| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0743/З |
| Дугаар | 128/ШШ2025/0474 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0474
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б /РД:/
Нэхэмжлэгч: С.Д /РД:/
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Т.О /РД:/
Гуравдагч этгээд: А.Б /РД:/
Гуравдагч этгээд: А.О /РД:/
нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, А.Э, гуравдагч этгээд Т.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б, С.Д нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хамгийн сүүлд тодруулснаар 1.Нэхэмжлэгчийн 2008 оноос хойш эзэмшиж буй үхрийн хаваржаа намаржааны 2800 м2 талбай бүхий одоо байгаа хашааны газартай давхцаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжаар 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 700 м2 талбай бүхий Ж.Ад эзэмшүүлсэн газрыг 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох,
2. Ж.Ад хууль бусаар эзэмшүүлсэн 2023.06.12-ны өдрийн А/433 дугаар захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засar даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/942 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 700 м2 газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох,
3. Нэхэмжлэгчийн 2008 оноос хойш эзэмшиж буй үхрийн хаваржаа намаржааны 2800 м2 талбай бүхий одоо байгаа хашааны газартай давхцаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжаар 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 700 м2 талбай бүхий П.Цад эзэмшүүлсэн газрыг 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох,
4. П.Цад хууль бусаар эзэмшүүлсэн 2023.06.12-ны өдрийн А/433 дугаар захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засar даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/942 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 700 м2 газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох,
5. Нэхэмжлэгч нарын 2008 оноос хойш эзэмшиж буй үхрийн хаваржаа намаржааны 2800 м2 талбай бүхий одоо байгаа хашааны газартай давхцаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах А.От эзэмшүүлсэн 700 м2 газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох,
6. Нэхэмжлэгч нарын 2008 оноос эзэмшиж буй өвөлжөөний газрын орц гарцыг хааж олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах А.Бд эзэмшүүлсэн 700 м2 газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох гэж тодруулсны дагуу хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын газрыг хүчингүй болгох гэдгийг дурдсан захирамжуудын холбогдох хэсгийг гэж тодруулсан болно.
2. Хэргийн үйл баримт:
2.1. Иргэн Ж.А, П.Ц, А.Б, А.О нараас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус бүр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд зуслангийн газар шинээр эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд байрлах Ж.Ад нэгж талбарын 13 дугаар, П.Цад нэгж талбарын 13 дугаар, А.Бд нэгж талбарын 13 дугаар, А.От нэгж талбарын 13 дугаар 699 м.кв хэмжээтэй газруудыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхүүдийг олгожээ.
2.2. Ж.А, Т.О нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр 13 нэгж талбарын дугаар газрыг Т.От шилжүүлснийг Нийслэлийн тойргийн нотариатч Т.О 1694 бүртгэлийн дугаарт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 25 минутад бүртгэжээ.
2.3. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд Ж.А, Т.О нараас 13 нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэх хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан.
2.4. П.Ц, Т.О нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр 13 нэгж талбарын дугаар газрыг Т.От шилжүүлснийг Нийслэлийн тойргийн нотариатч Х.Б 1970 бүртгэлийн дугаарт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад бүртгэжээ.
2.5. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд П.Ц, Т.О нараас 13 нэгж талбарын дугаар бүхий газрын эрх шилжүүлэх хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан.
2.6. Баянзүрх дүүргийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/942 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Ж.А, П.Ц нарын 13, 13 нэгж талбарын дугаар бүхий Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиантайн аманд байрлах Гэр, орон сууны хашааны газар зориулалттай газруудыг Т.От шилжүүлжээ.
2.7. Г.Бээс Баянзүрх дүүргийн Газрын албанд Н.От эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү хэмээн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хандаж тус албанаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/191 дугаар албан бичгээр ...Таны ирүүлсэн egazar.gov.mn веб сайтад байршуулсан 31, 31, 31, 31 төлөвлөлтөд дүүргийн Засаг даргын захирамжаар иргэнд газар эзэмших эрх олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 (хүсэлт гаргасан байршил нь бусдын эзэмшиж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна) дахь хэсгийн дагуу танд шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн.
2.8. Г.Б, С.Д нараас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01-07/4098 тоот албан бичгээр Тус албанд хандан иргэн Г.Б, С.М нараас Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 13, 13, 13, 13 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай гомдлыг ирүүлсэн байна. Тус иргэний гомдлыг зохих хууль тогтоомжийн дагуу судалж, хариуг түүгээр 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор эргэж мэдэгдэнэ үү гэж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд шилжүүлжээ.
2.9. Нийслэлийн Газар зохион байгуулалтын бүртгэл хяналтын картад Иргэн Г.Бтэй 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 17:00 цагт тус албаны 104 тоот өрөөнд биечлэн уулзаж, иргэнд газрын асуудлаар холбогдох зөвлөгөөг өгсөн болно. Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 13, 13, 13, 13 дугаар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай гомдлыг ирүүлсэн байх бөгөөд дээрх 4 газрыг эзэмшүүлсэн тухайн байршилд дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаагүй болно... гэж дурджээ.
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Г.Б миний бие өөрийн ээж С.Дгийн хамт 2002 оноос өнөөдрийг хүртэл 120 гаран тооны үхэр мал маллаж 3н гэрээрээ Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 2,800 м2 газарт жил бүрийн хавар, намар хаваржиж намаржиж ирсэн болно. Уг газраа 2021 оны 07 сард эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж, тухайн үеийн Газар зохион байгуулагч О*******д үзүүлж, газар эзэмших хүсэлт гаргасны дагуу газар зохин байгуулагч нь тухайн үед ирж хээрийн судалгаа хийж үзээд энэ газрыг цахилгааны 10 000 волтын тог явах" байгаа учраас өгөх боломжгүй гэж хэлсэн.
Гэтэл 2024.05.12-ны өдөр хотоос хэсэг хүмүүс газар зарна гэсэн зарын дагуу явж байна аль газрыг зарах гэж байгаа вэ хэмээн манай хаваржиж намарждаг газрыг ирж үзээд байсан. Тиймээс миний бие 2024.05.14-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд очиж манай хороог хариуцсан Энхманлайд хандаж манай хаваржааны газрыг бусад өөр хүмүүс өгсөн эсэх талаар лавлахад давхцал байхгүй, хэн түрүүлж хүсэлт гаргасан хүнд газар олголт хийдэг гэж хариу өгсөн. Миний бие манай хаваржаа, намаржааны газрыг иргэн Т.От олгосон болохыг зарын дагуу газар үзэхээр ирсэн хүмүүсээс 2024.05.14-ны өдөр мэдсэн бөгөөд нь Т.О нь манай хажууд ээж аав нь амьдардаг хүн байсан тул түүнтэй утсаар ярьж асуусан. Гэтэл О нь нэг айлын газрыг 20,0 саяар зарна миний нөхөр хот төлөвлөлтийн газар ажилладаг газрын албаар яваад чи юу ч олж долоохгүй гэж надад хэлсэн.
Маргаан бүхий 2800 м2 газарт бодитоор манай хаваржаа, намаржааны хашаа байрладаг, манайх хавар намартаа буйраа сэлгээд буудаг гэрийн буйртай, малын хэвтэртэй, тугалын хашааны овоолсон мод байхад газрын албанаас давхцалгүй гэх үндэслэлээр манай хаваржаа, намаржааны газрыг иргэн Т.От олгосон нь байна. Манайх жил бүр өвөлжөөнөөсөө гарч малаа сэргээхийн тулд хавартаа буйр сэлгэх, өвөлжөөндөө орохын өмнө малынхаа тарга тэвээрийг хадгалж, халууцуулж, хуурс бөөсөнд баригдуулахгүй, хамуутуулахгүй байх зорилгоор жил бүр маргаан бүхий газарт зайлшгүй шаардлагаар жил бүр хаваржиж, намарждаг. Энэ газарт бид нар 2008 оноос хаваржиж намаржиж байгааг үе үеийн багын ахлагч нар болон нутгийн иргэд мэдэж байгаа болно. Гэтэл давхцал үүсээгүй гэж хариу өгч, Оийн нөхрийн албан тушаал эрх мэдлийг ашиглаж уг газрыг хууль бусаар иргэн Т.От Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Би уг газрыг эзэмших хүсэлтийг 2021 оны 7 сард хүсэлт гаргаж, газар дээр нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулагчид үзүүлэхэд цахилгааны 10 000 тог явна гээд өгөөгүй атлаа Т.О гэх хүнд олгосонд гомдолтой байна.
Би Н.От эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү хэмээн 2023 оны 03 сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан боловч надад 2024.03.20-ны өдрийн 07/191 тоот албан бичгээр ...Таны ирүүлсэн egazar.gov.mn вэб сайтад байршуулсан 31, 31, 31, 31 төлөвлөлтөд дүүргийн Засаг даргын захирамжаар иргэнд газар эзэмших эрх олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан байршил нь бусдын эзэмшиж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх ёстой тул танд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
Уг хариуг эс зөвшөөрч 2024.05.15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нт хандаж өргөдөл гаргасан боловч 2023 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн 01-07/4098 тоот албан бичгээр ...Тус иргэний гомдлыг зохих хууль тогтоомжийн дагуу судалж, хариуг түүгээр 2024.06.21-ний өдрийн дотор эргэж мэдэгдэнэ үү.... гэсэн албан бичгийн дагуу дүүргийн Газрын алба дээр очиход ... Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 13, 13, 13, 13 дугаар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай гомдлыг ирүүлсэн байх бөгөөд дээрх 4 нэгж талбар бүхий газрын эзэмшүүлсэн тухайн байршилд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаагүй гэж хариу өгсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-т Энэ хуулийн 24 1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 24.5-т Захиргааны шийдвэр гарrax ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэж тус тус заасан байдаг.
Баянзүрх дүүргийн Засаг дарга газрын захирамж шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг тогтооход холбогдолтой хээрийн судалгаа хийгээгүй, газар дээр нь очиж хэмжилт, үзлэг хийж нотлох баримт цуглуулаагүй атлаа надаас урьдчилан тайлбар, хүсэлтийг аваагүй, мэдэгдээгүй, сонсгохгүйгээр 2008 оноос хойш тасралтгүй жил бүр хаваржиж, намарждаг газарт бусдад буюу Н.От газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь захиргааны шийдвэр хуульд үндэслээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх зарчмыг хангаагүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, манай 2008 оноос хойш үхрийн хаваржаа намаржааны газарт газрын шийдвэр захирамж гаргасанд гомдолтой.
Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна., 32 дугаар зүйлийн 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг:, 34 дүгээр зүйлийн 34.1. Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.От газар эзэмшүүлэхээс өмнө нэгж талбарыг харуулсан тойм зургийг Н.Оээс гаргуулж, хээрийн судалгаа, үзлэг хийсний үндсэн дээр, мөн хөрш зэргэлдээ айлын эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр, манайхаас санал асуухгүйгээр, манай үхрийн хаваржаа, намаржааны газарт давхардуулан Н.От газар эзэмшүүлсэн нь миний эрх ашиг сонирхлыг маш ноцтой хөндөж байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах нь төрөөс газрын талаар баримтлах зарчмын нэг байхаар тогтоосон байдаг ба газар эзэмшүүлэхдээ аливаа этгээдийн хүсэлт гаргасан газар дээр нь өөр этгээд олон жил амьдарч ирсэн, эд хөрөнгө нь оршин байгаа бол уг этгээдээс газар, ашиглаж ирсэн газраа эзэмших хүсэлт гаргаагүй байсан ч түүний амьдарч байгаа байдал болон газар дээр орших эд хөрөнгөө хэвийнээр эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдөх эсэх, уг газраа эзэмших, өмчлөх хүсэл, сонирхол байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулах, уг газрыг нь өөр этгээд эзэмших, өмчлөх хүсэлт гаргасныг танилцуулсны үндсэн дээр зохих шийдвэрээ гаргах үүрэгтэй байхаар Захиргааны Ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан, гэтэл энэ байдлыг харгалзаж үзэлгүй энэхүү хуулийн шударга ёсны зарчим, тэгш байдлын зарчим хангахгүйгээр хэт нэг талыг барин түүнд газар эзэмшүүлсэнд гомдолтой байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна гээд мөн зүйлийн 23.3.3-т газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх гэж, мөн зүйлийн 23.3.5-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-т "Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн" гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтуудаар газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх буюу газрыг кадастрын мэдээллийн санд оруулах замаар иргэний газрын хилийн заагийг тогтоох, газрыг зохион байгуулалтыг хийх нь Нийслэл, дүүргийн Засаг дарга, түүний газрын албадын чиг үүрэгт хамаардаг.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 тоот тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7 дугаар зүйлд Хээрийн судалгаа хийх талаар тусгасан бөгөөд журмын 7.1-т Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ, 7.2-т Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ, 7.2.1-т Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбилцлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох, 7.2.2-т Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох: 7.2.3-т Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх, 7.2 5-т Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох, 7.2.6-т Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх, 7.3-т Хээрийн судалгаагаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нь тогтоогдсон бол хариу өгөх мэдэгдэл-ийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахим системээр илгээн, хүсэлтийн бүртгэлийг хаана гэж тус тус журамласан байдаг.
Дээрх хууль болон журмын заалтын дагуу дүүргийн Засаг дарга нь иргэний хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд хил заагийг урьдчилан тогтоосон эсэхийг шалгах, бусдын эзэмшил ашиглалттай давхардсан эсэхийг тодорхойлсон эсэх, хээрийн судалгаа хийх үүргээ хэрэгжүүлсэн эсэх, тойм зургийг хавсаргасан эсэх, бусдын эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдөж болзошгүй этгээдээс тайлбар, сонсгох ажиллагаа хийсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахаар хуульчилсан байхад Н.От газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, хүсэлт гаргаагүй гэж Г.Б надад 2800 м2 газрыг газрыг эзэмшүүлэхийг татгалзсаныг хууль ёсны гэж үзэх ямар ч боломжгүй байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай хаваржаа, намаржааны газрыг Ж.А, П.Ц, А.О нь Т.О рүү шилжүүлээд, харин А.Б, А.О нарын газар нь орц, гарц хаасан. Эдгээр хүмүүс Т.Отэй холбоо хамаарал бүхий хүмүүс гэдгийг шүүгчийн туслах руу ярьж хэлсэн байсан. Маргаан бүхий газрыг танил талаа ашиглан Т.От газар олгосон гэж үзэж байна. Одоогоор Т.О нь Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах газарт хэдэн газар эзэмшдэгийг мэдэхгүй байна. Өмнөх долоо хоногт манай газар дээр хүмүүс ирж үзэхэд нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа гэж хэлээд буцаасан. гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2002 оноос хойш Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах газарт өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. 2021 оны 07 дугаар сард газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан. Газар зохион байгуулагч н.О******* нь газар эзэмших хүсэлт болон кадастрын зургийг авч хээрийн судалгаа хийнэ гэж хэлээд дуудлагын дагуу өөрөө газраа ирж үзсэн. Хээрийн үзлэг хийж өндөр хүчдэлийн шугам явах учраас газар эзэмшүүлэх боломжгүй гэж хэлээд газар эзэмших хүсэлтийг нь буцааж өгсөн.
Газар эзэмших хүсэлт өөрт нь хадгалагдаагүй ба кадастрын зураг хадгалагдаж байсныг хэрэгт өгсөн. 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэсэг хүмүүс газар зарна гэсэн зарын дагуу маргаан бүхий газрыг хайж ирэхэд нь асуухад нэхэмжлэгч нарын хаваржаа, намаржааны газрын кадастрын зургийг аваад ирж асууж байсан. Тиймээс нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч А.Этай уулзахад давхцал байхгүй, түрүүлж газар эзэмших хүсэлт өгсөн хүнд газар эзэмших эрх олгогддог, та хүсэлтээ өгөөрэй, зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж хэлээд буцаасан байсан. Үүнээс Т.От газар олгосон гэдгийг мэдэж, нийслэлийн Засаг даргын тамгын газарт өргөдөл өгсөн.
Хаваржаа, намаржааны газрыг Т.О нь өнөөдрийг хүртэл ашиглаагүй байдаг. Нэхэмжлэгч нар нь заавал хавар намар нь намаржааны газартаа нүүдэллэж уламжлалт мал аж ахуйн чиглэлээр газар сэлгэдэг. Шүүхийн үзлэгийн явцад үхрийн баас, татсан хашаа зэрэг нь байгаа нь харагддаг.
Гэтэл газар зохион байгуулагч нар хээрийн судалгаа хийхгүй, бодитоор ашиглаж буй газрыг бусдад давхардуулж олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаан бүхий газрыг 20 сая төгрөгөөр авна гэх хүмүүсээс Т.Оийн дугаарыг авч холбогдож, утсаар ярьсан байдаг.
Бусад гуравдагч этгээдүүдийг шүүхээс дуудан тайлбар авахад маргаан бүхий газрыг мэдэхгүй, тухайн газар нь Т.Оийн газар гэж тайлбартаа дурдсан нь хэргийн материалд авагдсан. А.Б, Ж.А, А.О нар Т.О рүү газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.
Гэтэл захиргаа бодит нөхцөл байдлыг шинжлэн судлаагүй, холбогдох нотлох баримтыг цуглуулж үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа газар өөрт нь газар олгоогүй хэрнээ бусдад газар олгосон нь үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч нарын хашаа байсаар байхад энэ талаарх тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой хээрийн судалгаа хийгээгүй, газар дээр нь очиж хэмжилт үзлэг хийгээгүй, бодитоор ашиглаж байгаа иргэнд газар олгох талаар мэдэгдэхгүйгээр газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 23.3.3 дахь хэсэгт газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, 23.3.5-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн гэж заасан үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-д газар эзэмшүүлэхдээ заавал суурин болон хээрийн судалгаа хийсэн байх заасан. Уг журмын 7.2 дахь хэсэгт Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж заасны 7.2.1-т Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох, 7.2.2-т Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох, 7.2.3-т Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх, 7.2.5-д Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох, 7.2.6-т Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн өвөлжөөний газар руу орох орц гарцыг нь хааж газар олгосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа Тус дүүргийн 35 дугаар хороо, Ин аманд байрлах газрын кадастрын мэдээллийн системийн 13, 13, 13. 13 дугаартай нэгж талбарын байршлуудад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь (хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна) хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/433 дугаар захирамжаар нэр бүхий 4 иргэнд газар эзэмших эрх олгосон байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/942 дугаар захирамжаар нэг талбарын 13, 13 дугаартай газар эзэмшигч нь иргэд нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн байна. гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 13 тоот нэгж талбар, 13 тоот нэгж талбар бүхий, 13 тоот нэгж талбар бүхий байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжаар нэр бүхий Ж.А, П.Ц, А.О, А.Б нарт газар эзэмших эрх олгосон. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/942 тоот захирамжаар 13 тоот нэгж талбар, 13 тоот нэгж талбар бүхий газрын газар эзэмшигч нь бусдад газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий газрын байршилд газар эзэмших хүсэлт ирүүлээгүй. 2021 он, 2023 онд газрын мэдээллийн системд хүсэлт ирүүлсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан байршлын хувьд тус тус маргаан бүхий газарт биш газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан байршлуудаар газар эзэмших хүсэлтээ өгч газар эзэмшиж байна. Маргаан бүхий нэгж талбарууд нь Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан байршлууд байдаг. Үүний дагуу газар эзэмших эрх олгогдож, уг эрхээ бусдад шилжүүлсэн байдаг. гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/942 тоот захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу гуравдагч этгээдэд газар олгосон хууль ёсны захирамж юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах байсан. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн хүрээнд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, 7.1.10 дахь хэсэгт өргөдөл, гомдол хүлээн авах үүрэг бүхий ажилтан өргөдөл, гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлэх албан тушаалтанд хүргэх гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт өгсөн гэх нотолгоо баримт байдаггүй. Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүй этгээд. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэх боловч нэхэмжлэгчид олгогдсон ямар нэгэн эрх, зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхол байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэв.
5.1. Гуравдагч этгээд Т.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б, С.Д гарын нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь Т.О би тус газруудыг Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгаа. Б, Д нар нь тухайн нэгж талбар бүхий газар дээр газар эзэмших хүсэлтээ огт гаргаж байгаагүй, Засаг даргын захирамж, гэрээ гэрчилгээгүй байж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Газрын тухай хуульд газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ гэж заасан. Гэрээ гэрчилгээгүй хүнд газар эзэмшүүлэхийг хуулиар хориглодог. Иймд Б, Д нарын нэхэмжлэл үндэслэлгүй. гэжээ.
5.2. Гуравдагч этгээд Т.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Надад хоёр эзэмших эрхтэй газар байдаг бөгөөд нэг газар дээр нь байшин барьсан, 2024 оны 04 дүгээр сард газрыг худалдаж авахад ямар нэгэн хашаа байгаагүй. Харин газар худалдаж авсны дараа хашаа барьсан байсан. 2024 оны 04 дүгээр сард газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2024 оны 05 дугаар сард иргэн Г.Бт мэдэгдэх хуудас өгсөн байдаг. Өнөөдрийг хүртэл газраа ашиглаж чадахгүй ч татвар, төлбөрөө төлсөөр ирсэн.
Мөн байшин барих мод авчирсан ч ашиглаж чадахгүй, одоогоор уг моднууд харлачихсан хэрэглэгдэх боломжтой эсэхийг мэдэхгүй нөхцөл байдалтай байна. Миний хувьд өмчлөх эрхийн газраа худалдаж борлуулсан. Гэхдээ худалдсан газар болон маргаан бүхий хоёр газрыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авсан. Нэхэмжлэгч нар 3 айлын газар шиг том талбайд хашаа, гэрээ барьсан ба уг газар нь бүхэлдээ миний газар биш. Манай газрын хажууд машин явсан гэх зам байхгүй ба дээд, доод талдаа орц гарцтай. Маргаан бүхий газар гарцаас тавин метрийн доор байрладаг учраас орц, гарц хаагаагүй гэж үзэж байна.Тухайн үед газар худалдаж авахдаа ойролцоох орчимд байрлах Г.Бээс газрын талаар тодруулахад би хүсэлт өгөх гэхэд хүсэлт авахгүй байгаа гээд аваагүй, газрын гэрчилгээ гарсан юм уу гэхэд нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байна гэж хэлж байсан. Хавтаст хэрэгтэй танилцахад Г.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олгож өгнө үү гэсэн хүсэлт байсан. Түүнээс тухайн газрыг зааж оноосон зүйл хүсэлтдээ дурдаагүй байсан гэв.
5.3. Гуравдагч этгээд Т.Оийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Иргэн Г.Б, С.Д нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргийг сонсоход иргэн Т.О болон нэр бүхий гурван иргэдтэй холбоотой газрыг шилжүүлж байгаа асуудалд ямар нэгэн хуулийн зөрчил, субьектив эрх ашиг хөндөгдөж байна гэдэг зүйл яригдахгүй байна.
Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэр бүхий иргэдэд газар олгохдоо тухайлбал Газрын тухай хуулийг зөрчсөн, үүний үр дүнд 2800 м.кв газрыг өөрийн эзэмшилд авна, нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн шийдвэр хууль бус байгаа учраас эрх ашиг нь хамгаалагдах нөхцөл байдлаар тайлбарлах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбаруудаар хөндөгдсөн эрх ашиг тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Т.Оийн хувьд хууль тогтоомжид заасны дагуу газрын эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авдаг.
Газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ хуульд зааснаас өөр хэлбэрээр шилжүүлсэн, зөрчсөн үйлдэл байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газар эзэмшигчид эрх болгосон үүрэг байдаг ба түүнийг нэрлэн заахгүйгээр Захиргааны ерөнхий хуульд заасан бодит байдлыг тогтоогоогүй гэдэг талаас тайлбарлаж байна.
Гуравдагч этгээд нар газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж авсан. Тухайн дүүргийн Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өргөн мэдүүлж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр нь хуулийн дагуу гарсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдалд бусдын газартай давхцуулж олгоогүй. Нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй учраас хөндөгдсөн эрх ашиг сонирхол байхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.4. Гуравдагч этгээд А.Оаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: А******* овогтой О миний бие 1980 онд төрсөн. Ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Баянзүрх дүүргийн 16-р хороонд оршин суудаг. Миний бие Монгол улсын иргэний хувиар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшиж байгаагүй учир Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл хүсэлт гаргасны дагуу 2023 оны 6-р сарын 12-ны өдрийн А/433 захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35-р хорооны И аманд байрлах 700м2 газрыг эзэмших эрхтэй болж гэрчилгээ олгогдсон. Уг газрын кадастрын зургаар ямар нэгэн хэмжээгээр бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалгүй нь баталгаажсан байгаа. Ийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж миний хүсэлтийг харгалзан үзэж газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгөн үү. гэжээ.
5.5. Гуравдагч этгээд А.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: А******* овогтой Б миний бие 1975 онд төрсөн. Ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 хороонд оршин суудаг. Миний бие Монгол улсын иргэний хувиар Баянзүрх дүүргийн газрын албанд удаа дараа өргөдөл хүсэлт өгсний дагуу 2023 оны 06 дугаар сарын 12-ны А/433 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмших эрхтэй болж гэрчилгээ олгогдсон. Тухайн газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байгаа нь газрын кадастрын зургаар баталгаажиж байгаа юм. Ийм учир миний хүсэлтийг харгалзаж үзэж хуулийн дагуу шийдвэрлэж газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б, С.Д нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгч нарын гаргасан 2002 оноос хойш эзэмшиж буй үхрийн хаваржаа намаржааны 2800 м2 талбай бүхий одоо байгаа хашааны газартай давхцаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 700 м2 талбай бүхий газрыг Ж.Ад, 13 тоот нэгж талбар бүхий газрыг П.Цад, 3 тоот нэгж талбар бүхий газрыг А.От, 13 тоот нэгж талбар бүхий газрыг А.Бд эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ 2002 оноос хойш уг газарт өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байгаа, 2021 оны 07 дугаар сард газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн, хээрийн судалгаа хийлгүйгээр бидний бодитоор ашиглаж буй газрыг давхардуулж олгосон, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, мэдэгдээгүй гэж тайлбарлав.
1.2. Харин хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгч Г.Б, С.Д нар нь маргаан бүхий байршилд газар эзэмших хүсэлт ирүүлж байгаагүй, маргаан бүхий захирамжууд нь хуулийн дагуу гарсан...газар эзэмших эрхгүй этгээд тул нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй, гуравдагч этгээд нь бусдаас хууль журмын дагуу тухайн газрын эрхийг шилжүүлэн авсан, өмчлөх эрхтэй газар тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргасан.
1.3. Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар Газар эзэмших эрх олгох тухай тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг тус тус үндэслэн хүсэлт гаргасан иргэн Ж.Ад нэгж талбарын 13 дугаар, П.Цад нэгж талбарын 13 дугаар, А.Бд нэгж талбарын 13 дугаар, А.От нэгж талбарын 13 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд байрлах тус бүр 699 м.кв хэмжээтэй газруудыг Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж шийдвэрлэжээ.
1.4. Хэрэгт цугларсан баримтууд, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл иргэн Ж.А, П.Ц, А.Б, А.О нараас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд зуслангийн газар шинээр эзэмших хүсэлт гаргаж, түүндээ кадастрын зураг, гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлснийг мэргэжилтэн О.С*******хүлээн авч өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын 01110-05-*******, 01110-05-*******, 01110-05-*******, 01110-05-******* дугааруудад бүртгэсэн, улмаар уг хүсэлт, хавсаргасан баримтуудад үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 35-р хороо, байрлах тус бүр 699 м.кв хэмжээтэй газруудыг Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон нь тогтоогдож байна.
1.5. Нэхэмжлэгч Г.Б, С.Д нарын тухайд, 2021 оны 07 дугаар сард газар эзэмших хүсэлтээ гаргасан гэх боловч уг хүсэлт өргөдөл нь тус албаны өргөдөл, баримт бичгийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...Газар зохион байгуулагч н.О******* газар эзэмших хүсэлт болон кадастрын зургийг авч өөрөө газраа ирж үзээд өндөр хүчдэлийн шугам явах учраас газар эзэмшүүлэх боломжгүй гэж хэлээд газар эзэмших хүсэлтийг буцааж өгсөн гэж тайлбарласан болно.
1.6. Харин нэхэмжлэгч нар нь 2022 оны 02 дугаар сарын 22 болон 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шинээр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/303, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/367, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1141, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/65 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч нарт 4 нэгж талбарын дугаар бүхий газарт эзэмших эрх олгосон нь хүчин төгөлдөр байгаа, эдгээр газрын эрхийн талаар хэргийн оролцогчид маргадаггүй.
1.7. Газрын тухай хуулийн /2002 оны/ 32 дугаар зүйлийн 32.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:, 32.2.1-д овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар;, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;, 32.2.3-т газар эзэмших зориулалт, хугацаа., мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна., 33 дугаар зүйлийн 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:, 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж тус тус заасан.
1.8. Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтуудаас үзвэл иргэн Ж.А, П.Ц, А.Б, А.О нар нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших эрх хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:
1.9. Нэхэмжлэгч нар нь тухайн газарт газар эзэмших эрх хүссэн өргөдөл хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүй бөгөөд шүүхээс хийсэн үзлэгийн явцад тухайн газарт гэр баригдсан, малын хашаа саравч байгаа нь тогтоогдсон хэдий ч эдгээр нь нэхэмжлэгч нарыг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй, энэ тохиолдолд ...2002 оноос хойш мал маллан амьдарч байгаа, 2021 оны 07 дугаар сард газар эзэмших хүсэлт өгсөн, уг газрыг бодитоор ашиглаж байгаа гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
1.10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь одоогийн гуравдагч этгээд Т.Оийн эзэмших эрх бүхий газрыг эзэмшихээр хуульд заасан журмын дагуу өргөдөл хүсэлт, холбогдох баримт бичгийг дүүргийн Газрын албанд гаргаж байгаагүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба нэгэнт хууль ёсоор үүсээгүй газар эзэмших эрхийг шүүхээс хамгаалах, сэргээн тогтоох тухай ойлголт байхгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нарт сэргээн тогтоолгох хууль ёсны эрх үүсээгүй гэж үзнэ.
1.11. Иймд нэхэмжлэгч нарын ...2008 оноос хойш эзэмшиж буй үхрийн хаваржаа намаржааны 2800 м2 талбай бүхий одоо байгаа хашааны газартай давхцаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И ам-нд байрлах 700 м2 талбай бүхий газрыг Ж.Ад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, 13 тоот нэгж талбар бүхий газрыг П.Цад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, 13 тоот нэгж талбар бүхий А.От эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгуулах, 13 тоот нэгж талбар бүхий А.Бд эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр: Нэхэмжлэгч нарын гаргасан Ж.Ад хууль бусаар эзэмшүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/942 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, П.Цад хууль бусаар эзэмшүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн 13 тоот нэгж талбар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/942 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 38 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг тус тус үндэслэн одоо эзэмшиж байгаа газрынхаа эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр хүсэлт ирүүлсэн Ж.А, П.Ц нарын 13, 13 нэгж талбарын дугаар бүхий Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастайн аманд байрлах Гэр, орон сууцны хашааны зориулалттай газруудын эзэмших эрхийг Т.От шилжүүлж, шийдвэрлэжээ.
2.2. Газрын тухай хуулийн /2002 оны/ 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.2.1-т нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо,, 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт., 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт., 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.
2.3. Хэрэгт авагдсан баримтаар Ж.А, Т.О нар нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж 13 нэгж талбарын дугаар бүхий газрыг, П.Ц, Т.О нар нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж 13 нэгж талбарын дугаар бүхий газрыг тус тус Т.От шилжүүлэхээр тохиролцон, улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд дээрх газруудыг шилжүүлэх хүсэлтийг холбогдох баримтуудын хамт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ, газар эзэмших эрхийн талаархи хүсэлтүүд, кадастрын зураг зэргээр тогтоогдож байна
2.4. Шүүхийн энэ шийдвэрээр Ж.А, П.Ц нарт маргаан бүхий газрыг анх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн энэ тохиолдолд хууль ёсны дагуу үүссэн уг газар эзэмших эрхийг Ж.А, П.Ц нар нь гэрээний үндсэн дээр Т.От шилжүүлсэн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
2.5. Түүнчлэн нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргасан боловч өндөр хүчдэлийн шугам явж байгаа гэж татгалзсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч захиргааны байгууллагын хууль бус татгалзсан, эс үйлдэхүйн асуудлаар гомдол, хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж тухайлан маргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасан.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Бээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Н.От эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү хэмээн хандсан гэх бөгөөд түүний хариуд тус албаны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хандаж тус албанаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/191 дугаар албан бичгээр, мөн Г.Б, С.Д нараас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гомдолд Нийслэлийн Газрын албанаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01-07/4098 тоот албан бичгээр хариу өгч ...нэхэмжлэгч нар нь дээрх 4 газрыг эзэмшүүлсэн тухайн байршилд дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаагүй -г дурдсан байна.
2.7. Нэхэмжлэгч нар нь хээрийн болон суурин судалгаа хийгээгүйгээс газрын давхцал үүссэн гэж тодорхойлон маргасан ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 7.2-т Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ, 7.2.1-т Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох, 7.2.2-т Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох, 7.2.3-т Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх, 7.2.5-д Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох, 7.2.6-т Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх гэж заасан.
2.8. Үүнээс үзвэл Ж.А, П.Ц, А.Б, А.О нарт газар эзэмших эрх олгогдох үед, түүнчлэн гуравдагч этгээд Т.О газрын эрхийг шилжүүлэн авах үед тухайн газар нь ямар нэгэн давхцалгүй, аливаа этгээдэд эзэмшил үүсээгүй, нэхэмжлэгч нар нь уг газрыг эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргаагүй байсан тул хээрийн судалгаа хийгээгүй гэх үндэслэлээр эрх бүхий этгээдүүдийн газрын эрхийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.
2.9. Иймд нэхэмжлэгч Г.Б, С.Д нараас гаргасан Ж.Ад хууль бусаар эзэмшүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/942 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, П.Цад хууль бусаар эзэмшүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн 13 тоот нэгж талбар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, С.Д нарын нэхэмжлэгчийн 2008 оноос хойш эзэмшиж буй үхрийн хаваржаа намаржааны 2800 м2 талбай бүхий одоо байгаа хашааны газартай давхцаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны И аманд байрлах 700 м2 талбай бүхий газрыг Ж.Ад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Ад хууль бусаар эзэмшүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/942 тоот захирамжийн 13 тоот нэгж талбар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 13 тоот нэгж талбар бүхий газрыг П.Цад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, П.Цад хууль бусаар эзэмшүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийг үндэслэж Т.От эрх шилжүүлсэн 13 тоот нэгж талбар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 13 тоот нэгж талбар бүхий А.От эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгуулах, 13 тоот нэгж талбар бүхий А.Бд эзэмшүүлсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН