Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 715

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хлдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хлдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хлдаанаар

Нэхэмжлэгч: Н.Г, Ж.Г, Б.Я, Д.Н, Ш.Н, О.Ц, Ж.О*******, О.С

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн Үндэсний намаас дэвшигч Нгийн Г, Жгийн Г, Бгийн Я, Дгийн Н, Шгийн Н, Оын Ц, Жын О*******, Оийн С нарыг орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгүүлж, сонгогдох эрхийг сэргээлэх тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хлдаанд: Нэхэмжлэгч Н.Г, Ж.Г, Б.Я, Д.Н, Ш.Н, О.Ц, О.С, нэхэмжлэгч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Б.А*******, гэрч Д.Б, Ч.Д, Б.О*******, шүүх хлдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г нарын нэр бүхий 8 иргэдээс гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд Хөдөлмөрийн Үндэсний намаас дүүрэг, сумын хурлын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч 18 хүний материалыг хүлээлгэн өгсний дотор бүртгэхээс татгалзсан Нгийн Г, Жгийн Г, Бгийн Я, Дгийн Н, Шгийн Н, Оын Ц, Жын О*******, Оийн С нарын нэр дэвшигчийн материалыг хүрэн хүлээлгэн өгсөн ба дээрх 8 хүний нэр дээр өр, төлбөргүй болох тодорхойлолт тус бүр 2 хувь байсан. 

Дээрх 8 нэр дэвшигч Баянзүрх дүүрэгт байрлах нэг цэгийн үйлчилгээний төв болох Дүнжингарав худалдааны төвөөс өр төлбөргүй болох тухай тодорхойлолтыг 7-3 хоногийн өмнө авсан ба бүртгэл хийхэд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед тодорхойлолтууд хүчингүй болохыг хэлж солиулах шаардлагыг тус төвийн ажилтан хошууч н.Б тавьсан. Үүний дагуу 8 нэр дэвшигч биечлэн очиж Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан маягтын дагуу тус тодорхойлолтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байрнаас очиж аваад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр очсон. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд ороход хамт явж байсан 2 хүний эхний хүнийг оруулаад дараагийн хүнийг оруулахгүй хаалгыг түгжиж хөдөлгөөнд нь саад учруулсан. Тухайн үед цаг 16 цаг 58 минут болж байсан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаа буюу 17 цаг 00 минут болоогүй байсан бөгөөд хаалгыг дээрх хугацаанаас өмнө түгжиж дараагийн хүмүүсийн саадгүй нэвтрэх боломжийг алдагдуулснаар дараагийн ирсэн хүмүүсийг хугацаа хоцруулах нөхцөл байдлыг үүсгэсэн. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос дээрх арга хэмжээг аваагүй болохыг дараа нь мэдсэн бөгөөд энэ үйлдлийг хийсэн нь Баянзүрх дүүрэгт орон нутгийн сонгууль нэр дэвшигч Д.Н гэх хүн хийсэн болохыг тогтоосон. 

2 дахь хүнд дээрх 8 нэр дэвшигчийн өр, төлбөргүй болох тухай тодорхойлолт байсан бөгөөд дотогш нэвтэрсэн хүн энэ тухай хэлж материалыг авах гэсэн боловч түүний хөдөлгөөнийг хорьж саад хийсэн байгаа. 2 дахь хүн хаалгыг нүдэж 17 цаг 00 минутаас 45 секундийн дараа Сонгуулийн хорооны байранд орж материалыг өгсөн. 

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар сум дүүргийн сонгуулийн хороо тухайн “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хл, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулан” гэснийг зөрчсөн байна. Учир нь тухайн нөхцөлд Сонгуулийн хороо өөрийн эрх хэмжээний хүрээнд зохион байгуулалтын ажлыг хийж нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дууссан талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байхад бусад нэр дэвшигчдийн зүгээс энэхүү үйлдлийг хийсэн нь тухайн нэр дэвшигчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. 

Энэ үед нэр дэвшигчдийн материал хүлээн авалт эхлээгүй бэлтгэл ажил явагдаж байсан. Материал хүлээн авалт 17 цаг 10 минутад эхэлж 18 цаг 40 минутад дууссан. 

Манай нэр дэвшигчдийн хугацаа хоцроосон гэх өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт тус бүр 2 хувь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Б*******д байсан болно.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны даргын 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №11 тоот бичгээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны даргад хуульд заасан хугацаа хэтрүүлж материалаа ирүүлсэн тул нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолоор дээрх нэр бүхий нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай шийдвэрлэсэн. 

Дээрх үйлдлүүд нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 157 дугаар зүйлийн 157.1 хуульд заасан холбогдох материалыг сонгуулийн хорооны даргад хүлээлгэн өгсөн байтал бүртгэх тухай шийдвэр гаргаж, үнэмлэх олгох үүргээ зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд тус тогтоолыг хүчингүй болгуулж, сонгох эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай маргаан бүхий захиргааны акт нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 “Аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” 158 дугаар зүйлийн 158.1.3 “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хумч бол” Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана”, 157 дугаар зүйлийн 157.2-т Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гв хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж заасан. 

Тус нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй болох нь дараах байдлаар тодорхойлогдоно. 

Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутад хаалга барьж, нээлттэй хлдсан. Сонгуулийн хорооны хлдаанд 7-н гишүүн, Монгол Ардын нам, Монгол Ногоон нам, Бүгд найрамдах нам, Ардчилсан нам, Иргэний Зориг ногоон нам, Хөдөлмөрийн Үндэсний намуудын төлөөлөл оролцсон бөгөөд хуулийн хугацаанд хоцорч ирсэн баримт бичгийг хүлээж авахгүй байхаар хлд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэсэн. 

Иймд Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан тул хууль бус үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Г, Ж.О*******, Ж.Г, О.С, Б.Я, Ш.Н*******, Д.Н, О.Ц нар /цаашид нэхэмжлэгч Г нар гэх/ -ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд холбогдох “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн Үндэсний намаас дэвшигч Нгийн Г, Жгийн Г, Бгийн Я, Дгийн Н, Шгийн Н, Оын Ц, Жын О*******, Оийн С нарыг орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгүүлж, сонгогдох эрхийг сэргээлгэх тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хлдаанаар хянан хэлэлцээд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хлдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, шүүх хлдаанд нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хлдаанд нэхэмжлэгч Н.Г, Ж.Г, О.С, Б.Я, Ш.Н*******, О.Ц нар болон Д.Наас олгосон итгэмжлэлээр төлөөлөгч С.Б, Н.А******* нар оролцож, нэхэмжлэгч Ж.О******* оролцоогүй ба нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.М түүнийг төлөөлөн оролцох боломжтой талаар тайлбарласан, хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхий бүхий этгээд болох тус хорооны дарга О.Б*******, тус сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Д.Ж*******, Э.Э******* нар оролцож шүүх хлдааны ирцийн талаар талууд санал гаргаагүй болохыг тэмдэглэж байна. 

Нэхэмжлэгч Н.Г нар сонгуулийн байгууллагын маргаан бүхий акт нь тэдний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж маргажээ.

 Нэхэмжлэгч Г нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуульд заасан сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангаж, мөн хуульд заасан бүрдүүлэх бичиг баримтыг хуулийн хугацаанд бүрдүүлсэн боловч өр төлбөрийн талаарх баримтыг дахин авах шаардлага гарсантай холбоотойгоор нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах сүүлийн өдөр хүргүүлэхэд хугацаа дуусан гэх үндэслэлээр хүлээн аваагүйд гомдолтой гэж, хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах хуулийн хугацаа буюу мөн өдрийн 17.00 цагт баримт бичгийн бүрдлийг хангуулж ирээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбарлаж байна.

Нэг. Сонгуульд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг бүрдүүлэх, бүртгүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт орон нутгийн сонгуульд нэр дэвших иргэнд тавигдах нийтлэг шаардлага, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д тусгай шаардлагыг заасан байх бөгөөд эдгээр  шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн орон нутгийн сонгуульд намаас болон бие даан нэр дэвших эрхтэй. 

Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй”. гэж заасан байх ба нэхэмжлэгч Г нарыг сонгуульд нэр дэвшүүлсэн Хөдөлмөрийн Үндэсний нам нь Улсын дээд шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний нам /ХөҮН/ гэж, 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3 дугаар тогтоолоор /ХҮН/ гэж өөрчлөн бүртгэгдсэн байна.

Иймд Хөдөлмөрийн үндэсний намаас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэхэмжлэгч Г нарыг Сонгуулийн тухай хуулинд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэж нэр дэвшүүлэх эрхтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар сонгуульд намаас нэр дэвшүүлэх хугацаа нь санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхэлж 5 хоногийн хугацаанд дуусахаар байх ба энэ хугацааг Иргэний хуулийн 72 дугаар 72.1, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан тоолбол 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал байна. 

Үүнээс дүгнэвэл нэр дэвшигчдийн баримт бичиг бүрдүүлэх ажиллагааг зохион байгуулах, хуулийн хугацаанд сонгуулийн хороонд хүргүүлж бүртгүүлэх үүрэг нь нэр дэвшүүлсэн намд байх ба нэр дэвшүүлэх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан байх тул нэр дэвшигчийн баримт бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цагаас өмнө хүргүүлсэн байх ёстой байжээ. 

 Хоёр. Нэхэмжлэгч Н.Г нар нь нэр дэвшигчээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материалд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас олгох өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг хуулийн хугацаанд авсан байсан хэдий ч нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацааны сүүлийн өдөр уг тодорхойлолтыг шинэчилсэн загвараар авахаар болсныг мэдсэнээр тодорхойлолтыг дахин авсан нь хуульд заасан хугацаанаас хоцрох шалтгаан болсон талаар болон уг тодорхойлолтыг заавал шинэчлэн авах шаардлагатай байсан эсэх, хуучин тодорхойлолтоор бусад нэр дэвшигчдийг бүртгэсэн байж магадгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч О.С, Ж.О*******, О.Ц, Ш.Н*******, Б.Я нар 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, Ж.Г 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, Н.Г 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох талаарх тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус тус авчээ. Энэхүү тодорхойлолт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бар код, загвар бүхий цэнхэр өнгийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдсэн байх бол нэхэмжлэгч нарт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон тодорхойлолт  нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан загвараар бичигдсэн байна.

Сонгуулийн тухай 157 дугаар зүйлийн 157.4-д “Сонгуулийн төв байгууллага нь хуулийн нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална.”, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжид заасан дүрэм, жм, заавар, баримт бичгийн загвар маягт батлах эрхтэй гэж тус тус заасан байх ба Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Монгол Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх тодорхойлолтыг баталжээ. 

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх тодорхойлолтын загварыг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн  “Баримт бичгийн маягт, үнэмлэхний загвар батлах тухай” 264 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ загвараар бус Монгол Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн нэр дэвшигчид олгож байсан өр төлбөрийн талаарх тодорхойлолтын загвараар олгосон байгааг дурдах нь зүйтэй . 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх загвараар тодорхойлолтыг хэзээнээс олгож эхэлсэн, энэ талаар тодорхойлолт олгож байгаа иргэдэд хэрхэн тайлбарласан эсэх нь маргаан бүхий акт холбоогүй байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ. 

Учир нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахдаа бүрдүүлсэн баримт бичиг шаардлага хангахгүй гэх үндэслэлээр бус баримт бичиг дутуу гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Мөн нэхэмжлэгч нарын бусад нэр дэвшигчдийг хуучин буюу цэнхэр өнгөт хэвлэмэл хуудсаар олгосон өр төлбөрийн талаарх тодорхойлолтоор бүртгэсэн байж магадгүй гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй бөгөөд Баянзүрх дүүрэгт сонгуульд нэр дэвшигч нар бүгд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан загвараар олгосон өр төлбөрийн талаарх тодорхойлолтыг ирүүлсэн талаар хариуцагчаас тайлбарласан ба үүнд хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог буруутгах үндэслэлгүй байна. 

Гв. Нэхэмжлэгч Н.Г нар нэр дэвшигчийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу бүртгэж эхлэхээс өмнө өгсөн байсан гэж маргаж байна.

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буюу нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах хуулийн хугацааны сүүлийн өдөр нэхэмжлэгч Н.Г нарыг нэр дэвшүүлсэн Хөдөлмөрийн Үндэсний намын Баянзүрх дүүргийн хорооны дарга Н.А******* нэр дэвшигчийн өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг шинэчлэн авч ирсэн байна. Сонгуулийн хороонд баримт бичиг хүлээн авах хугацаа дуусч хаалга барьсан байсан бөгөөд хугацаа хожимдсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хлдаанд гаргасан тайлбар болон шүүх хлдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр  нотлогдож байна гэж үзлээ.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 17.00 цагт Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо хаалгаа барихад нэхэмжлэгч нарын нэр дэвшигчийн дутуу материал буюу өр төлбөрийн талаарх тодорхойлолтоо өгч амжаагүй байсан талаар Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг бүртгүүлсэн Б.О*******ын хэлсэн үг тус өдрийн сонгуулийн хорооны хлдааны 02 тэмдэглэлд тусгагдсан байх ба Б.О******* нь шүүх хлдаанд гэрчээр оролцохдоо энэ талаар зөвшөөрсөн тайлбар хэлсэн болно.

Нэхэмжлэгч талаас  Баянзүрх сонгуулийн хороо 17.00 цагаас өмнө хаалга барьсан талаар болон хаалга барихаас өмнө нэр дэвшигчдийн дутуу баримт бичгийг бүрдүүлж өгсөн гэдгээ холбогдох баримтаар нотолж чадаагүй бөгөөд нэр бүхий найман дэвшигчдийн өр төлбөрийн талаарх баримтаас бусад баримт бичгийг хаалга барихаас өмнө авч орсон байсан, баримт бичгийг 17 цаг өнгөрснөөс хойш бүртгэж эхэлсэн тул дутуу баримтыг авч бүртгэх боломжтой байсан гэж маргаж байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д зааснаас үзвэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 17.00 цаг бол нэр дэвшигчдийн хуулинд заасан баримт бичгийг сонгуулийн хороонд ирүүлэх сүүлийн хугацаа бөгөөд 17.00 цагаас хойших хугацаа нь баримт бичгийг хүлээж авсан хугацаа, 157 дугаар зүйлийн 157.7-д зааснаар баримт бичгийг хүлээж авснаас хойш бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа нь 2016 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл байна. 

Иймд нэхэмжлэгчийн талын 17 цаг өнгөрсөн хойно бүртгэл хийсэн гэх үндэслэл нь нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоогүй, баримт бичгийг хүлээж авах ажиллагаа байх ба нэр дэвшигчдийн баримт бичиг ирүүлэх хуулинд заасан гурван хоногийн хугацаанд багтааж баримт бичгээ бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлж чадаагүй нь нэр дэвшигчид болон тэдгээрийг нэр дэвшүүлсэн намын зохион байгуулалтын үйл ажиллагаа, хариуцлагатай холбоотой байх тул сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Н.Г нарыг нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Дөрөв. “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэлийн тухайд:

Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр “Дүүргүүдийн сонгуулийн хороодыг байгуулах тухай” тогтоолын хавсралтаар  Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. 

 Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг бие даан зохион байгуулж явуулах эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34 дугаар зүйлийн 34.1.8-д зааснаар нэр дэвшигчдийг бүртгэх асуудал нь сонгуулийн хорооны эрх хэмжээнд хамаарч байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар дүүргийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш буюу 5 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахаар заасан бөгөөд энэ хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дуусч байх тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найман гишүүний бүрэлдэхүүнтэйгээр буюу 89 хувийн ирцтэйгээр хлдаж дүүргийн сонгуульд оролцох намуудын нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэж  хлдаанд оролцсон гишүүдийн 78 хувийн саналаар нэхэмжлэгч Н.Г******* нарыг хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонгуулийн хороо нь эрх хэмжээнийхээ асуудлыг асуудлыг нийт бүрэлдэхүүний гвны хоёроос доошгүй ирцтэй хлдаанаар хэлэлцэж, хлдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж заасантай нийцсэн байна. 

Дүгнэвэл Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан хууль дээдлэх, зарчим, 5.1.4-д заасан сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах зарчмыг баримтлан хуулиар тогтоосон хугацаанд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Н.Г******* нарын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 9, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “сонгогдох эрх” нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 157 дугаар зүйлийн 157.2, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г, Ж.О*******, Ж.Г, О.С, Б.Я, Ш.Н*******, Д.Н, О.Ц нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд холбогдох “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн Үндэсний намаас дэвшигч Нгийн Г, Жгийн Г, Бгийн Я, Дгийн Н, Шгийн Н, Оын Ц, Жын О*******, Оийн С нарыг орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгүүлж, сонгогдох эрхийг сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ОЮУНГЭРЭЛ