| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/04032/И |
| Дугаар | 197/ШШ2025/05997 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/05997
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 197/ШШ2025/05997 | Улаанбаатар хот |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************** дүүрэг, ** дүгээр хороо, ************** гудамж, * тоот, ************** ХХК /РД: ************** /, ************** ХХК /РД: ************** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, *-** тоотод оршин суух, ************** овогт ************** ын ************** /РД: ************** /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд нийт 2,227,834 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** , Хариуцагч ************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
************** ын хананы шугам нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө задарч ус алдсантай холбогдуулан ************** ХХК-ийн өмчлөлийн ************** дүүрэг, ************** дугаар хороо, *** дугаар байр, *** тоот байрны тааз руу ус нэвтэрсэн. Үүний улмаас засвар үйлчилгээ хийхэд 1,520,650 төгрөг шаардлагатай гэдгийг урьдчилсан байдлаар гаргаж өгсөн боловч үнэлгээний байгууллага 1,428,000 төгрөгөөр засварлах дүгнэлт гарсан. *** ХХК-тай хамаарал бүхий компани *** тус орон сууцыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг салбарын тааз руу ус алдсан учраас бараа материал усанд норж, 707,184 төгрөгийн бараа материалын хохирол гарсан. Эдгээрт лечо, хуурай салфетка 150 ширхэг, липтон дүрдэг цай 24 ширхэг бараа материал багтана. Хохирлыг хариуцагч ***д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дах заалтад гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтад өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, Иргэний хуулийн 497 дугаар заалтыг үндэслэж байна. Тухайн барилгад шаардлагатай засвар үйлчилгээний зардал 1,428,000 төгрөг, үнэлгээний зардал 88,000 төгрөг, зарагдах боломжгүй барааны үнэ 707,184 төгрөг нийт 2,223,184 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барилгын засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн баримтыг өгсөн гэв.
Хариуцагч ************** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тухайн шугам нь нийтийн өмчид хамаардаг, өмчлөгчийн хариуцах хэсгээр ус алдаагүй, уг асуудлаар миний эсрэг нэхэмжлэл гарган шүүгч *********** хянан шийдвэрлээгүй байгаа, мөн гэм буруу тогтоогдоогүй, шалгагдаж байгаа юм. Засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэг, 1 жилийн өмнө солиулсан байсан. Хананы цаад талын шугам задарсан, нийтийн эзэмшлийн шугам учраас би дангаараа хариуцахад гомдолтой байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх "***********" ХХК нарын хариуцагч ***********д холбогдох гэм хорын хохиролд нийт 2,223,184 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...***********ын гал тогооны өрөөний хананы шугамнаас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө ус алдаж, компанийн бараа материал зарагдах боломжгүй болж, 707,184 төгрөгийн хохирсон учирсан, засвар үйлчилгээний зардал 1,428,000 төгрөг, үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 2,223,184 төгрөгийг 4,650 төгрөгөөр багасган үнэлгээний байгууллагын баримтаар хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлана.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... уг орон сууцны өмчлөгчийн хариуцах хэсгээр ус алдаагүй, уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлээгүй, гэм буруу тогтоогдоогүй, шалгагдаж байгаа гэж тайлбарлан нийт 2,223,184 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
*********** дүүрэг, ** дугаар хороо, **/*, **/* дугаар байрны 1 давхарт байрлах ******** ХХК-ийн салбарын объектод ус алдаж, зарагдах боломжгүй болсон барааны жагсаалт болон түүнээс шалтгаалан хийгдэх засвар үйлчилгээний төсөв, итгэмжлэл, ***********, *********** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон компанийн дүрэм, хариуцагчид мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Хаан үнэлгээ ХХК-ийн төлбөрийн баримт, хохирол үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-9-31/ зэрэг болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байна.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хамаарах бөгөөд 15.1.1.-д заасан эд хөрөнгөд ус алдсан хананы шугам хамаараагүй.
Зохигч ус алдсан үйл баримттай маргаагүй бөгөөд нэхэмжлэгч үнэлгээний байгууллагын баримтаар нийт 2,223,184 төгрөг нэхэмжилж, ус алдалтын улмаас үүссэн шалтгааныг тогтоох дүрэм, хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг зэрэг баримт гаргаж, хохирлыг хариуцагч Г.******-ээр төлүүлнэ гэж, хариуцагч өөрийн буруугаас болоогүй гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
Иймд ус алдсан нөхцөл байдал, нэхэмжлэгч талын зөвшөөрсөн 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************-аас гаргуулж, нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********аас нийт 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "********" ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 227,834 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 50,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч талууд шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ