| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00140/И |
| Дугаар | 103/ШШ2025/00427 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2025/00427
| 2025 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2025/00427 | Улаанбаатар хот |
2025 05 16 103/ШШ2025/00427
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 ******* хороо, .... ******* байрны ... тоотод оршин суух, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 ******* хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, ******* ******* ******* ******* ******* холбогдох тэтгэврийн зөрүү 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 ******* сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* миний бие 2009 оны 11 дүгээр сарын 20-нд ******* тэтгэвэрт гарсан. ******* ******* ******* ******* анги нь анх тэтгэвэр тогтоохдоо ажил олгогчоос сүүлийн 5 жилийн цалингийн тодорхойлолтод 60 сарын цалингаас 13 сарын цалингийн зөрүүтэй олгогдсоноос тэтгэвэр буруу тогтоогдох үндэслэл болсон. Иймд миний тэтгэврийг 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сар хүртэл хугацааны тэтгэвэр буруу тогтоогдсоноос үүсэж олгогдоогүй зөрүү мөнгө 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие ******* ******* ******* ******* ангиас 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа 1,926,024 төгрөгөө багасгаж байна. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гарсан 1,073,976 төгрөгийг ******* ******* ******* ******* анги нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Иргэн ******* нь шинжээчийн дүгнэлтээр гарсан 1,073,976 төгрөгийн хохирлоо авсаны дараа уг хохиролтой холбоотой хүү, торгууль, нэхэхгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* ******* холбогдох тэтгэврийн зөрүү 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь шаардлагаа 1,926,024 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* ******* ******* ******* анги нь үлдэх 1,073,976 /нэг сая, далан гурван мянга, есөн зуун далан зургаан/ төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ******* ******* ******* ангиас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ