| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/03421/И |
| Дугаар | 197/ШШ2025/06876 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/06876
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 197/ШШ2025/06876 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ************** дүүрэг, ************** хороолол, ************** хороо, ************** дугаар байрны ************** тоотод байрлах ************** СӨХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ************** дүүрэг, ************** хороолол, ************** хороо, ************** байрны ************** тоотод оршин суух ************** овогт ************** холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөр 2.206.200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч **************
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************
Хариуцагч **************
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай СӨХ ************** дүүрэг, ************** хороолол, ************** хорооны **************, ************** дугаар байруудын нийтийн эзэмшлийн орцны дотор, гадна орчин мөн подвалын цэвэрлэгээ, гэрэлтүүлэг орцнуудын цахилгаан шатны байнгын хэвийн ажиллагааг хангах, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг зэргийг хариуцан ажилладаг.
Гэтэл ************** дугаар байрны ************** тоотод оршин суугч ************** хуульд заасан үүргийнхээ дагуу төлбөрөө төлөөгүй байгаа тул 2016 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртлэх төлбөр 2.206.200 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ************** СӨХ нэхэмжлэлийн шаардлага 2.206.200 төгрөгийнхөө 1.338.000 төгрөгөөс татгалзаж, 867.600 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч ************** хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, сар бүрийн 10-ны өдөр 20.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч ************** СӨХ-ын нэхэмжлэлийн шаардлага 867.600 төгрөгийг хариуцагч ************** төлөхийг зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулж харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.863 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 24.931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ************** СӨХ нэхэмжлэлийн шаардлага 2.206.200 төгрөгийнхөө 1.338.000 төгрөгөөс татгалзаж, 867.600 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч ************** 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, сар бүрийн 10-ны өдөр 20.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.863 төгрөгийг улсын орлгод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 24.931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА