Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00436

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 10*******/ШШ2025/004*******6

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 05 19 10*******/ШШ2025/004*******6

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

************** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ************** .. дүгээр хороо, өөрийн байранд байрлах, ************** ******* *******,

Хариуцагч:******* дүүрэг, ... дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ,

Хариуцагч:******* дүүрэг, ... дүгээр хороо, Хэрлэнгийн ...дугаар гудамжны ...тоотод оршин суух, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ************** ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С., Б. нар нь Аж ахуй, бичил бизнес, эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ************** Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 1,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 2019 оны 06 дугаар сарын *******-ний өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын *******-ний өдрийг хүртэл нийт 48 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн 1,000,000 төгрөгийн төлбөр хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу С., Б. нараас 1,000,000 төгрөгийг гаргуулан, ************** Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 1002002*******7010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ************** ******* газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б., С. нараас зээлийн гэрээний төлбөр 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан хариуцагч Б. нь 1,000,000 төгрөгийг өөрөө зуун хувь хариуцан төлөхөө илэрхийлж тайлбар ирүүлсэн байх тул хариуцагч С.аар дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байна гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.************** ******* газрын нэхэмжлэлтэй ******* овогт ******* , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ************** ******* ******* нь хариуцагч С.аас татгалзаж, хариуцагч Б. нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 28,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч Б.аас *******,275 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ