Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/04893

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22

197/ШШ2025/04893

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** байрлах, *** СӨХ /РД:***/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, Б.О /РД:***/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 754,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *** СӨХ нь *** хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ цэргийн хотхон *** дугаар байруудыг хариуцан ажилладаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр, хариуцагч Б.О нь 4 дүгээр байрны 55 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд амьдран суудаг болох нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдлоо.

3. Нэхэмжлэгч нь *** тоот орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардлыг 2021 оны 4 сараас 2024 оны 12 сар хүртэлх хугацаанд төлөөгүй тул нийт 754,400 төгрөгийг өмчлөгч Б.О-ээс гаргуулахаар шаардсан.

4. Хариуцагч нь уг орон сууцыг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр худалдаж авсан бөгөөд худалдагч нь СӨХ-ны төлбөргүй гэж хэлсэн боловч сүүлд өртэйг нь мэдээд өмнөх өмчлөгчийг СӨХ-той уулзуулсан, СӨХ-ны төлбөрийг өмнөх өмчлөгчөөс шаардаж байсан нь тодорхойгүй, надаас шаардаж байгаа шигээ СӨХ шаардаж байсан бол ийм өргүй байх байсан, өөрийн амьдарсан хугацааны төлбөрөө хариуцах ёстой ч СӨХ-ноос тодруулалгүй худалдагчийн үгэнд итгээд өр төлбөртэй байр худалдаж авсан тул хэн аль нь хариуцлагаа адилхан үүрч, сүүлийн 2 жилийн төлбөрийг төлнө, түүнээс өмнөх төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байна.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.

6. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж зааснаар хариуцагч нь худалдаж авсан орон сууцанд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг СӨХ-ны өмнө хариуцахаар байна.

7. Тус СӨХ-ны 4 дүгээр байрны 55 тоотын төлбөр 2021 оны 4 дүгээр сараас хойш төлөгдөөгүй шаардаж байх боловч энэ хугацаанд өмчлөгч нь 2 удаа өөрчлөгдсөн болох нь хариуцагчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд хавсаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрийг өмнөх өмчлөгчдөөс шаардаж байсан талаар баримт гаргаагүй, шүүхэд хандаж байгаагүй гэж тайлбарлалаа.

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан ба нэхэмжлэгч нь 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 2021 оны 4-12 сарын төлбөр 117,000 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.

9. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т гүйцэтгэх захирлын эрх, үүргийн тусгасан ба 12.4.1-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх нь гүйцэтгэх захирлын үүрэг байна.

10. СӨХ нь энэхүү зардлаа төлөхгүй байгаа сууц өмчлөгчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд *** СӨХ нь 2021-2024 оныг дуустал хугацаанд 4 дүгээр байрны 55 тоотын СӨХ-ны төлбөрийг өмчлөгч нараас шаардаж байгаагүйгээс төлбөр хуримтлагджээ. Хариуцагч Б.О нь 2024 оны 9 дүгээр сард уг орон сууцны өмчлөгч болсон, хамтын хариуцлага хүлээх тайлбар гаргасныг харгалзан СӨХ-ны гүйцэтгэх захирал нь хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас төлбөр хуримтлагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 207,300 төгрөгийг хасаж шийдвэрлэлээ.

11. Иймд хариуцагчаас 2023, 2024 оны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 448,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 305,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,114 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.О-ээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 448,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 305,600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,655.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                      

 

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ