Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/06106

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/06106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **************** дүүрэг, ** дүгээр хороо, ****************, ** дүгээр байр, 8 тоотод оршин суух, ****************ын ****************-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **************** дүүрэг, ** дугаар хороо, ****************т байрлах, **************** ХХК /РД:****************/-д холбогдох 12,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: **********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов. /Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын авто зогсоолд байршуулсан байхад 2024 оны 7 дугаар сарын 24-ний өглөө ********* ХХК-ийн жолооч ********* нь зам тээврийн осол гаргаж, миний машиныг мөргөж, тээврийн хэрэгсэлд 11,050,000 төгрөгийн хохирол учруулсан.Одоо ажил төрөлдөө явж орлого олох, хүүхдээ цэцэрлэг, сургуульд зөөх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа алдагдаж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэхээс татгалзаж, хохирлоо шүүхээр нэхэмжил гэсэн. Хөрөнгийн үнэлгээний эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээгээр 11,050,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг 323,400 төгрөгөөр багасгасан тул 11,826,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ********* ХХК-ийн жолооч ********* нь 2024 оны 07 сарын 24-ний өдөр биеийн байдал нь огцом муудаж, ухаан балартан замын хажууд зогсож байсан тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан. Жолооч нь өмнө жолоодох эрхээ хасуулсан байсан ба жолооны үнэмлэхээ цагдаад хураалгаагүй байсан.Хохирлыг бүрэн төлөхийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч өмгөөлөгч авах нь өөрийн хүсэл сонирхлын дагуу хийгдэж байгаа тул өмгөөллийн хөлс төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********* нь ********* ХХК-д холбогдуулан нийт 12,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг 323,400 төгрөгөөр багасгаж, 11,826,000 төгрөг нэхэмжилж байна.

 

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь миний машиныг зориулалтын зогсоолд байршуулсан үед мөргөж, хохирол учруулж, орлого олох, хүүхдээ цэцэрлэг, сургуульд зөөх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа алдагдуулсан тул хариуцагчаас нийт 11,826,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхэд болон хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хариуцагч **************** ХХК-ийн жолооч ********** нь 2024 оны 07 сарын 24-ний өдөр зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн ********** загварын, ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Итгэлт хөрөнгө ХХК-ийн үнэлгээгээр 11,050,000 төгрөгийн хохирол учруулсан, үнэлгээ хийлгэхэд 721,000 төгрөг, оношилгооны хуудсаар ...хойд яндан гулзайсан, хойд запас дугуйн хайрцаг гулзайсан, хойд L R тал лонжиром ханзарч гулзайсан, хойд тэвш гулзайсан, l R тал амортизатор гулзайсан.., 55,000 төгрөгийн төлбөрийн баримтууд, зохигчийн тайлбарууд зэргээр нотлогдож байна.

 

5. Мөн хариуцагч ********** ХХК-ийн жолооч **********т Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын ********** дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч 2024 оны * дугаар сарын **-ний өдөр зөрчлийн хэрэг /**********/ нээх тогтоол үйлдсэн, осол гарсан газарт үзлэг, хэмжилт хийж, гэрэл зургаар бэхжүүлж, зам тээврийн осол тогтоосон акт, согтуурал шалгасан тэмдэглэл, холбогдогч нарын мэдүүлгүүд, жолооч **********ын лавлагаа, ажилласан байдал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас, хэргийн материал танилцуулсан баримт, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэх зэрэг баримтууд болно.

 

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн 510.1.-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ. 

 

7.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 11,050,000 төгрөг, эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн 721,000 төгрөг, тээврийн хэрэгсэл оношилсон төлбөр 55,000 төгрөг, нийт 11,826,000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

8.Хариуцагч ********** ХХК нь нэхэмжлэгч **********ийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нийт 11,826,000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй.

 

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ********** ХХК-иас 204,166 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно.Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагч талын эзгүйд шийдвэрлэсэн болно. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 759.2, 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ********** ХХК-иас нийт 11,826,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 209,350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ********** ХХК-иас тэмдэгтийн хураамж 204,166 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********д олгосугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ