Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 14

 

 

  202*******      02       22                                            202*******/ДШМ/1*******

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 2023/ШЦТ/289 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2136001806 дугаартай хэргийг 202******* оны 01 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 09 ******* сарын 27-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, аудитын албаны дарга ажилтай, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт Ховд аймгийн *******т сум, ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Нацаг ургийн овгийн Галаагийн Өөдэй *******/.

 

            2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан , бага ангийн сургалтын менежер , , тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 09 ******* сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

*******. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

*******.1  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

 

*******.2 Шүүгдэгч Нацаг ургийн овогт Галаагийн Өөдэйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

*******.3 Шүүгдэгч Нацаг ургийн овогт Галаагийн Өөдэйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 *******.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 15,000,000 (арван таван сая) төгрөгийн торгох ялыг 01 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

*******.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж,

*******.6 Эрүүгийн 21360018006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр хуудас үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, хоёр хуудас гэрчийн тодорхойлолт, нэг хуудас үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас гэх баримтууд болон 1 ширхэг CD-г хэргийн хамт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2022 оны 0******* ******* сарын 13-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, 10,000,000 (арван сая) төгрөгийн хохирол төлөгдсөнийг тус тус дурдаж,

*******.7 Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******гөөс *******7,800,000 (дөчин долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулж Ховд аймгийн төсөв шилжүүлж,

*******.8 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

*******.9 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

*******.10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 ******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 ******* зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн. Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ДШМ/*******0 дугаартай магадлалд “...Анхан шатны шүүх прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг тухайн холбогдогчийн үйлдэлд тохироогүй гэж үзвэл хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* ******* зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар нотлогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж зааснаар, эсхүл мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх бөгөөд мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* ******* зүйлийн 1. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. 2. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

5.2 Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. "нийгмийн халамж" гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг 3.1.2 "нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн" гэж Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг; 3.1.3. Хүүхэд хамгааллын тухай хуулийн *******.1-д заасан эрстэлт нөхцөлд байгаа хүүхдийг", 3.1.*******. "ахмад настан" гэж Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг", 3.1.5. "хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг", 3.1.6. "байнгын асаргаа шаардлагатай иргэн" гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг", 3.1.7. "бүтэн өнчин хүүхэд" гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг", 3.1.8. "өрх толгойлсон эх /эцэг/" гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг", 3.1.9."төрөлжсөн асрамжийн үйлчилгээ" гэж асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг", 3.1.10."олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг", 3.1.11."босго шугам" гэж нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх байдлаар тогтоосон хязгаарыг", 13.1.1. асаргааны тэтгэмж; 13.1.2. нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж; 13.1.3. онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчилжээ. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Ховд аймгийн төсөвт 57.800.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохироогүй.

5.3 Ховд аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоол “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж..." анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №121 дугаартай тогтоолд "... Залилах гэмт хэргийг хохирогч нь хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдсэн өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа хүн байдаг. Гагцхүү энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно..." гэж тайлбарлажээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгохоор хуульчилжээ. Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.*******-т "Албан үүргээ гүйцэтгэх явцад" гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна", 2.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь ажиллаж төрийн байгууллагаас олгоно гэж хуульчилсныг үгүйсгэх няцаасан нотлох баримт байхгүй байна.

5.*******  Шийтгэх тогтоолын "...Залилах гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг ба шүүгдэгч нь хэдийгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналт, аудитын хэлтсийн даргын албан тушаал хашдаг хэдий ч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл хийгээгүй ослын акт, гэрч нарын тодорхойлолтуудын хуурамчаар үйлдсэн үйлдэл, учирсан хохирол буюу улсын төсвийн хөрөнгийг залилж авсан үйлдэл хоёрын хо*******д шалтгаант холбоотой байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж..." анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар төсвийн хөрөнгийг залилж авсан ашигласан гэх үйлдэл нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй дээрх 57.800.000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсныг шүүгдэгч ******* нь захиран зарцуулаагүй юм байна. Мөн дээрх мөнгийг талийгаач Галаагийн банкны зээл болон түүний гэр бүлийн гишүүд хотод байрны урьдчилгаанд захиран зарцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүйд гомдолтой байна.

5.5 Улсын Дээд Шүүхийн 2023 оны 05 дугаар сарын -ны өдрийн 2******* дугаартай тогтоолд ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсхүл хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж тайлбарлажээ. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******г цагаатгаж өгнө үү гэв.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч хуурамч тодорхойлолтыг үйлдэж Ховд аймгийн төсвөөс мөнгө шилжүүлж авсан нь тогтоогдсон бөгөөд бусдыг хуурч, хуурамч баримт бүрдүүлсэн болох ньтогтоогдсон.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд хяналтын прокурор нь хэргийг буруу зүйлчилсэн анхан шатны шүүх хуульд заасан эрхийн хүрээнд хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 21360018006  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 ******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.   

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

            *******.Прокуророос шүүгдэгч *******г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан , бага ангийн сургалтын менежер , тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 9 ******* сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг   үйлдсэнд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн түүнийг  “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож,  арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэл оногдуулсан байна.

6.Шүүгдэгч ******* болон өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар  шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрч  “...прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар төсвийн хөрөнгийг залилж авсан ашигласан гэх үйлдэл нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, 57.800.000 төгрөгийн их хэмжээний буцалтгүй тусламж авсныг шүүгдэгч ******* өөртөө захиран зарцуулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээг тогтоогоогүйд гомдолтой байна” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

6.1 Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч *******гийн эцэг нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвд хэвтэж хагалгаанд орж эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод нас барсан болох нь гийн Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлэгт 2020 оны 07 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд хэвтэж хагалгаанд орсон өвчний түүхийн хуулбар (2хх-ийн 8*******-117х), нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ (2хх-ийн 118х) гэрч “...захирал нь би ер нь маш муу байна, та нар гарын үсэг зурах тамга дарах шаардлагатай бол намайг дуудаарай гэж хэлж байсан. Тэгээд манай манаач Ууганбаяр шаардлагатай үед очиж гэрээс нь авч байсан юм. Ингээд 2020 оны 06 дугаар сарын сүүлээр  явсан, Улаанбаатар хот руу явахаас өмнө очиж уулзъя гэж ярилцаж байтал өглөө үүрээр Улаанбаатар хот руу явчихсан байсан. Ингээд Улаанбаатар хотод очоод хагалгаанд орохоор боллоо миний элэг муу болсон байна, би яръя гэсэн хүмүүс рүүгээ яриад хэлчихье гэж бодлоо гээд над руу залгаад та хэд ажлаа сайн хийгээд байж байгаарай гэж хэлсэн. Ингээд хагалгаанд ороод Улаанбаатар хотод| эмнэлэгт нас барсан, яг аль эмнэлэгт нас барсныг нь мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг, гэрч ийн “... захирал 2020 оны хавраас бие нь муудаж эхэлсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байх Улаанбаатар хот руу яваад эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотод нас барсан. Тухайн үед хагалгаанд ороод хагалгаагаа даахгүй нас барсан гэж ар гэрийнхэн нь хэлж байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан , бага ангийн сургалтын менежер , тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан нараар бичвэргүй цаасан дээр гарын үсэг зуруулан авч тэдгээрийн гарын үсгийг ашиглаж, “өөрийн төрсөн эцэг г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, элэг задран улмаар нас барсан” гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 9 ******* сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт,  иргэн , нарын гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолт, иргэн ийн гарын үсэг бүхий “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан “...нэг удаагийн буцалтгүй тусламж” нэрээр Ховд аймгийн төсвөөс 2020 оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр 35,000,00 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 22,800,000 төгрөг нийт 57,800,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан үйл баримт  тогтоогдсон байна.

 

6.2 Хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт болон хэргийн зүйлчлэлийн талаар

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

6.2.1 Шүүгдэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан “...нэг удаагийн буцалтгүй тусламж” авах зорилгоор “Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан , бага ангийн сургалтын менежер , тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан нараар бичвэргүй цаасан дээр гарын үсэг зуруулан авч тэдгээрийн гарын үсгийг ашиглаж, “өөрийн төрсөн эцэг г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, элэг задран улмаар нас барсан” гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 9 ******* сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт,  иргэн , нарын гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолт, иргэн ийн гарын үсэг бүхий “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байна.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах нь “залилах” гэмт хэргийн объектив талын нэмэгдэл шинж буюу гэмт хэрэг үйлдэх “арга хэрэгсэл” нь болсон тохиолдолд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй юм.

 

6.2.2 “Шүүгдэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан “...нэг удаагийн буцалтгүй тусламж” авах зорилгоор хуурамч баримт бичиг үйлдэж, улмаар хуурамч баримт бичгийг ашиглан Улаанбаатар хотод хагалгаанд орж, улмаар хагалгаагаа даахгүй нас барсан өөрийн төрсөн эцэг г Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, элэг задран улмаар нас барсан” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуусан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

6.2.3 Залилах гэмт хэргийн хохирогч буюу өмчлөгч нь шүүгдэгчийн хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгосон шүүгдэгчийн идэвхтэй үйлдэлд хууртаж, эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг иргэн болон хуулийн этгээд хэн ч байж болно.

Иймд шүүгдэгч *******гийн хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дансаар дамжуулан 2 удаагийн үйлдлээр нийт 57,800,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч Ховд аймгийн төсөвт “их хэмжээний хохирол” учруулсан үйл баримт нь “залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

6.2.******* Хэдийгээр “шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга” гэх албан тушаалтай боловч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дансанд байсан нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн мөнгө болох 35,000,000 төгрөгийг, мөн 2020 онд дэлхий нийтэд тархсан К*******о вирусийн өвчлөлөөс болж ерөнхий боловсролын сургууль ажиллаагүй хэмнэгдсэн мөнгө 22,800,000 төгрөгийг тус тус Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуульд тэтгэмж гэсэн зардал дээр тавиулж, 2020 оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр 35,000,00 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 22,800,000 төгрөг нийт 57,800,000 төгрөгийг  Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан “...нэг удаагийн буцалтгүй тусламж” нэрээр өөрийн данс руу шилжүүлэн авахдаа “өөрийн албан тушаалаа ашигласан” гэх үйл баримт прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд тогтоогдоогүй бөгөөд харин “ажлын байран дээрээ нас барсан аавынхаа тэтгэмжийг хөөцөлдөж байна” гэх үйл баримт тогтоогдсон байна.

Иймээс шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалын гэмт хэргээр шалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

6.2.5 “Шүүгдэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан “...нэг удаагийн буцалтгүй тусламж” нэрээр 57,800,000 төгрөгийг Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээр дамжуулан Ховд аймгийн төсвөөс авсан” үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь дээрх мөнгийг нийгмийн халамж, тэтгэмж нэрээр “нийгмийн халамжийн сан”-гаас аваагүй байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхээс мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

6.2.6 Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг болон анхан шатны шүүхийн хэргийг зүйлчилсэн мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь эрх хасах ялаас бусад санкцын хувьд адилхан байна.

Харин эрх хасах ялын хувьд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт 1-5 жил хүртэл хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан бол мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т эрх хасах ял байхгүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* ******* зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

 

6.2.7 Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эзэмшил өмчлөлд байсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авснаар буюу өөрийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө мэтээр захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлснээр төгсдөг.

Иймээс шүүгдэгч ******* нь 2 удаагийн үйлдлээр нийт 57,800,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг төгссөний дараа шүүгдэгч  мөнгийг хэрхэн зарцуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул “******* уг мөнгийг өөртөө захиран зарцуулаагүй, талийгаач гийн банкны зээл болон түүний гэр бүлийн гишүүн хотод авсан байрны урьдчилгаанд зарцуулсан байна” гэх гомдол үндэслэлгүй байна.

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/289 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 ******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА