| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00522/И |
| Дугаар | 103/ШШ2025/00442 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00442
| 2025 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2025/00442 | Улаанбаатар хот |
2025 05 20 103/ШШ2025/00442
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* *******, ******* *******, *******12 тоотод , ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ...******* *******, ******* ******* гудамжны 9 тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******14,64******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 ******* сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ХХК нь тэй 2024 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр z0005*******2553 тоот зээлийн гэрээгээр 515,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээл 515,000 төгрөг, хүү 194,49******* төгрөг, шимтгэл 5,150 төгрөг нийт *******14,64******* /долоон зуун арван дөрвөн мянга, зургаан зуун дөчин найман/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие аас *******14,64******* төгрөгийг авсан нь үнэн. Уг байгууллагын нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******14,64******* төгрөг /долоон зуун арван дөрвөн мянга, зургаан зуун дөчин найман/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,*******02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,*******51 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч эс 10,*******51 төгрөгийг тус тус гаргуулж ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 ******* зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ