Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/07207

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *************************/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний дагуу 1,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлт-Од, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ******** 4,700,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2,740,000 төгрөгийг буцаан авсан, үлдэх 1,960,000 төгрөгийг буцаан авахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс нийтдээ 16,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 16,290,000 төгрөгийг төлсөн, одоо 210,000 төлбөртэй гэж маргаж оролцсон.

3. Хариуцагч ***********нь нэхэмжлэгч ***********гээс 2024 оны 10 сарын 23-ны өдөр өөрийн дансаар 3,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 24-ний өдөр 1,700,000 төгрөгийг буюу нийт 4,700,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга /4-р хуудас/, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар дээрх тохиролцоо буюу мөнгө шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн гэрээг амаар байгуулагдсан байна гэж үзэх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

4. Дээрх гэрээний хугацаанаас хойш хариуцагч *********** нэхэмжлэгч ***********гийн данс руу 2024 оны 11 сарын 4-ний өдөр 1 сая төгрөг, мөн сарын 5-ны өдөр 500,000 төгрөг, мөн сарын 8-ны өдөр 1,150,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 90,000 төгрөг, нийт 2,740,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ. /6-р хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

5. Харин хариуцагч түүний өмгөөлөгч нь 16,500,000 төгрөгийг зээлсэн, үүнээс дансны хуулгаар төлсөн баримтаар тооцоход үлдсэн 210,000 төгрөгийг төлнө гэж тайлбар гаргаж байгаа ч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж, нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Тодруулбал шүүхээс талуудын хооронд 2024 оны 10 сарын 23, 24-ний өдөр мөнгийг шилжүүлснээр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн тухайн хугацаанаас хойш буцаан төлсөн төлбөрийг тооцож шийдвэрлэсэн бөгөөд харин хариуцагч талаас өмнөх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой уг нэхэмжлэлд харилцан тооцогдох шаардлага гаргаагүй харилцаанд дүгнэлт хийх үндэслэлгүй болно.

6. Иймд хариуцагч *********** зээлийн гэрээний үүрэг болох 1,960,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ***********д олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,310 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж хариуцагчаас 46,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********** зээлийн гэрээний үүрэг болох 1,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,310 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч *********** 46,310 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ***********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА