Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00258

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, С*******р, 5 давхар, 510 тоотод байрлах, А******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Г******* сум, 6 дугаар баг, Х*******т 3, 309 тоотод оршин суух, Д.*******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 778,354.54 /долоон зуун далан найман мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Д.*******ээс 778,354.54 төгрөг гаргуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******эд холбогдуулан 778,354.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 778,354.54 /долоон зуун далан найман мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.******* нь төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 778,354.54 /долоон зуун далан найман мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,232 /хорин гурван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгөөс 11,616 /арван нэгэн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 11,616 /арван нэгэн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 11,616 /арван нэгэн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ