| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00496/И |
| Дугаар | 103/ШШ2025/00445 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00445
| 2025 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2025/00445 | Улаанбаатар хот |
2025 05 20 103/ШШ2025/00445
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод байрлах, ******* ******* *******-нд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,253,052.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь ******* ******* *******-той дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. ******* ******* ******* нь дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 2025 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн ******* ******* *******-ноос дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 942,841.85 төгрөг, алданги 310,210.30 төгрөг нийт 1,253,052.15 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* *******-ны гүйцэтгэх захирал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын ******* ******* *******-иас нэхэмжилж байгаа 1,253,052.15 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******-нд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,253,052.15 төгрөг /нэг сая, хоёр зуун тавин гурван мянга, тавин хоёр, арван таван мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,311 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ******* *******-ноос 17,311 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ