| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/10290/И |
| Дугаар | 197/ШШ2025/07205 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/07205
2025 05 30 197/ШШ2025/07205
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ************* /регистрийн дугаар 9882758/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** тоотод оршин суух ***********/регистрийн дугаар ************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 5,253,513.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан, хариуцагч И.Бат-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болох 5,253,513.1 төгрөгөөс хариуцагчийн өмчлөлийн 14 байрны 88 тоотын 2,069,180 төгрөгийг нэхэмжлэхээр болсноос 2010 оны 9 сараас 2021 оны 9 сарын төлбөр болох 298,960 төгрөгийг хасаж, үлдэх 1,770,220 төгрөгийг 2025 оны 6 сарын 15-наас 2025 оны 8 сарын 15-ныг хүртэл хугацаанд 3 хувааж төлүүлэх нөхцөлтэй, харилцан тохиролцон эвлэрлээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “*************н 5,253,513.1 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч ***********1,770,220 төгрөгийг 2025 оны 6 сарын 15-наас 2025 оны 8 сарын 15-ныг хүртэл хугацаанд 3 хувааж төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* болон хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,503.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**********”-н нэхэмжлэлтэй, ************* холбогдох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 5,253,513.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч ***********1,770,220 төгрөгийг 2025 оны 6 сарын 15-наас 2025 оны 8 сарын 15-ныг хүртэл хугацаанд 3 хувааж төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************* 49,503.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА