| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04946/И |
| Дугаар | 191/ШШ2025/03499 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/03499
2025 04 25 191/ШШ2025/03499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Н.Сарангүн, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байрлах, ******* /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 306,550,262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******, Э.*******,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******, Э.******* нар нь хариуцагч ерөнхий т холбогдуулан гэм хорын хохиролд 306,550,262 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны шөнийн 23:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нэхэмжлэгч М.*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг араас нь мөргөж осол гаргасны улмаас М.******* болон Э.******* нарын унаж явсан приус-20 маркийн автомашин, эрүүл мэндэд хохирол учирч, М.*******ийн ээж , түүний дүү Э.*******ын эхнэр нарын амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор амь хохирогч гийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний хүү М.*******ийг, мөн өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч ийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний нөхөр Э.*******ыг тогтоосон байгаа.
Дээрх гэмт хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ыг яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар дугаар бүхий эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 515 дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр т холбогдох дугаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлахад шүүгдэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, эмнэлгийн магадалгаа хавсаргасан хэдий ч шүүгчийн туслах эмнэлгээс лавлахад нь эмнэлгээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эмч ажилтан нартай маргаж гарсан байсан тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжаар яллагдагч ыг албадан ирүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын хэлтэст даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт товлон хойшлуулсан.
2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч ыг албадсан шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамж биелэгдээгүй, яллагдагч нь мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан боловч яллагдагч нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өөрийн амь насаа егүүтгэж нас барсан байдалтай байсныг гэрээс нь олсон. Яллагдагч нас барсан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 ны 3 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, Э.******* нар эрүүл мэнд, эд хөрөнгө, амь хохирогч нарын оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлоо яллагдагч аас нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын хэлтэс нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжийг биелүүлж, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагийн цагийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч ыг албадан авчраагүйн улмаас яллагдагч нь өөрийн амь насаа егүүтгэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөрөө нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон юм.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын хэлтэст гомдол гарган шалгуулахад ахлах байцаагч, цагдаагийн ахмад нь ажлын хариуцлага алдсан үндэслэл тогтоогдсон хэмээн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай тус цагдаагийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 46/2-869 дугаар албан бичгээр нэхэмжлэгч М.*******д мэдэгдсэн болно.
албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ., мөн хуулийн 6.4-т Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана, 14 дүгээр зүйлийн 14.1-т төв байгууллага нь агентлагийн нийтлэг чиг үүргийн хүрээнд дараах үүрэг гүйцэтгэнэ, 14.1.2-т гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, 14.1.3-т цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт аюулгүй байдлыг хангах гэж тус тус хуульчилсан ба Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын хэлтсийн Ахлах байцаагч, цагдаагийн ахмад гийн ажлын хариуцлага алдсаны улмаас хохирогч нар нь яллагдагч аас учирсан хохирлоо нэхэмжлэх боломжгүй болсон байх тул төв байгууллага буюу газраас учирсан хохирлоо нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Амь хохирогч гийн буяны ажлын зардал 16,858,057 төгрөг, амь хохирогч гийн охин АНУ-аас ирсэн, буцсан онгоцны билетийн зардал 25,367,220 төгрөг, амь хохирсноос бий болсон сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөг, нийт 141,225,227 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д,
Амь хохирогч ийн буяны ажлын зардал 45,216,985 төгрөг, Э.*******ын Тоёота приус-20 маркийн автомашины хохирол 9,228,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол 3 дугаар зэрэг 11,880,000 төгрөг, амь хохирсноос бий болсон сэтгэн санааны хохирол 99,000,000 төгрөг, нийт 165,324,985 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******од тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү.
1.2. албан хаагч гэм хорыг шууд учруулаагүй ч гэсэн албан хаагч албан үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг нэхэмжлэгч нэхэмжлэх эрх нь байхгүй болсон. Ийм учраас хохирлыг ерөнхий газраас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр албадуулсан яллагдагч шүүхэд ирэхээ илэрхийлсэн гэж байгаа боловч албан хаагч албан үүргээ гүйцэтгээгүй гэж сахилгын шийтгэл оногдуулсан баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл албадах ажиллагааг хууль журамд заасны дагуу явуулаагүй. Ийм учраас тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. албан хаагчийн үйлдэл эс үйлдэхүй байхгүй гэж байна. Нэхэмжлэгч талаас эс үйлдэхүй байгаа гэж үзэж байна. Яллагдагчийг шүүхэд албадан ирүүлээгүй эс үйлдэхүй байгаа. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч газраас 306,550,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 23.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт нь Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч М. *******ийн жолоодож явсан Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, бусдын амь нас хохирсон байх ба нэхэмжлэлийн шаардлага болох 306,550,262 төгрөгийн хохирол нь ослын улмаас нас барсан иргэдийн буяны ажлын зардал, гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, осолд өртсөн тээврийн хэрэгслийн хохирол зэргээс бүрджээ.
Иргэний хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төрийн алба хаагчийн шууд буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцахаар байх бөгөөд зам тээврийн осол гаргасан, гаргахад хүргэсэн үйлдэлд цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй тул ослын улмаас учирсан гэм хорыг цагдаагийн байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/Ш3/36 дугаартай захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад нь шүүгдэгч ыг албадан ирүүлэхээр түүний Улаанбаатар хот дахь гэрт нь ирэхэд тухайн этгээд нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд цагдаагийн ахмад д удирдах албан тушаалтны зүгээс сахилгын шийтгэл оногдуулсан нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг цагдаагийн байгууллага хариуцан төлөх үндэслэл болохгүй.
Учир нь нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нас барсан асуудалд цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй.
2.2. Анх гэм хорыг цагдаагийн албан хаагч, цагдаагийн байгууллага учруулаагүй. Талийгаач болсон хүний буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч нарт гэм хор учирсан байна. Хэрэг шүүхээр яваад шүүх хурал болохын өмнө талийгаач амиа хорлосон. Албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад шүүхээс даалгасан. Үүний дагуу өмгөөлөгч болон амь хохирогч руу гэх ахмад утсаар холбогдоход маргааш нь шүүх хуралд ирэхээ илэрхийлсэн байдаг. Нэхэмжлэгч нарын учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээх этгээд нас барсан асуудалд цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Гэм хор нь нь амь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан тул төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Батбаярын жолоодож явсан машин *******ийн машиныг мөргөсөн осол болж ослын улмаас 2 хүний амь хохирсон байна. Шүүх хуралдаанд Батбаяр ирээгүй албадаж авч ирэхээр очих үед нас барсан байна. албан хаагчийн буруутай үйлдлээс болж хохирлоо нэхэмжлэх боломжгүй болсон тул ерөнхий газраас хохирлоо нэхэмжилж байна. Гэм буруутай эсэхэд албадан авч ирэх захирамж гарсан. Яллагдагчийг албадан авч ирэх ёстой байсан. Энэ үйл явдалд алдаа гарсан учраас амиа хорлосон нь үндэслэлтэй гэж бодож байна. Хохирлыг барагдуулах тухайд яллагдагчийн өв үүсэх байх. ерөнхий шууд хариуцах ёсгүй гэж бодож байна гэв.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5/
4.2. Итгэмжлэл /хх 6-7/
4.3. Э.*******, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 8/
4.4. М.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хх 9/
4.5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024.04.26-ны өдрийн 46/2-869 тоот албан бичиг /хх 10/
4.6. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.03.29-ний өдрийн 2024/ШЗ/87 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 11-14/
4.7. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 59-61/
5. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Итгэмжлэл /хх 38-39/
5.2. Хариу тайлбар /хх 44-45/.
6. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн дугаартай хэргээс:
Хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, өмгөөлөгч хүсэлт, эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч нарын гаргасан хохирлын баримтууд, ын сэтгэцийн эрүүл мэндийг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, ХХК-ийн ослын улмаас автомашинд үүссэн гэмтлийн оношилгоо дүгнэлт, Тээврийн прокурорын газрын прокурорын 2023.10.19-ний өдрийн 2331000680485 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, Тээврийн прокурорын газрын 2023.12.01-ний өдрийн 1/3202 дугаар албан бичиг, Тээврийн прокурорын газрын 2023.11.21-ний өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.22-ны өдрийн 2023/ЦХШЗ/932 дугаар Прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023.12.07-ны өдрийн Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримт, өмгөөлөгч хүсэлт, өмгөөлөгч ын хүсэлт, эмнэлгийн магадалгаа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.01.22-ны өдрийн 2024/ШЗ/30 дугаар Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.03.12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024.01.29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.01.29-ний өдрийн 2024/ШЗ/36 дугаар Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж, яллагдагчийг албадан ирүүлэх тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.02.15-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаар Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж, яллагдагчийг албадан ирүүлж, цагдан хорих тухай захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад гийн 2024.02.16-ны өдөр бичсэн илтгэх хуудас, Тээврийн прокурорын газрын 2023.12.07-ны өдрийн 1/3229 дугаар албан бичиг, 2023.05.26-ны өдрийн хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023.06.09-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, өмгөөлөгч хүсэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шинжээчийн дүгнэлт, ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баримт, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023.11.17-ны өдрийн 515 дугаар Яллах дүгнэлтийн хуулбар зэргийг бүрдүүлсэн. /хх 86-87, 91-93, 104-237, 240-250, 2-р хх 1-2, 4-13, 22-85/.
Талуудын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч М.*******, Э.******* нарын хариуцагч Газарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 306,550,262 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.01.29-ний өдрийн 2024/ШЗ/36 дугаар Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж, яллагдагчийг албадан ирүүлэх тухай захирамжийн дагуу яллагдагч ыг албадан ирүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас яллагдагч амиа егүүтгэж, улмаар нэхэмжлэгч нар нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх боломжгүй болсон учир энэхүү хохирол болох 306,550,262 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч ерөнхий нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалтаас үзвэл төрийн алба хаагчийн шууд буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцахаар байх бөгөөд зам тээврийн осол гаргасан, гаргахад хүргэсэн үйлдэлд цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй тул ослын улмаас учирсан гэм хорыг цагдаагийн байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нас барсан асуудалд цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Тээврийн прокурорын газраас эрүүгийн дугаар хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр прокурорын Яллах дүгнэлт үйлдэж ******* овогт Батбаяр нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум хоёрдугаар баг 196 дугаар зөрлөгийн зүүн тал, Баян-Уул зоогийн газрын урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Harrier маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7-т Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-т Жолооч зайлшгүй хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.*******ийн жолоодон явсан Toyota Prius 20 ба маркийн УАА, жолоодон явсан Lexus-350 маркийн СББ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Toyota Prius-20 маркийн УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч , нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсоныг Монгол Улсын Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчлэн, хэргийг шийдвэрлүүлэхээр 2023.12.01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. /1-р хх 239, 2-р хх 75-81/
Тус эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч М.*******, Э.******* нарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. /2-р хх-н 39-48/
4.2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр /шөнө/ яллагдагч нас барсан байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.03.29-ний өдрийн 2024/ШЗ/87 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасан яллагдагч нас барсан үндэслэлээр яллагдагч т холбогдох эрүүгийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1-р хх 11-14/
Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх бөгөөд гэмт хэргийг эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа яллагдагч нас барсан үндэслэлээр дуусгавар болсон нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг бусад байдлаар арилгуулах хууль зүйн боломжийг хязгаарлахгүй юм.
5. Зохигчийн маргааны зүйл нь цагдаагийн ажилтны хууль бус үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч нарт гэм хор учирсан эсэх, яллагдагчаар татагдсан ын нас барсан үйл баримт болон цагдаагийн ажилтны үйлдэл шалтгаант холбоотой эсэх асуудлууд байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.01.29-ний өдрийн 2024/ШЗ/36 дугаар захирамжаар:
Яллагдагч т холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж,
яллагдагч ыг албадан тус шүүхэд ирүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын хэлтэст даалгаж,
яллагдагч т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. /2-р хх 24-25/
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Шүүхийн Зөвлөлийн Даргын Хамтарсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам батлагдсан.
Тус журмын 4.1-т зааснаар шүүгчийн захирамжийг үндэслэн яллагдагчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэх бөгөөд 4.2-т албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэсэнд тооцох нөхцөлийг заасан байна.
Гэвч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.01.29-ний өдрийн 2024/ШЗ/36 дугаар захирамжийн дагуу яллагдагч ыг албадан ирүүлэх ажиллагаа гүйцэтгэгдээгүй, нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй болох нь мөн шүүхийн шүүгчийн 2024.02.15-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаар захирамжаар тогтоогдсон байна.
албан хаагч шүүгчийн захирамжийн дагуу яллагдагчийг албадан ирүүлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэсэн талаарх 2024.02.16-ны өдөр бичсэн илтгэх хуудастаа ... 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/36 дугаартай эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж, яллагдагчийн албадан ирүүлэх тухай захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч тухайн өдөр яллагдагч Гүнчингийн Батбаяртай дугаар утсаар холбоо барьж албадан ирүүлэх захирамжийг танилцуулсан яллагдагч нь би өмгөөлөгчөөс сонсож мэдсэн шүүх хурал товлогдсон өдөр өөрийн биеэр очно гэж тайлбар хэлсэн. ын өмгөөлөгч гэх дугаарын утсаар ахмад миний дугаарын утас руу залгаж би ын өмгөөлөгч байгаа юм шүүх хурал товлогдсон өдөр би ын хамт шүүх хуралд очно гэсэн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12:20 минутад өөрийн дугаарын утсаар яллагдагч ын дугаарын утас руу залгаж маргааш буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт шүүх хуралтай гэхэд би мэдэж байгаа, би хоёр өмгөөлөгчтэй маргааш өглөө 06:00 цагт Улаанбаатар хотоос гарна гэсэн. Удалгүй өмгөөлөгч утсаар залгаж ын хамт маргааш өглөө Улаанбаатар хотоос гарна гэсэн тайлбар хэлсэн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өглөө ын дугаарын утас руу залгахад утсаа авахгүй ын өмгөөлөгч руу залгасан чинь өглөө 06:00 цагт ын утас руу залгаад утсаа авахгүй гэрийнх нь хаалгыг тогшоод онгойлгохгүй байгаа талаар мэдэгдсэн гэжээ.
Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журмын 4.7-д Албадан ирүүлэх ажиллагааг зөвхөн ажлын өдөр, өдрийн цаг буюу 06-22 цагийн хооронд гүйцэтгэнэ, 4.17-д Албадлагын арга хэмжээ гүйцэтгэх талаар мэдэгдэж шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхийг зөвшөөрвөл аюулгүй байдлыг ханган, биед нь болон эд зүйлд үзлэг хийж, шүүхэд хүргэнэ, 4.18-д Энэ зүйлийн 4.17 дахь хэсэгт заасан шаардлагыг үл биелүүлбэл дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ, 4.18.1-д орон байр, эзэмшил , автомашин, албан байгууллагад нэвтрэх гэж тус тус заасан байна.
албан хаагч нь яллагдагч ыг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ ажлын өдөр, өдрийн 06 цагт эхлэх ёстой байх ба нь шүүгчийн захирамжийг өөрөө сайн дураараа биелүүлэхийг мэдэгдсэн, зөвшөөрсөн байх тул орон байр, эзэмшил , автомашин, албан байгууллагад нэвтрэх эрхгүй байна.
Харин цагдаагийн албан хаагчийн тухайн этгээдийг шүүхэд биечлэн хүргэх үүрэг хэвээр байх бөгөөд цагдаагийн албан хаагч нь тухайн албадан ирүүлэх ажиллаагааг гүйцэтгэхээр Сэлэнгэ аймгаас яллагдагч ын оршин суугаа т ирээгүй, шүүгчийн захирамжийн дагуу яллагдагчийг албадан ирүүлэх ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
Түүний энэхүү үйлдэлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийн 81.4.1-д заасныг үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. /1-р хх 10/
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж тус тус заасан.
Гэвч цагдаагийн албан хаагч гийн шүүгчийн захирамжийн дагуу яллагдагч ыг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс яллагдагч нас барсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад гийн 2024.02.16-ны өдөр бичсэн илтгэх хуудаст Тус шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/Ш3/61 дугаартай захирамжийн дагуу тус цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад би багийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Сүхбатын хамт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* овогт Гүнчиний Батбаяр /РД:/ нь Улаанбаатар хот Б тоотод 15:00 цагийн үед гэрийн хаалгыг нь тогшиход хүн дуугарахгүй, ын эзэмшлийн дугаарын утас руу нь залгахад хаалганы гаднаас гэр дотор нь утасны дуу нь сонсогдож байсан. Яллагдагч ын өмгөөлөгч ын дугаар луу залгаж гар утсаар авахгүй, гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байна, хэнтэй цуг амьдардаг талаар асууж тодруулахад эхнэр нь өөр амьдарч байгаа нь гэртээ ганцаараа амьдардаг, эхнэрийнх нь дугаар гэсэн дугаарыг өгсөн. Эхнэр дугаарын гар утас руу нь залгаж өөрийгөө танилцуулан яллагдагч хаана байгаа талаар асууж тодруулахад эхнэр нь би мэдэхгүй бид хоёр тусдаа амьдарч байгаа гэртээ байгаа байх гэсэн хариулт хэлсэн. Би танай гэрийн гадаа байна ын гар утас гэр дотроо дуугараад байна та гэртээ ирээд хаалгаа онгойлгоод өгөөч гэж хэлээд эхнэр нь 18:00 цагийн үед ирэхээр нь гэрийн хаалгыг нь онгойлгуулж хамт гэрт нь ороход яллагдагч нь гэрийнхээ ОО өрөөний хаалганаас боомилсон байдалтай нас барсан байхаар нь дуудлага мэдээлэл өгсөн гэжээ.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 856 дугаар шинжээчийн дүгнэлтээр 1. Талийгаач ын биед хүзүүнд дүүжлэлтийн ором гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх дүүжлэлтийн ором нь хүзүүнд уяа гогцоо буюу хагас зөөлөн материалын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амьдадаа үүссэн шинэ гэмтэл байна 5. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан гэж нас барсан шалтгааныг тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл ын нас барсан шалтгаан цагдаагийн албан хаагчийн шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүйтэй шууд хамааралгүй, шалтгаант холбоогүй буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан гэх үйл баримтгүй байна.
Иймд эрүүгийн хэргийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг ерөнхий хариуцах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Газарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 306,550,262 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.*******, Э.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,690,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
О.ЦЭНД-АЮУШ