Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

  Б.*******ид холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******үү

          Шүүгдэгч                                                                                 Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

                                                                                                            /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.*******үүгийн бичсэн эсэргүүцлээр Б.*******ид холбогдох 2324000180038 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “******* ******* ******* ” гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж, санд 4.293.274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүгдэгч овогт гийн *******ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: ...Шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Гэрч Г.ийн “... ХХК-ны захирал Б.******* 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үеэр надтай уулзаад модонд гармаар байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны үед сумын төвөөс хөрөө рамны Зил 131 маркийн автомашинтай ,   хоёр яваад харин би ий, аа, ээ бид нар хар өнгийн Приус 30 маркийн автомашинаар орой 18-19 цагийн хооронд ******* сумын төвөөс яваад ******* багт “******* ” гэх газарт очиж хоносон...Тэгээд , , ий, аа, ээ бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрийн хооронд ******* багийн нутаг ******* ******* аманд ХХК-ны тусгаарлалт хийсэн талбайгаас тухайн компанид 4 метрийн урттай шинэс төрлийн 200 орчим модыг бэлтгэсэн юм...Тэгсэн хөрөө рамны эзэн Б.******* 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос утсаар бид хоёрт хөдөө яваад мод чулуугаа ач гэж хэлсэн...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Зил 131 маркийн автомашин дээр 100 орчим ширхэг 4 метрийн модыг ХХК-ны маркийн автомашинд бид нар ачиж өгөөд сумын төв рүү явуулсан...Бид нарын зүгээс ХХК-ны захирал Б.*******ийг модонд яваад өг гэхээр нь ажлын хөлс тохиролцоод модыг нь бэлтгэж байсан юм. Миний хувьд амьдрал ахуйд мөнгө хэрэгтэй болоод тухайн моднуудыг бэлтгэж байсан...” гэсэн мэдүүлэг,

3. Гэрч Э.ы “...Би ХХК-ний эзэмшлийн маркийн   улсын дугаартай автомашиныг 2022 оны 12 дугаар сар, мөн 2023 оны 01 дүгээр сард жолоодсон...Тухайн үед би гэрт зүгээр байж байхаар гэж бодоод Б.*******той ажлын хөлс тохироод тухайн компаний тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэхээр болсон...Мөн ХХК-д “******* ” гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрийн хооронд , ий, аа, ээ, гэх хүмүүсийн хамт 100 гаран тооны 4 метрийн урттай шинэс төрлийн хэрэглээний хуурай моднуудыг бэлтгэсэн юм...Тэгсэн хөрөө рамны эзэн Б.******* 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос надтай утсаар яриад эрхийн бичиг авчихсан байгаа хөдөө модонд яваарай гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “******* ” гэх газраас ХХК-ний 01 дүгээр сард бэлтгүүлсэн 4 метрийн моднуудыг сумын төвд ачиж ирэхээр явсан...” гэсэн мэдүүлэг,

4. Гэрч Э.ын “...Би 2023 оны 01 дүгээр сард ий, оо, ээ, , нарын хамт “ ” ХХК-ны Б.*******ийн хөрөө рамны модонд хөлсөөр явж ойгоос мод бэлтгэж байсан. Би 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн модныхоо ажлын хөлсийг 2023 оны 03 дугаар сард Б.*******оос 400 гаран мянган төгрөгийг бэлнээр авс байсан...” гэсэн мэдүүлэг,

5. Гэрч Г.ын “...Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд , ий, аа, ээ, , нарын хамт ХХК-нд 100 гаран тооны 4 метрийн хэрэглээний моднуудыг бэлтгэж өгсөн...Би 2023 оны 01 дүгээр сард ажлын хөлсөндөө 100 гаран мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

6. Гэрч Ц.ын “...“ ” ХХК-нд 2023 оны 01 дүгээр сард , , ээ, , аа бид нар хэрэглээний 4 метрийн урттай хуурай шинэс төрлийн моднуудыг ажлын хөлс тохироод ойгоос бэлтгэж байсан...” гэсэн мэдүүлэг,

7. Гэрч У.эийн “...Манай авга ах /аа гэж дууддаг/ ах ******* сумын төвд 2023 оны 1 сарын 10-дын үеэр надад ******* багаас хөрөө рамны ******* гэдэг хүн мод хийлгэх сураг байна грүшик өдрийн 50.000 төгрөгөөр явах юм байна чи явахгүй юм уу гэж надад анх хэлсэн. Тэгээд би явахаар болж зөвшөөрөөд , ий, , , гэх хүмүүсийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 12-17-ний өдрийн хооронд ******* багийн ******* гэх газраас 4 метрийн урттай шинэс төрлийн 100 гаран тооны хуурай модыг бэлтгэхэд би хамт байсан...” гэсэн мэдүүлэг,

8. Гэрч Р.ын “...Бид нар 2023 оны 01 дүгээр сард ХХК-ны хөрөө раманд 100 гаран тооны 4 метрийн моднуудыг бэлтгэсэн юм...” гэсэн мэдүүлэг, болон шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар Б.******* нь 2023 оны 01 дүгээр сард Г., Э., Э., Г., Ц., У.эаа, Р. нартай ажлын хөлс тохиролцон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 155 ширхэг буюу 14.1422 метр куб модыг бэлтгүүлсэн болох нь тогтоогддог.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй.

Гэтэл шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр түүнийг цагаатгасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Б.******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хохирол хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхээс Б.*******ийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тасдаж идэвхитэй үйлдэл хийгээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сард Б.******* нь гэрч Г., Э. гэх мэт хүмүүстэй Улаанбаатар хотоос утсаар холбогдон манай тусгаарлалтын талбайгаас мод бэлтгээд өгөөч гэж ярьж тэдгээр хүмүүсийг өөрийн хариуцан ажиллуулдаг гэх ХХК-ын эзэмшлийн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр модонд явуулж байгаа нь Б.*******ийг хууль бусаар мод бэлтгэхэд идэвхтэй үйлдэл хийсэн байна гэх үндэслэлтэй байна.

Харин Г., Э., Э., Г., Ц., У.эаа, Р. нар нь тухайн мод бэлтгэх ажилд оролцсон нь Б.******* нь зөвшөөрөлтэй мод бэлтгүүлж байна гэж ойлгон түүнтэй ажлын хөлс тохиролцон ажилд гүйцэтгэх аман гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог.

Иймд дээрх нэр бүхий иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2324000180038 дугаартай хэргийг прокурорын газарт буцаасугай.” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үндэслэлтэй бөгөөд прокурорын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд яллах дүгнэлт нь прокурорын шийдвэр биш дүгнэлт бөгөөд харин эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол нь прокурорын шийдвэр гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******үү нь Б.*******ийн мод бэлтгүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Б.*******ийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах Улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэж улсын яллагч дүгнэсэн. Мод бэлтгэх гэдэгт Эрүүгийн хуульд зааснаар модыг тайрч, огтлох идэвхитэй үйлдэл байх ёстой. Гэрчүүдийн мэдүүлэгт Б.******* нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд модыг тээвэрлэсэн үйл баримт тогтоогддоггүй. Гэхдээ мод бэлтгэхдээ шүүгдэгч нь өөрийн нэр дээрх “ ” компанийн зөвшөөрөл бүхий талбайгаас мод бэлтгэсэн нь тогтоогддог. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 29-ны өдрийн хооронд мод бэлтгэх гэрээ хийсэн байдаг. Зөвшөөрөлтэй байх хугацаандаа нийт 450 ширхэг модыг бэлтгэсэн байдаг. Техник болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 150 гаруй модыг татаж авч чадалгүй он гаргасан байдаг. 155 ширхэг модыг зөвшөөрөлтэй байх хугацаандаа бэлтгэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад эдгээр 155 ширхэг модыг гэмт хэрэг гарсан хугацаанд шинээр тайрч, огтолсон гэдгийг хангалттай нотолсон нотлох баримт хэрэгт байдаггүй. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт модыг цагаалгын талбайгаас тээвэрлэснийг мод бэлтгэсэн гэж үзэхгүй, мөн тухайн модыг 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн гэж үзэх боломжгүй байна гэсэн эргэлзээтэй дүгнэлт хийгдсэн байдаг. Б.*******ийн дээрх үйлдлийг прокурорын зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдөр бэлтгэсэн бөгөөд шүүгдэгч гардан үйлдсэн байна гэж үзсэн тогтоогдохгүй байна. Мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр иргэд хууль зүйн мэдлэггүйгээс болоод мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан авах зэрэг үйлдлийн ялгааг тодорхой сайн мэдэхгүйн үүднээс мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд... 4 үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээр заасан. Үүнээс улсын яллагч Б.*******ид мод бэлтгэсэн үйлдлээр яллах дүгнэлтээ үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Б.*******  эрүүл мэндийн шалтгааны улмаас  Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. Гэтэл Улаанбаатар хотод байгаа хүн тухайн хэрэг болсон гэх ******* сумын нутагт байрлах “ийн ” гэх газар мод огтлоод, тайрч бэлтгэсэн үйлдэл хэрэгт  авагдсан баримтаар хангалттай нотлогддоггүй. Шүүгдэгч нь хэрэг гарсан цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан гэдэг нь хангалттай нотлогддог. Мод бэлтгэсэн идэвхтэй үйлдэлд Б.*******ийн үйлдэл хамаардаггүй. Прокурорын зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ны өдрүүдэд гэрчүүдтэй утсаар ярьсан байна гэж байна. Энэ хэрэг гарснаас 10 гаруй хоногийн дараах үйл баримт байна. Зөвшөөрлийн дагуу бэлтгэгдсэн нь тогтоогдож байна. Б.*******ийн тухайд компанийн зөвшөөрөлтэй талбайгаас зөвшөөрөлтэй байх хугацаанд нийт 450 модыг бэлтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс 9 дэх хэсэг хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар тодорхой зааж өгсөн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4  дүгээр зүйлийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлоогүй үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол прокурорын холбогдох дүгнэлтийг хүчингүй болгож,  прокурорт буцаана гэж заасан. Прокурорын зүгээс яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол гэсэн 2 төрлийн шийдвэр гарсан.  Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ даалгавар, мэдэгдэл, санал, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, дүгнэлт гаргана” гэж прокурорын гаргах эрх зүйн тогтоолыг тодорхой хуульчилж өгсөн.Прокурорын гаргаж байгаа яллах санал бол прокурорын гаргаж байгаа баримт бичгийн төрөл учраас прокурорын шийдвэр гэж үзэх бүрэн боломжтой. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, тус зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгуулахаар гомдол, эсэргүүцэл гаргахаар тодорхой зааж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй, харин энэ гэмт хэргийг Б.******* үйлдсэн гэдэг нь  тогтоогдоогүй учир анхан шатны шүүхээс Б.*******ийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэрчийн мэдүүлгүүдээр Б.******* нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гэмт хэрэг гарсан гэх газар байлцсан, мод тайрч бэлтгэсэн идэвхтэй үйлдэл тогтоогддоггүй. Гэрчүүд Б.******* нь мод бэлтгэх үүрэг даалгаврыг өгч байгаагүй гэж мэдүүлдэг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн хүсэлттэй байна гэв.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 155 ширхэг модыг хувь хүн бэлтгээгүй, компани гэрээтэй байх хугацаандаа бэлтгээд дундын цагаалгад хураагаад авч чадаагүй байсан мод юм. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд би эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод байсан. Аж ахуйн нэгж, иргэн хүнийхээ хувьд би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэж бодож байна. ******* сумын Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх гэрээ хийгээд, зохих журмын дагуу тухайн газраас мод бэлтгэсэн. Гэрээнд заасан хугацаанд бэлтгэсэн модоо 2023 оны 01 дүгээр сард татсан. Хууль бус зүйл хийсэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

Прокуророос шүүгдэгч Б.*******ийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “*******“ ******* “ийн ” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж санд 4.293.274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2023 оны 01 дүгээр сард Г., Э. нартай Улаанбаатар хотоос утсаар холбогдон манай тусгаарлалтын талбайгаас мод бэлтгээд өгөөч гэж ярьж, улмаар  Г., Э., Э., Г., Ц. нар нь шүүгдэгч Б.*******ийг “- ” ХХК-ны захирал учраас тухайн ойгоос мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэж ойлгон түүнтэй ажлын хөлс тохирч Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “*******“ ******* “ийн ” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж, “- ” ХХК-ны тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.  

Энэ үйл баримтаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буюу Б.*******ийн зааснаар улсын тусгай хамгаалалтай газраас  зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэгдсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч уг гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болохыг  “гэмт хэргийн гүйцэтгэгч” гэдэг эрүүгийн эрх зүйн  онолын ойлголтод үндэслэн тайлбарлаж дүгнээгүй, шүүгдэгч Б.******* нь ...улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр ...модыг хөрөөдөж, тасдаж тайрч огтолсон бэлтгэсэн үйл баримт буюу идэвхитэй үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 Дээрхи зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.*******үүгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                        Б.АРИУНБАЯР