2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04790

 

 

 

 

 

 

 

 

    2025           06            04                                               192/ШШ2025/04790

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, 23 дугаар хороо, Арцат 2 хотхон, 1432 дугаар байр, 87 тоот хаягт оршин суух ******* овогт *******ы *******/РД:*******7/-ийн,

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* миний бие Говь-Алтай аймгийн Алтай суманд 1970 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрж, өсөөд 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Алтай сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд ажилд ороход тухайн байгууллагын албан тушаалтан хөдөлмөрийн дэвтэр дээр маань Байгаль нэрээр бүртгэсэн учраас одоо нэрийн зөрүүтэй гэсэн лавлагаа гарч байгаа. Тухайн үед миний ойр дотны хамаатан, таньдаг мэддэг сумын иргэд бүгд Байгаль нэрээр дууддаг байна. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл иргэний бүртгэлийн мэдээлэл, хөдөлмөрийн дэвтрийн зөрүүтэй шалтгаанаар ажилласан жилд орохгүй болоод байна. Иймд 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* овогтой ******* намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч О.******* нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын 8 жилийн сургуулийн захиргаанаас 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 413804 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, баримт бичгийн эзэмшигч мөн эсэх талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний гаргасан хүсэлт, ******* дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 5 тал/-оор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч О.******* нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 413804 дугаартай хөдөлмөрийн дэвтэр бүхийн баримт бичгийн эзэмшигч мөн болох нь хэрэгт цугларсан хүсэлт гаргагчийн тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 3 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа/ХХ 4 тал/,  гийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 6 тал/, О.Байгалийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 8 тал/, ын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 9 тал/, , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 13-17/, Төрөл садангийн лавлагаа/ХХ 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба О.*******гийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч О.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг О.Байгаль  гэж дутуу буруу бичсэн болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ы *******/РД:*******7/-г Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 413804 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ы *******/РД:*******7/-г Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 413804 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  *****