.2. Манай компанийн хувьцаа эзэмшигчийн хурал хүчин төгөлдөр, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн, хууль зөрчөөгүй, дүрмийн дагуу явагдсан. ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигч нарын хурал хуралдах шаардлага гаргаж, А. нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулахаар шийдвэр гарсан байдаг. 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 03-29 дугаартай албан бичгээр хувьцаа эзэмшигч т, 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 03-28 дугаартай албан бичгийг Э.*******, мөн тус өдөр хувьцаа эзэмшигч нарт хурлын зарыг хүргүүлсэн. Ингээд хурал 100 хувийн ирцтэйгээр 2023 оны 2 сарын 1-ний өдөр, 2-ны өдөр болон 3-ны өдөр буюу дүрэм, гэрээний хүрээнд 11.8-д зааснаар хуралдсан. Хурлын тогтоолоор компанийн төлөөлөн удирдах зөвлөл буюу хуучин 7 гишүүнийг чөлөөлөөд шинээр 7 гишүүнийг томилсон. Дүрмийн 15.4.12-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийн хүрээнд тогтоол гарна. 2023 оны 2 сарын 4-ний өдөр 23/01 тогтоолыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирал А.ийг томилсон байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, манай дүрмийн 15.4.12-т заасантай нийцэж байна, хөдөлмөрийн гэрээ нь тус актын 5.1-д заасантай нийцэж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь А.тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хурлын байр солигдсоноор *******ийн эрх ашиг нь зөрчигдөөгүй.
Компанийн дүрмийн 13.1-т саналын эрх бүхий хувьцаа эзэмшигчийн 66.6 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид нь хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл манай хурал 100 хувийн ирцтэй 3 хоног хуралдсан нь хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа.
2018 оны 9 сарын 5-ны өдөр ******* ХХК-ийн 37 хувийн хувьцаа эзэмшигч А., 10 хувийн хувьцаа эзэмшигч , 3 хувийн хувьцаа эзэмшигч *******, 50 хувийн хувьцаа эзэмшигч ХХК нар оролцож 01-01 тогтоолыг гаргасан байдаг. Гэтэл энэ 2019 оны тогтоолоор 3 асуудлыг тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч яагаад 3 асуудлын зөвхөн нэгийг нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэл тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгааг хэлдэггүй, ямар хамгаалалт үүсгэх гээд байгаа вэ, зөрчигдсөн ямар эрх нь сэргэх нь ойлгомжгүй.
Хуралдаанаар БНХАУ-ын иргэн , , , , , , нарын 7 гишүүнийг сонгосугай гээд, 2 дахь нь төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар БНХАУ-ын иргэн -ийг томилох саналыг төлөөлөн удирдах зөвлөлд оруулсугай гээд 3 дахь нь төлөөлөн удирдах зөвлөлийн цалингийн хэмжээг баталсугай гээд шийдсэн байдаг. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацааг ялгамжтай байдлаар дуусгавар болгоно гээд байгаа нь хуулиар болон дүрмээр зохицуулаагүй.
2020 оны 4 сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.ийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгоно гэж байгаа. Гэтэл манайх 2 сарын 1-ний өдрөөс 3-ны өдрийн хооронд хуралдаад тус хурал хүчин төгөлдөр гэж үзээд, үүнийгээ үндэслээд хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын 4 дэх хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар -ийг сонгоод гүйцэтгэх захирлаар А. нарыг томилох саналыг хүргүүлээд, бүртгэлийн байгууллагад бүртгүүлээд хүчин төгөлдөр болсон байгаа. Яагаад гүйцэтгэх захирлыг төлөөлөх эрхгүй гээд байгаа вэ, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон -ийг яагаад хүчингүй гэж үзэхгүй байгаа вэ. Ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдэх боломжгүй гэж үзэж байна.
2023 оны 2 сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирал А.тэй хөдөлмөрийн гэрээ хийгдсэн. ******* ХХК-ийг төлөөлж ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг А.т даалгана гэж байгаа. Дүрмээрээ ч, хуулиараа ч компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал төлөөлөх эрхтэй. Гэтэл яагаад хугацаа заагаад энэ хүртэл үйлдэл хийхгүй байхыг даалгана гээд байгаа нь ойлгомжгүй. Миний хувьд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэж нэхэмжлэл гаргадаг гэж ойлгодог. Гэтэл энэ хүний эрх ашиг зөрчигдөөд сэргээлгэх гээд байгаа нь ойлгомжгүй байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэр гаргаж өгнө үү.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэл гарах болсон үндэслэлээ Компанийн тухай хуулийн 70.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй эсвэл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргана гэж заагаад 70.1.1-т энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй, 70.1.2-т хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах газрыг өөрчилсөн гэж байгаа. 70.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй юу гэхээр зарласан. Зарласан гэдэг нь өдөр тутмын 2 сонин, түүнээс гадна бүх хувьцаа эзэмшигч нарт хүргүүлээд гарын үсэг авсан. Хурлын өдрийг өөрчлөөгүй, хурлын байршлыг өөрчилсөн, үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч ирсэн, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй нь түүний эрх зөрчигдсөнийг нотлох баримт болохгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад хувьцаа эзэмшигчдийн зарыг хүргүүлээгүй, хурлын байршлыг өөрчилсөн талаар шаардлага гаргаагүй. Зөвхөн энэ хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсэн хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг мэдээлэх үүргийг компанид хүлээлгэсэн байгаа. Заавал хүргүүлэх талаар заагаагүй, компанийн эрх бүхий албан тушаалтнаас хурлын зар, хурлаар хэлэлцэх асуудлыг хүргүүлээд өөрсдөөс нь гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр шүүх эхний ээлжид Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь энэ хуулийн заалтад нийцэхгүй байгааг анхаарч үзэх нь зүйтэй байх. 2023 оны 2 сарын 3-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгуулах, 2023 оны 2 сарын 4-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах гэж байгаа. Үүнтэй холбоотой нэгэнт 100 хувийн ирцтэйгээр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. 100 хувийн ирцтэй хуралдаж байгаа тул Компанийн дүрмийн 10.2, 10.4 дэх хэсэгт зааснаар 66.6 хувийн саналаар шийдвэр нь хүчин төгөлдөр байхаар заасан. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болоод төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр хүчинтэй, ирц бүрэн хангагдсан. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, ямар үндэслэлээр энэ 2 шийдвэрийг хүчингүй болгуулах гээд байгаа вэ, яаж эрх ашиг нь хөндөгдсөн бэ гэдгийг тодорхой болгох арга хэмжээ аваагүй. Сүүлд 2024 оны 9 сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр энийг заасан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, хариуцагчаа тодруулах ямар нэгэн арга хэмжээ нэхэмжлэгч талаас аваагүй. 3 дугаар нэхэмжлэлийн шаардлага шаардлага дээр 2020 оны 4 сарын 30-ны өдөр гэдэг хугацааг хэрхэн яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй. 2020 оны 4 сарын 30-ны өдөр дуусгавар болсныг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй.
А.ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал эрх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр бүрэн дуусгавар болж, компанийг гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дээр А.ийн тухайд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар сонгогдоод дээрх нөхцөл байдлуудын улмаас 2023 оны 2 сарын 3-ны өдрөөс томилогдсон. Гүйцэтгэх захирлаар сонгогдсон нь хууль болон дүрэм зөрчөөгүй.
******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс компанийг төлөөлөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эрх бүхий этгээдүүд А.ийг томилоод, гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ шаардлагыг хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Үр дагаврын тухайд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсанаар гарсан шийдвэрүүд, мөн А. гүйцэтгэх захирлаар томилогдоод ажиллаж байгаатай холбоотой ямар хор хохирол учирсан талаар нэхэмжлэл гаргаагүй учраас үүнийг ярих шаардлагагүй гэж үзэж байна. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдэх байх. Компанийн тухай хуулийн 62, 63, 74, 75, 76, 77 дугаар зүйлүүд, Иргэний хуулийн 9.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:
а/.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.16-ны өдөр 210,600 төгрөг төлсөн баримт, Э.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрэм, 2023.02.03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, компанийн гэрээ, ******* ХХК-иас Э.*******т хүргүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023.02.01, 2023.02.02, 2023.02.03-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл, ******* ХХК-иас Э.*******т хүргүүлсэн мэдэгдэл, ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.09.05-ны өдрийн 02-01, 2019.09.05-ны өдрийн 01-01 дугаартай хурлын тогтоолууд, д олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждуламын төлөөлөх бүрэн эрхээс татгалзсан татгалзал, итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан тайлбар, 2023.09.12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн өмгөөлөгчөөр ыг оролцуулах хүсэлт, Гаалийн Ерөнхий газраас Э.*******т 2023.12.07-ны өдөр хүргүүлсэн гомдлын хариу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024.05.17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж, өөрчилсөн тухай нэхэмжлэл, 2022.12.22-ны өдрийн 152 (5724) дугаартай Монголын мэдээ сонин зэргийг гаргаж өгсөн.
б/.Хариуцагч талаас: А.ийн 2023.03.13-ны өдөр гаргасан хариу тайлбар, ******* ХХК-ийн захирал А.ийн хууль зүйн туслалцаа авахаар байгуулсан гэрээ, 2023.04.28-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020.04.22-ны өдрийн 02/585 дугаар хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, 2022.12.23-ны өдрийн 249 /6981/ дугаартай Зууны мэдээ сонин, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023.05.04-ний өдрийн албан бичиг, мөн тус компанийн захирлын 2023.03.22-ны өдрийн албан бичиг, ******* ХХК-ийн 2023.02.03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.02.04-ний өдрийн №23/01, 2023.02.17-ны өдрийн №23/02 дугаартай хурлын тогтоол, ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захиралтай байгуулах 2023.02.17-ны өдрийн гэрээ, А.ийн 2023.01.31-ний өдөр ******* ХХК-д гаргасан мэдэгдэл, ******* ХХК-иас Э.*******т 2023.02.01-ний өдөр хүргүүлсэн 23/21 тоот мэдэгдэл, Э.******* //-ийн ******* ХХК-д 2023.02.01-ний өдөр хүргүүлсэн хариу, А.ийн 2022.02.03-ны өдөр ******* ХХК-д гаргасан мэдэгдэл, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2021.07.01-ний өдөр байгуулсан АГ-2021/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 2022.12.23-ны өдрийн нэмэлт гэрээ, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2021.07.01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2021.07.01-ний өдөр байгуулсан АГ-2021/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 2021.08.15-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2021.07.01-ний өдөр байгуулсан 2021/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай 2022.12.23-ны өдрийн нэмэлт гэрээ, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2021.09.01-ний өдөр байгуулсан нүүрс ачиж буулгах талбайн түрээсийн менежментийн гэрээ, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2022.01.03-ны өдөр байгуулсан талбайн менежментийн гэрээ, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2022.01.03-ны өдрийн ТМГ/2022-03 дугаартай талбайн менежментийн гэрээний 2022.12.23-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, ******* ХХК, Хаби ХХК-иудын 2022.01.03-ны өдөр байгуулсан ТМГ/2022-03 дугаартай талбайн менежментийн гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай 2023.03.04-ний өдөр байгуулсан гэрээ, ******* ХХК, Стэнд ХХК-иудын 2020.02.20-ны өдөр байгуулсан эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээ, ******* ХХК, Стэнд ХХК-иудын 2021.01.01-ний өдрийн 21/01 дугаартай эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээ, ******* ХХК, Таншан кокс химийн үйлдвэр НК компаниудын 2020.02.21-ний өдөр байгуулсан эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээ, ******* ХХК, сервис ХХК-иудын 2021.01.02-ний өдөр байгуулсан эд хөрөнгө талбай түрээслэн гэрээ, ******* ХХК, сервис ХХК-иудын 2021.01.02-ны өдөр байгуулсан №21/03 дугаартай эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээний 2021.01.02-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, ******* ХХК, сервис ХХК-иудын 2021.01.02-ны өдрийн №21/03 дугаартай эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээний 2021.05.08-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, ******* ХХК, ХХК-иудын 2021.01.01-ний өдөр байгуулсан эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээ, ******* ХХК, ХХК-иудын 2021.01.01-ний өдөр байгуулсан эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээний 2021.01.01-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ, ******* ХХК, ХХК-иудын 2021.01.01-ний өөр байгуулсан эд хөрөнгө, талбай түрээслэх гэрээний 2021.05.08-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, ******* ХХК, ХХК-иудын 2022.01.01-ний өдөр байгуулсан эд хөрөнгө, төмөр зам түрээслэн гэрээ, ******* ХХК, ХХК-иудын 2022.01.01-ний өдөр байгуулсан 22/01 дугаартай эд хөрөнгө, төмөр зам түрээслэх гэрээний 2022.12.23-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ, ******* ХХК-ийн 2019-2022 онуудын жилийн эцсийн аудитлагдсан тайлангууд, мөн онуудын гүйлгээ баланс, ерөнхий журнал, авлага, өглөгийн товчоо тайлан, касс, харилцахын тайлан, үндсэн хөрөнгийн товчоо тайлангууд, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.ийн өмгөөлөгч , нараас хууль зүйн туслалцаа авахаар байгуулсан гэрээ, ******* ХХК, Үлэмж хурах энерги ХХК-иудын 2023.03.01-ний өдөр байгуулсан №ТМГ/23/01 дугаартай талбайн менежментийн гэрээ, хавсралт, 2023.12.13-ны өдөр гаргасан хариу тайлбар, ******* ХХК-ийн 2023.02.04-ний өдрийн 23/01, 2023.02.17-ны өдрийн 23/02 дугаартай дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн хувьцаа эзэмшигч ийн тайлбар, А.ээс д олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.ийн 2024.02.05-ны өдөр гаргасан хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.
в/.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа гэх албан тоот авагдсан.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч ******* ХХК, А. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч Э.******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах, А.ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх бүрэн дуусгавар болж, компанийг төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгож, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дараагийн хурал хүртэл ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлэн тодруулж, эцсийн байдлаар 2024.05.17-ны өдөр 1. ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
2. ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
3. ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01-01 дугаартай тогтоолын нэг дэх хэсэгт зааснаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хуулийн болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дуусгавар болсныг тогтоолгох,
4. А.ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр бүрэн дуусгавар болж, компанийг гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгох,
5. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс компанийг төлөөлөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах гэж тодорхойлж,
******* ХХК, Үлэмж хурах энерги ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ТМГ/23/01 дугаартай Талбайн менежментийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагаасаа татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан ******* ХХК, Үлэмж хурах энерги ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ТМГ/23/01 дугаартай Талбайн менежментийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.2. ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.03.13-ны өдрийн 01/02 тоот тогтоолын хавсралтаар Монгол Хамтарсан ******* ХХК-ийн дүрмийг баталж, 2019.03.22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1-р хх-н 9-27/
Дүрмийн 2.2-т зааснаар компанийн үүсгэн байгуулагчид, хувь нийлүүлэгчид нь А., , Э.*******, ХХК нар байх бөгөөд, А. 35%, 10%, Э.******* 3%, ХХК 50%-ийн хувьцааг тус тус эзэмшиж байна.
3. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хууль болон компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирал нь ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхгүй бөгөөд уг хурлыг хувьцаа эзэмшигч зарласан уу, гүйцэтгэх захирал зарласан уу гэдэг нь тодорхойгүй, хурлын зард хавсаргаж ямар ч баримт, шийдвэрийн төсөл ирүүлээгүй, хурлыг зард зааснаас өөр газарт хуралдуулсан, хурлаар хурлын зард заагаагүй асуудал болох компанийн дүрмийн сан нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн, мөн А. нь өөрийн эзэмшдэг хувьцаагаа зарах саналыг хувьцаа эзэмшигч нарт болон компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр хурал дээр шууд санал гаргасан зэргээр компанийн тухай хууль, компанийн дүрмийг зөрсөн учир Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчийн хувьд шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч нар нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч хууль болон компанийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигч А. нь ээлжит бус хурлыг зарлаж, 100 хувийн ирцтэй хуралдсан, хуралдах газрыг зөвшөөрсөн, *******ийг төлөөлж оролцсон, Компанийн тухай хуулийн 65.4-т заасныг буруу тайлбарлаж хувьцаат компанид хамааралтай зүйлийг иш татаж зард тусгаагүй асуудлыг хэлэлцсэн талаар тайлбарлаж байна, дүрмийн сан нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг нэмэх асуудлыг компанийн дүрэмд зааснаар хэлэлцсэн, А. хуульд зааснаар хувьцаагаа худалдах санал гаргасан зэрэг хууль, дүрэм зөрчигдөөгүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчинтэй тул төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол ч мөн хүчин төгөлдөр, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй гэж маргасан.
4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагууд хангагдах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
4.1. Хариуцагч нараас шүүхэд хувьцаа эзэмшигч А. нь 2022 оны 11-р сарын 28-ны өдөр ******* ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч Э.*******ийн нөхөр болох БНХАУ-ын иргэн т болон ТУЗ-ийн нарийн бичгийн даргын туслах /" хууль зүйн товчооны захирал/ Компанийн тухай хуулийн 61.3-т заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлага гаргасан, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй тул 2022 оны 12-р сарын 22-нд хувьцаа эзэмшигч А. нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зарыг гаргасан гэх тайлбарыг гаргасныг нэхэмжлэгч тал няцаан үгүйсгээгүй.
Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна:
61.1.2-т саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;
61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй,
61.7-т Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалт ******* ХХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.2, 11.7-д тусгагдсан байна. /1-р хх 15-16/
Түүнчлэн Хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 тоот тогтоолын хавсралтаар баталсан Монгол- хамтарсан ******* ХХК-ийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жилд нэг удаа хийх ба хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдийн санаачилгаар ээлжит бус хурлыг хэзээ ч зарлан хуралдуулж болно гэж заажээ. /1-р хх-н 32/
Дээрхээс дүгнэхэд ******* ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч А. хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргах эрхтэй байна.
4.2. Хувьцаа эзэмшигч А. нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан болохоо нэхэмжлэгч Э.*******т ******* ХХК-ийн 2022.12.22-ны өдрийн 03/28 дугаар албан бичгээр мэдэгдсэн, мөн Зууны мэдээ сонины 2022.12.23-ны өдрийн №249 (6981) дугаарын 7 дахь нүүрэнд хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг нийтлүүлсэн байна. /1-р хх-н 35, 2-р хх-н 4/
Ийнхүү Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүргээ биелүүлсэн байна.
4.3. Тус 2022.12.22-ны өдрийн 03/28 дугаар албан бичигт Компанийн 37 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь Компанийн тухай хууль, Компанийн дүрэмд заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Хувьцаа эзэмшигчдийн хурал нь:
1. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж, NCP төвийн 2 давхарт 201 тоот байранд 12:00 цагт болно.
2. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
2.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн асуудлын асуудлыг шийдвэрлэх, шинэчлэн батлах эсэх,
2.2. Гүйцэтгэх захирлын ажлын тайлан сонсох,
2.3. Компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн танилцуулга сонсох.
2.4. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бусад асуудлыг хэлэлцэнэ.
3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр давхар хүргэх болно.
4. Хувьцаа эзэмшигч нарыг хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт материалтай компани дээр ирж танилцах эрхтэй. Хувьцаа эзэмшигчид нь компанийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохоор шийдвэрлэсэн бол хурал болохоос 20 хоногийн өмнө компанид бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэжээ.
Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно,
65.4-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна гэж тус тус заасан.
Мөн ******* ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх асуудлыг тусгасан байх ба 12.2-т хувьцаа эзэмшигчдийн хурлын зард хамтарсан компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг компанийн тухай хууль болон хамтарсан компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна
12.3-т хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын талаарх холбогдох баримт бичигтэй хувьцаа эзэмшигчдийг танилцах боломжоор хангах үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгчээс хурлын зард ямар ч баримт, шийдвэрийн төсөл хавсаргаж ирүүлээгүй нь Компанийн тухай хуулийн 65.4-т заасныг зөрчсөн гэж тайлбарладаг.
Гэвч хуулийн энэхүү заалт нь хурлын зарын хамт бичиг баримт, хурлаас гарах шийдвэрийн төслийг хүргүүлэх талаарх зохицуулалт биш бөгөөд хурлаар хэлэлцэх асуудалтай хэрхэн танилцах, хурлаас гарсан шийдвэрийн төсөлтэй хэрхэн танилцах үйл ажиллагааг зохицуулах талаарх заалт бөгөөд хувьцаа эзэмшигч нь хурлын зардаа хувьцаа эзэмшигч нарыг хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт материалтай компани дээр ирж танилцах эрхтэй гэж зохицуулсан байна. Мөн хурлын тэмдэглэлд дурдсанаас үзвэл хурлаас гарсан шийдвэрийг тэр даруй танилцуулсан байна.
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 65.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.4. Монгол хамтарсан ******* ХХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2023.02.01-ний өдөр Ч тоотод 12:00 цагт эхэлж, хурлыг үргэлжлүүлэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг байрлах үйлдвэрийн байранд хэлэлцэхээр шийдвэрлэж 16:10 цагт дуусч, 2023.02.02-ны өдөр Говьсүмбэр аймаг, баруун талд байрлах үйлдвэрийн байранд 14:00 цагт эхэлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2023.02.03-ны өдрийн 12:00 цагт Улаанбаатар хот, Ч тоотод үргэлжлүүлэн хийхээр товлон 16:00 цагт дуусаж, 2023.02.03-ны өдөр Ч тоот байранд 12:30 минутад эхэлж, 14:30 цагт дууссан байна. Хуралдаанд хувьцаа эзэмшигч А., , Э.*******ийг төлөөлж , шенхан жиеэ засаг, ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-н иргэн болон бусад ажилчид оролцсон, хуралдааны тэмдэглэлд хувьцаа эзэмшигч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос бусад хувьцаа эзэмшигч нар гарын үсэг зурсан байна. /1-р хх-н 36-50/
Дээрх хурлын тэмдэглэлээс дурдвал:
А.: Сайн байцгаана уу. ******* компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан үүгээр хурал нээгдсэнийг мэдэгдье. Энэхүү хурлыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, NCP байр гэж зарласан байгаа. Тэгэхдээ манай компани энэ хаягтаа сүүлийн 2 жил байгаагүй NCP-тэй байгуулсан оффисын түрээсийн гэрээгээ цуцалсан, компанийн албан ёсны хаяг маань NCP гэж байгаа болохоор зар дээрх хаягаа NCP гэж бичсэн. Харин одоо өнөөдрийн хурлыг Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 7-р байрны 4 тоотод хуралдаж байна. ******* компанийн бүх хувьцаа эзэмшигчид энд хүрэлцэн ирсэн тул ямарваа нэгэн асуудал гарахгүй байхаа гэж бодож байна. Ер нь ******* компанийг анх үүсгэн байгуулж байхад яг энэ байранд байсан болохоор энэ байрыг сонгосон юм гэсэн байх бөгөөд хувьцаа эзэмшигч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бусад хувьцаа эзэмшигч нараас эсэргүүцсэн зүйлгүй, хурлаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг байрлах үйлдвэрийн байранд үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл хурал болох газрыг өөрчилснөөр хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох үндсэн эрхийг зөрчсөн үйл баримтгүй, хувьцаа эзэмшигчид нь Компанийн дүрмийн 8.3.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой тэнцүүлэн санал өгөх эрхээ хэрэгжүүлсэн байна.
4.5. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн дүрмийн сан нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигч А.ийн санал болгосон хувьцааг компани худалдан авах эсэх асуудлуудыг хэлэлцэн байна.
Эдгээр хэлэлцсэн асуудлууд нь хувьцаа эзэмшигчдийн хурлын зард тусгагдаагүй бөгөөд Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-т Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасныг зөрчсөн байна.
Гэвч хурлын тэмдэглэлээс үзвэл хувьцаа эзэмшигчид нар нь эдгээр хурлын зард ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэх санал хүсэлт гаргаагүй бөгөөд хурлаар хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэсэн байна.
Компанийн дүрмийн санг 5 тэрбум 555 саяар нэмэх саналыг 50 хувийн хувьцаа эзэмшигч шенхан жиеэ засаг ХХК, 3 хувийн хувьцаа эзэмшигч Э.******* нар дэмжээгүй санал өгснөөр уг асуудлыг дараагийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар шийдвэрлэхээр,
Компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөр нэг чиглэлээр өргөжүүлэх саналыг хувьцаа эзэмшигч Э.*******аас бусад хувьцаа эзэмшигчид дэмжиж, компанийн үйл ажиллагааны чиглэлээр ачиж буулгах талбайн үйл ажиллагааг нэмэхийг зөвшөөрч,
Хувьцаа эзэмшигч А.ийн санал болгосон 37 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар компанийг худалдан авахаас татгалзсан байна.
Энэ нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7-д Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэж заасантай нийцэж байна.
Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хурлын зард ороогүй асуудлыг хэлэлцэж, хурлын зард ороогүй асуудлаас компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөр нэг чиглэлээр өргөжүүлэх асуудал нь Э.*******ийн саналын эсрэг шийдэгдсэн байна.
Ийнхүү эсрэг шийдэгдсэнийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
4.6. Түүнчлэн хувьцаа эзэмшигч А. нь хувьцаагаа худалдах саналаа 2023.01.31-ний өдөр ******* ХХК-д мэдэгдсэн байна. /2-р хх 39/
Улмаар түүний саналыг ******* ХХК нь 2023.02.01-ний өдрийн 23/21 дугаар мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Э.*******т мэдэгдсэн байх бөгөөд хувьцаа эзэмшигч Э.*******аас 2023.02.01-ний өдөр А.ийн 182558 ширхэг энгийн хувьцааг 8,888,888,888 төгрөгөөр худалдан авах саналгүй байгаа тул Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-д зааснаар тус санал болгосон хувьцааг гуравдагч этгээдэд санал болгох, худалдахад татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэх хариу хүргүүлсэн байна. /2-р хх-н 40-42/
Энэхүү үйл баримт процесс нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд хувьцаа эзэмшигчид А.ийн хувьцааг худалдан авахаас татгалзсанаар компанид худалдах санал оруулж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
5. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 62.1.7.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох гэж заасан.
Мөн компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хувьцаа эзэмшигчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.2.2-т компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, цалин урамшууллын хэмжээг тогтоох гэж заасан байна.
Тодруулбал компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр заасан.
******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж 2023.02.03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарч, тогтоолын 2 дахь заалтаар Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн БНХАУ-н иргэн , , , Монгол Улсын иргэн З.Хишигтогтох, , , нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 дахь заалтаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр БНХАУ-н иргэн Guo Ruiqin, Li Shiqui, , Yin Wei, Монгол Улсын иргэн А., , А.Амгалан нарыг томилсон байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ Хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 тоот тогтоолын хавсралтаар баталсан Монгол- хамтарсан ******* ХХК-ийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг баримталсан байх бөгөөд Компанийн тухай хууль, компанийн дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
Иймд ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тус тогтоолд гишүүд гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хуулийн этгэ мэдээлэлд холбогдох бүртгэлийг хийлгэсэн байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01-01 дугаартай тогтоолын нэг дэх хэсэгт зааснаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хуулийн болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дуусгавар болсныг тогтоолгох, А.ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр бүрэн дуусгавар болж, компанийг гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгох, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс компанийг төлөөлөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах тухай шаардлагын үндэслэлээ төлөөлөн удирдах зөвлөл 2019 оны санхүүгийн жил дууссанаас 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүргээ биелүүлээгүй учир төлөөлөн удирдах зөвлөлийн бүрх эрх дуусгавар болсон, улмаар гүйцэтгэх захирлын бүрэн эрх давхар дуусгавар болно, А. нь гүйцэтгэх захирлын эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, компанийн дүрмээр хязгаарласнаас өөр үйл ажиллагааг дур мэдэн явуулж байгаагаас шалтгаалан компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн гэж тайлбарласан.
Хариуцагчаас тус шаардлагуудыг эс зөвшөөрч ковид цар тахлын улмаас төлөөлөн удирдах зөвлөлийн хятад талын гишүүд Монгол Улсад ирж хуралдах боломжгүй байсан, дээрх шаардлагуудаас улбаатай нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй байна гэж маргасан.
6.1. ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018.09.05-ны өдрийн 01-01 дугаар тогтоолын 1 дэх заалтаар БНХАУ-ын иргэн , , , Монгол Улсын иргэн , , , нарыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, 2 дахь заалтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар БНХАУ-ын иргэн -ийг томилуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлд оруулж, 3 дахь заалтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн хэмжээг баталж, хувьцаа эзэмшигчид болох шенхан жиеэ засаг, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-н иргэн , А., , Э.******* нар гарын үсэг зуржээ. /1-р хх 62/
******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.09.05-ны өдрийн 02-01 дугаар хурлын тогтоолын 1 дэх заалтаар Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар БНХАУ-ын засаг, ХХК түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-н иргэн SONG DELIN томилж, 2 дахь Компанийн Гүйцэтгэх захирлаар тоот регистрийн дугаартай ийг томилсон байна. /1-р хх 61/
Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үйл баримт болон 2023.02.01-ний өдрийг хүртэл А. нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтад маргаангүй байна. Гэвч нэхэмжлэлийн дээрх шаардлагууд тэдгээрийн үндэслэл тодорхойгүй, ямар үр дагаварт хүрэх гэж буй нь ойлгомжгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахад ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас компанийн үйл ажиллагаа доголдох, зогсонги байдалд орох эрсдэлтэй, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар дахин төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, дахин гүйцэтгэх захирлыг сонгох асуудал сэргэнэ гэж тайлбарлаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн бусад хувьцаа эзэмшигчид болох Эдийн Засаг Худалдааны ХХК болон нар нь ... 2-р сарын 1-нээс 2-р сарын 3-ны хооронд Улаанбаатар хот болон Шивээговь суманд ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулж чадсан билээ. Өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийг 2023 оны 2-р сарын 1-ний өдөр татан буулгаж, 2023 оны 2-р сарын 3-ны өдөр одоогийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгосон юм нь дур мэдэн Төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг, хариуцлагыг хэзээ ч гүйцэтгэж байгаагүй. КОВИД-19-ын улмаас Монгол улсын Ашигт Малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж манай нүүрс угаах үйлдвэр 2020 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. Орлогоо бүрдүүлэхийн тулд нь хэд хэдэн компаниудтай түрээсийн болон менежментийн гэрээ байгуулсан. Үүнээс олсон орлогоороо ******* ХХК нь Монгол улсын эрх бүхий байгууллагууд, туслан гүйцэтгэгч компаниуд, нийлүүлэгч болон манай хувьцаа эзэмшигч компанид бүх өр төлбөрөө барагдуулсан билээ. Одоогийн байдлаар тус компани компанид үлдэгдэл өр төлбөрөө төлөхийн тулд шаргуу ажиллаж байна. Түүний энэхүү үйлдэл нь Хятад талын өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон хувьцаа эзэмшигч нарт хүлээн зөвшөөрөгдсөн үйлдэл юм. Иймээс Монгол нүүрсийг Хятад руу экспортлоход угаах үйлдвэрийн газар, төмөр зам, үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх, гаалийн талбайн менежментийг бусад компаниудад шилжүүлэх нь манай ******* ХХК-д хор уршигтай байгаагүй юм. Түүнчлэн хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулснаас хойш буюу 2018 оноос хойш өнөөг хүртэл А.ийг гүйцэтгэх захирлаар ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний албан тушаалын эрх, үүргийг хязгаарлаагүй учир түүний гүйцэтгэх захирлын эрх одоог хүртэл хэвээр байгаа болно гэх тайлбаруудыг гаргасан байна. /2-р хх 17-24, 3-р хх-н 247-248/
Энэхүү тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүйн зэрэгцээ гүйцэтгэх захирал А.ийн ямар үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа, улмаар компанид ямар хохирол учирсан, үүний улмаас ямар эрх зөрчигдсөнийг сэргээлгэх зэрэг нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заагаад эрхийг хамгаалах аргуудыг хуульчилсан байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
Энэхүү хуульд зааснаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлж байгаа этгээд нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.*******ийн гаргасан нэхэмжлэлд ямар эрх зөрчигдсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхойлоогүй байгаа тохиолдолд шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга хэрэгслийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч ******* ХХК, А. нарт холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01-01 дугаартай тогтоолын нэг дэх хэсэгт зааснаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хуулийн болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дуусгавар болсныг тогтоолгох, А.ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр бүрэн дуусгавар болж, компанийг гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөлөх эрхгүй болсныг тогтоолгох, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс компанийг төлөөлөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг А.т даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч ******* ХХК, А. нарт холбогдуулан гаргасан ******* ХХК, Үлэмж хурах энерги ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ТМГ/23/01 дугаартай Талбайн менежментийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА