Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0416

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                    

Нэхэмжлэгч: “С О” ХХК / /,                         

Хариуцагч: С******* дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.                                                                                         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Д.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн б*******гийн дарга Д.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:                        

1.1.С******* дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах.                             

Хоёр.Хэргийн үйл баримт талаар:                              

2.1.С******* дүүргийн Засаг даргын 2015 ы 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдс газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж г эзэмших хүсэлт гаргасан 74 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад г эзэмшүүлсний дотор нэхэмжлэгч “С О” ХХК-д тус дүүргийн 24 дүгээр хороы нутаг дэвсгэр Баруунсалаанд мод үржүүлгийн зориулалтаар 30.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр багтсан байна.

2.2.“С О”-ийн 2020 ы 03 дугаар сарын 18-ны өдрийн Газрын байршилд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг үндэслэн С******* дүүргийн Засаг даргын 2020 ы 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршлыг өөрчлөн тус дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд 30.000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилгээ олгож, 202 ы 04 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай “Иргэн хуулийн этгээдэд г эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.

2.3.С******* дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/677 дугаар захирамжаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр “С О”-ийн дээрх г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, г эзэмших эрхийг дуусгавар болгос байна.

2.4.Нэхэмжлэгчээс тус шийдвэрийг эс зөвшөөрч 2025 ы 01 дүгээр сарын 01-ний өдрийн б/29 дугаар албан б*******гээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 ы 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05-02/672 дугаар албан б*******гээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:                                                                                    

3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О*******аас шүүхэд б*******гээр бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг захиргааны шийдвэр гарахдаа хууль ёсны эрх ашиг сирхол нь хөндөгдсөн этгээдээс буюу нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу ссох ажиллагаа явуулах ёстой байтал 2024 ы 11 дүгээр сарын 14-ны өдөр шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан тул уг шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү маргаан бүхий 2 захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан г өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг хангаагүй. Манай компани 2019 оос эхлэн “У ц т с” ТӨХК-нд өргөдөл гаргаж 2019 ы 08 дугаар сарын 28-ны өдөр 15/03386/19 дугаартай “Техникийн нөхцөл” авч, “Б п” ХХК-тай С******* дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд 10/0.4 250 кв чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлын зургийг хийлгэх гэрээ байгуулан зураг төслийг хийлгэж, “Б” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 10/0.4 250 кв чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Г зохи байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга бөгөөд Улсын ерөнхий шинжээчээр Газрын төлөв, байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг 2020 ы 05 дугаар сарын 20-ны өдөр хийлгэсэн. Дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор 2022 д ажлаа дуусгаж чадаагүй бөгөөд 2023 ы 12 дугаар сарын 05-ны өдөр “Р******* м ксалтинг” ХХК-тай “Ажлын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан нийт 342.288.480 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Г дээрээ үйл ажиллагаа явуулах болоход манай г руу орох, гарах замын хэсэгт дүүргийн газрын албанаас иргэдэд г олгосны улмаас машин техник хэрэгсэл орох боломжгүй болс ба газрын албанд хандан орц гарч нээж өгөхийг удаа дараа хүссэн боловч удахгүй г дээр нь очиж үзээд холбогдох г эзэмшиг нартай уулзаж талбайн хэмжээ, байршлыг нь өөрчилж өгөх талаар судалж үзээд арга хэмжээ авна гэсээр өдийг хүрсэн. Компанийн зүгээс өөр газраар зам гаргахаар үзсэн боловч хөрсний нуралттай, гуу жалгатай тул ямар ч боломжгүй болс. Газрын алба нь орц гарч хааж бусдад г олгож манай компанийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгочхоод газрыг цуцалж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Дуудлага худалдааны үнэ гэдэг зүйл газрын байршил өөрчлүүлэхэд хүртэл байгаагүй. 110.000.000 төгрөгийн асуудлыг яах вэ гэж бодож байтал хэд хогийн дараа цуцлагдчихсан. Гэнэт ийм их төлбөрийн чадамж надад байгаагүй. Хаяг дээрээ байгаагүй гэдэг шалтгаанаар шууд цуцлагдсанд харамсаж байна. Хэрвээ иймэрхүү зүйлсийг мэдэж байсан бол энэ их хөрөнгөө зарчихсан учраас яаж ийгээд асуудлыг зохицуулах боломж байсан гэж харж байгаа” гэв.                                      3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн газрыг цуцлаасан энэхүү захирамж нь анхнаасаа хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудад нийцээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ссох ажиллагааг явуулах ёстой байсан. С*******  дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар зөвхөн нэхэмжлэгчид олгос газрыг цуцалсан. Зар мэдээллийг хэрхэн явуулсан талаарх баримт мэдээллийг ирүүлээгүй учраас энэхүү захирамж гарахдаа ссох ажиллагааг явуулаагүй хуульд заасан зарчмуудыг биелүүлээгүй байна. Дуудлага худалдааны үнэ бол газрын төлбөрийг төлүүлэх хангалттай боломжтой байсан. Ссох ажиллагааг хийгээгүй бол шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй. Үйл ажиллагаа явуулж байх явцад 2019-2023 ы хоорд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. Улсын дээд шүүхийн 2008 ы 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухайн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор газрыг 2 жил дараалаан ашиглаагүй гэдгийг тайлбарласан. Нэхэмжлэгч компани тухайн г дээрээ үйл ажиллагаа явуулж ашиглаж байсан. Тэгэхээр газрын албаны 2 жил дараалан ашиглаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Мөн газрын төлбөрийг төлж байсан. Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 ы А/343 дугаар захирамж, 2024 ы хоёрдугаар албаны даалгаврын дагуу г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг анхны үнэ төлөөгүй гэсэнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан Газрын албанаас гаргасан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн. Үүн дээр газрын эзэмших эрхийн анхны үнэ төлөөгүй гэсэн асуудал давхар орж ирсэн. Дээрхээс үзвэл газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдэг нь үндэслэлгүй. 2020 ы 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компани С******* дүүргийн Газрын албатай иргэн хуулийн этгээдэд г эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу газрын төлбөрийн нэгжийн үнийг 960 төгрөгөөр тогтоос. Газрын төлбөрийг нэхэмжлэхийн тулд хариуцагчаас тухайн газрын төлбөртэй холбоотойгоор газрын нэхэмжлэл үүсгэх ёстой. Нэхэмжлэлээр бар код үүсгээд нэхэмжлэгч компанид ирүүлээд үүний дараа газрын төлбөрийг төлөх үндэслэл болно. Жил бүр г эзэмшигч нь г эзэмшүүлэгчтэй гэрээгээ дүгнэж сунгаж байх ёстой. Гэтэл энэ гэрээг г эзэмшүүлэгчээс огт дүгнэж байгаагүй. Дээр дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар г эзэмших гэрээн дээрээ тусгасан. Тэр талаар мэдэгдээгүй, ссох ажиллагааг хийсэн бол тухайн үед шийдэгдэх боломжтой байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн г эзэмших эрхийг хүчингүй болгос 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамжийг хууль бус юм. Дуудлага худалдаагаар газрыг эзэмшүүлэх эрх зүйн харилцаа үүсэж байгаа тохиолдолд хариуцагч талаас ямар журмаар хэрхэн явуулах талаар ол нийтэд мэдээлэх ёстой. Дуудлагаа худалдаагаар ялагч тодорсноор газрыг эзэмшүүлэх гэрээг хийнэ. Хэрвээ дуудлага худалдаа явуулаагүй, явуулаагүйгээр олгос тохиолдолд цаашдаа дуудлага худалдаа явуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тийм учраас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 32.1.2-т заасны дагуу газрын төлбөрийг нөхөн төлөөгүй гэсэн асуудал тавигдана. Иргэний хууль бол Газрын тухай хуулийг барьж шийдвэрлэх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2024 ы 03 дугаар сарын 28-ны өдрийн А/343 захирамжид тухайн үеийн газрын төлбөрөө тооцоод нөхөж авах үүрэг болгос нь хуулиасаа давсан захирамж бөгөөд түүнийг биелүүлж, дуудлага худалдаа зарлаагүй авсан байхад нөхөж төлбөр төл гэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримталсан. Эдгээр үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Тухайн хаягтаа энэ компани байхгүй байна гэсэн тэмдэглэгээтэй, дараагийнх нь шуудангийн тэмдэглэгээ дээрээ энэ компани байхгүй гэсэн тэмдэглэгээтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч компани нь бодит байдал дээр мэдэгдлийг хүлээж аваагүй байна. Син дээр нийтлэгдсэн нийтлэлийг хүн болг уншаад байх албагүй. Тийм учраас нэхэмжлэгч компани Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх үйл ажиллагааг хүлээж аваагүй байгаа нь нотлогдо. “С О” ХХК-ийн 2015 д г эзэмших эрхийг авахдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу г эзэмших эрх үүссэн тул дуудлага худалдааны нэг удаагийн төлбөрийг төлөхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь дуудлага худалдааны үнийг төлөхгүйгээр давуу эрхээр газрыг эзэмшиж байжээ. Нэхэмжлэгч байгууллага тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж техникийн нөхцөл авч, хашаа барьсан. Мөн хог хаягдлыг цэвэрлэсэн талаар нэр бүхий хүмүүс тайлбараа б*******гээр өгсөн. 2020 оос хойш г олголт хийсэн иргэн, компаниуд нь нэхэмжлэгч компанийн газраа ашиглах эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа. 2015 д орц гарц хаасан нь арай гайгүй байсан. Орц гарцыг байгалийн нөхцөл байдал жалгаар хязгаарлагдсан зүйл харагддаг. 2020 оос хойш г олголт тасралтгүй явагдсан. Хаагуураа яаж орж барилга байгууламжаа барих вэ гэдэг асуудал яригдана. Хэн нь анхдагч г эзэмшигч этгээд вэ гэдэг нь тодорхой харагдана. Газрыг доод тал руу замбараагүй олгосноос тодорхой харагдана. Төрийн захиргааны байгууллагаа өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж хүчингүй болгохоос илүүтэй энэ газрын орц, гарц хаагдсан байна, тухайн газруудыг шилжүүлэх зэрэг арга хэмжээг газрын алба аваагүй буруутай үйлдэл харагдаж байна. Тухайн маргаан бүхий г дээр дуудлага худалдаа зохи байгуулагдаагүй. Нийслэлийн Засаг даргын 2024 ы 03 дугаар сарын 28-ны өдрийн А/343 дугаар захирамж гартал дуудлага худалдааны анхны үнэ гэдэг зүйл яригдаагүй. С******* дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдөр дугаар захирамж гарах хүртлээ нэхэмжлэгч компанид дуудлага худалдааны үнэ бол газрын төлбөр төлнө үү гэдэг зүйлийг албан ёсны хаягаар мэдэгдээгүй. Г зохи байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын баталсан журмын дагуу Мгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн гэрээг шинэчилсэн. Гэрээг шинэчилсэнтэй холбогдоод бүх кадастрынх нь зургийг өөрчлөөд, 2019 оос хойш гэрээ, гэрчилгээ бүх зүйлс өөрчлөгдөөд явж байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан заалтууд үгүйсгэгдэж байна. Иймээс маргаан бүхий  захирамжийг хүчингүй болгож, “С О” ХХК-ийн г эзэмших эрхийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.                   

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд б*******гээр гаргасан бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Засаг даргын 2024 ы А/343 дугаар захирамж, Нийслэлийн Г зохи байгуулалтын албаны даргын 2024 ы 02 дугаар албан даалгаврын дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “дуудлага худалдаа, төсөл сг шалгаруулах зарчим”-ыг баримтлалгүйгээр олгогдс “Г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөр төлөөгүй г эзэмшигч, ашиглагч нараас төлбөрийг нөхөж төлүүлэн зөрчлийг арилгах, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээг авсан. Дээрх нэгж талбарын “Г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөр болох 118.800.000  төгрөгийг төлөх талаар тус албаны 2024 ы 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/466 дугаартай албан б*******иг хүргүүлсэн боловч шуудангаас дээрх хаягт ийм компани байхгүй магадлагааг ирүүлсэн. Нийслэлийн Г зохи байгуулалтын албаны даргын 2024 ы 02 дугаар албан даалгавраар ирүүлсэн г эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй иргэн, хуулийн этгээдийн төлбөрийг нөхөн төлүүлэн төсөвт төвлөрүүлэх, төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн г эзэмших, ашиглах эрхийг цуцлах тухай чиглэлийн дагуу ссох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь  заалтын дагуу Өглөөний сины 2024 ы 06 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаарт нийтэлсэн. Мөн тус албанаас 2024 ы 08 дугаар сарын 19-ний өдрийн 19/1224, 2024 ы 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19/1624 дугаартай албан б*******гүүдийг компанийн баталгаат шуудангийн хаягаар хүргүүлсэн боловч тухайн хаягт ийм компани, хүн байхгүй магадлагааг тус албанд ирүүлсэн. Дээрх нэгж талбарын газрын төлбөр 2015-2024 уудад 143.584.128 төгрөгөөс 2019 д 15.600.000 төгрөг, 2020 д 14.388.480 төгрөгийг газрын төлбөрт төлсөн бөгөөд 2020-2024 ы байдлаар газрын төлбөрийн 113.595.648 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд “Г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөр болох 118.800.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Г зохи байгуулалтын Хоёрдугаар албанаас 2024 ы 11 сарын 20-ны өдрийн мэдэгдэлд С******* дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай захирамж гарсан тухай мэдэгдсэнийг дурдсан байна. Тухайн захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сирхлыг хөндөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хогийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдааны анхны үнээс чөлөөлөгдөнө гэж байна. Аялал жуулчлалын зориулалтаар 2020 оос хойш төлбөр юм. Дуудлага худалдааны үнэ 118,000,000 төгрөг юм. Мөн 113,000,000 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй. Захиргааны хуульд заасан ссох ажиллагааг хийгээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олго гэж заасны дагуу албан б*******гийг явуулсан. Тухайн албан б*******гийг явуулсан боловч тухайн хаяг дээрээ байхгүй гэсэн хариу ирсэн байдаг. 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээ ковид-19 цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж тайлбарлаж байна. Газрыг 2020 ы 04 дүгээр сарын 01-ний өдөр олгос. 4 жил хангалтай хугацаа олгож эрхийг хангасан. Харамсалтай нь энэхүү компани үүргээ биелүүлээгүй. Ковид-19 цар тахлын үед төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх үүднээс сар хүрэхгүй хугацаанд цахимаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад саад тотгор байгаагүй. 2020 оос хойш г дээрээ хийсэн зүйл байхгүй. Газрын үзлэгээр очиж үзэхэд гэрийн буйр цутгасан зүйл хүртэл байгаагүй. Зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлүүд хангагдсан. Ссох ажиллагааны мэдэгдлийг 2 удаа явуулсан. Тухайн хаяг дээрээ байгаагүй. Мөн нийтэд зарласан учраас ссох ажиллагаа хийсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар төлбөрөө төлөх боломжтой байсан гэж байна. 2020 д гэрээ хийхээс өмнө зөвшөөрөлгүй 2019 д хашаагаа зоогоод явж байсан гэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.             

1.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

1.1.С******* дүүргийн Засаг даргын 2020 ы 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн 24 дүгээр хороо, Баруунсалаанд 29952 м.кв газрыг аялал жуулчлалын баазын зориулалтаар эзэмшүүлэх 01116-2020-04443 дугаартай гэрээг нэхэмжлэгч “С О” ХХК бол С******* дүүргийн Г зохи байгуулалтын албаны дарга, г зохи байгуулагч 2020 ы 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан байна.

1.2.“С О” ХХК тус гт үйлдвэрлэлийн гадна ц хангамжийн 10кВ-ын ЦДАШ 10/0.4кВ-ын 250кВА чадалтай дэд өртөөг барьж ашиглалтад оруулсан, газрын нүүрэн хэсэгт 3-4 давхар бүхий блок хашааг өөрийн хөрөнгөөр барьсан болох нь “У ц т с” ТӨХК-ийн 2019 ы 08 дугаар сарын 28-ны өдрийн 15/03386/19 дугаартай техникийн  нөхцөл, Барилгын хөгжлийн төвийн 2019 ы 10 дугаар сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт[1], “Б п” ХХК-тай байгуулсан 2019 ы 09 дүгээр сарын 10-ны өдрийн 71/19 дугаартай Зураг төслийн ажлын гэрээ[2], “Б” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ[3], Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 ы 10 дугаар сарын 12-ны өдрийн ЦАХ-103/2020 дугаартай дүгнэлт[4], ц эрчим хүчээр хангах гэрээ[5], бэлэн мөнгөний орлогын баримт[6], ц хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан[7], хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.О*******ын хаан банкны дугаартай диспозит дансны 2019 ы 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 ы 07 дугаар сарын 16-ны өдөр, дугаартай диспозит дансны 2020 ы 04 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 ы 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, 2025 ы 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхээс маргаан бүхий гт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна.

1.3.Мөн тухайн гт Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргахад дэмжин туслах ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гэрээг 2020 ы 05 дугаар сарын 11-ний өдөр “М г э” ХХК-тай байгуулж, “ тоот г эзэмших гэрчилгээтэй г”-ын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан гүйцэтгэсэн, улмаар Г зохи байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраар 2020 ы 05 дугаар сарын 20-ны өдөр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт[8] хийлгэжээ.

1.4.Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “С О” ХХК нь 2020 д тухайн гт үйлдвэрлэлийн гадна ц хангамжийн 10кВ-ын ЦДАШ 10/0.4кВ-ын 250кВА чадалтай дэд өртөө байгуулж, бет хашаа барих ажлыг эхлүүлэх зэргээр гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтын бэлтгэл ажлын хүрээнд газрыг  ашиглаж байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдсы зэрэгцээ Коравируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас 2020 ы 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Мгол Улсын Засгийн газрын 2022 ы 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 ы 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт байна.

1.5.Харин нэхэмжлэгч “С О” ХХК бол “Р******* м ксалтинг” ХХК-ийн хоорд байгуулсан 2023 12 дугаар сарын 05-ны өдрийн Ажлын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ[9], “Р******* м ксалтинг” ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөгөө[10] зэргийг маргаан бүхий газрыг ашиглаж байсан гэх үйл баримтыг нотлох хэрэгт ач холбогдол бүхий баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.

1.6.Учир нь Засгийн газрын 2019 ы 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 1.1-д “Барилга байгууламжийн зураг төсөл (цаашид “зураг төсөл” гэх)-д тавигдах шаардлагыг хангуулах, инженер хайгуулын судалгаа хийх, зураг төслийг үе шатны дагуу боловсруулах, зөвшилцөх, батлах, магадлал хийх, хадгалахтай холбоотой үйл ажиллагаанд энэ дүрмийг мөрдөнө”, 2.1-д “Зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйл бол холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт б*******игт заасан шаардлагыг хангасан байна”, 3.3-т “Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна:”, 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална”, 3.5-д “Захиалагч барилга байгууламжийн байршлыг тогтоос шийдвэр, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгавар боловсруулж батална”, 3.6-д “Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар бол зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж тус тус заасны дагуу барилга байгууламжийн зураг боловсруулж батлуулах үйл явц нь зураг төслийг Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйл бол холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт б*******игт заасан шаардлагад нийцүүлэн боловсруулах, тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнд үндэслэн зураг төслийн даалгавар, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлс загвар зураг зэргийг тус тус боловсруулж аймаг, нийслэлийн ерөнхий архитектороор батлуулах зэрэг хэд хэдэн үе шатаас бүрдэх цогц ажиллагаа байх бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар бол зураг төслийн даалгаварт үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, нийслэлийн ерөнхий архитектороор батлагдаагүй “Р******* м ксалтинг” ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөгөө[11]-г нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашигласан гэх нөхцөл байдалд хамааруулан авч үзэх боломжгүй, “Ажлын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ” нь дангаар газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэх үйл баримтыг нотлох хангалттай үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

1.7.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол г эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан ба Улсын дээд шүүхийн 2008 ы 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцоы өөрчлөлтөөс тухайн гт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болс, бусдын хууль бус үйлдэл зэрэг г эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, ... “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг г эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор г эзэмшигч нь тухайн г дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлго” гэж тайлбарласныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч “С О” ХХК нь 2020 д газрыг аялал, жуулчлалын бааз байгуулахтай холбоотой цы дэд станц байгуулж газрыг зориулалтын дагуу ашиглаж  эхэлсэн, 2020 ы 11 сараас 2022 ы 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан боловч 2022 ы 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаанд, тодруулбал 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд маргаан бүхий гт аялал жуулчлалын бааз байгуулахтай холбоотой бүтээн байгуулалт хийгээгүй, дээр дүгнэсэнчлэн “Р******* м ксалтинг” ХХК-тай байгуулсан гэрээ, гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөгөөг газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэх үйл баримтад хамааруулан үзэх боломжгүй тул С******* дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/677 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгос нь үндэслэлтэй байна.

1.8.Нэхэмжлэгч талаас “2020 оос хойш замбараагүй г олголт хийгдсэний улмаас орц, гарцыг хааж г эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан, энэ талаар С******* дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж байсан” гэж тайлбарладаг.

1.9.Г зохи байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 ы 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/1793 тоот албан б*******гийн хавсралтаар ирүүлсэн маргаан бүхий газрын ойр орчмын 2018, 2019, 2021 ы сансрын зургийг харьцуулан үзвэл 2020 д газрын байршлыг өөрчлөн нэхэмжлэгч “С О” ХХК-д эзэмших эрх үүсэхээс өмнө буюу 2018 д орц гарц хаасан гэх нэгж талбарын , , , дугаартай дөрвөн гт кадастрын бүртгэл хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

1.10.Мөн С******* дүүргийн г зохи байгуулалтын хоёрдугаар албаны “Өргөдөл хүсэлтийг нэгдсэн системээс шүүж үзэхэд 2020 оос хойш “С О” ХХК // нь орц, гарц хаасан асуудлаар өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй...” гэх 2025 ы 05 дугаар сарын 28-ны өдрийн 13-20/457 тоот  албан б*******гээр нэхэмжлэгчийн “орц гарц хаасан асуудлаар өргөдөл гаргаж байсан” гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хаяглагдсан этгээд нь тодорхойгүй “С О” ХХК-ийн 2024 ы 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/18 тоот өргөдлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэ нь өргөдөл гаргаж байсан гэх үйл баримтыг нотлохгүй байна.

1.11.Иймд нэхэмжлэгчийн “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

2.1.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Г эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гээд 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” нь г эзэмшигчийн үүрэг байхаар, хэрэв тус үүргээ биелүүлээгүй буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч  газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.

2.2.Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн ы 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3 , 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг г эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэжээ.

2.3.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу С******* дүүргийн г зохи байгуулалтын албанаас газрын эзэмшлийн тухайн жилд ногдох газрын төлбөрийг ногдуулж, Татварын албанд хүргүүлэх бөгөөд Татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусад арга хэрэгслээр мэдэгдэх үүрэгтэй байна.

2.4.Нэхэмжлэгч “С О” ХХК нь Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[12] 2024 ы 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2015-2024 д хамаарах нийт 113,595,648 төгрөгийн өртэй гэж, С******* дүүргийн Татварын хэлтсийн 2025 ы 05 дугаар сарын 02-ны өдрийн 2/2742 тоот албан б*******гийн[13]  хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн өрийн тооцооллоор 2022 ы 1 дүгээр улиралд 49,569,972 төгрөгийн, 2022 ы 2 дугаар улирлаас 2024 ы 4 дүгээр улирал хүртэл улирал бүр 5,820,516 төгрөгийн, нийт 113,595,648 төгрөгийн газрын төлбөрийн өртэй гэж тус тус тодорхойлжээ.

2.5.Нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2019 ы 08 дугаар сарын 05-ны өдөр 15.600.000 төгрөг, 2020 ы 03 дугаар сарын 17-ны өдөр 14,388,480 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд энэ нь газрын байршилд өөрчлөлт оруулах 2020 ы 03 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтээс өмнөх төлөлт байх тул С******* дүүргийн Засаг даргын 2015 ы дугаар захирамжаар мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлсэн 29976 м.кв газрын төлбөр гэж үзэх үндэслэлтэй.

2.6.Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь өмнө мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байсан дээрх газрын 2019, 2020 ы газрын төлбөрт нийт 29,988,480 төгрөгийн төлсөн бөгөөд 2015-2018 ы газрын төлбөр төлөөгүй, 2019, 2020 ы газрын төлбөрийг дутуу төлсөн байхад хариуцагч С******* дүүргийн Засаг даргаас 2020 ы 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар газрын байршил, зориулалтыг өөрчлөн 29952 м.кв газрыг эзэмшүүлж, дүүргийн Засаг даргын 2015 ы дугаар захирамжийн “С О” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байсан 29976 м.кв газрын г эзэмших эрх дуусгавар болгос тул нэхэмжлэгч эзэмших эрх дуусгавар болс газрын төлбөрийг нөхөн төлөх үүрэггүй, нөхөн төлүүлэхээр дүүргийн Татварын хэлтсийн 2022 ы газрын төлбөрийн тооцоололд багтаан тусгасан нь үндэслэлгүй байна.

2.7.Харин С******* дүүргийн Засаг даргын 2020 ы 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар газрын байршил, зориулалтыг өөрчлөн эзэмшүүлсэн 29952 м.кв газрын төлбөрт 2020 оос хойш огт төлбөр төлж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “...орц гарцыг нээгээд өгчихсөн байсан бол ... газрын төлбөрөө надад төлөх боломж байсан” гэх тайлбараар тогтоогддог.

2.8.Тодруулбал, Татварын албанаас 2023 ы 03 дугаар сарын 24-ний өдөр 2022 ы 2, 3, 4 дүгээр улирал, 2023 ы 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2024 ы 02 дугаар сарын 21-ний өдөр 2024 ы 1, 2, 3, 4 дүгээр улирлын газрын төлбөрт тус бүр 5,820,516 төгрөгийн газрын төлбөр төлөх нэхэмжлэх үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байсан 29952 м.кв газрын төлбөрийг огт төлөөгүй бөгөөд газрын төлбөрийн асуудлаар хариуцагч захиргааны байгууллагад хандан өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй байх тул С******* дүүргийн Засаг даргын С******* дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/677 дугаар захирамжаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

3.Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

3.1.Нийслэлийн Засаг даргын 2024 ы 03 дугаар сарын 28-ны өдрийн А/343 дугаар захирамжаар[14] Газрын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, Нийслэлийн 2024 ы төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа төсөл сг шалгаруулалтаас бусад хэлбэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү г эзэмшиж, ашиглаж байгаа иргэн хуулийн этгээдээс г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн г зохи байгуулалтын албанд даалгажээ.

3.2.С******* дүүргийн г зохи байгуулалтын хоёрдугаар албанаас 2024 ы 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/466 тоот “29952 м.кв аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн газрын “Г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрт 118,800,000 төгрөгийг 2024 ы 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх” талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид илгээсэн байна.

3.3.Маргаан бүхий С******* дүүргийн Засаг даргын 2024 ы А/677 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэгч нөхөн төлөөгүй” гэж, нэхэмжлэгчээс “анхнаасаа дуудлага худалдаа төсөл сг шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдс газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж эзэмшсэн тул нөхөн төлөх үүрэггүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

3.4.Анх нэхэмжлэгчид С******* дүүргийн Засаг даргын 2015 ы 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдс газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж г эзэмших хүсэлт гаргасан үндэслэлээр тус дүүргийн 24 дүгээр хороы нутаг дэвсгэр Баруунсалаанд мод үржүүлгийн зориулалтаар 29976 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, “С О” ХХК-ийн 2020 ы 03 дугаар сарын 18-ны өдрийн Газрын байршилд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2020 ы 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар 29952 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшил газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлсэн боловч зарим хэсэг нь өмнө эзэмшиж буй гтай давхцалтай байсан болох нь кадастрын зургийн[15] давхцалаар тогтоогдож байна.

3.5.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдс газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэж заасан ба Улсын дээд шүүхийн 2008 ы 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.5-д “... “нөхөн сэргээсэн ...” гэдэгт сирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдс газрын эвдрэл, элэгдлийг “нөхөн сэргээх” төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал бол Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэргийг ойлго” гэж тайлбарлажээ.

3.7.Үүнээс үзвэл хүсэлт гаргасан г нь хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдс г байх, уг газрыг сирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал бол Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсэн байх, гэрээний үүргийн дагуу сирхогч этгээд хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн байх, энэ нь аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтээр тогтоогдс байх зэрэг хуулийн урьдчилсан нөхцөлийг тусгайлан заасан байна.

3.8.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн иргэн Б.Ц*******, Т.Б, Т.И нарын гар б*******мэл бүхий 2025 ы 05 дугаар сарын 28-ны өдрийн 3 га газрыг арчлан тордс талаарх тодорхойлолт нь дээрх хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан гэх нөхцөл байдлыг бүрэн нотлохгүй байх бөгөөд нэхэмжлэгч “С О” ХХК С******* дүүргийн Засаг даргын 2015 ы дугаар захирамжаар 29976 м.кв газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үндэслэлээр эзэмших урьдчилсан нөхцөлийг хангасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

3.9.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2015 д 29976 м.кв газрыг анх эзэмшихдээ дүүргийн Газрын алба, Засаг даргатай урьдчилан тохиролцож боловсруулсан газрыг нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө, хийсэн гэрээ, мөн хөрсний үржил шимийг сайжруулах, ургамлан нөмрөгийг сэргээх, газрын гадаргууг засаж тэгшилэх, хордолт, бохирдлыг цэвэрлэх зэргээр газрыг нөхөн сэргээсэн болохыг тогтоос нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлт байхгүй байх тул түүнд 2015 д 3 га газрыг “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдс газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн” үндэслэлээр эзэмшүүлсэн нь үндэслэлгүй, улмаар С******* дүүргийн Засаг даргын 2020 ы 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршлыг өөрчлөн аялал жуулчлал баазын зориулалтаар 29952 м.кв г эзэмшүүлснийг хууль ёсны дагуу үүссэн г эзэмших эрх гэж үзэх үндэслэлгүй байна.

3.10.Тиймээс нэхэмжлэгчид анх 2015 д 29976 м.кв газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлэхдээ хариуцагч С******* дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн /өөрчлөн найруулахаас өмнө мөрдөгдөж байсан/ 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар бол энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү г эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад г эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн г тогтоо” гэж заасны дагуу төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулсны үндсэн дээр г эзэмшүүлэх шийдвэр гаргах байжээ.

3.11.Нөгөөтээгүүр хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн газрын зориулалт, байршлыг өөрчлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирс байх зарчмын хүрээнд түүнд анх г олгос хуулийн үндэслэл, урьдчилсан нөхцөлийг хангасан эсэхийг нягталж холбогдох баримтад үндэслэн шийдвэр гаргах байтал энэхүү ажиллагааг бүрэн хийгээгүй газрын байршлыг өөрчлөн 29952 м.кв г эзэмшүүлснийг нэхэмжлэгчид хууль ёсны дагуу үүссэн г эзэмших эрх гэж дүгнэх боломжгүй.

3.12.Учир нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар “газрыг хуульд заасан ... журмын дагуу ... эзэмших ...” зарчимтай, нэхэмжлэгчид анх г эзэмших эрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан журмын дагуу үүссэн гэж үзэх боломжгүй энэ тохиолдолд захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу “г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийг газрын эрх олгох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлснөөр г эзэмших эрхийг баталгаажуулах боломжтой юм.

3.13.Түүнчлэн хууль тогтоогч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд г эзэмшүүлэх үндсэн харилцааг, 33 дугаар зүйлд г эзэмшүүлэх шийдвэр гаргах харилцааг тус тус нарийвчлан зохицуулсан ба хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр г эзэмшүүлсэн нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг шууд үгүйсгэх нөхцөл болохгүй.

3.14.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдс газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх үндэслэл, урьдчилсан нөхцөлийг зааснаас бус ямар хэмжээний газрыг эзэмшүүлэх талаар тусгайлан хуульчлаагүй, тиймээс захиргааны байгууллага хуульд үндэслэх зарчмын хүрээнд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар бол энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад г эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх учиртай.

3.15.Тиймээс нэхэмжлэгчийн “анхнаасаа дуудлага худалдаа төсөл сг шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй” гэх тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй, тухайн үед дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газрыг эзэмшүүлээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байх боловч энэ нь нэхэмжлэгчийн тухайн г эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

4.Ссох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

4.1.С******* дүүргийн г зохи байгуулалтын хоёрдугаар албанаас 2024 ы 08 дугаар сарын 19-ний өдрийн 19/1224 тоот албан б*******гээр г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2024 ы 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хаягт байхгүй үндэслэлээр шуудангаас буцаагдсан байна.

4.2.Хариуцагчаас Өглөөний сины 2024 ы 06 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаарт г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эзэмшигч нарын нэрсийг нийтэлжээ.

4.3.Маргаан бүхий С******* дүүргийн Засаг даргын 2024 ы дугаар захирамжаар зөвхөн нэхэмжлэгчийн г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгос байх тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар ссох ажиллагаа явуулсан нь буруу, харин мөн зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тоы этгээдийг ссохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим бол бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасны дагуу ссох ажиллагаа явуулах байжээ.

4.4.Иймд ссох ажиллагааг дээрх хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй, хариуцагч албан ёсны хаягаар мэдэгдэл хүргүүлэхээс гадна, хаягт байхгүй үндэслэлээр буцаагдсан энэ тохиолдолд утас, факс, шуудан, цахим бол бусад хэлбэрээр мэдэгдэх ажиллагаа хийх байтал бүрэн хийгээгүй нь буруу байна.

4.5.Гэвч нэхэмжлэгч 2020 ы 03 дугаар сарын 18-ны өдрийн газрын байршилд өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд хавсаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт[16] тэмдэглэсэн “Б******* дүүргийн 7 дугаар хороо, ******* тоот” хаягаас нүүсэн, хаяг өөрчлөгдсөн талаар хариуцагчид мэдэгдээгүйн ссох ажиллагаа явуулахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн ссох ажиллагааг бүрэн явуулаагүй буруутай ажиллагаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах шууд үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах татгалзах хүсэлтийн тухайд:

5.1.С******* дүүргийн г зохи байгуулалтын хоёрдугаар албанаас 2024 ы 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19/1624 тоот албан б*******гээр г эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгос мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч хаягт байхгүй үндэслэлээр шуудангаас буцаагдсан, нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч  2025 ы 01 дүгээр сарын 01-ний өдрийн б/29 дугаар албан б*******гээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 ы 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05-02/672 дугаар албан б*******гээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгснийг 2025 ы 03 дугаар сарын 06-ны өдөр гомдлын талаар лавлах үед нэхэмжлэгч мэдсэн үйл баримт тус албан б*******игт тэмдэглэсэн мөн өдрийн хуулбар үнэн тэмдгээр тогтоогдож байх тул хариуцагчийн “урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

6.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 106.3.14 дахь заалтад тус тус заасныг удирдлага болг ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С О” ХХК-иас С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “С******* дүүргийн Засаг даргын 2024 ы 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                                                                               

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                                                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хогийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.                                                                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              А.ГАНЗОРИГ