| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00528/И |
| Дугаар | 103/ШШ2025/00464 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00464
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00464 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* тауэрын, 8 давхарт байрлах, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* 5-21 тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.040.344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч М.Бүдрагчаа нь 2023 оны 08 сарын 14-ний өдөр ******* ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, SAMSUNG A54 маркийн гар утсыг нийт 1,598,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 08 сарын 14-өөс 2025 оны 08 сарын 14 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 66.584 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 сарын 01 сарын 20 өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн төлбөрийн үлдэгдэл 1.265.096 төгрөг, 86241953 дугаарын төлбөр 142.700 төгрөг, алданги 632.548 төгрөг, нийт 2.040.344 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Хариуцагч М.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.040.344 төгрөгөөс алданги 632.548 төгрөгийг чөлөөлж, үлдэгдэл 1.407.769 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Бүдрагчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Бүдрагчаа ******* ******* нэхэмжлэлтэй танилцлаа.Нэхэмжилж байгаа үнийн дүн 1.407.796 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1.407.796 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.407.796 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн үнийн дүнгээс 632.548 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Бүдрагчаа 1.407.796 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.596 төгрөгөөс 23.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 23.798 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М. 23.798 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО