| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03996/И |
| Дугаар | 191/ШШ2025/03690 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03690
| 2025 04 30 | 191/ШШ2025/03690 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй ******* иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б байрлах, ******* /РД:*******/-ын хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Б тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Б.*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч цагдаагийн ахмад ,
Гуравдагч этгээд Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* газраас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б тоотод оршин суух хаягтай ******* овгийн ******* ******* нь цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх саатуулах байранд 2010 оны 03 дугаар сарын 17, 2011 оны 04 дүгээр сарын 12, 22, 2012 оны 02 дугаар сарын 26, 2013 оны 01 дүгээр сарын 15, 2014 оны 06 дугаар сарын 17, 2014 оны 10 дугаар сарын 29, 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 02 дугаар сарын 07, 08, 2016 оны 10 дугаар сарын 09, 2016 оны 12 дугаар сарын 17, 2017 оны 04 дүгээр сарын 06, 21, 2017 оны 06 дугаар сарын 03, 2017 оны 08 дугаар сарын 17, 2017 оны 10 дугаар сарын 03, 31, 2017 оны 11 дүгээр сарын 13, 2018 оны 04 дүгээр сарын 02, 2019 оны 08 дугаар сарын 15, 2020 оны 03 дугаар сарын 07, 2022 оны 04 дүгээр сарын 29, 30, 2022 оны 10 дугаар сарын 03, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийт 26 удаа эрүүлжүүлэгдсэн, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр архины албадан эмчилгээнд хамрагдаж, 2014 оны 06 дугаар сарын 26, 2015 оны 02 дугаар сарын 09, 2018 оны 03 дугаар сарын 09, 2018 оны 05 дугаар сарын 15, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд захиргааны журмаар нийт 5 удаа баривчлагдаж, Зөрчлийн тухай хуулиар 12 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж, согтууруулах ундаанд донтогч этгээд, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэлд тус тус авагдсан. Мөн Б хорооны нутаг дэвсгэрт болон тоотод байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны Засаг даргаас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон. Иймд Б.*******ийг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд удаа дараа архи ууж байгаа нь үнэн. Архины хамааралтай болсон учир архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй. Миний бие 2017 онд архины албадан эмчилгээнд нэг удаа явсан бөгөөд эмчлэгдээгүй, тасралтгүй архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа. Үүнээс хойш өөр эмчилгээ хийлгэж, өөрөө архинаас гарахыг оролдож байгаагүй. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг. Манай ээж 1948 оны хүн байгаа. Манай дүү нар бүгд насанд хүрсэн. Нэг хаягт бүртгэлтэй ч бүгд тусдаа амьдардаг. Би эхнэрээсээ салсан, хоёр хүүхэдтэй, хүүхдүүд маань бүгд насанд хүрсэн. Би өмнө нь ажил хийж байсан. Одоогоор бол ажилгүй байгаа. Хааяа СӨХ маань хүнгүй болчихдог, тэр үед СӨХ-ны ажилд тусалж цалин авдаг. Цалингаараа ээждээ тусалдаг зүйл байхгүй архи л аваад уучихдаг. Баривчилгаанд явсан шалтгаан нь би 5 удаад нь архи ууж байгаад гудамжинд тасарч унасан байсан. Архи уучихаад дүүдээ 2-3 удаа ширүүн үг хэлж, агсам тавьж байсан. Тэр бол миний буруу. Миний бие 2024.12.30-ны өдөр согтуу явж байгаад ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Тиймээс одоо албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* газраас Б.*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ******* ******* ******* газрын гаргасан хүсэлтийг хангаж, Б.*******ийг захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 133.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:/-ийг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар Б.*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт зааснаар Б.*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг *******т үүрэг болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА