Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/07012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 *******

 

 

******

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ********

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ********оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч********

3. Нэхэмжлэгч нь хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагын аргыг хэрэглэлгүй, өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж өмнө нь ашиглалтад орсон насжилт таарахгүй, байршил таарахгүй хөрөнгөтэй жишсэн, үнэлгээчин газарт нь очиж хэмжилт хийгээгүй, зарим хөрөнгийг үнэлээгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.

5. Банкны төлбөр барагдуулах газар нь 2024 оны 02 сарын 01-ний өдөр төлбөр төлөгч ******** нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах Д*******өмчлөл, эзэмшлийн үйлдвэрийн барилга, үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 03 сарын 26-ны өдрийн дугаар 3/19 тогтоолоор Шинжээч томилж, шинжээчээс дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 3,614,496,146 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 04 сарын 08-ны өдөр******* хүргүүлж тайланг баримтаар хүлээлцсэн байна.

5.1. Хөрөнгийн үнэлгээчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн ****** газрыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, зах зээлийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргаж хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

5.2. Нэхэмжлэгч нь орлогын хандлагын аргыг хэрэглээгүй, өмнө нь ашиглалтад орсон насжилт таарахгүй, байршил таарахгүй хөрөнгөтэй жишсэн, зарим хөрөнгийг үнэлээгүй гэж тайлбарласан боловч барилгыг газрын хамтаар объектоор нь бүхэлд нь үнэлж үнэ цэнийг тооцохдоо өртгийн хандлага, зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж үнэлгээнд ашиглагдсан орц мэдээллийн найдвартай, итгэлтэй байдалд дүн шинжилгээг хийж хоёр хандлагын нэг хандлагын аргаарх үнэ цэнийг эцэслэн сонгох байдлаар үл хөдлөх хөрөнгийн төрөл барилга болон барилгыг газрын хамтаар объектоор нь бүхэлд нь үнэлж өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож, шинжээч нь хараат бусаар ойролцоо үл хөдлөх хөрөнгийг судалж дүгнэлтийг гаргасан байх тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

5.3. Шинжээчийн дүгнэлт нь ******баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгчээс ирүүлсэн******ийн Хариу хүргүүлэх тухай албан бичигт дурдсан зах зээлийн үнэ ханш, мкв-ын үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

5.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, *****л хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6. Иймд хариуцагч****** холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч ******холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч *******эхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ********