| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/00090/И |
| Дугаар | 307/ШШ2025/00601 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/00601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/00090/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дотоод хяналтын хэлтсийн дарга ******* овогтой *******,
Хамтран хариуцагчид: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч *******,
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад ,
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа ******* нарт холбогдох,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны тоот албан бичиг, 2024 оны 5 сарын 10-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 9 сарын 23-ны өдрийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн тоот хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.*******,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ.” 27.2.3-т “Тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл;” 27.2.5-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл;” 27.2.7-д “Төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж хуульчилсан. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн буюу цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “ ”-д ажилд орж, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл багшаар ажилласан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар ажлаас халсны улмаас 2022 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байж байгаад Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэж давхар ажил хийх боломжтой гэдэг үндэслэлээр 19-р , д орж ажиллаж байгаа. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “ ” тай байгуулсан 5 жилийн хөдөлмөрийн гэрээ дууссан учраас 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс Ерөнхий боловсролын д багшаар ажиллаж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд намайг “ ” сургуулийн ажлын байран дээрээ байхад Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч , шийдвэр гүйцэтгэгч , шийдвэр гүйцэтгэгч нар миний нэрийг ашиглаж, хуурамч зөрчлийн хэрэг зохиож, Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг. Яг ийм шийдвэр гарч байхад 2021 оны 02 дугаар сарын 23, 25, 26-ны өдөр “ ” сургуулийн захирал хуурамч цагийн тооцооны хуудас гаргаж, намайг ажлаас үндэслэлгүй халсан маргаан өнөөдрийг хүртэл тус шүүхэд хянагдаж байгаа. Ингээд д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад “ ” д холбогдох миний цалин хөлснөөс суутгал хийх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Түдгэлзүүлсэн гэдгээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хэлж байсан. Хуульд ч мөн түдгэлзүүлэхээр заасан байгаа. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс намайг дөнгөж 19-р д ажилд ороод байж байхад дахиад цалин хөлснөөс маань суутгал хийх тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч гаргасан байсан. гийн гаргасан шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* зөв гэж үзсэн. Үүнд нь тасралтгүй гомдол гаргаад байж байтал намайг өөрөөр хэлбэл 3 бил гаруйн хугацаанд ажил, орлогогүй байж байгаад арай гэж нэг ажилд орохоор араас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, өөрөөр хэлбэл түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байхад сэргээгээд байгаагаас болж өмнөх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоолгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж амжаагүй байхад цалин хөлснөөс маань суутгал хийгээд байгаа учраас дахиад 8,000,000 төгрөгийн хохирол цугларсан нотлох баримтаар, удаа дараа сургуулийн захирал маань хүртэл цалин хөлснөөс нь суутгал хийх гэхээр өмнө нь авсан цалингийн зээл болон бусад зээлтэйн улмаас төлөх боломжгүй байна гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж өгч байсан боловч хариу өгөөгүй. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд яагаад гомдол гаргах болсон бэ гэхээр яг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шүүхийн шийдвэрээс 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Дээд шүүхийн тогтоолоор гэр бүл цуцлаад, гэр бүл цуцалсантай холбоотой хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай шүүхийн шийдвэр гарсан. Тэр шүүхийн шийдвэрийн төлөгдөөгүй төлбөр 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 27,000,000 төгрөг болсон байсан. Тэгэхээр энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа , “ ын ай " хоёроос гаргуулсан шийдвэр нь ямар учиртай вэ гэхээр, ердөө 3 хүүхдийн сургалтын төлбөр мөнгө байгаа. Энэ мөнгө нь гэр бүл цуцалсан шийдвэртэй яаж холбогдоод байгаа вэ гэхээр гэр бүл цуцалсан шийдвэр гараад эцэг эхээр нь асран хамгаалуулах, тэтгэлэг тогтоосон бол хэн нэг нь сургалтын төлбөрийг урьдчилж төлөөд, дараа нь нөгөө хүнээс нь гаргуулна гэсэн хуулийн заалтын дагуу , “ ын ай " хоёроос мөнгө зээлж аваад, өөрөөр хэлбэл 3 хүүхдийн сургалтын төлөх ёстой төлбөрийг эцгээс нь гаргуулах шийдвэр гарсан байсан. Гэтэл 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гарсан цагаас аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явагддаггүй, зөвхөн манай гэр бүлийн эд хөрөнгийг битүүмжилж, ыг орон гэргүй, тэнэмэл, архичин гэдэг тодорхойлолт энэ байгууллага гаргадаг. гэж хүнийг орон гэргүй, тэнэмэл архичин гэдэг тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гаргах эрхтэй субъект биш шүү дээ. Гэтэл ийм шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаггүй хэр нь т байгаа эд хөрөнгийг битүүмжлээд байдаг. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцлуулах гээд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 295 тоот анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тэр шийдвэрээр аас тэтгэлэг гаргуулахын тулд энэ хүний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байгаа нь хууль бус байна гээд хүчингүй болгох шийдвэр гарна. Гэтэл тэр шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож захиран зарцуулах эрхийг чинь сэргээлээ гэдэг шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар өгсөн байгаа. Гэтэл энэ шийдвэрийг надад огт танилцуулахгүй байж байгаад “ ” д холбогдох хэргийг хянаад үзэхээр “ ” адилхан 2021 оны 02 дугаар сарын 23, 24, 25-ны өдөр намайг ажил тасалсан гэдэг үндэслэлээр цагийн тооцооны хүснэгт хийлгэсэн шийдвэрийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж чадахгүй байж байгаад дахиад энэ шүүхээс захирамж гаргаад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ нотлох баримтыг шүүхэд ирүүлдэг. Гэтэл тэр нь цагийн тооцооны хүснэгт нь хуурамч байна гээд шалгуулах үндэслэл болж байгаа юм. Шалгуулах үндэслэл нь гараад ирэхээр дахиад намайг өртэй гэдэг үндэслэлээр цалин хөлснөөс маань суутгал хийсэн. 18 жилийн турш төлбөр авагч Б.******* гэж тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг огт хийхгүй байж, зөвхөн төлбөр төлөгч гэдэг үндэслэлээр буруутгаж хууль бус ажиллагаа явуулж, өмнөх шийдвэрүүд биелэгдээгүй байхад зөвхөн намайг өртэй гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа. Өмнөх миний төлбөр авах шийдвэрүүд биелэгдсэн бол надад энэ шийдвэрийг биелүүлэх бүрэн боломж байсан. Тэгээд шийдвэрийг нь үзье гэхээр огт өгдөггүй, шүүх захирамж гаргаж байж хүчээр шахуу авдаг. Очоод танилцъя гэхээр танилцуулдаггүй, ямар ажиллагаа хийгээд байгаа юм бэ гэхээр хэлдэггүй. Би төлбөр төлөгч ч байсан, төлбөр авагч ч байсан танилцах эрхтэй. Гэтэл үндэслэлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаадаг, түдгэлзүүлдэг. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гэж хүнтэй би ямар нэгэн хувийн өс хонзонгоор нэхэмжлэл гаргаагүй. Тэр хүн албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамч баримт бүрдүүлсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр энэ шүүхэд ахлах шийдвэр гүйцэтгэгч *******, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарын ирүүлсэн нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахиад 18-ны өдөр манай гэр бүлийн эд хөрөнгийг түдгэлзүүлсэн шийдвэрийг сэргээсэн хэр нь 03-р сарын 01-ний өдөр дахиад захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Тэр захиран зарцуулах эрхийг хязгаарлаад байгаа шийдвэр нь , “ ын ай " хоёрын шийдвэртэй яаж холбогдоод байгааг мэдэхгүй. Тэр шийдвэрийг шүүгчийн захирамжаар олж авсан. Тэр шийдвэрийг хүчингүй болгуулж, тэндээс учирсан хохирлоо гаргуулахаар өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. “ ” д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нээсэн тогтоол гарсныг өнөөдөр мэдэж байна. Уг шийдвэр дээр өөрөөр хэлбэл энэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, “ ” руу хэзээ энэ цалин хөлснөөс суутгал хийх тогтоолыг явуулаад, ямар хугацаанд надаас ямар хэмжээтэй суутгал авч байгаа. Тэрийг нь хэзээ хүртэл түдгэлзүүлж байсан гэдэг нь ойлгомжгүй байсан учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн магадлал гарсан. Энэ магадлалд Нийгмийн даатгалын байцаагчийн гаргасан актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлээд, дахиад шинэ акт гаргахыг шийдвэрлэсэн. Энэ бүх шийдвэрлэсэн шийдвэрүүд “ ” сургуулийн цалин хөлснөөс суутгах шийдвэр гаргачхаад намайг ажлаасаа халагдсан байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол гарсан гэж би бодож байсан. Тэр тогтоолыг би өөрөө олж авах боломжгүй байсан. ыг нас барсны дараа энэ ажиллагаа хийгдээд байгаа биш яг түүнтэй зэрэгцээд энэ ажиллагаануудыг хийгээд байгаа. Гэтэл зэрэгцээд хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа чинь хууль бус байна гээд хүчингүй болгоод байхад тэр ажиллагааг огт явуулахгүй байж байгаад дахиад ийм маргаан гараад байгаа гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай ын шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 699 дугаартай гүйцэтгэх баримт бичиг. Үүнд *******ын *******ээс 8,144,000 төгрөгийг гаргуулж д олгохоор, мөн 2018 оны 05-р сарын 09-ний өдрийн 2212 дугаар захирамжаар Б.*******ээс 3,341,000 төгрөгийг гаргуулж “ ын ай "-д улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт олгохоор тус тус хоёр тусдаа хэрэг үүсээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Б.*******ийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад “ " д ажилладаг. Түүний өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хороолол, байрны ******* тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь лавлагаагаар тогтоогдсон. Иймд түүний “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”-ыг 2018 оны 03 дугаар сарын 19, 05-р сарын 03-ны өдрүүдэд ажил олгогчид хүргүүлсэн байгаа. Төлбөр төлөгч Б.******* нь үүргээ биелүүлж, ажлын газраа өөрчилсөн эсэхээ шийдвэр гүйцэтгэгчид тухай бүр мэдэгдэж байгаагүй. Ажлын газраа өөрчилж “Ерөнхий боловсролын ******* дүгээр "-д ажилладаг болсон байх тул 2024 оны 0 сарын 15-ны өдрийн дугаартай “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”-ыг цалин орлогын 50 хувиар суутгал хийлгэхээр ажил олгогчид хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.******* нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч тус газарт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус гомдол гаргасныг хянаад Шийдвэр гүйцэтгэх алба 2024 оны 05-р сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр хариуг гомдол гаргагч Б.*******т өгсөн. Тус газарт хандан гаргасан гомдлын хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 0 сарын 17-ны өдрийн дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол'’-оор хариуг Б.*******т мөн өгсөн. Төлбөр төлөгч Б.******* нь дахин ажлын байраа өөрчлөн 2024 оны 08-р сараас "Ерөнхий боловсролын 12 дугаар "-д ажилладаг болсон. Иймд 2024 оны 09-р сарын 23-ны өдрийн дугаартай “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол"-ыг цалин орлогын 50 хувиар суутгал хийлгэхээр ажил олгогчид хүргүүлсэн. Ажил олгогч “Ерөнхий боловсролын 12 дугаар " нь тогтоолыг хүлээн авсан боловч тогтоолд дурдсаны дагуу цалин орлогын 50 хувиар суутгал хийхгүй байсан тул төлбөр төлөгч Б.*******ийн цалингийн мэдээлэл болон тогтоосон хувиар суутгал хийгээгүй буруутай албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцох талаар сануулж, 2024 оны 10-р сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.******* нь дахин гомдол гаргаснаар Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзан хариуг өгсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-д "Цалин, хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй’’, 89.12-т “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин, хөлс, бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй. Төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх хүртэл суутгана." гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Тус хуулийн 27 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлүүлэх үндэслэлийг заасан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.2.5-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэхээр, 27.3-т “энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд дээрх хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд төлбөр төлөгч Б.******* нь ажил эрхэлдэг, түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй нь холбогдох байгууллагуудаас авсан лавлагаагаар тус тус тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй гэж үзсэн. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гомдол гаргаад гомдлын хариуг Б.*******т 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр өгсөн. Тус хариуг Б.******* 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан. Гэвч шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.4-т заасан гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 295 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт яагаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бэ, яагаад буцаагаад хаасан бэ гэж яриад байна. Тус шийдвэрийн тогтоох хэсгийг 1-т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10.2, 84.1, 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан гаргасан, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, тоот 3 өрөө байрыг тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түдгэлзүүлсэн хөрөнгийн эрхийг сэргээсэнтэй холбоотой тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч сэргээсний дараа дахиад яагаад түдгэлзүүлсэн бэ гэсэнтэй холбоотой тайлбар хэлж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгийг мөн нотлох баримтаар ирүүлсэн байгаа. Тус албан бичигт Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай магадлалаар Л.аас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б.*******т олгохоор шийдвэрлэсэн. “2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаартай шийдвэрийг үндэслэн 2018 оны 01-р сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, тоот үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү.” гэж улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг байгаа. Энэ сэргээсэн асуудал нь Б.*******ийн төлбөр төлөгчөөр оролцож байгаа гүйцэтгэх баримт бичигт явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой биш юм. Энэ бол аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дээр хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн, түүнийгээ сэргээсэн ажиллагаа байгаа. 2021 оны 03-р сарын 01-ний өдөр түдгэлзүүлсэн шалтгаан нь өмнө нь дурдагдсан 2 төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Үүнтэй холбоотой төлбөр төлөгч Б.*******ийн хөрөнгийн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасны дагуу “Төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлнэ.” гэсэн заалтын дагуу түдгэлзүүлсэн байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89.2, 89.3-т заасны дагуу цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хуулийн дагуу хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88.2-т төлбөр гаргуулж болохгүй орлогыг дурдсан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т “Төлбөрийг төлбөр төлөгч иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна.” гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн цалин хөлснөөс суутгал хийх эрхээр хязгаарлагдахгүй. Эд хөрөнгөтэй гэдэг нь тогтоогдсон учраас хөрөнгийн эрхийг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлснээс, хураах ажиллагаа явагдаагүй байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.4-т “Төлбөр төлөгч иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.” гэсэн заалт байгаа. Мөн 89.11-т “Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй.” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй, хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
... Би хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т Төлбөр төлөгч, төлбөр авагч нь холбогдох хэргийнхээ бусад бичиг баримттай танилцах, тэдгээрийг хуулбарлан авах, нэмэлт баримт бичиг гаргаж өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргана. гэсэн заалт байгаа. Хуулиараа төлбөр төлөгч болон төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцах бүрэн эрхтэй. Тэгэхээр танилцъя гэсэн бол танилцуулахгүй байх боломжгүй гэв.
4. Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар: Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 111 дугаартай албан бичиг, төлбөрийн хүсэлтүүд, 231-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ******* дүгээр дунд сургуулийн захиргаа, санхүүд гаргасан тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 12 сарын 02-ны өдрийн дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2019 дугаар 4 сарын 05-ны өдрийн дугаартай сургуулийн дарга, ерөнхий нябо нарт гаргасан тогтоол, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн дугаартай Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захиргаанд Мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг, Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2024 дугаар 9 сарын 23-ны өдрийн дугаартай Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захиргаа, санхүүд нарт гаргасан тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол 2024 оны 6 сарын 17-ны өдрийн дугаартай, Шүүхийн шийдвэр Ерөнхий газрын 2024 оны 5 сарын 10-ны өдрийн дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичиг,
5. Хариуцагч талаас: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2025.01.16-ны өдрийн , 2025.01.21-ний өдрийн дугаартай албан тоотууд эх хувиар, 2024 оны 12 сарын 09-ний өдрийн дугаартай Батлавын Энхмаад албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2025.02.21-ний өдрийн тоот эх хувиар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2025.04.08-ны өдрийн дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. /хх 23, 71, 106, 114, 144 дэх тал/
6. Шүүхээс: 2025 оны 03 сарын 19-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар 231-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”, Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсийн 2021.03.05-ны өдрийн 289 дугаартай албан тоот, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудыг нотатиатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргуулсан /хх 126-127, 129-132 дахь тал/,
Мөн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн дугаартай албан тоот эх хувиар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн шүүхийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын ба ний арбитрийн салбар Дархан-Уул аймгийн арбитрийн 2016 оны 03 сарын 04-ний өдрийн дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ахлах шийдвэр гүйцэтгэгч ын 2017 оны 12 сарын18-ны өдрийн дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2018.01.28-ны өдрийн дугаартай албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 37-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ийн 2018 оны 02 сарын 14-ний өдрийн /01 дугаартай “Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 37-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн /02 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас”, “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”, 2018 оны 02 сарын 14-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2018 оны 03 сарын 19-ний өдрийн /04, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн /05 дугаартай “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”-ууд зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 231-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ын 2019 оны 12 сарын 05-ны өдрийн № дугаартай “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол” / Алхам сургуулийн дарга, ерөнхий нябо нарт/-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн , 2021 оны 02 сарын 05-ны өдрийн № дугаартай албан тоотуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн №289 дугаартай албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн №295 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгч ийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн Төрийн байгууллагын лавлагааны системээс авсан баримт эх хувиар зэрэг нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно. /хх 151-154, 174-203 дахь тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дотоод хяналтын хэлтсийн дарга ******* овогтой *******, хамтран хариуцагчид: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч *******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад , Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа ******* нарт холбогдуулан
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны тоот албан бичиг, 2024 оны 5 сарын 10-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 9 сарын 23-ны өдрийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн тоот хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад албан бичиг, тогтоол гаргасан албан тушаалтнуудад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээрх албан тушаалтнуудын өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой гаргасан шийдвэр байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг тухайн байгууллагуудад холбогдуулан хянан шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ... 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн буюу цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “ ”-д ажилд орж, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл багшаар ажилласан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар ажлаас халсны улмаас 2022 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байж байгаад Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэж давхар ажил хийх боломжтой гэдэг үндэслэлээр 19-р , д орж ажиллаж байгаа. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс намайг дөнгөж 19-р д ажилд ороод байж байхад дахиад цалин хөлснөөс маань суутгал хийх тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч гаргасан байсан. гийн гаргасан шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* зөв гэж үзсэн. Өмнөх миний төлбөр авах шийдвэрүүд биелэгдсэн бол надад энэ шийдвэрийг биелүүлэх бүрэн боломж байсан. Тэгээд шийдвэрийг нь үзье гэхээр огт өгдөггүй, шүүх захирамж гаргаж байж хүчээр шахуу авдаг. Очоод танилцъя гэхээр танилцуулдаггүй, ямар ажиллагаа хийгээд байгаа юм бэ гэхээр хэлдэггүй. Би төлбөр төлөгч ч байсан, төлбөр авагч ч байсан танилцах эрхтэй. Гэтэл үндэслэлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаадаг, түдгэлзүүлдэг гэж тайлбарласан.
2. Хариуцагч нар нь татгалзлын үндэслэлийг .... Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Б.*******ийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад “ " д ажилладаг. Түүний өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хороолол, байрны ******* тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь лавлагаагаар тогтоогдсон. Иймд түүний “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”-ыг 2018 оны 03 дугаар сарын 19, 05-р сарын 03-ны өдрүүдэд ажил олгогчид хүргүүлсэн байгаа. Төлбөр төлөгч Б.******* нь үүргээ биелүүлж, ажлын газраа өөрчилсөн эсэхээ шийдвэр гүйцэтгэгчид тухай бүр мэдэгдэж байгаагүй. Ажлын газраа өөрчилж “Ерөнхий боловсролын 19 дүгээр "-д ажилладаг болсон байх тул 2024 оны 0 сарын 15-ны өдрийн дугаартай “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол”-ыг цалин орлогын 50 хувиар суутгал хийлгэхээр ажил олгогчид хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.******* нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч тус газарт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус гомдол гаргасныг хянаад албан бичгээр хариуг гомдол гаргагч Б.*******т өгсөн. Тус газарт хандан гаргасан гомдлын хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хариуг Б.*******т мөн өгсөн. Төлбөр төлөгч Б.******* нь дахин ажлын байраа өөрчлөн 2024 оны 08-р сараас "Ерөнхий боловсролын 12 дугаар "-д ажилладаг болсон. Иймд 2024 оны 09-р сарын 23-ны өдрийн дугаартай “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол"-ыг цалин орлогын 50 хувиар суутгал хийлгэхээр ажил олгогчид хүргүүлсэн. Ажил олгогч “Ерөнхий боловсролын ******* дугаар " нь тогтоолыг хүлээн авсан боловч тогтоолд дурдсаны дагуу цалин орлогын 50 хувиар суутгал хийхгүй байсан тул төлбөр төлөгч Б.*******ийн цалингийн мэдээлэл болон тогтоосон хувиар суутгал хийгээгүй буруутай албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцох талаар сануулж, 2024 оны 10-р сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.******* нь дахин гомдол гаргаснаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзан хариуг өгсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-д "Цалин, хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй’’, 89.12-т “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин, хөлс, бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй. Төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх хүртэл суутгана." гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан ын ба ний ын салбар Дархан-Уул аймгийн арбитрын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч д зээлийн гэрээний үндсэн зээл болох 6 200 000 төгрөг, алданги 1 674 000 төгрөг нийт 7 874 000 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байх ба Б.*******ийн гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 30 дугаартай тогтоолоор хэлэлцэж, гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна. / хх-ийн 177-181 дугаар тал/
ы ирүүлсэн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 699а дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. / хх-ийн 175-176 дугаар тал/
Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18070012 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.*******ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн, Дархан сумын баг, хороолол, байрны ******* тоотод байрлах орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтэст 2018 оны 01 сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр даалгажээ.
Улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гаргуулах албадлагын арга хэмжээ авахыг төлбөр төлөгч Б.*******т шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн байна.
Гэвч төлбөр төлөгч нь үүргээ биелүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 18070012/04 дугаартай Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолоор Дархан-Уул аймгийн сургуулийн дарга, нягтлан бодогч нарт тус байгууллагад ажилтай Б.*******ийн ... үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50 хувиар суутгал хийхийг, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 18070012/05 дугаартай тогтоолоор Дархан-Уул аймгийн сургуулийн дарга, нягтлан бодогч нарт тус байгууллагад ажилтай Б.*******ийн үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50,000 төгрөгөөр суутгал хийхийг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тогтоолоор сургуулийн дарга, ерөнхий нябо нарт Б.*******ийн үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50,000 төгрөгөөр суутгал хийхийг тус тус даалгажээ.
5. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 295 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/1215 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан сумын ******* дүгээр баг ******* дугаар хороолол *******дүгээр байрны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 289 дугаартай албан бичгээр дахин түдгэлзүүлсэн байна.
6. Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2212 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар Б.******* нь ын Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад төлөх 3,341,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 6 удаагийн давтамжтайгаар 556,833 төгрөгөөр ын Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад төлж дуусгахаар, өргөдөл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг уригдсан тал өргөдөл гаргагчид төлнө гэсэн эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх ба уг захирамжийг хүсэлт гаргагч ын Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хүсэлтээр 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 4658 дугаартай захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр, улмаар 705 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байна.
Дээрх хоёр шийдвэрийн дагуу үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэн гүйцэтгүүлэх тогтоол гарсантай холбогдуулан төлбөр төлөгч Б.*******т холбогдох бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлжээ.
7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.******* нь цалингаас суутгал хүргүүлж, цалингаас суутган зээлээ төлөх боломжгүй болгон санхүүгийн дарамт шахалт үзүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр мөн хангахаас татгалзсан байна.
Хариуцагч нь төлбөр төлөгч Б.*******ийн хөрөнгийн эрхийг 2021 оны 03-р сарын 01-ний өдөр түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т “Төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байх ба улмаар сэргээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно, 27.4-т Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж заасныг зөрчөөгүй байна.
8. Нэхэмжлэгч Б.******* нь ...өмнөх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоолгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж амжаагүй байхад үндсэн цалин хөлс орлогоос 50 хувиар суутгал хийгээд байгаа нь санхүүгийн дарамт үүсгэж, эрх зүйн байдлыг дордуулж, цалингийн зээл, бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлээ төлөх, амьд явах амьжиргаатай байх эрх зөрчигдөж байна гэж шаардлагын үндэслэлийг тодруулсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн , бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно, 89.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ, 89.12-т “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин, хөлс, бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй. Төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх хүртэл суутгана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
9. Нэхэмжлэгч Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийхтэй холбоотой байх бөгөөд уг гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-т Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж зааснаар шүүхэд харьяалагдахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх, хүрээ, харьяалалыг зохицуулсан 122.1-122.5-д заасан заалтад хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дотоод хяналтын хэлтсийн дарга ******* овогтой *******, хамтран хариуцагчид: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч *******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад , Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа ******* нарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны тоот албан бичиг, 2024 оны 05 сарын 10-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 09 сарын 23-ны өдрийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн тоот хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдааны эцэст нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудаар д холбогдох эрүүгийн хэрэг, д холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах үндэслэл болох тул тэр хэргүүдийг шийдвэрлэтэл энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч дээрх үндэслэлүүдээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэсэн ба хэргийг түдгэлзүүлэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
11. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дотоод хяналтын хэлтсийн дарга ******* овогтой *******, хамтран хариуцагчид: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч *******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад , Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа ******* нарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 12 сарын 02-ны тоот албан бичиг, 2024 оны 5 сарын 10-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 9 сарын 23-ны өдрийн Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн тоот хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА