Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00463

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00463

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дүгээр хороо, ******* ******* 0 тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******нуур дүүрэг, 0 дугаар хороо, ******* гүний 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: .../-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 7.265.580,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч С.******* 2023 оны 05 дугаар сарын 17-ны одор БН-СТГ/2023-116782 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 5,129,910 төгрөгийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч *******дэгч С.******* нь Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 06 дугаар сараас эхлэн 621 хоногийн хугацаа хэтрүүлж, *******, *******ийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч С.******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 7,265,580.36 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааr хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэрээтэр овогтой ******* би ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүн болох 7.265.580,36 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ үнийн дүнг 2025 оны 06 сарын 20-оос 2025 оны 12 сарын 20 хүртэл сар болгон 1.210.930 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* *******д холбогдох хэрэгт хариуцагчаас гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 7.265.580,36 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч С.******* 2025 оны 06 сарын 20-оос 2025 оны 12 сарын 20 хүртэл сар болгон 1.210.930 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.199 төгрөгөөс 69.599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 69.599 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.*******гоос 69.599 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО