| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/10122/И |
| Дугаар | 197/ШШ2025/07144 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/07144
| 2025 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 197/ШШ2025/07144 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *************** дүүрэг, *************** хороо, өөрийн байранд байрлах *************** СӨХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *************** дүүрэг, *************** хороо, *************** хотхоны *************** байрны ***************тоотод оршин суух *************** овогтой *************** холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3.307.214 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************** СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай *************** СӨХ-д харьяалагдах *************** хотхоны *************** байрны *************** тоотын оршин суугч *************** өнөөдрийн байдлаар дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний 81 сарын хуримтлагдсан төлбөр 3.307.214 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч *************** СӨХ нэхэмжлэлийн шаардлага 3.307.214 төгрөгийнхөө 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 2.307.214 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч *************** хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *************** СӨХ-ын нэхэмжлэлийн шаардлага 2.307.214 төгрөгийг хариуцагч *************** төлөхийг зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулж харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.866 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33.933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *************** СӨХ нэхэмжлэлийн шаардлага 3.307.214 төгрөгийнхөө 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 2.307.214 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч *************** 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.866 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33.933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА