Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 42

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

    Шүүгдэгч: Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таван шарынхан ургийн овогтой Дэлгэрсодномын Хишигбаатарт холбогдох эрүүгийн 1735002290028 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 2-р багт оршин суух, гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ял, Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:ОК83122511, Т ургийн овогтой Д-ын Х.

    Холбогдсон хэргийн талаар:

                Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн нутаг “Жумаа” гэх газраас хохирогч С.Б-ийн 22 тооны бог мал /нас гүйцсэн эр ямаа 7, нас гүйцсэн эр хонь 2, хурга 2, нас гүйцсэн эм хонь 11/ хулгайлж 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Д.Х-ыг бусдын мал хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

                 Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн нутаг “Жумаа” гэх газраас хохирогч С.Б-гийн 22 тооны бог мал /нас гүйцсэн эр ямаа 7, нас гүйцсэн эр хонь 2, хурга 2, нас гүйцсэн эм хонь 11/ хулгайлж 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 04-ны орой манай малчин Баянмөнх нь Батсайхан багийн нутаг “Жумаа” гэх нэртэй газарт ирээд эзэнгүй айлын малын хашаанд малаа хашиж орхиод ойролцоо байсан айлд очиж хоносон гэсэн. Маргааш нь малаа туугаад  шинэ бууцан дээрээ ирээд гэрээ бариад ойр зуурын ажил хийсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа малаа тоолж үзэхэд 22 тооны бог мал байхгүй байсан гэсэн. Би тэр үед Улаанбаатар хотод байсан ба Улаанбаатар хотоос ирээд өөрөө малаа тоолж үзэхэд нас гүйцсэн эр ямаа 7, нас гүйцсэн эр хонь 2, хурга 2, нас гүйцсэн эм хонь 11, нийт 22 бог мал дутсан. Би тэр хавийн хүмүүсээс сураглаж, ойр орчмын газар нутгаар хайсан боловч сураг гараагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Өндөрхангай сумын малын ханшаар бодож үзэхэд надад 1.800.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

                  хохирогч С.Б-ийн дахин өгсөн “Надад 1.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Д.Х надад 1.800.000 төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,   

                  гэрч С.М-ын “Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн “Түгээ” гэх газарт мал маллан амьдардаг юм. Манай төрсөн дүү Бийн малыг Баянмөнх гэх залуу малладаг юм. Баянмөнх нь 2017 оны 12 дугаар сарын эхээр нүүж яваад  буух газраа хүрэлгүй замдаа хоносон, тэр үед Бийн 22 тооны мал хулгайд алдлаа гэж надад ярьж байсан. Тэгээд сураг ажиг тавихад манай нутгийн Д.Х гэх залуу бог мал нядалж Завхан аймгийн Сантмаргац сум руу зарсан талаар сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

                  гэрч Т.Д-ийн “Манай охины нөхөр Дэлгэрсодномын Х надад Өндөрхангай сумын иргэн Бийн малаас 22 тооны мал хулгайлсан, уг малын махыг Завхан аймгийн Сантмаргац сум руу аваачиж Улаанбаатар хотоос мах авахаар ирсэн хүнд худалдсан юм. Тэгээд би “баригдчихлаа” гэж хэлсэн. Мөн Х надад “ би ганцаараа мал хулгайлсан, уг малаа гэрийнхээ гадна нядалсан ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

                  гэрч Л.Б-ийн “Манайх Өндөрхангай сумын 5-р багийн иргэн Бийн мал малладаг юм. 2017 оны 12 дугаар эхээр манайх Батсайхан багийн нутаг “Үхэр чулуут” гэх газраас тус багийн “Бага сааль” гэх газар луу нүүж яваад замдаа “Жумаа” гэх нэртэй газарт хоноглосон юм. Тухайн өдөр нь 2017 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө байсан бөгөөд тухайн шөнө гадаа их хүйтэн байсан учир айлын эзэнгүй хашаа руу малаа оруулчихаад би айлд очиж хоносон юм. Маргааш нь “Бага сааль” гэх газарт ирээд малаа тоолж үзэхэд 7 ямаа, 15 хонь, нийт 22 тооны мал байхгүй байсан. Тэгээд би энэ талаар Бт утсаар мэдэгдсэн бөгөөд тэр үед Б Улаанбаатар хотод байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

                шүүгдэгч Д.Х-ын “Манайхан Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн нутаг “Жумаа” гэх нэртэй газарт өвөлждөг юм. Би ерөнхийдөө байнга бог малаа хариулдаг бөгөөд манайх хадам аавынхтай хамт байдаг юм. Манай сумын иргэн Бийн малыг Баянмөнх гэх залуу малладаг юм. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг бог малаа хариулаад явж байхад Баянмөнхийн хариулдаг малнаас 20 орчим мал тасарсан явж байхтай таарсан. Тэгэхээр нь би орой 6 цаг хүртэл уг малуудыг ажигласан бөгөөд Баянмөнх малаа тасарсныг мэдээгүй байх шиг байсан. Уг 20 гаруй мал манай малтай ойролцоо байсан ба би малаа хариулж байгаад гэрлүүгээ харьчихаад буцаад оройхон малаа хотлуулах гээд мал дээрээ очиход уг 20 гаруй мал манай малтай нийлчихсэн байхаар нь би малтайгаа хамт тууж ирээд малаа хотлуулсан юм. Түүнээс хойш 3,4 хоног Баянмөнхийг малаа сураглаж ирэхийг хүлээсэн боловч ирээгүй юм. Манай малтай нийлсэн уг малуудыг тоолж үзэхэд эр ямаа 7, нас гүйцсэн эр хонь 2, хурга 2, эх хонь 11 байсан юм. Тэгээд би ганцаараа уг 22 тооны малаас 20 малыг нь нядалсан бөгөөд 2 хурга нь ганц хоёр хоногийн дараа малын хөлд дарагдаад үхсэн байсан. Тэгээд байж байтал хэд хоногийн дараа манайд Завхан аймгийн Сантмаргац сум руу явах зам асууж ачааны машинтай хүн ирэхээр нь би зам зааж өгөөд “Хэдэн малын мах аваад авъя” гэж хэлэхэд уг хүн зөвшөөрсөн тул би нөгөө 20 малынхаа махыг аваад Сантмаргац сумын төв ороод Улаанбаатар луу мах худалдаж авч явж байгаа гэсэн хүнтэй таараад бүгдийг нь зарсан юм. Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн “Жумаа” гэх нэртэй газар байдаг бөгөөд уг газар нь Завхан аймгийн Сантмаргац сумтай хиллэдэг юм. Би малаа байнга явган хариулдаг юм. Учир нь манайх өвөлжиж байгаа газар цас ихтэй учраас мотоцикль явдаггүй юм. Би одоо малын мах зарсан хүнээ мэдэхгүй. Очоод махаа шууд хиллээд зарсан бөгөөд ойролцоогоор 1.500.000 төгрөг болсон. Би малын арьс, толгой шийрийг хамтад  нь нэг хүнд бүгдийг нь зарсан юм. Би 20 бог малын толгойг 200 төгрөгөөр, малын шийрийг арьстай нь хамт салгахгүйгээр 7 ямааны арьсыг 35.000 төгрөгөөр, 13 хонины арьсыг 4000 төгрөгөөр, 20 богийн малын дотрыг нь 1500 төгрөгөөр тус тус зарсан. Мах нь яг хэдэн кг болсныг санахгүй байна. Мах нийт 1.169.000 төгрөг болсон бөгөөд мах, арьс, дотор зэрэг нь нийлээд  1.500.000 төгрөг болсон. Би тухайн үед “Хаан” банкнаас зээл авсан байсан бөгөөд зээлээ төлөх хугацаа болчихсон байсан. Тэгээд 1.000.000 төгрөгийг нь “Хаан” банканд зээлэндээ төлсөн. Үлдсэн 500.000 төгрөгийг нь ахуйн хэрэгцээнд хэрэглээд дуусгасан. Би Бт учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд одоо Б надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй байгаа. Ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн бөгөөд би Бт бэлнээр 1.800.000 төгрөг өгсөн. Б анх надтай ирж уулзаад малаа асуухаар нь би “ танай малыг үзэж хараагүй” гэж хэлсэн. Сүүлд дахиад ирж асуухаар нь “Таны малыг би авсан” гэж үнэнээ хэлсэн юм. Би өөрөө малчин хүн байтлаа хүний малыг илүү үзэж хулгайлж авсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би цаашид иймэрхүү зүйл гаргахгүй. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                  

                 Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө С.Бийн өмчлөлийн 22 тооны бог мал /нас гүйцсэн эр ямаа 7, нас гүйцсэн эр хонь 2, хурга 2, нас гүйцсэн эм хонь 11/ хулгайлсан нь нотлогдсон тул шүүгдэгч Д.Х-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

                Иймд шүүгдэгч Д.Х-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                 Шүүгдэгч Д.Х-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-т 1.590.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн бог малын зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр  тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Х нь хохирогч С.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон 1.800.000 төгрөг өгсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлж, тодорхойлолт /нотариатчаар гэрчлүүлсэн / гаргасан  байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.

                2. Шүүгдэгч Д.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

                Шүүгдэгч Д.Х нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.              

                Шүүгдэгч Д.Х-ын хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч Д.Г-гийн “Миний нөхөр Х төлөв даруу зантай, бусдад тусархуу, үр хүүхэддээ халамжтай зантай бөгөөд морь уях сонирхолтой, сумын алдарт уяач цолтой юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

гэрч Т.Д-ийн “Манай охин Г 2005 онд Д.Х-тай гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн. Манай хүргэн Х сумын алдарт уяач цолтой, төлөв даруу зантай, хүнд тусархаг хүн юм. Одоо Өндөрхангай суманд мал маллан амьдарч байгаа. Х өмнө нь 1 удаа хулгайн хэрэгт холбогдож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Д.Х Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ял, Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Х нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж дүгнэв.  

                 Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвд шилжүүлнэ ” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс  гэмт хэрэг үйлдэж олсон, хөрөнгө орлогыг хураан авах ажиллагаа хийгдээгүй ба шүүгдэгч Д.Х хохирогч С.Б-ийн 22 тооны бог малыг хулгайлан авч, бусдад зарж борлуулан 1.500.000 төгрөгийн ашиг олж, банкны зээл төлөх болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаараа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

                  Шүүгдэгч Д.Х нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж 1.500.000 төгрөгийн  ашиг олсныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон албадан гаргуулж, хохирол нөхөн төлөх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэх  үндэслэлтэй байх боловч шүүгдэгч гэмт хэргийн улмаас  учирсан хохирол 1.590.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогч,  шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, хохирлоос илүү гарсан хөрөнгө орлого байхгүй тул шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө, орлого байхгүй гэж дүгнэв.               

                Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                1. Шүүгдэгч Таван шарынхан ургийн овогтой Д-ын Х-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Хт 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

           4. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

                5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Хт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

                                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН