| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00204/И |
| Дугаар | 304/ШШ2025/00261 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** байр, ** тоотод оршин суух Б******* овогт Н*******ийн П******* /ИБД:***********/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х*******-Ө******* сум, Б******* * дүгээр багт оршин суух Х******* овогт П О /ИБД:*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.П*******
Хариуцагч П.О
Хариуцагчийн өмгөөлөгч Т.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.П******* нь хариуцагч П.От холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Н.П******* нэхэмжлэлийн ша*******лагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Н.П******* миний бие нь 2019 онд П.Отэй танилцаж, улмаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болж амьдарсан. Бид 2020 оноос 2024 оныг хүртэл 4 жилийн хугацаанд тусдаа амьдарсаар ирсэн бөгөөд бид хамт амьдрахаар ипотекийн зээлээр У******* хотод орон сууц худалдан авсан боловч хариуцагч П.О нь уг байранд ирж амьдралгүй, өөрийн төрж, өссөн гэр болох Булган аймгийн Х*******-Ө******* суманд ээжтэйгээ хамт амьд*******аг байсан. Бид гэр бүл болсноос хойшхи хугацаанд үр хүүхэдтэй болохоор төлөвлөж, эхнэр маань дөрвөн ч удаа жирэмсэн болсон ч хүүхдийн зүрхний цохилт нь орж ирэхгүй шалтгаанаар, жирэмслэлт амжилтгүй болж, хүүхэдтэй болж чадаагүй. П.О нь ажлын ша*******лагаар орон нутагт сумандаа амьдарч, ажлын онцлогоос шалтгаалан жирэмсэн байхдаа ч хөдөө донсолгоотой замд машинаар их явдаг, замд удаан явснаас ядарч сульддаг, үүнээс үүдсэн эмэгтэйчүүдийн талын үрэвсэл, эхнэрийн биеийн байдлаас шалтгаалан жирэмслэлт амжилтгүй болсон талаар эмнэлгийн шинжилгээний хариунд бичсэн байдаг байсан тул би түүнд цаашид хийж байгаа ажлаа түр амсхийж хүүхэдтэй болох талаар, хотод ирж гэртээ амьдраад тав тухтай амарч байгаад хүүхдээ тээж төрүүлэх талаар, эм, эмнэлэг үйлчилгээнд ойр хотод хамт амьдрах талаар дандаа ярьж, гуйдаг ч огт миний үгэнд оролгүй, ажлаа хийсээр л байдаг. Хотод ирж амьдахгүй байгаа нь ажилгүй, орлогогүй болчихно гэх мэт амьдралын ша*******лагаас үүдэлтэй байх гэж эхнэрээ ойлгож байгаа ч түүнээс илүү үр хүүхэдтэй болох, гэр бүлийн амьдралаа жигд сайхан болгох, хамтдаа амьдрах нэн чухал асуудлаа хойш тавьсаар байгаа нь бидний дунд үл ойлголцол үүсгэж, зан харилцааны хувьд ч таарамжгүй болж, гэрлэсэн цагаас хойш тусдаа амьдарч байгаагаас цаашид гэр бүл болж амьдрах боломжгүй болоод байгаа бөгөөд амьдралын чухал асуудлууд дээр надтай огт зөвшилцдөггүй, бүх шийдвэрийг өөрөө мэдэн гаргаж, гэр бүлийн харилцаанд миний эзлэх байр суурь жолооч, туслах, грушкаас хэтрэхгүй болсон тул түүнтэй батлуулсан гэрлэлтээ цуцлуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие эхнэртээ огт гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөр хүнтэй холбогдож элдэв асуудал үүсгэж байгаагүй боловч өнөөдрийг хүртэл хоёр талд хамтын амьдрал байхгүй, үл ойлголцол дунд цаашид гэр бүл болж амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дээр дурдсанчлан бид хотод хамт амьдрахаар улсын бүртгэлийн Ү2204116505 дугаартай, Б******* дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13334/ байр, 16 тоот хаягт байрлах 43.57 м.кв талбай бүхий орон сууцыг 2021 оны 7 дугаар с******* "Богд банк" ХХК-иас 15 жилийн хугацаатай ипотекийн зээлээр худалдаж авч өнөөдрийг хүртэл сар бүр 523,000 төгрөгийн төлөлт хийсээр байна. Иймд уг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс надад ногдох хэсгийг гаргаж өгнө үү. П.Отэй 2020 онд гэрлэсэн. Бид 2 дундаасаа хүүхэдтэй болж чадаагүй. Би шинжилгээ өгөхөд зүгээр гарсан. П.Оийг жирэмсэлж чадахгүй байгаа нь би буруутай гэж үзэхгүй байгаа. П.О нь одоо Булган аймгийн Х*******-Ө******* сумандаа амьдарч байгаа. Хотод очиж амьдрахгүй байгаа. Тэгээд чи хотод жаргаад гэж ярьдаг. Манай аав, ээж хоёрыг амьдралд оролцож байна ярьж байсан. Манай аав, ээж ерөөсөө амьдралд оролцоогүй. Амьдрал зохиогоод 2 өрөө байрыг ипотекийн зээлээр авсан. Тухайн зээлээр авсан бүх баримтыг авдартаа хийсэн байсан. Гэтэл баримтуудыг надад хэлэлгүй аваад хөдөө гэрлүүгээ явчихсан байсан. Амьдралын жижиг асуудлыг надтай ярьдаггүй. Төрөхгүй шалтгаанаас өөр зөндөө таарч тохирохгүй зүйл байдаг. Би төрөхгүй байгаа гэдэг шалтгаанаар салах шийдвэр гаргаагүй. 2024 оны 12 дугаар с******* гэртээ байж байгаад хоорондоо хэрэлдэж маргалдаад би гэрээсээ гараад явсан. Тухайн үед надад 35,000,000 төгрөг өгөөд П.О өөрөө байраа авна гэж тохирч байсан. Бид хоёрын харилцаанд би буруутай юм шиг байдаг. Гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
2.Хариуцагч П.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 гэр бүл болсноосоо хойш өнөөдрийг хүртэл бие биенээ гэх сэтгэл хэвээрээ байдаг. Хүүхэд төрүүлж чадахгүй байна гэдэг шалтгаанаар Н.П*******ын ар гэрээс бидний амьдралд оролцож эхэлсэн цагаас бид тусдаа амьдрах болсон. Ингээд нөхөр маань эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан байсан. Тухайн үед эвлэрүүлэн зуучлалд очиход уулзалт зохион байгуулж ахин уулзалт зохион байгуулах тухай хэлж байсан ч уулзалт зохион байгуулахгүйгээр биднийг ажиллагааг дуусгавар болгосон байсан. Ингээд миний бие эвлэрч үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн боловч түүнийг маань харгалзан үзэж, ажиллагаа хийгээгүй юм. Иймд миний бие өөрийн нөхөр Н.П*******тай хамтын амьдралаа үргэлжүүлэн амьдрах чин хүсэлтэй байх тул бидэнд үл ойлголцолыг ойлголцох хугацааг олгож өгнө үү. Цаашид шүүхээс өгсөн хугацааг маш үр дүнтэй ашиглаж гэр бүлээ авч үлдэх бүхий л боломжийг ашиглах болно. Бид 2 2020 онд гэр бүл болсон. Бид хоёрын хувьд 4 удаагийн жирэмслэлтээр 6 хүүхэдтэй болж байсан. Эхний 2 хүүхэд нь зүрхний цохилт нь байхгүй болсон. Сүүлийн жирэмслэлт дээр 5 сартай байж байгаад зүрхний зохилт нь байхгүй болсон. Бичиг баримт нь хотод авдарт байсан. Хөдөө хүлэмж хөөцөлдөх гээд авч явж байсан. Нэхэмжлэгч нэг ч удаа эмнэлэг рүү цуг явж байгааггүй. Би хүүхэдтэй болохын тулд хотод агаарын бохирдол ихтэй гээд Булган аймгийн Х*******-Ө******* сум руу ирдэг байсан. Хадам ээж хүүгийнхээ амьдралыг бодно гээд байсан. Тэгэхээр нь Н.П*******т хэлсэн чинь ээжийгээ өмөөрөөд явсан. Бид 2 байрны урьдчилгаанд 21,000,000 төгрөг нийлүүлээд гаргасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн ша*******лагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгө хуваах асуудал дээр баримтаар гарсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрнө гэв.
3.Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О нар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.П*******, П.О нарын ипотекийн зээлээр авсан дундын хөрөнгө болох У******* хот, Б******* дүүрэг, 14 дүгээр хорооны байрны **** тоот 43,57 м2 ****** дугаартай байрнаас дундын хөрөнгө болох 28,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувааж төлөхөөр П.О миний бие Н.П*******тай тохиролцов. *********** дугаартай гэрчилгээнээс Н.П******* нэрээ хасуулж өмчлөгчөөр П.О миний бие дээр шилжүүлэхээр тохиролцож эвлэрэн хэлэлцэв. У******* хот, Б******* дүүрэг, 14 дүгээр хорооны байрны 16 тоот байрыг П.От үлдээхээр тохиролцов гэжээ.
2.Нэхэмжлэгчээс:
-Н*******ийн П*******, П О нарын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”,
-***********5 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,
-Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” 1074 дугаартай тэмдэглэл,
-Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 995 тоот тодорхойлолт,
--Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 998 тоот тодорхойлолт,
-Н*******ийн П*******ын ХААН банкны 2020 он, 2021 он, 2022 он, 2023 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Пярлайгийн Оийн Орон сууцны ипотекийн 6 хувийн зээлийг Богд банкнаас авсан “Зээлийн дансны хуулга”,
-Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 101/ШЗ2024/27244 дугаартай захирамж,
-Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 191/ШЗ2025/10031 дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.П*******ын хариуцагч П.От холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч доорх үндэслэлээр ша*******ах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...П.Отэй 2020 онд гэрлэсэн. Бид 2 дундаасаа хүүхэдтэй болж чадаагүй. Би шинжилгээ өгөхөд зүгээр гарсан. П.Оийг жирэмсэлж чадахгүй байгаа нь буруутай гэж үзэхгүй байгаа. П.О нь одоо Булган аймгийн Х*******-Ө******* сумандаа амьдарч байгаа. Хотод очиж амьдрахгүй байгаа. Тэгээд чи хотод жаргаад гэж ярьдаг. Манай аав, ээж хоёрыг амьдралд оролцож байна ярьж байсан. Манай аав, ээж ерөөсөө амьдралд оролцоогүй. Амьдрал зохиогоод 2 өрөө байрыг ипотекийн зээлээр авсан. Тухайн зээлээр авсан бүх баримтаа авдарт хийсэн байсан. Тэгэхэд тухайн баримтыг надад хэлэлгүй аваад хөдөө гэрлүүгээ явчихсан байсан. Амьдралын жижиг асуудлыг надтай ярьдаггүй. Төрөхгүй шалтгаанаас өөр зөндөө таарч тохирохгүй зүйл байдаг. Би төрөхгүй байгаа гэдэг шалтгаанаар салах шийдвэр гаргаагүй. 2024 оны 12 дугаар с******* гэртээ байж байгаад хэрэлдэж маргалдаад гэрээсээ гараад явсан. Тухайн үед надад 35,000,000 төгрөг өгөөд П.О өөрөө байраа авна гэж тохирч байсан. Бид хоёрын харилцаанд би буруутай юм шиг байдаг. Гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
4.Хариуцагч доорх байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
...Бид 2 2020 онд гэр бүл болсон. Бид хоёрын хувьд 4 удаагийн жирэмслэлтээр 6 хүүхэдтэй болж байсан. Эхний 2 хүүхэд нь зүрхний цохилт нь байхгүй болсон. Сүүлийн жирэмслэлт дээр 5 сартай байж байгаад зүрхний зохилт нь байхгүй болсон. Бичиг баримт нь хотод авдарт байсан. Хөдөө хүлэмж хөөцөлдөх гээд авч явж байсан. Нэхэмжлэгч нэг ч удаа эмнэлэг рүү цуг явж байгааггүй. Би хүүхэдтэй болохын тулд хотод агаарын бохирдол ихтэй гээд Булган аймгийн Х*******-Ө******* сум руу ирдэг байсан. Хадам ээж хүүгийнхээ амьдралыг бодно гээд байсан. Тэгэхээр нь Н.П*******т хэлсэн чинь ээжийгээ өмөөрөөд явсан. Бид 2 байрны урьдчилгаанд 21,000,000 төгрөг нийлүүлээд гаргасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн ша*******лагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгө хуваах асуудал дээр баримтаар гарсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрнө гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н*******ийн П*******, П О нарын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, ************ улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” 1074 дугаартай тэмдэглэл, Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 995 тоот тодорхойлолт, Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 998 тоот тодорхойлолт, Н*******ийн П*******ын ХААН банкны 2020 он, 2021 он, 2022 он, 2023 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Пярлайгийн Оийн Орон сууцны ипотекийн 6 хувийн зээлийг Богд банкнаас авсан “Зээлийн дансны хуулга” зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Гэрлэлт цуцлуулах ша*******лагын тухайд:
Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О нар нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болон амьдарч байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Н*******ийн П*******, П О нарын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч П.О нь нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах ша*******лагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрч амьдрах боломжтой гэх байр суурийг илэрхийлдэг ба нэхэмжлэгч Н.П******* нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэдгээ илэрхийлсэн, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй үндэслэлээр амжилтгүй дуусгавар болсон болох нь Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” 1074 дугаартай тэмдэглэлээр тогтоогддог, мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ша*******лага дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах ша*******лагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иймд шүүхийн зүгээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
7.Гэрлэгчид дундын эд хөрөнгийн тухайд:
Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О нар нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр У******* хот, Б******* дүүрэг, *** дүгээр хороо, *** байрны *** тоот хаягт байрлах ********* улсын бүртгэлийн дугаартай 43.57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч П.От үлдээж, ************ дугаартай гэрчилгээнээс нэхэмжлэгч Н.П*******ын нэрийг хасаж, хариуцагч П.Оийн нэр дээр өмчлөгчөөр шилжүүлэхээр, хариуцагч П.О нь 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.П*******т 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан зохигч нэхэмжлэлийн ша*******лагын тодорхой хэсгийн тал дээр эвлэрэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх ба уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
8.Шүүх нэхэмжлэлийн ша*******лагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.П*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* овогт Н*******ийн П*******, хариуцагч Х******* овогт П О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг тус тус баримтлан У******* хот, Б******* дүүрэг, **** дүгээр хороо, *** байрны ***** тоот хаягт байрлах ********** улсын бүртгэлийн дугаартай 43.57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч П.От үлдээж, ******** дугаартай гэрчилгээнээс нэхэмжлэгч Н.П*******ын нэрийг хасаж, хариуцагч П.Оийн нэр дээр өмчлөгчөөр шилжүүлэхээр, хариуцагч П.О нь 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.П*******т 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан гэрлэлт цуцлуулсан шүүхийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийн бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Долгор/-т даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.П*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оээс гаргуулж нэхэмжлэгч Н.П*******т олгосугай.
5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө г*******ан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх г*******уулж хүргүүлэх ба шийдвэрийг г*******ан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл г*******ан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА