| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/06677/И |
| Дугаар | 191/ШШ2025/02499 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/02499
2025 03 26 191/ШШ2025/02499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: СХДНДГын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Нийгмийн даатгалын шимтгэл 49.206.360 төгрөг, алданги 22.851.928 төгрөг, нийт 72.558.288 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Н.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч СХДНДГ нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэл 49.206.360 төгрөг, алданги 22.851.928 төгрөг, нийт 72.558.288 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч "Б" ХХК нь Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 43 дугаар зүйл Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл 32.2 Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ, 32.2.2 орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж заасан заалтыг тус тус зөрчин 2020 оны 10 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдээгүй. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 33.088.600 төгрөгийн өрийг үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдон уулзалт хийж нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээ авагдсан боловч өнөөг хүртэл барагдуулаагүй ба Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5, 32.2.6-д заасан үүргийг тус тус зөрчиж байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдон уулзалт хийж нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээ авагдсан боловч өнөөг хүртэл барагдуулаагүй ба Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5, 32.2.6-д заасан үүргийг тус тус зөрчиж байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар “...тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” торгуулийг ногдуулаад байна. Шимтгэл, торгуулийн нийт 33.588.600 төгрөгийг хуулийн дагуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээрээ дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд Тус байгууллага нь 2024 оны 11 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 49.206.360 төгрөг, нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу алданги 22.851.928 төгрөгийн өрийг үүсгээд байна. 2024 оны 11 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 49.206.360 төгрөг, алданги 22.851.928 төгрөг, торгууль 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч “Б” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Манай “Б” ХХК нь 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа болно . Тус СХДНДын нэхэмжлэлтэй 2024 оны 11 дүгээр сарын байдлаар Нийгмийн даатгалын 49.206.360 төгрөг шимтгэл торгууль алданги болох 22.851.928 төгрөгийн өрийг үүсгэн нийт 72 558 288 төгрөгийн нэхэмжлэлийн тодорхой хувь алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани нь 2005 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд улсад татвар ноогдвороо цаг тухайд нь барагдуулж байсан. Нийгмийн цар тахлын улмаас тодорхой хугацаанд 2022 оноос хойш үйл ажиллагаа зогсож орлого олохгүй байгаагийн зэрэгцээ бусад авлагаа авч чадахгүй байгаатайгаар холбогдон тодорхой хугацаанд үйл ажиллагаа зогсоосон. Үүнтэй уялдан өөрийн ажилчдын ажлын байр суурийг хадгалж үлдэхийн үүднээс улсад ажилчдадаа тодорхой хугацаанд цалин өгөөгүй ч харилцан тохирч цалингийн доод түвшингөөр тайлангаа тайлагнаж байгаа болно. Иймд бидний үйл ажиллагаа нөхцөл байдлыг хүндэтгэн алдангиас чөлөөлж өгнө үү. Торгууль 500.000 төгрөгийг төлсөн учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Шийтгэлийн хуудас, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн СХДНДын хэлтсийн Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн СХДНДын хэлтсийн Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, заавал даатгах даатгуулагчдын авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 11 дүгээр сарын тайлан, “Б” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 11 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 11 дүгээр сарын тайлан, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, “Б” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 11 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 01 дүгээр сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 02 сарын тайлан, “Б” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 02 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 03 дугаар сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 04 дүгээр сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 05 дугаар сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 06 дугаар сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 07 дугаар сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 08 дугаар сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 09 дүгээр сарын тайлан “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 10 дугаар сарын тайлан “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 11 дүгээр сарын тайлан “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 12 дугаар сарын тайлан, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 01-12 сарын тайлан “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01-12 сарын тайлан, алданги тооцсон хүснэгт, “Б” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 01-06 сарын тайлан, Тооцооны үлдэгдлийн баталгаа, “Б” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 7, 8, 9, 10, 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,
хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хариу тайлбар, З.Дийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч СХДНДын хэлтэс нь хариуцагч “Б” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49.206.360 төгрөг, алданги 22.851.928 төгрөг, зөрчилд шийтгэл оногдуулалтын 500.000 төгрөг нийт 72.558.288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 49.206.360 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 22.851.928 төгрөгийг зөвшөөрөхгүй, зөрчлийн торгууль 500.000 төгрөгийг төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Хариуцагч “Б” ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2020 оны 10 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал төлөөгүй байсан болох нь, Бд ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 10 дугаар сарын 2024 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт 49.206.360 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өр, улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай албан шаардлага, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0753919 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр тогтоожээ.
5.“Б” ХХК нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөөгүй болох нь “Б” ХХК-ийн ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 10 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын тайлан, улсын байцаагчийн албан шаардлага, данс хаах ажил олгогчийн жагсаалт, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, алданги тооцсон хүснэгт зэргээр тогтоогдож байна.
Шүүх хариуцагчаас ажиллагсдадаа олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй шимтгэл алдангийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49.206.360 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан зөрчилд алданги 22.851.928 төгрөг, нийт 72.058.288 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Харин хариуцагч “Б” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийг торгуулийг төлсөн болох нь З.Даваахүүгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “Б” ХХК-иас 518.241 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49.206.360 төгрөг, алданги 22.851.98 төгрөг, нийт 72.058.288 /далан хоёр сая тэг тавин найман мянга хоёр зуун наян найман/ төгрөг гаргуулж, СХДНДГт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “Б” ХХК-иас 518.241 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН