2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03248

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 18

191/ШШ2025/03248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* ******* миний бие 1982 оны 05 дугаар сарын 13-нд Хажуу Улааны уулын үйлдвэрт жонш ялгагчаар ажиллаж байгаад 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 1984 оны 03 дугаар сарын 17-нд Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа хоёрдогч түүхийн эдийн нэгдэлд үйлчлэх ажилчнаар орж ажиллаж байгаад 1986 оны 06 дугаар сарын 08-нд цэргийн албанд татагдаж, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирсэн. Ингээд 1988 оны 09 дүгээр сарын 06-нд урьд нь ажиллаж байсан хоёрдогч түүхий эдийн нэгдэлдээ үйлчлэх ажилчнаар орж ажиллаад 1991 оны 06 дугаар сарын 01-нд тус байгууллага нэрээ өөрчилж, Түүхий эдийн нэгдэл, Монгол Эд импекс ХХК болоход нөөц жижиг үйлдвэрт нь ангийн үсний оёдолчиноор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн чинь ажилласан жил хүрэхгүй, байгууллагын материал байхгүй, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа.

1991 онд зах зээлийн үед манай байгууллага Гадаад худалдааны яамны харьяа төв түүхий эдийн бааз гэдэг байгууллагатай нэгдэж Түүхийн эдийн нэгдэл гэдэг нэртэй байгууллага болсон. 1991,1992 онд ачигчаа хийж байгаад 1992 оноос манай байгууллага нэрээ өөрчилж Монгол эд компани болсон. Монгол эд компанийн оёдлын цехэд оёдолчноор ажилд орсон. Байгууллага нэрээ өөрчилсөн болохоос биш нэг газраа ажилласан. 1994 оноос Монгол эд импекс компани болсон. 1995 он хүртэл тухайн компанидаа оёдолчноор ажилласан. 1995 оноос ажлаас гараад хувиараа хөдөлмөр эрхэлсэн.

Иймд миний 1984 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн хажуу улааны уулын үйлдвэрт 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд, 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Октябрийн районы Хоёрдогч түүхий эдийн нэгдэл байгууллага, Монгол Эд ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Н.Мягмарсүрэнгийн 2025.01.09-ний өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.11.01-ний өдрийн 840 дугаар, 2024.10.30-ны өдрийн 835 дугаар тодорхойлолтууд, Үндэсний төв архивын 2024.11.01-ний өдрийн 1672 дугаар, 2024.10.29-ний өдрийн 1658 дугаар тодорхойлолтууд, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024.11.01-ний өдрийн 08/1729 дугаар лавлагаа, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Гэрч *******, *******, *******, нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагч Л.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, фото зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Шүүх өөрийн санаачилгаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:*******/ нь 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хажуу улааны уулын үйлдвэрт жонш ялгагчаар, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хоёрдогч түүхий эдийн нэгдэлд үйлчлэх ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Худалдааны харьяа хамтын ажиллагааны түүхий эдийн нэгдэлд нөөц жижиг үйлдвэрт оёдолчноор, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол Эд ХК-ийн ангийн үсний жижиг үйлдвэрт оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Л.******* нь архиваас ажилд орсон, гарсан тушаал, байгууллагын бичиг баримт олдохгүй байгаагаас ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.*******ын ажиллаж байсан байдал тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1. Л.*******ын 001444 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

Хажуу улааны уулын үйлдвэрийн захирлын 1982.05.12-ны өдрийн 132 дугаар тушаалаар 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс Хажуу улааны уулын үйлдвэрт жонш ялгагчаар томилж ажиллуулав,

Үйлдвэрийн захирлын 1984.03.01-ний өдрийн 98 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон тул 1984.03.01-ний өдрөөс жонш ялгагчаас чөлөөлөв,

Хоёрдогч түүхий эдийн нэгдлийн даргын 1984.03.21-ний өдрийн 29 тоот тушаалаар 1984.03.17-ны өдрөөс МТХУ-ний хорооны харьяа хоёрдогч түүхий эдийн нэгдэлд үйлчлэх ажилчнаар авч ажиллуулав,

Хоёрдогч түүхий эдийн нэгдлийн даргын 1986.07.05-ны өдрийн 93 тоот тушаалаар цэргийн албанд явах болсон тул 1986.07.05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөв,

Батлан хамгаалах яамны сайдын 1986.06.08-ны өдрийн 168 тоот тушаалаар нас бие тэнцсэн тул жинхэнэ цэргийн албанд татав,

Батлан хамгаалах яамны сайдын 1988.08.18-ны өдрийн 212 тоот тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хугацаат алба хааж дууссан тул цэргийн албанаас бэлтгэлээр халав,

Хоёрдогч түүхий эдийн нэгдлийн даргын 1988.09.01-ний өдрийн 186 тоот тушаалаар цэргийн алба хаасан тул 1988.09.06-ны өдрөөс тус нэгдэлд үйлчлэх ажилчнаар авч ажиллуулав,

Түүхий Эд Нэгдлийн ерөнхий захирлын 1991.07.10-ны өдрийн 164 тоот тушаалаар 1991.06.01-ний өдрөөё тус нэгдлийн харьяа Нөөц, жижиг үйлдвэрт оёдолчиноор ажилуулав,

Түүхий Эд Нэгдлийн ерөнхий захирлын 1994.05.15-ны өдрийн 94 тоот тушаалаар 1994.05.01-ний өдөр тус нэгдэл нь Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1993 оны 36 дугаар тогтоолоор хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул үүрэгт ажлаас чөлөөлөв,

Монгол Эд Компанийн ерөнхий захирлын 1994.05.13-ны өдрийн 107 тоот тушаалаар 1994.05.01-ний өдөр компанийн харьяа ангийн үсний жижиг үйлдвэрт оёдолчноор ажиллуулав,

Нийгмийн даатгалын газраас 1995.01.01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын дэвтэр нээв гэх бичилтүүд тус тус хийгдсэн байна.

 

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 1985.02.10-ны өдөр, 1989.12.26-ны өдрийн Гэрлэлтийг бүртгэх анкет, Төрөгсдийг бүртгэх анкетад Л.******* Хоёрдогч түүхий эдийн нэгдэлд ажил эрхэлдэг талаараа, 1995.06.28-ны өдрийн Төрөгсдийг бүртгэх анкетад Монгол Эд компанид ажил эрхэлдэг талаараа тус тус мэдүүлж байсан байна.

 

3.3. Шүүхэд гэрч ******* ... Би 1984 онд цэргээс халагдаж ирээд Улсын материал техникийн хангамжийн харъяа Хоёрдогч түүхий эдийн нэгдэлд 7 дугаар сард ачигчаар орж ажилд орж байсан. Би тус байгууллагад 1999 оны 11 сарыг хүртэл ажилласан. Хоёрдогч түүхий эдийн нэгдэл нь Түүхий эдийн нэгдэлтэй нэгдэж, Түүхий эдийн нэгдэл болоод дахин Монгол эд байх компани болж өөрчлөгдсөн. Миний бие 1984 оны 7 дугаар сараас хойш ачигчаар Л.*******тай хамт ажилласан. Л.******* дунд нь цэрэгт яваад буцаж байгууллагадаа ирээд дахин хамт ажиллаж байгаад хоёр байгууллага нэгдсэний дараа би харуулын албанд харуулаар орж байсан. Л.******* үйлдвэр дотроо ангийн үсний салбар луу оёдолчноор орсон байх гэж бодож байна ... гэх,

гэрч ******* ... Түүхий эдийн бааз нь Хоёрдогч түүхий эдтэй 1990 ээд оны үед нэгдэж, Түүхий эдийн нэгдэл болоод дараа нь бие даасан аж ахуйн нэр болоод нэрээ өөрчилж Монгол Эд ХК байж байгаад Монгол эд импекс болж байсан. Ангийн үс оёдлын цехийн жижиг үйлдвэрийн даргаар миний бие томилогдож ажилласан. Тэр үед Л.******* манайд оёдолчноор орж ирж байсан. 1991 онд Л.******* цехэд л ажиллаж байсан байх. Хоёр байгууллага нэгдэхэд Л.******* Ангийн үс оёдлын цехэд оёдолчноор орж ирж ажилласан. 1995 оныг хүртэл ажиллаж байсан гэж санаж байна ... гэх,

гэрч ... Миний бие Монгол орос цветмент хамтарсан жоншны үйлдвэрийн уурхайд 1973 онд ажилд орсон. Энэ уурхай нь Дорноговь аймгийн хажуу улааны жоншны үйлдвэр гэж нэрлэдэг байсан. 1982 оны 05 дугаар сард Л.*******ыг сургуулиа төгсөхөөр нь өөрийн ажилладаг Дундговь аймгийн хажуу улааны жоншны үйлдвэрт жонш ялгагчаар ажилд оруулж 1984 оны 03, 04 сар хүртэл ажилласан. Тэгээд л өөр газар ажиллаад явсан ... гэх,

гэрч ******* ... Миний бие 1973 оноос эхлэн 1990 он хүртэл хажуу улааны уурхайд анх байгуулагдсан цагаас нь эхлэн тасралтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд Л.******* 1982 оны 05 дугаар сард очиж жонш ялгагчаар ажиллаж байсан. 1982 оноос 1984 оны хүртэл хамт ажиллаж байсан үнэн ... гэх мэдүүлгийг тус тус өгсөн. Гэрч нарын мэдүүлгүүд нь тус тус тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байна.

 

Дээрх тогтоогдсон байдал болон нэхэмжлэгч Л.*******ын тайлбар мэдүүлэг, фото зургаар түүний ажиллаж байсан байдал нотлогдон тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан үйл баримтаа өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болох нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.11.01-ний өдрийн 840 дугаар, 2024.10.30-ны өдрийн 835 дугаар, Үндэсний төв архивын 2024.11.01-ний өдрийн 1672 дугаар, 2024.10.29-ний өдрийн 1658 дугаар тодорхойлолтууд, Үндэсний төв архивын 2025.02.13-ны өдрийн 02/166 дугаар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2025.02.14-ний өдрийн 01/126 дугаар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025.03.19-ний өдрийн 06/22 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Л.*******ын 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хажуу улааны уулын үйлдвэрт жонш ялгагчаар, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хоёрдогч түүхий эдийн нэгдэлд үйлчлэх ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Худалдааны харьяа хамтын ажиллагааны түүхий эдийн нэгдэлд нөөц жижиг үйлдвэрт оёдолчноор, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол Эд ХК-ийн ангийн үсний жижиг үйлдвэрт оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ын 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хажуу улааны уулын үйлдвэрт жонш ялгагчаар, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хоёрдогч түүхий эдийн нэгдэлд үйлчлэх ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Худалдааны харьяа хамтын ажиллагааны Түүхий эдийн нэгдэлд нөөц жижиг үйлдвэрт оёдолчноор, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол Эд ХК-ийн ангийн үсний жижиг үйлдвэрт оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА