Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/05149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 29

197/ШШ2025/05149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** байранд байрлах, *** СӨХ /РД:****/,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Л.С /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,725,900 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *** СӨХ нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ-1, СОТ-2, СОТ-33, 57 дугаар байруудыг хариуцан ажиллахаар 2023.12.13-ны өдөр байгуулагдсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр, хариуцагч Л.С нь СОТ-2 дугаар байрны 28 тоотод амьдран суудаг болох нь шүүхэд мэдүүлсэн хаяг, банкны нэхэмжлэхээр тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч нь СОТ-2 дугаар байрны 28 тоотод оршин суугч Л.С нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардлыг 2014 оны 2 сараас 2024 оны 11 сар хүртэлх хугацаанд төлөөгүй гэж, нийт 1,725,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

4. Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.

6. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан тул 2021 оны 11 сараас өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрх байхгүй байна.

7. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 2014.02 сараас 2023.12 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нь Өгөөмөр-9 СӨХ-нд хамаарч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэр давхацсан учраас Өгөөмөр-9 СӨХ-ны нэрийг *** гэж 2023 оны 12 сард өөрчилж бүртгүүлсэн гэж тайлбарласан боловч үүнийгээ нотлох баримт гаргаагүй тул Өгөөмөр-9 СӨХ-ны өмнөөс шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.

8. Хариуцагч нь *** СӨХ байгуулагдсан цагаас хойш буюу 2023.12 сараас 2024 оны 11 сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болох нь банкны нэхэмжлэх, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

9. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 212,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,513,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.С-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 212,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,513,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                      

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ