| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00300/И |
| Дугаар | 304/ШШ2025/00256 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00256
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, Е*******ын гудамж, өөрийн байранд байрлах, Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Г******* сум, 6 дугаар багт оршин суух, С.Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,848,564.78 /арван гурван сая найман зуун дөчин найман мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Б*******гаас 13,848,564.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х******* ХК-ийн нэхэмжилсэн 13,848,564.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч С.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,848,564.78 /арван гурван сая найман зуун дөчин найман мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,848,564.78 /арван гурван сая найман зуун дөчин найман мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,193 /хоёр зуун хорин долоон мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгөөс 113,596.5 /нэг зуун арван гурван мянга таван зуун ерэн зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 113,596.5 /нэг зуун арван гурван мянга таван зуун ерэн зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч С.Б*******гаас 113,596.5 /нэг зуун арван гурван мянга таван зуун ерэн зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ