Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00767

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хэргийн индекс:307/2025/00815/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* гол сум, ******* баг, ******* бага ******* гудамж, ******* тоотод оршин суух хаягтай ******* овгийн *******н ******* (утас:*******, *******)-ын хүсэлттэй,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

… *******н ******* миний бие нь мэргэжлээс шалтгаалах өвчний группэд 2000.03.06-нд гарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтны эцгийн нэр 1971.01.15-нд нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт ******* нэртэй бичигдсэн, 1995.01.10-нд нээсэн Нийгмийн даатгалын дэвтэрт *******, гадаад паспортууд ******* ******* гэж 3 янзаар , , ******* гэж бичигдсэн тул ******* *******т бичиг баримт эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Шүүхээс: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр /н *******/, хөдөлмөрийн дэвтэр /*******н *******/, гэрч гийн мэдүүлэг, холбогдох баримт, гэрч гийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч  нь мөн эсэх, мөн хуулийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1995 оны 01 сарын 10-ны өдөр олгогдсон № дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт эцгийн нэр “*******”-г “” гэж, 1971 оны 01 сарын 15-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэр “*******”-г “” гэж тус тус буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөчигдөж байна гэсэн үндэслэлээр баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Хүсэлт гаргагч Д.*******ын эцгийн нэр болох “*******”-г 1995 оны 01 сарын 10-ны өдөр олгогдсон № дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт “” гэж, 1971 оны 01 сарын 15-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт “” гэж тус тус буруу бичсэн боловч дээрх дэвтэрүүдийн төрсөн, он, сар, өдөр хэсэгт: 1949.06.25, бүртгэлийн дугаар хэсэгт: , мөн ажлын тухай мэдээ хэсэгт: 03:Хугацаа: 1980.07.01, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ: дамжлагад тоног төхөөрөмжийн үйлчилгээний машинчаар авч ажиллуулав, юуг баримтлан бичсэн, баримтын он, сар, өдөр ба дугаар: ******* голын уурхайн даргын 1980-07-03 тоот тушаалаар,

Улсын бүртгэлийн хэлтсээс олгогдсон иргэний үнэмлэх дээрх овог: *******, эцэг/эх/-ийн нэр *******, нэр: *******, төрсөн, он, сар, өдөр: , регистрийн дугаар ,

Хүсэлт гаргагчийн 2023 оны 03 сарын 14-ний өдөр олгосон дугаартай гадаад паспортод Эцэг(эх)-ийн нэр/ Surname:, Нэр/ Given name; , Иргэний харьяалал:, Бүртгэлийн дугаар: ,

Мөн 2011 оны 10 сарын 26-ны өдөр олгосон дугаартай гадаад паспортод Эцэг(эх)-ийн нэр Surname:, Нэр/ Given name; , Иргэний харьяалал:, Бүртгэлийн дугаар: ,

дугаартай, 2000 оны 03 сарын 06-ны өдөр олгосон тэтгэврийн дэвтэрийн овог нэр хэсэгт: ******* овогтой *******, регистрийн дугаар хэсэгт РД: гэх бичилтүүд (хх 4-14 дэх тал),

Гэрч гийн ... Би тухайн үеийн нэршлээр Дархан хотын ******* гол сумын ийн ангид худалдагчаар ажиллаж байгаад 1984 онд ******* голын уурхайд тоног төхөөрөмжийн машинчаар ажилд орсон. Намайг анх ажилд ороход Д.******* гуай ******* голын уурхайд тоног төхөөрөмжийн машинчаар ажиллаж байсан. Бид хоёр нэг /нүүрс дамжуулагч/ дээр нэг ээлжинд гардаг байсан. Ингээд бид хамт ажиллаж байгаад 1997 онд би ******* гол уурхайгаас мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп-д гарсан. Намайг ингээд ажлаас гарахад Д.******* гуай ******* голын уурхайн хангамж руу шилжиж ажилласан санагдаад байна. Бид хамт нэг ээлжинд, нэг дээр хамт ажиллаж байсан болохоор Д.******* гуайг мэдээд байгаа юмаа. Ингээд саяхан Д.******* гуайн хүү над руу утсаар яриад гэрчийн мэдүүлэг өгөөд өгөөч гэсний дагуу би шүүх дээр ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа юм гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн 1973 оны 03 сарын 15-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 25-29 дэх тал),

Гэрч гийн ... Би 1984 онд ******* голын уурхайн технологи дамжлагад , чингоор ажилд орсон юм. Тэгэхэд Д.******* гуай дамжлагад ажилладаг байсан. Бид хамтдаа нэг ээлжинд гарч байсан. Би ******* гол уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 1999 онд группэд гарсан. Намайг группэд гарахад Д.******* гуай ******* голын уурхайд ажиллаад үлдсэн. Бид хамт нэг ээлжинд гардаг учраас сайн санаад байгаа юм. Сая хэд хоногийн өмнө Д.******* гуайн хүү над руу яриад тэгээд би хамт ажиллаж байсан учраас шүүх дээр ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа юм гэх мэдүүлэг, түүний иргэнийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 02 сарын 10-ны өдөр олгогдсон дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 30-33 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хүсэлт гаргагч ******* овгийн *******н *******ын иргэний үнэмлэх нь түүнд 1995 оны 01 сарын 10-ны өдөр олгосон дугаартай ******* гэж бичсэн Нийгмийн даатгалын дэвтэр, мөн 1971 оны 1 сарын 15-ны өдөр олгосон ******* гэж бичсэн хөдөлмөрийн дэвтэртэй зөрүүтэй байх бөгөөд уг дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь *******н ******* мөн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 1995 оны 01 сарын 10-ны өдөр олгогдсон № дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1971 оны 01 сарын 15-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай, Молыко овгийн *******н ******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1995 оны 01 сарын 10-ны өдөр олгогдсон № дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1971 оны 01 сарын 15-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай, Молыко овгийн *******н ******* мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА