| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 181/2024/03373/И |
| Дугаар | 191/ШШ2025/03161 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/03161
2025 04 15 191/ШШ2025/03161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоот хаягт байрлах, ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Аялал жуулчлалын гэрээний доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 8,905,365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гэрч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан аялал жуулчлалын гэрээний доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 8,905,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие нөхөр болон ажилтан нөхөр хамт Хайнан 7 шөнө 8 өдрийн аялалд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны хооронд аялахаар ******* ХК-тай Аялал жуулчлалын гэрээ байгуулж, нэг хүний 4,990,000 төгрөг буюу нийт 4 хуний 19,960,000 төгрөгийг ******* ХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэхүү аяллын үнэд Улаанбаатар-Хайкоу 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийз, далайн эргийн 5 одтой Tangla Sanya Hotel-н энгийн өрөөнд 2-уулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан хоолны зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, монгол хэлтэй хөтчийн зардал, гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж, аяллын хугацаанд тухтай автобусаар үйлчлэх зардал зэрэг багтсан байсан. Би аяллын компаниа сонгохдоо олон жилийн шлага, нэр хүнд, найдвартай байх гэсэн үүднээс ******* ХК-ийг сонгон аяллын менежер тай чатаар холбогдон мэдээлэл авснаар аяллын гэрээ байгуулан нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлсөн. Биднийг Хайкоу онгоцны буудалд тосож авсан хөтөч гэх эмэгтэй учир битүүлэг худал зүйл ярьж эхэлснээр аялал жуулчлалын гэрээний үүрэг биелэгдээгүй, мөн хөтөлбөрийн дагуух аялал цаг минут өнгөрөх тусам худлаа болж биднээс төлөвлөөгүй зардлууд гарч эхэлсэн. Жишээ нь: Эхний шөнөдөө Хайкоу-Саньяа руу автобусаар Tangla Sanya Hotel-д очих байсан боловч хурдны зам хаасан гэх шалтгаан хэлж биднийг Хайкоуд бохир заваан буудалд буулгасан. Энэ буудлын тооцоогоо хийхийн тулд ээс бэлэн юань байвал түр өгөөч Саньяад очоод өгье, энд цагаан сар гээд АТМ ажилладаггүй гэж хэлээд 2700 юань бэлнээр авсан. Саньяад ирэхэд буудал захиалагдаагүй, маргааш нөгөөдрөөс нь аялагчид буудлаас хөөгдөж байгаа талаар аяллын менежер ад ви чатаар холбогдон хэлэхэд за ойлголоо цагаан сар болж байгаа болохоор ажил цуглаагүй байна, учир ойлгохоор нь та түр зохицуулаад буудлын мөнгөө төлчих, би ажил эхэлмэгц удирдлагадаа хэлээд та бүхний асуудлыг 100 хувь шийдэж ямар ч хохиролгүй болгоно гэсэн тул буудлын төлбөр тооцоог аргагүй эрхэнд хийсэн. 2 өдрийн тооцоогоо хийхгүй бол оруулахгүй гээд буудлын өрөөнөөс хөөж гаргасан. Бид үргэлжлүүлээд буудлаа захиалах гэсэн боловч шууд захиалга, мөн цагаан сар болж байгаа гээд хоногийн 1850 юань-с эхэлсэн үнэтэй байсан тул буудлаа солихоос өөр аргагүй болж Phoenix resort зочид буудалд 1 хоносон. Гадаад паспортоо ч авч чадахгүй буудлын төлбөрийн барьцаанд орсон бидэнд маш хэцүү байсан. Энэ мэтчилэн эхний 3 өдөр хөтөлбөрийн дагуу үзвэр үйлчилгээ огт үзээгүй, хөтөлбөрийн дагуу хоол идээгүй, өөрсдийн мөнгөөр хоол идсэн, зөвхөн буудлын үүд сахисаар байв. Аяллын менежер миний мэдлээс хэтэрсэн зүйл боллоо би аргалж дийлэхгүй нь ээ гээд биднийг шууд хаясан. 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой ахлах менежер Тулга гэх залуу надтай холбогдож бид буудлын тооцоог төлнө, одоохондоо шууд мөнгө гаргаж болохгүй байна, та наад хөтчидөө хэлээд төлбөрөө түр төлчих би хөтөч залууд чинь өгнө гэсэн учир хөтөч гэх залуугаар 1 хоногийн буудлын мөнгө болох 2,400 юанийг 2024 оны 02 дугаар сарын 13-нд буудлаас гарахдаа төлүүлсэн боловч ******* ХК өгөхгүй байсан тул би өөрийн данснаас хөтөч залууд 1 хоногийн буудал, хоол, таксины мөнгийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн. бидний зүгээс яавал та бүхэн гомдолгүй болох вэ гэж асуухад бидний өмнө өдрүүдэд төлсөн буудлын тооцоо, ээс авсан 2,700 юань, үлдсэн 3 өдрийн буудлын тооцоог танай компани төл, бидний аяллын зардал болох зөрүү төлбөрийг буцаагаад өгчих, бид нар өөрсдөө үзэж харах юмаа үзье гэхэд за болж байна би удирдлагуудад дамжуулж хохирлыг 100 хувь барагдуулна, компаниас шууд мөнгө гаргахад хэцүү тул түр зохицуулж байгаарай, ирээд нэхэмжлэх бичээд авсан ч болно гэж хэлсэн учир би бусад хүмүүсээ тайвшруулж аяллыг дуусгасан. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* ХК-ийн удирдлагууд хуралдаж 1 хүний 2,400,000 төгрөгийг буцаан олгох шийдвэр гаргаж хүмүүст буцаалт хийсэн. Ингэхдээ бид мөнгийг шилжүүлэхдээ буудал захиалсан мөнгөө хасаж 1 хүний 1,560,000 төгрөгөөр бодож 6,240,000 төгрөгийг шилжүүлсэн. Тооцооллоор 1 хүний 4,990,000 төгрөгөөс 2 талын нислэгийн үнэ 2,300,000 төгрөг, аяллын даатгалд 17,250 төгрөгийг тус тус хасаад 2,672,750 төгрөгийг олгох байтал 2,400,000 төгрөг олгохоор тооцсон. Зөрүү 272,750 төгрөгийг хүн бүрд буцаан олгох ёстой. Ахлах менежер үгэнд итгэж Монголд очоод нэхэмжлэх бичээд болох юм байна гэж ойлгоод нэмэлтээр гарсан зардлуудын тооцоо болон 2,700 юанийг бэлнээр миний бие өгсөн. Учир нь энэхүү мөнгөөр аялалд оролцсон бүх хүмүүсийн өмнөөс буудлын болон автобусны төлбөр тооцоо хийгдсэн тул би өөр дээрээ энэхүү тооцоог нэгтгэж авсан. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* ХК-ий байранд очиж болон хүний нөөцийн дарга эмэгтэйтэй уулзахад ыг манай компани цагдаа шүүхэд өгчихсөн байгаа, та бүхний асуудлыг удирдлагуудад мэдэгдээд эргээд хариу өгнө гэсэн боловч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариу өгөөгүй. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дахин очиж уулзахад санхүүгийн албаны дарга гэх эмэгтэй бид та нарын хохирлыг барагдуулсан. Харин ч манай захирал нинжин сэтгэл гаргаж мөнгө өгсөн. Одоо өөр мөнгө өгөх боломжгүй, огт мөнгө аваагүй байсан бол яах байсан юм гэсэн тайлбар өгсөн.
Иймд ээс бэлэн авсан 2,700 юань болох 1,274,427 төгрөг, буудлын төлбөр 13,176 юань буюу 4,719,204 төгрөг, phoenix resort буудлын төлбөр 2,400 юань буюу 1,132,632 төгрөг, 3 оройны хоолны төлбөр 1,458 юань болох 688,103 төгрөг, буцаан олголтын зөрүү 1,091,000 төгрөг, нийт 8,905,365 төгрөгийг нэхэмжилж байна.
1.2. 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийг ын данснаас миний данс руу хийсэн. Тангла буудлын төлбөр 4,600,000 төгрөгийг би төлсөн. 2 дугаар сарын 13-ны өдөр 1 хүний 2,400,000 төгрөг олгох шийдвэр Тур Бюро ХК-иас гарсан. Ингэхдээ бусад хүмүүст 2,400,000 төгрөгийг өгсөн. Бид нарт буудал захиалахдаа нэг хүний 3 өдрийн 840,000 төгрөгөөр буюу бид дөрвийн 2,400,000 төгрөгөөс хасаад 1,560,000 төгрөгөөр 4 хүнд тооцоод 6,240,000 төгрөг миний данс руу хийсэн. 850,000 төгрөгийг аялал гэж шилжүүлсэн гэж байна. Тэр нь нэг орой 5 цагаас орой 8 цаг хүртэл гадуур авч явсан автобусны мөнгө буюу 1,700 юаниар жолооч нь тохирчихсон байж байгаад нь өгч чадахгүй гээд гэж хөтөч эмэгтэй байсан. Энэ 3 хүний дунд хэрүүл маргаан болоод сүүлдээ . нь руу дайраад ингэж байж автобусны мөнгө гэж рүү өгсөн, над руу өгөөгүй.
Тэрнээс хойш буюу 6,240,000 төгрөгөөс хойш ямар ч мөнгө орж ирээгүй. 6,231,000 төгрөгөөр буудал захиалсан гэдэг зүйл байхгүй.
******* ХК иргэн *******тай байгуулсан аялал жуулчлалын гэрээг нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 371.1-т заасан аялал жуулчлалын гэрээ буюу хүчин төгөлдөр гэрээ байна. Хариуцагч энэ гэрээ байгуулагдсантай холбоотой маргаагүй. Гэрээний дагуу аялагч буюу ******* нар бол үүрэг гүйцэтгэсэн. Гэрээг ******* гэр бүлийн гишүүн болон ажилтан түүний гэр бүлийн гишүүдийг төлөөлж гэрээ байгуулсантай холбогдуулан төлбөрийг 19,960,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч аялал аяллын гэрээ болон гэрээнд хавсаргагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч нарын, мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар түнийг нотолж байгаа баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Аялал жуулчлалын компаниуд аялагчийн тухайн гэрээнд заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг гэрээнд тусгаж баталгаажуулсныхаа дагуу аяллыг ямар нэгэн доголдолгүйгээр аялагчийн эрх ашгийг хөндөхгүйгээр зохион байгуулах үүрэгтэй.
Амь насны даатгалыг 1 хүний 17,850 төгрөгөөр хязгаарлаад энэ бол зөвхөн онгоцны тийзтэй холбоотой бол нислэгийн үеийн л даатгал юм. Бусдаар тэр хилийн чанад буюу БНХАУ-ын улсын Хайнан хотод аялах хугацаанд энэ хүмүүсийн тээвэр хэрэгсэл зорчих, буудалд байрлах, бусад үзвэр үйлчилгээг үзэх явцад ямар нэгэн эрсдэл амь нас эрүүл мэндэд хохирол учрахтай холбоотой байдлаар даатгалд даатгагдаагүйг шүүх анхааралдаа авч үзээсэй гэж хүсэж байна.
Аяллын явцад өглөөний цай, оройн хоолоор хангагдаагүй байна. Мөн цэцэрлэгт хүрээлэн, усан парк, энэ сармагчны арал гэх мэт хөтөлбөрт заагдсан аялал хийгдээгүй. Нэг ч үзвэр үйлчилгээг хангаагүй. Автобусны зардал буюу тээврийн хэрэгслээр бас хангах ёстой байсан хангаагүй.
Гэрээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цуцлагдсан гэж яриад байна. Гэрээ дуусгавар болсон ч гэдэг юм уу ийм байдлаар хэлж байна. Гэтэл онгоцны тийз 12 сард буюу 2023 оны 12 сард захиалагдсан. Тэр тийзээрээ буцаж ирж байгааг үйл баримтаас харах юм бол энэ аялал Монгол улсад газардсанаар дууссан гэж харагдаж байна. Гомдлын шаардлагыг хэзээ гаргасан бэ гэхээр аяллын явц буюу 2024 оны 2 сарын 11-ний өдрөөс эхлээд л доголдсон холбоотойгоор гэрээ байгуулсан ******* ХК аяллын менежер ад, харилцаа холбооны хэрэгслийг ашиглан мэдэгдсэн гэв.
2. Хариуцагч ******* ******* ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.******* нь аялал жуулчлалын гэрээний доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 8,906,365 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Манай байгууллагын зүгээс Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед болох 2024 оны 2 сард аяллаар явуулсан гэдгээ хүлээн авсан. Нийт 4 хүний 19,990,000 төгрөгийг ******* ХК хүлээн авсан үүнтэй маргаан байхгүй. Аяллын доголдлын тухайд байгууллагын ажилтан тухайн үед Хайнанд байсан гэдэг хүний буруутай үйл ажиллагааны улмаас энэ хүмүүс зохих буудалдаа буугаагүй, үзвэр үзээгүй зэрэг асуудлууд яригдсан. Үүний дагуу компани аялагчдыг хохиролгүй болгохын тулд тухайн үед мөнгө төгрөгийг нь өгөөд явж байсан нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар буюу тийзийн зардал 2,300,000 төрөг гэдэгтэй аль аль тал нь маргахгүй. Даатгалын мөнгө болох 17,250 төгрөг нэг аялагчийн даатгалын мөнгө юм. 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг ын данснаас буудлын мөнгө гэж шилжүүлсэн. 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 6,240,000 төгрөгийг Тур Бюро ХК-ийн данснаас Хайнан аялал зардал гэх утгаар шилжүүлчихсэн. 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 850,000 төгрөгийг ын данснаас автобусны төлбөр гэх утгаар шилжүүлсэн. 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буудлын төлбөр нийт 1835,57 доллар буюу тухайн үеийн Монгол төгрөгийн ханшаар 6,231,595 төгрөг, нийт Тур Бюро ХК-иас 14,981,595 төгрөгийн зардлыг буцаагаад олгосон.
Тийзийн зардал 1 хүний 2,300,000 төгрөг, 4 хүний зардал 9,200,000 төгрөг болж байна. Байгууллага 10,000,000 төгрөгийг аяллын буудал, үзвэр үйлчилгээнд зориулсан. Одоогийн байдлаар Э.******* болон түүнтэй хамт аялсан нийт аялагч болох , , нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа.
Нэхэмжлэлд бичсэн 2,700 юанийг д өгсөн гэдэг. Үүнийг ээс д яг бэлнээр өгсөн юм уу, өгөөгүй юм уу гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэг байхгүй учир үүнийг төлөх боломжгүй.
Дараа нь Тангла зочид буудалд 13,176 юаниар орсон гэдэг. 2 өдрийн буудлын тооцоо гэж харагдаад байгаа. Гэтэл яг буудлын тооцооны баримтын хувьд хэдэн өдрийн буудлын тооцоо мэдэгдэхгүй. Зөвхөн энэ 4 хүний буудлын тооцоо юм уу, 13 хүний буудлын тооцоо юм уу гэдэг нь эргэлзээтэй, энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. 13,176 юанийн тухайн үедээ Тангла гэдэг буудлын билет байх шиг байна лээ. Үүнд хэдэн буудлын өрөө авсан юм, хэдэн хүн орсон юм гэдэг нөхцөл байдал харагдахгүй байгаа юм.
Дараагийнх нь Финекс гээд буудал байна. Үүнийг өмнөх хурлуудын тайлбартаа 2 хүний 2,400 юань гэж тайлбарладаг. Гэтэл тухайн үеийнх нь нөхцөл байдлаас баримтыг харахаар яг хэдэн хүний буудлын өрөөний хэдэн хүний тооцоо талаар буудлын тооцооны баримтаас харагдахгүй байгаа. 2,400 юанийг хэн яаж төлсөн юм гэдэг баримт хэрэгт байхгүй.
Оройн хоолны мөнгө гээд нэхээд байгаа. Аяллаар явж байгаа хүн өөрсдөө оройн хоол болон хоолны зардлыг өөрсдөө хариуцаад төлөөд явах бүрэн боломжтой. Тухайн байгууллага бол бүх мөнгийг бол эндээс гаргах боломжгүй гэж үзэж байна.
272,750 төгрөгийн үлдэгдэлтэй гарчихсан. 1 хүнд дутуу олгосон гэдэг. Гэтэл эдгээр хүмүүсийн тийзийн зардлыг хасахаар энэ хүмүүст 10,000,000 төгрөгийг аялалд зориулаад буудал үзвэр үйлчилгээнд зарцуулагдана. Гэтэл компанийн зүгээс 14,000,000 төгрөг гээд 4,000,000 төгрөгөөр илүү зардал гарчихсан. 272,750 төгрөг 4 хүний 1,992,000 төгрөг байна. Энэ мөнгийг бүгдийг нь олгочихсон гэж үзэж байна.
Э.******* гэдэг хүнтэй бол гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор энэ ийн өгсөн 2,700 юань болон 13,176 юань бүгдийг нь нэхэмжлээд байгаа. Гэтэл нэхэмжлэлийг гаргахдаа тухайн аялалд хамрагдсан , , гэдэг хүмүүсээс энэ мөнгийг миний өмнөөс нь нэхэмжлээд шүүхэд нэхэмжлэл гаргаад ав гэдэг итгэмжлэл юм уу ямар нэгэн албан бичиг энэ 3 хүнээс өгсөн зүйл байхгүй. Тийм болохоор энэ 3 хүний өмнөөс нэхэмжлэл гаргах үндэслэлгүй.
Энэ аяллаас 2,300,000 төгрөгийг онгоцны тийзэд хасаж байгаа юм. Нийт 9,200,000 төгрөг болж байгаа. 9,200,000 төгрөгөөс үлдэгдэл 10,000,000 төгрөгийг энэ хүмүүст буцаан олгох байдал 14,981,595 төгрөгийг ******* ХК-иас олгочихсон. Энэ юунд олгосон мөнгөнүүд вэ гэхээр 1,500,000 төгрөг мөн адил буудлын мөнгө болгож өгсөн. 6,240,000 төгрөгийг буцаалт хийж олгосон. Энэ буцаалт чинь өөрөө бид нараас авсан мөнгөө буцаагаад өгч байгаа. Энэ мөнгийг эдгээр хүмүүс тухайн Хайнаны аялалдаа зориулаад буудалдаа зориулах уу эсвэл аялалд үзэх үзвэр үйлчилгээдээ зориулах уу гэхэд энэ хүмүүсийн эрх юм. Компани энэ хүмүүсийг хохиролгүй болгох үүднээс нэмж хохирол битгий гаргаасай гэдэг үүднээсээ буцаалтаа олгоод байгаа юм. Гэрч ын мэдүүлсэн нэхэмжлэгч өөрөө хэлсэн. 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд бид нар өөрсдөө бие даагаад аяллаа цаашаа үргэлжлүүлье гэдэг асуудлыг ярьсан. Тэрний дагуу бид нар буцаалт мөнгөө авсан. Тийм болохоор цаашаа аяллын зардлыг ******* ХК хариуцах шаардлагагүй. Харин ч тэр хүмүүсийг тав тухтай байх, энэ хүмүүсийн буудал олдохгүй байгаа юм байна. Хүний газар хэцүү болж байгаа юм байна гэдэг нөхцөл байдлыг нь харгалзан үзсэний үндсэн дээрээс 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны 3 өдрийн буудлын төлбөр буюу 6,231,595 төгрөгийн буудлыг н.*******гийн нэр дээр захиалж өгсөн байгаа. Үүнийг хавтаст хэргийн материалд мэйлээр ирсэн баримтыг бол шүүхэд гаргаж өгсөн. Өмнөх шүүх хурал хойшлох хуралдаанаар мэйл хаяг дээр үзлэг хийлгэе гэсэн боловч нэхэмжлэгч болон нэхэмжлэлийн өмгөөлөгчөөр тухайн буудалд буусан дээр бид нар ямар нэгэн маргаан байхгүй. Тийм одоо үзлэг хийлгэх шаардлагагүй гэсэн. Үүний үндсэн дээр шүүгч маргаангүй асуудал дээр үзлэг хийлгэх шаардлагагүй юм байна гээд мэйл хаяг дээр үзлэг хийгээгүй.
Иргэний хуулийн 377.1-т хариуцлагыг хязгаарлах гэдэг зохицуулалт байгаа. Иргэний хуулийн 377.1-т жуулчинд учирсан хохирол нь оператор, аяллын агентын санаатай, болгоомжгүй үйлдлээс болоогүй гэж байгаа. Тэгэхээр тухайн аяллыг санаатайгаар ******* ХК нь энэ хүмүүсийн мөнгийг аваад залилчихъя энэ хүмүүсийг тухайн Хайнанд буудалд буулгахгүй байя гэдэг санаатай болон болгоомжгүй үйлдэл гаргаагүй. Тухайн зуучлалыг хийсэн гэдэг хүний буруутай үйл ажиллагааны улмаас үйл ажиллагаа операторын үйл ажиллагаанаас болоод алдагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/,
3.2. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх3/,
3.3. Аялал жуулчлалын гэрээ /хх4-6/,
3.4. Аяллын хөтөлбөр /хх7-8/,
3.5. ******* ХК-ийн нэхэмжлэх /хх9/,
3.6. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх10, 17-18, 25/,
3.7. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх11, 26/,
3.8. ******* ХК-ийн мэдэгдэл /хх13/,
3.9. Зочид буудлын төлбөрийн баримт /хх15-16/,
3.10. Суй Шин Чунчин хот пот рестораны төлбөрийн баримт /хх19-20/,
3.11. Хоолны газрын төлбөрийн баримт /хх21-24/,
3.12. 2024.05.29-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх27-30/.
4. Хариуцагчаас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
4.1. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх35/,
4.2. итгэмжлэл /хх36, 41/,
4.3. Хариу тайлбар /хх42/,
4.4. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 81/
4.5. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх 82/
4.6. Буудлын төлбөр төлсөн баримт /хх 93, 95-96/
4.7. Буцаалт төлсөн шилжүүлгийн баримт / хх 94/,
4.8. ******* ХК-иас О.Цэвэлмаа, Б.Мөнхгэрэл нарт мөнгө шилжүүлсэн баримт /хх109-110/.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч асуусан тэмдэглэл /хх 129-132/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас ын эзэмшлийн 5037378235 тоот 2024.02.01-2024.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга /хх105-107/, гэрч , нарыг асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******гийн аялал жуулчлалын гэрээний доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 8,905,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Э.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ХК нь Аялал жуулчлалын гэрээний дагуу аяллыг зохих ёсоор зохион байгуулаагүй доголтой, үйлчилгээ үзүүлсний улмаас өөрөөсөө зардал гаргаж аяллын эхний шөнө буюу 2024.02.10-нд Хайкоуд бууж хоноглосон буудлын төлбөрт 2700 юань буюу 1,274,427 төгрөг, 2024.02.11-12-ны хоёр өдрийн Тангла Саняа зочид буудалд төлсөн төлбөр 13176 юань буюу 4,719,204 төгрөг /6,219,204 төгрөг болсноос 1,500,000 төгрөгийг төлсөн/, үүний дараа Phoenix resort буудалд 2400 юань буюу 1,132,632 төгрөг, 3 оройны хоолны төлбөр 1458 юань буюу 688,103 төгрөг, нийт 7,814,366 төгрөгийн зардлыг би төлсөн. Мөн өөртэйгөө нийлээд 4 хүнийг төлөөлж гэрээ хийж, бүх төлбөрийг төлсөн, гарсан бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Хариуцагч компаниас 2,400,000 төгрөгийг буцааж олгосон бөгөөд аяллын нийт төлбөр 4,990,000 төгрөгөөс тийзийн үнэ, даатгалын төлбөрийг хасаад 272,750 төгрөгийг зөрүү хүн тус бүрд үүсэж байгаа. Үүнийг хариуцагч авах үндэслэлгүй тул дөрвөн хүний зөрүү төлбөр 1,091,000 төгрөг, нийт 8905,365 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч ******* ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Аялал доголдолтой болсонд маргаангүй. Компани аялагчдыг хохиролгүй болгохын тулд тухайн үед мөнгө төгрөгийг нь өгөөд явж байсан. Бид тийзийн зардал 2,300,000 төгрөг, нэг аялагчийн даатгалын мөнгө 17,250 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг ын данснаас, 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 6,240,000 төгрөгийг Тур Бюро ХК-ийн данснаас, 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 850,000 төгрөгийг ын данснаас шилжүүлж төлсөн. Мөн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буудлын төлбөр нийт 1835,57 доллар буюу тухайн үеийн Монгол төгрөгийн ханшаар 6,231,595 төгрөгийг төлсөн. Манай компани нийт 14,981,595 төгрөгийн зардлыг буцаагаад олгосон. Одоогийн байдлаар Э.******* болон түүнтэй хамт аялсан нийт аялагч болох , , нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Аялагчийг төлөөлж Э.*******, аялал зохион байгуулагч ******* ХК-г төлөөлж менежер нар Аялал жуулчлалын гэрээ /цаашид Гэрээ гэх/-г бичгээр байгуулж, аялал жуулчлал зохион байгуулагч ******* ХК нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд БНХАУ-н Хайнан арлын 7 шөнө 8 өдрийн аялалд аялуулах үйлчилгээг үзүүлэх, аялагч Э.*******, , , нар нь аяллын үйлчилгээний хөлсөнд хүний 4,990,000 төгрөг нийт 19,960,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4-8/
Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт зааснаар аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
4.2. Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний дагуу Э.******* нарын дөрвөн аялагч нь аяллын хөлс болох 19,960,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* ХК-ийн Голомт банк дахь 3005168734 дугаарын дансанд төлсөн болох нь ын Хаан банкны дансны хуулга, Э.*******гийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 10-11/
4.3. Харин аялал зохион байгуулагч ******* ХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1-т заасан аяллын маршрутын дагуу аялалыг үр дүнтэй, аяллын ач холбогдлыг алдагдуулахгүйгээр зохион байгуулах үүргээ биелүүлэх үүргээ зөрчсөн буюу гэрээний хавсралт-1 заасан аяллын хөтөлбөрийн дагуу аялалыг зохион байгуулаагүй болох нь гэрч , , нарын мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй үйл баримтад маргаагүй.
4.4. Харин аялагч Э.*******, , , нарт учирсан хохирол төлөгдсөн эсэх, нэхэмжлэгч Э.******* нь бусад аялагч нарыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болж байна.
Нэхэмжлэгч Э.*******, аялагч нар, аялагч , нар нь тус тус эхнэр, нөхөр болохыг нэхэмжлэгчээс тайлбарласан бөгөөд хариуцагчаас маргаагүй.
Гэрч нь шүүхэд нөхөр бид хоёр хамт явж байсан. Бид Дорноговь аймагт амьдардаг байсан учраас Э.******* эгч төлөөлөөд очиж гэрээ байгуулсан. 2700 юанийг Э.******* надад өгсөн. Бид хоёр бас мөнгө зээлээд хоол унд идээд явсан. Сүүлд тооцоо хийхэд бүх зардлыг чинь эгч нь өөр дээрээ аваад шүүхэд хандъя гэсэн. 2700 юань автобусны мөнгийг оруулаад нийт бүх зардлаа тооцоолоод зөрүү мөнгийг буцаагаад шилжүүлж өгсөн, тооцоогүй болсон гэх мэдүүлгийг гаргасан. /хх 131/
Нэхэмжлэгч Э.******* нь дээрх аялагч нарыг төлөөлөн хариуцагч талтай гэрээний харилцаанд орсон, түүнчлэн аяллын явцад гарсан зардлыг Э.******* төлсөн болох нь гэрч мэдүүлгээр нотлогдож байх тул тэрээр учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
4.5. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т энэхүү гэрээнд оролцогч талуудын аль нэг нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан бодит хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж талууд тохиролцжээ.
Мөн Иргэний хуулийн 374 дүгээр зүйлийн 374.1-т Тур оператор, аяллын агентын гэм буруугаар доголдол бий болсон бол жуулчин хөлсийг бууруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр оператор, аяллын агентаас шаардах эрхтэй гэж хуульчилсан.
Хариуцагчийн гэм буруугаар доголдол бий болж улмаар нэхэмжлэгч нь аяллын эхний шөнө буюу 2024.02.10-нд Хайкоуд бууж хоноглосон буудлын төлбөрт 2700 юань буюу 1,274,427 төгрөг, 2024.02.11-12-ны хоёр өдрийн Тангла Саняа зочид буудалд төлсөн төлбөр 13176 юань буюу 4,719,204 төгрөг /6,219,204 төгрөг болсноос 1,500,000 төгрөгийг төлсөн/, Phoenix resort буудалд 2400 юань буюу 1,132,632 төгрөг, нийт 7,126,263 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан төлбөрийн баримт, 17-18, 25 дугаар талд авагдсан Хаан банкны дансны хуулга, гэрч , нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Гэрээний дагуу аяллын төлбөр 19,960,000 төгрөгөөс 4 хүний хоёр талын нислэгийн төлбөр 9,200,000 төгрөг, даатгал 69,000 төгрөг, нийт 9,269,000 төгрөгийг зарцуулсан, хариуцагч компаниас 2024.02.13-ны өдөр 6,240,000 төгрөгийг аялагч нарт буцаан олгосон, 2024.02.13-16-ны өдрүүдийн зочид буудлын төлбөрийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь аяллын доголдлын улмаас 2024.02.10-13-ны өдрүүдийн зочид буудлын төлбөрийг төлсөн, үүнийгээ шаардах эрхтэй байх хэдий ч энэхүү төлбөр нь хариуцагчийн буцаан олгосон 6,240,000 төгрөгт багтаж байна.
Иймд дээрх зочид буудлын төлбөр болон аяллын зөрүү төлбөр 1,091,000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
Мөн гэрээний 6.2-т аяллын хөтөлбөрт ороогүй зардлыг аялагч өөрөө хариуцна, тухайлбал хоолны нэмэлт зардал гэж заасан байна. Аяллын хөтөлбөрт өглөө оройн хоол гэж заасан өдрүүд байх боловч ямар хэмжээний үнэ хөлстэй байх талаар нарын тусгаагүй, хоолны зардал нь аяллын төлбөрөөс хэдэн төгрөг багтах талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байх тул хоолны төлбөрт төлсөн 688,103 төгрөгийг мөн хангах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 374 дүгээр зүйлийн 374.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас аялал жуулчлалын гэрээний доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 8,905,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА