Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2025/00254

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У******* хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Е*******ын гудамж, Х*******ны төв байранд байрлах Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, Мээж 2 дугаар гудамж, 206 тоотод оршин суух, И.Д*******, С.Б******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,620,933.84 /гучин дөрвөн сая зургаан зуун хорин мянга есөн зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00113/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******,

Хариуцагч И.Д*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.

Хариуцагч С.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1430 цагт товлогдсон шүүх хуралдаанаас шүүх хурлын товыг мэдсэн. Хариуцагч С.Б******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч И.Д*******, С.Б******* нарт холбогду******* Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,620,933.84 /гучин дөрвөн сая зургаан зуун хорин мянга есөн зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Хариуцагч овогтой Д*******, овогтой Б******* нар нь Х*******тай 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгу******* 50,000,000.00 / Тавин сая/ төгрөгийг жилийн 23.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 08 сарын 24-ний өдөр зээлдэгч И.Д******* Х******* дахь тоот дансанд 50,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 18,055,555.44 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10,722,258.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11,203.54 төгрөгийг тус тус төлсөн.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ******* дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 95 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.

******* дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон 2023 оны 08 сарын 23-ны өдрийн *******-02, *******-03, *******-04, *******-05, *******-06, *******-07 дугаар Ипотекийн гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалуулсан.

/ГЮ/-ийн өмчлөлийн нэгж талбарын дугаар. ГД- дугаар гэрчилгээтэй, Г-, Булган аймгийн Булган сумын 3-р баг. А хэсэг 5-р гудамж 03 тоот хаягт байрлалтай 892 м.кв талбайтай өмчлөх эрхтэй Гэр бүлийь хэрэгцээний зориулалттай газар.

/ГЮ/, А/ГЮ/ нарын өмчлөлийн ГД- дугаар гэрчилгээтэй, Ү-, Булган аймгийн Булган сумын 3-р баг, А хэсэг 5-р гудамж 03 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

Д******* /ГЮ/-ын өмчлөлийн нэгж талбарын дугаар, ГД- дугаар гэрчилгээтэй, Г-, Булган аймгийн Булган сумын 1-р баг. Ачуут булаг 12-р гудамж 1205 тоот хаягт байрлалтай 744 м.кв талбайтай өмчлөх эрхтэй Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

/ГЖ/-ийн өмчлөлийн нэгж талбарын дугаар, ГД- дугаар гэрчилгээтэй, Г-, Булган аймгийн Булган сумын 1-р баг, Ачуут булаг 12-р гудамж 1201 тоот хаягт байрлалтай 746 м.кв талбайтай өмчлөх эрхтэй Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

Б******* /ГЮ/-ын өмчлөлийн нэгж талбарын дугаар, ГД- дугаар гэрчилгээтэй, Г-, Булган аймгийн Булган сумын 1-р баг. Ачуут булаг 12-р гудамж 1203 тоот хаягт байрлалтай 744 м.кв талбайтай өмчлөх эрхтэй Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

- /ГЮ/-ын өмчлөлийн нэгж талбарын дугаар, ГД- дугаар гэрчилгээтэй, Г-, Булган аймгийн Булган сумын 1-р баг, Ачуут булаг 12-р гудамж 1209 тоот хаягт байрлалтай 744 м.кв талбайтай өмчлөх эрхтэй Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

Н /ГЮ/-ын өмчлөлийн нэгж талбарын дугаар, ГД- дугаар гэрчилгээтэй, Г-, Булган аймгийн Булган сумын 1-р баг, Ачуут булаг 12-р гудамж 1207 тоот хаягт байрлалтай 744 м.кв талбайтай өмчлөх эрхтэй Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг болон ******* дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр болох 31,944,444.56 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хүү 2,632,054.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,434.65, нийт 34,620,933.84 төгрөгийг И.Д*******, С.Б******* нараас гаргуулах.

2.Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч И.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч С.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой Б******* нь Х******* ХК-аас авсан 34,620,933 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч И.Д*******, С.Б******* нарт холбогду******* Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,620,933.84 /гучин дөрвөн сая зургаан зуун хорин мянга есөн зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч И.Д*******, С.Б******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Г.Ч нараас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Д*******, С.Б******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,620,933.84 /гучин дөрвөн сая зургаан зуун хорин мянга есөн зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И.Д*******, С.Б******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,055 /гурван зуун гучин нэгэн мянга тавин тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч И.Д*******, С.Б******* нараас 331,055 /гурван зуун гучин нэгэн мянга тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №*******-01, №*******-02, №*******-03, №*******-04, №*******-05, №*******-06, №*******-07 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ