| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06806/И |
| Дугаар | 197/ШШ2025/05608 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/05608
| 2025 05 06 | 197/ШШ2025/05608 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Б.Л,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Ж.Ж,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,550,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, гэрч П.Ж, Ж.Эрдэнэтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ж.Ж-д 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг Л гэсэн утгатай шилжүүлжээ.
Мөн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ногоон тэжээлийг зураг чатаар явуулж харилцсан байх бөгөөд 9 сардаа хариуцагчид ногоон тэжээл өгсөн байна.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 1,700,000 төгрөг авсан тул үлдэх 1,300,000 төгрөгөө 100,000 төгрөгөөр багасгаад, мөн 2023 оны 9 сард 800 боодол ногоон тэжээлийг 1 боодлыг 13,000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд 12 сардаа багтаад ногоон тэжээлийн мөнгийг өгөхөөр тохиролцсон ч төлөөгүй бөгөөд 50 боодол ногоон тэжээл задарсан тул хасаад, нойтон байна гэхээр нь үнээ 11,000 төгрөг болгож багасгасан. Иймд хариуцагчаас ногоон тэжээлийн үнэд 8,250,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийн хамт нийт 9,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Хариуцагч нь мөнгө зээлсэн талаар маргаагүй бөгөөд ээжид нь сүүлд 200,000 төгрөг өгсөн тул үлдэгдэл 1,100,000 төгрөг байгаа. Ногоон тэжээлийг худалдаж аваагүй, Б.Л заруулахаар өгсөн бөгөөд Завхан хүртэлх тээврийн зардал, Завханд айлаас хашаанаас зөөсөн тээврийн болон ачилтын зардалд 4,850,000 төгрөгийг би хувиасаа гаргасан. Ногоон тэжээлийн зарим нь норсон тул авах аргагүй болж хог руу хаясан, заримыг нь зээлээр өгсөн боловч хүмүүс хэрэглэх боломжгүй байсан гээд мөнгө өгөөгүй, үнэ нь 11,000 төгрөг биш. Зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөгийг гарсан зардлаас хасаж тооцвол 3,750,000 төгрөгийн авлагатай гэж маргав.
5. 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
6. Зохигчид нь зээлийн гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан, зээлийн үлдэгдэл байгаа талаар маргаагүй бөгөөд үлдэгдэл мөнгө хэд болох талаар маргасан.
7. Нэхэмжлэгч нь 1,700,000 төгрөг дээр ээжид өгсөн 100,000 төгрөгийг хасаад 1,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй, хариуцагч нь 1,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй, ээжид нь 200,000 төгрөг өгсөн гэж маргасан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл 1,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
8. Талуудын хооронд өгөлцсөн ногооны тэжээлийн тухайд нэхэмжлэгч нь худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч нэхэмжлэгч надад заруулахаар өгсөн болохоос би ногоон тэжээлийг худалдаж аваагүй гэж маргасан.
9. Гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн гар бичмэл, хариу тайлбар зэргээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
10. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж тус тус заасан.
11. Талууд ногоон тэжээл худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, хүлээлцсэн ногоон тэжээлийн тоо, нэгж үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн Болор үнэлгээ ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэг боодол ногоон тэжээлийг 2023 оны 10 сарын байдлаар 11,000 төгрөг гэж үнэлжээ.
12. Хариуцагч нь 740 боодол өвс ирсэн гэж тайлбарласан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ж.Э-н мэдүүлэг зэргээр 800 боодол өвсийг ачуулсан байна гэж үзлээ.
13. Ногоон тэжээлийн 1 боодлын үнийг нэхэмжлэгч анх 13,000 төгрөг гэж тохиролцсон боловч нойтон байна гэхээр нь 11,000 болгож багасгасан гэж тайлбарласан бол хариуцагч анх 8,000 төгрөгөөр боодол өвсний үнийг тохиролцсон гэж тайлбарлаж байна.
14. Зах зээлийн үнэ цэнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрчийн мэдүүлэг зэргээр 2023 оны 10 сар орчимд 1 боодол ногоон тэжээлийн үнэ 11,000-13,000 төгрөгийн үнэтэй байжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 750 боодол ногоон тэжээлийн үнийг шаардах эрхтэй байна.
15. Хариуцагч нь Архангайгаас Завхан ачуулсан тээврийн хөлс, Завханд айлын хашааг султгахын тулд ачуулсан ачилтын болон тээврийн хөлс зэргийг нэхэмжилсэн дүнгээс хасуулж тооцуулна гэж маргасан боловч энэ талаар шаардлага гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй.
16. Түүнчлэн талуудын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн учир хариуцагчийн гаргасан дээрх зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй байна.
17. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгасан болно.
18. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг, нийт 9,450,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
19. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нөхөн гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 100,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Ж-оос зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг, нийт 9,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 166,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ