| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00479/И |
| Дугаар | 103/ШШ2025/00430 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/00430
| 202******* оны 0******* сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ202*******/00430 | Улаанбаатар хот |
202******* 0******* 20 103/ШШ202*******/00430
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******рөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* ******* байр ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,622,8**************.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 220 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,089,800 /Хоёр сая наян есөн мянга найман зуун/ төгрөгийг сарын 3.0% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай *******-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас Samsung А*******3 загварын гар утас, \/С18М21САҮREL загварын тоос сорогч худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн Интернэшнл ХХК-ийн банкин дахь *******210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь эээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 671,*******00 төгрөг төлсөн ба 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй, Зээлийн гэрээний 3.2-т ноцтой зөрчил гэж зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.12, 4.2.13, 4.2.14 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Тиймээс дээрх төлбөр болох нийт 3,622,8**************.40 /Гурван сая зургаан зуун хорин хоёр мянга, найман зуун тавин таван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,916 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобиком корпорацийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 3,622,8**************.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,622,8**************.40 төгрөг /гурван сая, зургаан зуун хорин хоёр мянга, найман зуун тавин таван төгрөг, дөчин мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,4*******8 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гаас 36,4*******8 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
*******РӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ