Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00439

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00439

Улаанбаатар хот

 

 

 

2025 05 20 103/ШШ2025/00439

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ..дугаар хороо, ******* ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1,124,400.96 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 1,131,900.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Багануур дүүргийн 3 дугаар хороо, .... дугаар байрны ..... тоотод оршин суух ******* нь цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс 994,021.12 төгрөг, алданги 130,379.84 төгрөг, бусад 7500 төгрөг нийт 1,131,900.96 төгрөгийг төлж барагдуулахгүй байх тул *******аас 1,131,900.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ой миний бие ******* *******-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 1,131,900,96 төгрөгөөс 232,261.78 төгрөгийг төлсөн үлдэх 899,639 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-нд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1,124,400.96 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 1,131,900.96 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ******* нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 232,261.78 төгрөгийг төлсөн, үлдэх 899,639 /найман зуун ерин есөн мянга, зургаан зуун гучин ес/ төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-нд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 31,716 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч *******аас 15,858 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ