| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00537/И |
| Дугаар | 103/ШШ2025/00471 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00471
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар *******03/ШШ2025/004******* | Улаанбаатар хот |
2025 05 26 *******03/ШШ2025/004*******
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, ******* ******* *******, *******9 ******* *******лол, ******* ******* ******* , 30******* лах, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 ******* *******, ******* оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,2*******0,53*******,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын *******5-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Дорж овогтой Отгон нь Момо Ланд -тай 202******* оны ************** ******* сарын 08-ны өдөр №202*******-**************-08/00*******005 тай зээлийн шугамын гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд Дорж овогтой Отгоны цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансруу 2022 оны *******0 сарын *******3-ны өдөр 00,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2022 оны *******2 сарын *******5-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 860 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг манай нь Момо ланд -д факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй юм. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 2,2*******0,53*******,29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -иас нэхэмжилсэн 2,2*******0,53*******,29 төгрөгийг миний бие 4 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. 4 сарын хугацаанд төлбөрийг хувааж төлөх нөхцөлийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 ******* зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 ******* зүйлийн 4.2, 58.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,2*******0,53*******,29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь төлбөрийг 4 хувааж төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 ******* зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,*******38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,069 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч оос 25,069 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 ******* зүйлийн 4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ