Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/04923

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 23

197/ШШ2025/04923

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, С.Э

 

Хариуцагч: *** хаягт байрлах, ** бааз ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 6,017,200 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ***бааз ХХК-ийн жолооч Л.Т нь компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээнд явж байхдаа биеийн байдал муудсанаас үүдэн зогсоолд байсан нэхэмжлэгч С.Эийн **-** УБП улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, осол гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг Тэргүүн үнэлгээ ХХК-иар хийлгэхэд 5,168,200 төгрөгийн үнэлгээ гарч, шүүхэд үнэлгээний төлбөрт төлсөн 302,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 547,000 төгрөг, нийт 6,017,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

4. Хариуцагч нь зам тээврийн осол болсон, хохирол төлбөрийг хариуцах үүрэгтэй талаар маргаагүй, үнэлгээний төлбөр болон өмгөөлөгчийн хөлсийг хариуцах ёсгүй гэж маргаж, компани хөрөнгөгүй учир төлөх төлбөрийг багасгах боломжтой гэж тайлбарласан.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

6. Гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч нь автомашинаа засварлаагүй, эвдэрсэн эд ангийг төмөрт тушаасан гэж тайлбарласан бөгөөд хариуцагчаас хохирлоо мөнгөөр гаргуулахаар шаардаж байна.

7. Автомашины эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд тусгай мэдлэг шаардагдах тул эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгэж, төлсөн төлбөр нь зайлшгүй гарах зардал тул нэхэмжлэгч уг ажлын хөлсийг шаардах эрхтэй.

8. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн төлбөр нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийнхөө эрхээ хэрэгжүүлсэн нь хариуцагчийн төлөх зардалд хамаарахгүй гэж үзлээ.

9. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж зааснаар хариуцагч нь төлөх төлбөрийг багасгуулах хүсэлт гаргасан боловч үүнтэй холбоотой баримт өгөөгүй, хохирол учирахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлөөгүй тул төлбөрийг багасгах үндэслэлгүй байна.

10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ***бааз ХХК-иас 5,470,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Эт олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 547,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Тэнүүн огоо Гурадугаар бааз ХХК-иас 5,470,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 547,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102,473 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ