2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/04905

 

 

 

 

 

 

 

 

       2025           06              06                                            192/ШШ2025/04905

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 3 дугаар байр, 73 тоот хаягт оршин байх, “******* ******* ******* *******” ХХК/РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн нь “******* ******* ******* *******” ХХК-тай 2023 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр № 161 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”- г байгуулж, 26,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын хүү 3 хувь байхаар тохиролцож зээл аваад, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ZVW41-3064645 арлын дугаартай, хар өнгийн Toyota Prius Alpha-XW маркийн 4874 УНХ улсын дугаартай автомашиныг манай компанийн өмчлөлд бүртгүүлээд уг автомашинаа өөрөө унаж явахаар тохиролцсон юм. Иргэн нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дээрх зээлийн гэрээ байгуулж 26,000,000 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн үүргийн эрсдэл үүсэж 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүнд нийт 29,384,093 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн үүргээ биелүүлэхийг байнга шаардаж ирсэн ба сүүлдээ 88590303 дугаар холбогдох боломжгүй болж, 91201679 дугаар дээр ийм хүн байдаггүй гээд тай холбогдох боломжгүй болсон. Манай ажилтнууд дүүргийн 11 -р хороо, Зүүн сэлбэ 7 гудамж, 113 тоот гэж хаягаар нь очиход тавилга зүсвэрийн үйлдвэр байсан ба тийм хүн байхгүй мэдэхгүй гэсэн. Зээлийн гэрээ байгуулахдаа нь өөрийн оршин сууж байгаа хаягаа Улаанбаатар хот, дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбэ 7 гудамж, 113 тоот гэж хаягаа тодорхойлсон ба уг хаягаар мэдэгдэх хуудас шуудангаар 2025.04.23-ны өдөр явуулахад тийм хүн байхгүй гээд Монгол шуудангийн магадалгаа /2025.05.06/-гаар “Заасан хаягт ийм хүн байхгүй, дэлгүүр байдаг” гээд хүлээн авахаас татгалзсан тэмдэглэл хийж буцаагдсан. дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №490 тоотоор “ нь ... тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” болохыг тодорхойлсон, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. нь зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн тодорхойлж өгсөн хаягтаа оршин суудаггүй ба хаягаа худлаа тодорхойлж өгсөн тул хариуцагч ын оршин суугаа хаягаар бид өөрсдөө эрхээ хэрэгжүүлж зээлийн үүрэг шаардах болон автомашинаа хураан авах боломжгүй болоод байна. Харин шууд шүүхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэх гэхээр хариуцагч ын оршин суугаа хаягийг тодорхойлох боломжгүй болоод байна. Иймд хариуцагч овогтой /РД:/-ын оршин суугаа хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжилж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг үндэслэн тус хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 3 дугаар байр, 73 тоот хаягт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 4 тал/ болон бусад баримтаар тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд  овогтой /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, “******* ******* ******* *******” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 11 тал/, Мэдэгдэх хуудас/ХХ 12 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, шууданчийн магадалгаа/ХХ 15-16 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, овогтой /РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогтой /РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж,  овогтой /РД:/-ын оршин сугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                *****