Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/04479

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 15

197/ШШ2025/04479

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.А-д холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 10,105,823.18 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 10,105,823.18 төгрөгийг 8 сарын хугацаатай 2025.04.18-ны өдөр 1,263,228 төгрөг, 2025.05.18-ны өдөр 1,263,228 төгрөг, 2025.06.18-ны өдөр 1,263,228 төгрөг, 2025.07.18-ны өдөр 1,263,228 төгрөг, 2025.08.18-ны өдөр 1,263,228 төгрөг, 2025.09.18-ны өдөр 1,263,228 төгрөг, 2025.10.18-ны өдөр 1,263,228 төгрөг, 2025.11.18-ны өдөр 1,263,228 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,644 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 176,644 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ